Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 6515

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-гийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,-д холбогдох,

 

68,000,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч , хариуцагч -ийн Гүйцэтгэх захирал , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч -тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, *******,*******ны нутаг дэвсгэрт баригдаж буй дугаар байрны 2 өрөө орон сууцыг авто зогсоолын хамт 41,604.03 ам.доллар буюу 1 м,кв талбайг 630 ам.доллараар тооцож, авахаар тохирсон юм.

 

            Талуудыг гэрээ байгуулж байх үед барилгын гүйцэтгэл 80-90 хувьтай байсан ба гэрээнд хэдийгээр 21 тоот зогсоол гэж заасан ч бидний хооронд авто зогсоол авах талаар бодит тохиролцоо байгаагүй.

 

            Энэхүү гэрээний дагуу би 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 900,000.00 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000.00 төгрөгийг тус тус гүйцэтгэгч талд төлж, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Голомт банк” ХХК-тай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, сарын 1.3 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай 30,000,000.00 төгрөгийн зээл авч, ам.долларт шилжүүлж /1173 төгрөг/, 25,132.00 ам.доллар буюу 29,700,000.00 төгрөгийг -ийн санхүүд 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тушаасан.

 

            Мөн 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1.2 тонн арматур төмрийн үнэ 1,500,000.00 төгрөгийг гүйцэтгэгч -иас авах ёстой боловч үүнийг Орон сууцны төлбөрт шууд суутгаж төлснөөс гадна Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулж 4,500,000.00 төгрөг, Гүйцэтгэх захирал д 1,000,000.00 төгрөг, нийт 42,600,000.00 төгрөг төлсөн юм.

 

            Ингээд манайх 2008 оны 01 дүгээр сараас эхэлж орон сууцандаа амьдарсан ба үлдэгдэл төлбөрийг төлж, орон сууцны гэрчилгээг гаргуулах гэхэд “манай данс хаагдсан, чи хүлээж бай, байрны гэрчилгээг удахгүй гаргаж өгнө” гэх зэргээр удаа дараа хойш тавьж байсан.

 

            Намайг хариуцагч -тай 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулж байхад уг компанийг -нд өртэй, барьсан байр зээлийн барьцаанд байсан гэдгийг мэдээгүй.

 

            Гэтэл Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 990 тоот шийдвэрээр хариуцагч -иас 441,791,097.00 төгрөгийг гаргуулж, -ийн эрх хүлээн авагчид өгөхөөр шийдвэрлэхэд энэ талаар олж мэдсэн.

 

Гэхдээ тус шийдвэрт миний худалдаж авсан болон бусад захиалагч нарын орон сууцыг өр төлбөрт тооцох талаар дурьдаагүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцыг битүүмжлэх, оршин суугч нарт мэдэгдэл өгөх зэрэг ажиллагааг явуулж эхэлсэн.

 

 Би, энэ талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Монгол банкинд удаа дараа гомдол гаргаж, шүүхийн шийдвэрт тусгагдаагүй хөрөнгөөр төлбөр барагдуулах ажиллагааг явуулж байгааг хууль бус гэж мэдүүлж байсан боловч гомдлыг минь хүлээж аваагүй.

 

Миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирсэн мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагын дагуу тус албаны дансанд -ийн -д төлөх өрийг төлж байсан удаатай.

 

Энэ үед хариуцагч -ийн Гүйцэтгэх захирал тай уулзахад тэрээр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй учраас 19,000,000.00 төгрөг төл” гэж үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхдэг байсан, намайг түүн дээр бэлэн мөнгөтэй очиж, үлдэгдэл төлбөрөө төлье гэхэд тэрээр “би авч болохгүй, өртэй, харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төл” гэж хэлдэг байсан.

 

Ингээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хураан авч, гэр бүлийг минь орон сууцнаас хөөж гаргасан, бид өөрсдийн орон сууцыг барьцаанд байсан гэж мэдээгүй, ийнхүү мэдээгүйгээс болж хохирч байна.

 

Одоо надад орон байр байхгүй, хураагдсан орон сууцыг авах зорилгоор цуглуулж, зээлсэн мөнгө үгүй болж, айлын гэр, хашаа байшин түрээслэж амьдарч байгаагаас гадна -иас авсан Орон сууцны зээлийг төлсөн хэвээр байна.

 

Иймд, хариуцагч -иас орон сууцны төлбөрт төлсөн 42,600,000.00 төгрөгийг буцаан нэхэмжилж байна.

 

Хариуцагч -ийн -д төлөх ёстой өрийг барагдуулахаар миний орон сууцыг хураасан 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш бид бусдын өмчлөлийн орон сууцыг хөлсөлж, нийт 5,900,000.00 төгрөгийн төлбөр төлж хохирсон.

 

Энэ асуудлаас болж нөхөр маань бие муутай болж, сэтгэл санааны гүн хямралын улмаас цус харваж, одоо хүртэл эмчилгээ хийлгэж, хэцүү байдалтай байна.

 

Мөн миний бие *******,*******ны нутаг дэвсгэрт баригдаж буй дугаар байрны 2 өрөө орон сууцыг авах зорилгоор -иас авсан зээлд нийт 49,500,000.00 төгрөг төлж, одоо ч төлж хохирсоор байна.

 

2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс зээлийн төлбөрийн зөрүү 19,500,000.00 төгрөг болж байна.

 

Иймд, хариуцагч -иас Орон сууц хөлсөлсний төлбөрт 5,900,000.00 төгрөг, банкны зээлийн төлөлтийн зөрүүнд 19,500,000.00 төгрөг, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 42,600,000.00 төгрөг, нийт 68,000,000.00 гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

 

 Хариуцагч -ийн Гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд *******,*******ны нутаг дэвсгэрт баригдаж буй дугаар байрыг барьж гүйцэтгэхдээ -иас 320,000,000.00 төгрөг, ах, дүү, найз нөхдөөсөө 100,000,000.00 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, барьж гүйцэтгэсэн юм.

 

Угаас, барилгын компаниуд захиалагч нарын төлбөрөөс гадна банк болон бусад этгээдийн зээл, санхүүжилтэд тулгуурлаж барилгыг барьж гүйцэтгэдэг ба маргааны зүйл болсон байрыг -нд 320,000,000.00 төгрөгийн зээлд барьцаалуулсан юм.

 

Гэвч нэхэмжлэгч болон бусад захиалагч нар хугацаандаа орон сууцны төлбөрийг төлөөгүй учраас манай компанийн зээл муудаж, -нд төлөх санхүүгийн чадваргүй болж эхэлсэн.

 

Хэрэв нэхэмжлэгч хугацаандаа орон сууцны төлбөрийг төлсөн бол түүний байр хураагдахгүй байх боломжтой байснаас гадна Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 990 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байхад мөн адил хураалгахгүй байх боломж байсан.

 

Учир нь, тэр үед тус байрны оршин суугчид харилцан ярилцаж, хугацаандаа төлөөгүй төлбөрт тооцогдсон алданги, хүү зэргийг манай компанид төлж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулсан байдаг.

 

Бидний зүгээсгаас орон сууцны төлбөрт 42,600,000.00 төгрөг хүлээж авсан талаар маргахгүй, харин орон сууц хөлсөлсөн төлбөр, банкны зээлийн зөрүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх талаар удаа дараа ярьж байсан боловч хугацаандаа төлөөгүй учраас хүү, алданги зэргийг түүнээс шаардаж байсан, гэтэл тэрээр үүнийг үндэслэлгүй гэж тайлбарлаж байна, гэрээнд энэ талаар тодорхой заасан байгаа учраас ийнхүү нэхэмжилж байсан нь үндэслэлтэй.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 990 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа барьцаа хөрөнгөөс төлбөрийг барагдуулахаар болсон ба тухайн үед орон сууцны төлбөрийг төлчихсөн бол ийм зүйл болохгүй байх байсан.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөргийн орон сууцыг хураан авсан, тус орон сууцны үнийг 117,378,000.00 төгрөгөөр тооцож, -ийн өр төлбөрт тооцсон ба энэ үйл баримтын талаар маргаан байхгүй.

 

Харин Нэхэмжлэгч нь 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн  Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 48,804,855 ам.долларыг хугацаандаа төлсөн бол ийм асуудал үүсэхгүй, тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөө зөрчсөн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Хохирсон гэвэл миний бие ч хүртэл энэ асуудлаас улбаалан сэтгэл санаа, эд материалаар хохирсон, өөрийн гэсэн орон гэргүй, бусдын орон сууцыг хөлсөлж амьдарч байна, -нд төлөх ёстой өрийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 90,000,000.00 төгрөг байна.

 

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч хариуцагч -нд холбогдуулан орон сууцны төлбөрт төлсөн 42,600,000.00 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс улбаалан учирсан хохиролд 25,400,000.00 төгрөг, нийт 68,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч -ийн зүгээс нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хэмээн мэтгэлцэж, татгалзаж байна.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч -иас 54,806,653.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,193,347.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч -тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ны нутаг дэвсгэрт баригдах дугаар байрны тоот хаягт байрлах 65.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцжээ.

 

Энэхүү гэрээ ёсоор талууд 1 м.кв талбайг 630 ам.доллар, 41,082.03 ам.доллар, гэрээ байгуулах өдрийн валютын ханшаар тооцож нийт 48,192,508.00 төгрөгөөр авахаар болжээ /41,082.03x1173.08=48,192,508/.

 

Гэвч тус гэрээнд талууд хожим өөрчлөлт оруулж, тагтны хаалганы төлбөрт 522 ам.долларыг нэмж, гэрээний нийт үнийг 41,604.03 ам.доллар буюу 48,804,855.00 төгрөг болгон өөрчилсөн байна /41,604.03x1,173.08=48,804,855/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч хариуцагч -нд гэрээний дагуу доорх төлбөрийг дараах хугацаанд төлжээ. Үүнд:

 

  • 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000.00 төгрөг,
  • 2008 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 900,000.00 төгрөг,
  • 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 29,700,000.00 төгрөгийг тус тус бэлнээр төлсөн бол,
  • 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өмнө -нд нийлүүлсэн арматур төмрийн үнэ 1,500,000.00 төгрөгийг гэрээний төлбөрт суутган тооцож,
  • 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000.00 төгрөгийг бэлнээр,
  • 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болон 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн төлбөр нийлээд 4,500,000.00 төгрөг, нийт 42,600,000.00 төгрөгийг төлсөн, энэ талаар зохигчид маргахгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хариуцагч нь орон сууцыг 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор барьж гүйцэтгэж, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба зохигчид гэрээг байгуулж байх үед барилгын ажлын гүйцэтгэл 80-90 хувьтай байсан ажээ.

 

Хэдийгээр талуудыг тус гэрээг байгуулж байх үед гэрээнд заасан 65.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууц тодорхой хэмжээнд бий болсон байсан хэдий ч 100 хувь бэлэн болоогүй, хэрэглээний буюу ашиглалтын шинж чанарын хувьд шууд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй зэргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гүйцэтгэгч нь захиалагчд орон сууцыг 2008 оны 01 дүгээр сард хүлээлгэн өгсөн талаар маргахгүй байгаа ба гагцхүү гүйцэтгэгч талыг эрхийн доголдолтой буюу бусдын эрхээр хязгаарлагдсан орон сууц шилжүүлэн өгснөөс улбаалан ийнхүү хохирсон хэмээн үзэж байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэгч нь ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэйгээс гадна тус хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасны дагуу тухайн ажлын үр дүн аливаа доголдолгүй байх ёстой юм.

 

Ажлын үр дүнгийн долголдол нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1, 535.2-д тус тус заасны дагуу гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцэж байвал биет байдлын доголдолгүй, гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол эрхийн доголдолгүй гэж үздэг.

 

Өөрөөр хэлбэл, ажлын үр дүнгийн доголдолгүй байдал зөвхөн биет байдлын шинжээс гадна түүнтэй холбоотойгоор аливаа этгээдээс гаргах нэхэмжлэл, шаардлагаас ангид байх шинжээр эрхийн доголдлыг тодорхойлдог.

 

Энэхүү эрхийн доголдол нь захиалагч ажлын үр дүнг шилжүүлэн авч, улмаар чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахад хэн нэгэн этгээд тухайн зүйлтэй холбоотой хууль болон гэрээний дагуу шаардлага гаргах тохиолдолд үүнийг эрхийн доголдолтой гэж үзэх юм.

 

Хэдийгээр хэрэгт захиалагчгийн захиалсан орон сууцыг гүйцэтгэгч -иас -нд 320,000,000.00 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан гэх бичгийн баримт байхгүй боловч хариуцагч -ийн Гүйцэтгэх захирал шүүх хуралдаанд гаргасан өөрийн тайлбараар үүнийг баталж байх тул талуудын хооронд байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний зүйл болсон 65.21 м.кв талбайтай орон сууцыг үүргийн эрх зүйн буюу -тай байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Ийнхүү гүйцэтгэгч нь захиалагчд барьцааны эрхээр хязгаарлагдсан ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөс болж тэрээр орон сууцыг ирээдүйд эзэмшиж, ашиглаж чадахгүй байдалд хүрч, улмаар 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч -ийн -нд төлөх зээлийн өр төлбөрт 117,378,000.00 төгрөгөөр үнэлэгдэж, хураагдсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэгэнт гүйцэтгэгч нь захиалагчд барьцааны эрхээр хязгаарлагдсан ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн учраас тус компанийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дах заалтыг зөрчсөн буюу эрхийн доголдолтой орон сууц шилжүүлэн өгсөн гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчг энэхүү орон сууцыг -ийн барьцаанд байсныг мэдэж байсан гэж мэтгэлцэж буй боловч үүнийг баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчг анхнаасаа эрхийн доголдолтой ажлын үр дүнг мэдэж байхдаа хүлээж авсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчгийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон өмгөөлөгч гийн тайлбараас дүгнэвэл гэрээний зүйл болсон орон сууцыг хариуцагч -иас гаргуулах бус харин нэгэнт эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болсон орон сууцыг авахад төлсөн 46,200,000.00 төгрөгийг буцаан нэхэмжилж буйг түүнийг Барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлах хүсэлттэй байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлд Ажил гүйцэтгэх гэрээг тодорхой үндэслэлээр цуцлах талаар зохицуулсан ба хэрэв гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд тус хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм.

 

Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч -ийн Ажил гүйцэтгэх гэрээг зөрчсөн үйлдэл ноцтой байх тохиолдолд захиалагч Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан эрхийн доголдолгүй ажлын үр дүн шилжүүлээгүйгээс болж захиалагчгийн хүлээн авсан 65.21 м.кв талбайтай орон сууц гүйцэтгэгчийн бусдад төлөх өр төлбөрт хураагдсан байх тул -ийг гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Хариуцагч -ийн Гүйцэтгэх захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзалдаа хэрэв захиалагч гэрээний үнийг 100 хувь төлсөн бол тухайн орон сууцыг манай компанийн зээлийн төлбөрт хураахгүй байсан гэж мэтгэлцэж байна.

 

Гэвч хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаатай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас өмнө -тай Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулсан гэж мэдүүлсэн, тус компанийн зүгээс энэ талаар захиалагч талд мэдэгдээгүй, зээлийн төлбөрийг барагдуулах үйл ажиллагаа шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн үндсэн дээр явагдсан тул талуудын гэрээний зүйл болсон орон сууцыг -ийн төлбөрт хураасан ажиллагаагг гэрээний төлбөрийг дутуу төлсөн үйлдлээс болсон гэж үзэхгүй, харин гүйцэтгэгч буюу зээлдэгч -ийн үйл ажиллагаа, Зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй шууд холбоотой юм.

 

Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд гэрээний аль нэг тал үүрэг зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар зохицуулсан бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ үл биелүүлж, зөрчсөн тохиолдолд түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох, ийнхүү нэмэлт хугацаа тогтоосон боловч ямар нэгэн үр дүн гарахгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах талаар зохицуулсан.

 

Гэвч үүрэг зөрчсөн этгээдэд хугацаа тогтоож өгсөн ч тодорхой үр дүнд гарахгүй болох нь илэрхий байх тохиолдолд хугацаа тогтоохгүйгээр гэрээг цуцалж болно.

 

Нэхэмжлэгчгийн захиалсан орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас -ийн зээлийн төлбөрт тооцож, хураан авснаар түүний зүгээс хариуцагч -нд ажлын үр дүнгийн талаар нэмэлт хугацаа тогтоосон ч тодорхой үр гарахгүй тул ийнхүү захиалагчгийн хувьд Барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй юм.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл ажлын үр дүн гэрээ байгуулагдмагц шууд биелэх бус харин тодорхой хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээг цуцлах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зохицуулсан. 

 

Иргэний хуулийн 221.1, 221.3-т тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээг цуцалж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.

 

Иймд, нэгэнт хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, эрхийн доголдолтой орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн, үүнээс улбаалан захиалагч орон сууцгүй болсон тул энэхүү зөрчлийг үндэслэж захиалагч Иргэний хуулийн 221.1, 221.3-т тус тус зааснаар гэрээг цуцлах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.

 

Үүнийг нэхэмжлэгч гэрээнд заасан орон сууцыг цаашид эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болсон учраас гүйцэтгэсэн ажлын үр дүн түүнд ач холбогдолгүй болсон гэж үзэж, талуудын хувьд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэг үүсч байна гэж дүгнэв.

 

Иймд, гүйцэтгэгч нь Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан 42,600,000.00 төгрөгийг захиалагчд буцаан өгөх, нь 65.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гүйцэтгэгч талд буцаан өгөх үүрэг хүлээх боловч нэгэнт тухайн орон сууц -ийн Зээлийн төлбөрт тооцогдож, хураагдсан учраас захиалагчийг гэрээний зүйлийг гүйцэтгэгч талд буцаан өгсөн гэж үзэх нь зөв юм.

 

Зохигчид 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 42,600,000.00 төгрөгийг өгсөн, авсан талаар маргахгүй байна.

 

Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар захиалагч нь гүйцэтгэгч -нд Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 38,100,000.00 төгрөг өгсөн гэж тогтоогдож байна.

 

Учир нь, хэдийгээр нэхэмжлэгч 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болон 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нийт 4,500,000.00 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулж, гүйцэтгэгч -нд төлсөн гэж байгаа боловч тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, орлогын баримтаас үзвэл энэхүү 4,500,000.00 төгрөгийг -ийн -нд төлөх ёстой зээлийн төлбөрт суутгасан байх тул Барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцох үндэслэлгүй байна.

 

Иймд, хариуцагч -ийг 38,100,000.00 төгрөгийг Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан гэж үзэж,д буцаан төлөх ёстой болно.

 

Харин нэхэмжлэгчгийн төлсөн 4,500,000.00 төгрөг нь хариуцагчийн -ийн зээлийн өр төлбөрт төлөгдсөн байх тул хариуцагч -ийг бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэжээ.

 

Энэ нь, нэхэмжлэгчгаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулж төлсөн 4,500,000.00 төгрөгийг -ийн -ийн  зээлийн төлбөрт тооцогдсон учраас хариуцагчийг Баянзүрх дүүргийн 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 990 тоот шийдвэрийн дагуу -нд төлөх ёстой 439,487,599.00 төгрөгийн төлбөрөөс 4,500,000.00 төгрөгийн хэмжээнд үүргээс чөлөөлөгдсөн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 990 тоот шийдвэрээр хариуцагч -иас 439,487,599.00 төгрөгийг гаргуулж, зээлдэгч -нд олгохоор шийдвэрлэсэн ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжлэгчд 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 188/02 тоот мэдэгдлээр дээр дурьдсан шүүхийн 990 тоот шийдвэрийг биелүүлэхийг шаардсан, тэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 4,500,000.00 төгрөгийг төлсөн нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд, хариуцагч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар 4,500,000.00 төгрөгийг нэхэмжлэгчд буцаан төлөх үүрэгтэй болно.

 

 

Нэхэмжлэгч нь хариуцагч -иас бусдын орон сууц хөлсөлсний төлбөрт 5,900,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.  

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учирсан хохиролд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд хамруулна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс нөгөө тал гэрээг цуцалж, гэрээнээс татгалзаж буй тохиолдолд учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч -иас Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу эрхийн доголдолтой орон сууц нийлүүлсэн, үүнээс болж 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эзэмшиж, ашиглаж байсан орон сууцыг хариуцагчийн бусдад төлөх төлбөрт хураалгасан, тус өдрөөс хойш орон гэргүй болсон учраас бусдын сууцыг хөлслөх шаардлага гарсан, үүнд 5,900,000.00 төгрөгийн зардал гаргасан хэмээн мэдүүлж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн тэй Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, *******,,, тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг сарын 600,000.00 төгрөгөөр хөлслөхөөр болжээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол буюу түүнээс гарсан зардал нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйтэй шууд холбоотой байхаас гадна үүрэг гүйцэтгүүлэгчээс гарах ёсгүй байсан зардал гарсан байх ёстой.

 

Хариуцагч нь 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагчд эрхийн доголдолтой ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөс шалтгаалан ийнхүү тэрээр 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн орон сууцгүй болсон, амьдрах хамгийн чухал хэрэгцээ болсон байр, орон сууцанд амьдрах зорилгоор бусдын эд хөрөнгийг хөлсөлсөн үйл баримт нь -ийн гэрээний үүргээ зөрчсөнтэй шууд холбоотой, хэрэв нэхэмжлэгчийн орон сууцыг -ийн зээлийн төлбөрт хураагаагүй бол түүнд өөр орон сууц хөлслөх хэрэгцээ шаардлага гарахгүй, зардал төлөхгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хөлслүүлэгч т орон сууц хөлсөлсний төлбөрт 2,800,000.00 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож, харин 3,100,000.00 төгрөг төлсөн гэдгээ баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, хариуцагч -иас 2,800,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчд олгохоор шийдвэрлэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагч -иас -иас авсан Орон сууцны зээлийн төлбөрт 19,500,000.00 төгрөгийг гэрээнээс учирсан хохирол хэмээн нэхэмжилж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2008 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр -тай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 30,000,000.00 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай зээлжээ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь энэхүү зээлийг авч, улмаар 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 29,700,000.00 төгрөгийг хариуцагч -нд Барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн байна.

 

Тус Орон сууцны зээлийн гэрээний зорилго нь -иас гийн гаргасан хүсэлтийн дагуу түүнд орон сууц авахад зориулж 30,000,000.00 төгрөгийн зээл олгох, тэрээр зээлийг зориулалтын дагуу ашиглаж, -д өгөх зорилготой байсан, 2008 оны 01 дүгээр сараас 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл орон сууцанд амьдарсан тул энэ хүртэлх хугацаандг өөрийн эрх ашиг, тусын тулд зээлийг ашигласан гэж үзэх юм.

 

Харин нэхэмжлэгч нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр орон сууцаа бусдын өр төлбөрт хураалгаснаас хойш тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж чадахгүй болсон, Орон сууцны зээлийн гэрээний зорилго үгүй болсон учраас -иас авсан үндсэн зээлийн үлдэгдэлд бодогдсон зээлийн хүү, амь насны болон эд хөрөнгийн даатгалыг тус өдрөөс хойш төлөх нь нэхэмжлэгчид хохиролтой гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэвч нэхэмжлэгчгийн нэхэмжилсэн 19,500,000.00 төгрөгт үндсэн зээл болон 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнөх үеийн зээлийн хүү хамаарч байгаа нь үндэслэлгүй, түүний -тай байгуулсан Зээлийн гэрээний эргэн төлөлт нь үндсэн зээл, хүү тэнцүү төлөгдөж, хорогддог ба нэхэмжлэгчд хариуцагч -тай байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, буцаан олгохоор шийдвэрлэсэн 38,100,000.00 төгрөгт түүний банкнаас зээлсэн 29,700,000.00 төгрөг багтаж байх тул үндсэн зээлийг хохиролд тооцох боломжгүй юм.

 

Иймд, нэхэмжлэгчгийн орон сууцыг хураасан буюу 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойших хугацааны хүү, амь насны болон эд хөрөнгийн даатгал, үндсэн зээлийн зөрүү зэрэг нийт 9,406,653.00 төгрөгийг учирсан хохиролд тооцож, хариуцагч -иас гаргуулах нь зүйтэй.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн хариуцагч -иас орон сууцны төлбөрт төлсөн 38,100,000.00 төгрөг, хариуцагчийн өмнөөсгийн сайн дураар Анод банк дахь зээлийн төлбөрт төлсөн 4,500,000.00 төгрөг, Ажил гүйцэтгэх гэрээг зөрчсөнөөс учирсан хохиролд 12,206,653.00 төгрөг, нийт 54,806,653.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,193,347.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205

дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 болон 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч -иас 54,806,653.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,193,347.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 497,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч -иас улсын тэмдэгтийн хураамжид 431,983.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн

119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР