Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2032

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/06071 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдох

 

            Газар хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:      

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                           ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                    ХХХХ

Хариуцагч ХХХХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                             Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХХ хэсэг гудамж, ХХХ тоот хаягт байршилтай, ХХХ нэгж талбарын дугаартай 480 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн бүртгэлийн ХХХХХХХХХ дугаарт бүртгэлийн гэрчилгээ олгогдсон болно. Гэтэл урд талын хөрш ХХХХ нь дүү ХХХХ-ын хамт хашаа нурааж, өмчлөлийн газрынх нь хойд хэсэгт байшин барьж эхэлсэн. ХХХХ, ХХХХ нарын газарт давхцал байхгүй. Харин ч анх олгосон 500 м.кв талбай бүхий манай газар руу халин 20 м.кв газар сунгаж байшингаа барин, одоо ХХХХ 528 м.кв газар эзэмшдэг. Улмаар манай эзэмшлийн 480 м.кв газар дээр дахин байшин барьчихаад байна. ХХХХ бол газраа 2003 оноос эзэмшиж ирсэн бөгөөд 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 411 тоот шийдвэрээр газар эзэмших, 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн шийдвэрээр газар өмчлүүлэх шийдвэр гарсан юм. Иймд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь зааснаар ХХХХ-ийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, зөрчигдсөн эрхийг нь сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч ХХХХ-ийн гэр бүлийн хүн буюу нөхөр юм. Манайх 2003 онд одоо ХХХХХХХ, ХХХХ нартай маргаан үүсгээд байгаа газрыг эзэмших эрхийг олж авсан бөгөөд 2007 онд эзэмших эрхийн гэрчилгээг албан ёсоор авсан. Гэтэл ХХХХ, ХХХХ нар өөрсдийнхөө эзэмшдэг газарт нэг байшин, манай өмчлөлийн газарт бас нэг байшин тус тус барьсан. Одоо манай газар дээр ХХХХын 77 м.кв байшин байрлаж байна. Энэ нь манайх газраа чөлөөтэй, үзэмжээрээ эзэмших, ашиглах эрхийг хөндөж байгаа тул уг байшинг буулгана уу, яадаг ч байсан манай газар дээрээс нүүлгэх, чөлөөлөх шийдвэрийг гаргаж өгнө үү. Одоо манай газар дээр ХХХХын барьсан байшин байгаа. Манайх газраа эзэнгүй байлгаад яахав гээд манаач гэх үү нэг айл буулгасан байгаа. Тэр бол бидний зөвшөөрөлтэй буусан н.Мягмаржав гэдэг айл юм. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Хариуцагч нарын төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй байгаа тул хурлыг үргэлжлүүлэх саналтай байна гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХ хэсэг ХХХ гудамж, ХХХ тоот хаягт байрлах 528 м.кв газрыг ХХХХ нь 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн ХХХХ тоот гэрчилгээ авсан. Энэ газар дээр ХХХХ би 2003 оноос хойш амьдарч байгаа бөгөөд энд ХХХХ гэдэг хүн огт байгаагүй юм. ХХХХ нь ХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХ дугаар хэсэг ХХХ гудамж ХХХХ тоот хаягт 2003 оноос хойш амьдарч байгаа бөгөөд 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдөр гэрчилгээгээ авч баталгаажуулсан. Газрын албаны буруутай үйл ажиллагаанаас болж ХХХ тоот болон ХХХ тоот газрын кадастрын зураг давхацсан байсан бөгөөд энэ талаар Газрын албанд хандан гомдол гаргахад 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ХХХ тоот албан тоотоор “...шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй байна” гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба газрын алба өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас кадастрын зураг давхацсаныг хүлээн зөвшөөрсөн ба 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн ХХХ тоот шүүгчийн захирамж  гарсан. Иймд би ХХХХ дүүргийн ХХХ дугаар хороо, ХХХХХ гудамж, ХХХ тоот газрын хууль ёсны эзэмшигч тул ХХХХ-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ХХХХ дүүргийн ХХХХ дугаар хороо, ХХХХ хэсэг ХХХХ гудамж, ХХХ тоот хаягт байрлах 528 м.кв газрыг миний дүү ХХХХ нь 2003 оноос хойш эзэмшиж байсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0043941 тоот гэрчилгээ авсан. Энэ газар дээр ХХХХ гэдэг хүн огт байгаагүй юм. ХХХХ би ХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХ дугаар хэсэг ХХХ гудамж ХХХХ тоот хаягт 2003 оноос хойш амьдарч байгаа бөгөөд 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдөр гэрчилгээгээ авч баталгаажуулсан. ХХХХ би хашаагаа сунгасан асуудал огт байхгүй бөгөөд угаасаа ХХХХ нь ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХ хэсэг ХХ гудамж, ХХХХ тоот хаягт, ХХХХ нь ХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХ дугаар хэсэг ХХХ гудамж ХХХ тоот хаягт 2003 оноос хойш амьдарсаар ирсэн. Газрын албаны буруутай үйл ажиллагаанаас болж ХХХ тоот болон ХХХ тоот газрын кадастрын зураг давхцсан байсан бөгөөд энэ талаар Газрын албанд хандан гомдол гаргасан. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Газрын алба өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас кадастрын зураг давхацсаныг хүлээн зөвшөөрсөн ба 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 328 тоот шүүгчийн захирамж гарсан. Иймд ХХХХ-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан, ХХХХ-ийн өмчлөлийн ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХ дугаар хэсэг, ХХХХХ тоот хаягтай, ХХХХХХХ нэгж талбарын дугаартай 480 м.квгазарт 77 м.кв талбай бүхий байшин барьж хууль бусаар эзэмшиж байгаа эзэмшлээ чөлөөлөхийг хариуцагч ХХХХт  үүрэг болгож, хариуцагч ХХХХд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч ХХХХ-ийн тэмдэгтийн хураамжид 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 397 950 төгрөгийн 70 200 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, 327 750 төгрөгийг гаргуулан буцаан олгож, хариуцагч ХХХХаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХХХ-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Хариуцагчдийн төлөөлөгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа учир хурлыг хойшлуулах тухай хүсэлт гарган эмнэлгийн лавлагаа хүсэлтийг бие төлөөлөгчөөр хүргүүлсэн боловч шүүх хуралдааны нарийн бичиг нь "Танай хүсэлтийг шүүгч чамд буцааж өг" гэж хэллээ гээд танхимаас гаргаж өгсөн байдаг. Энэ үйл явдал шүүх хуралдааны бичлэгээр нотлогдоно гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралд оролцох, мэтгэлцэх боломжийг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Хоёрт хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч ХХХХ-ийн миний эзэмшлийн гэж үзэн маргаж буй газар нь хариуцагч ХХХХгийн эзэмшиж буй газартай давхацсан гэж талууд маргадаг. Хариуцагч ХХХХын өвөө болох ХХХХХ нь 2003 оноос эхлэн эзэмшиж байсан газраа ХХХХт шилжүүлэн өгсөн бөгөөд ХХХХын эзэмшиж буй газар дээрээ барьсан байшингийн газрыг чөлөөлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан нь хууль бус болсон. ХХХХ нь ах ХХХХын хашааны ард байсан зайг эзэмшихээр газрын албанд хүсэлт гаргаж кадастрын зураг хийлгэсэн энэ хүсэлтийг газрын алба хүлээн авч, энэ газар хэн нэг этгээдийн эзэмшил газартай давхцаагүй тул баталгаажуулан зөвшөөрөл өгсний дараа л ХХХХ хувийн орон сууц барьсан байдаг. ХХХХ нь уг газрыг өмчлөх эрхийг Нийслэл хотын захирагчийн шийдвэрээр ХХХХХ-аас өмнө олж авсан баримт хэрэг авагдсан болно. Хэрэв талууд шүүх хуралдаанд орж мэтгэлцсэн бол хэн хэзээ гарсан шийдвэрээр газар эзэмшиж эхэлсэн, хэний байшин маргаж буй газар дээр хэзээ баригдсан зэрэг нь тодорхой болох байсан болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

  

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдуулан газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрээр нэхэмжлэгч ХХХХ нь ХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт 480 м.кв газрыг, 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн шийдвэрээр иргэн ХХХХд ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо 528 м.кв газрыг, 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт 528 м.кв  газрыг тус тус өмчлүүлсэн байна. /хэргийн 6, 32, 34 дүгээр зүйл/

 

ХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 294 тоот албан бичгээс үзэхэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6/48 тоот, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ХХ тоот тогтоолоор ХХХХ-ийн ХХ дугаар хороог ХХ дугаар хороо болгон өөрчилсөн гэжээ.

 

Хэрэгт авагдсан кадастрын зургаас үзэхэд хариуцагч нэхэмжлэгч ХХХХ-ийн өмчлөлийн ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХ хэсэг ХХ тоот газрыг ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХХХХХХ дугаар хэсэг ХХХХХ тоот гэж, хариуцагч ХХХХ ХХХХ нарын өмчлөлийн ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХХХ гудамж ХХ тоот газрыг мөн ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХ дугаар хэсэг ХХХ тоот гэж тус тус өөрчилсөн гэж үзэхээр байна. /хэргийн 10-12 дугаар тал/

 

Газрын харилцаа геодези зураг зүйн шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд уг дүгнэлтэд ХХХХ-ийн өмчлөлийн ХХХХХХХХХ нэгж талбарын дугаартай 480 м.кв газар, ХХХХ, ХХХХ нарын эзэмшлийн ХХХХХХХХХ нэгж талбарын дугаартай 528 м.кв газар газрын кадастрын мэдээллийн санд хоорондоо давхцалгүй байна гэсэн байх ба нэгж талбарын ХХХХХХХ дугаартай 480 м.кв талбай бүхий газар дээр очиж танилцан хээрийн хэмжилтийн ажил гүйцэтгэхэд ХХХХын барьсан гэх 77 м.кв талбайтай барилга болон гэр бүхий харгалзагч айл амьдарч байна гэсэн дүгнэлт гарсан байна. /хэргийн 174-181 дүгээр тал/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд хариуцагч ХХХХ өөрийн тайлбар, татгалзлаа нотлон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ”Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” бөгөөд нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХын хууль бус эзэмшлээс газраа шаардах эрхтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Харин хариуцагч ХХХХ нь нэхэмжлэгчийн газраас хууль бусаар эзэмшиж байгаа байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх ХХХХд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан, холбогдох баримтаа өгөхөд шүүх аваагүй” гэсэн үндэслэл заажээ. 

 

Анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14.30 минутад болох шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ т 2016 оны 9 сарын 2-ны өдөр мэдэгдсэн байх бөгөөд тэрээр 2016 оны 9 дүгэр сарын 19-26-ны өдрийг хүртэл эмнэлгийн чөлөөтэй гэсэн эмнэлгийн магадалгаа ирүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 28506 тоот шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 4-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

 

Мөн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Захиргааны шүүхийн хурал давхацсан, бичиг баримтаа авчирч өгнө” гэсэн тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурсан байна. /хэргийн 200 дугаар тал/

 

Хариуцагч ХХХХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ ийн шүүхэд ирүүлсэн гэх эмнэлгийн магадалгаа нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөр огноологдсон 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл олгогдсон байх тул шүүх хуралдаантай давхацсан гэж үзэх үндэслэлгүй байна

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХХХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/06071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХХХ ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                       

                                    ШҮҮГЧ            ИД                               Н.БАТЗОРИГ                                                                                                

Ц.ИЧИНХОРЛОО