| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00559/И |
| Дугаар | 577 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 577
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: аймгийн сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* назар овогт *******ы *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971 онд 7-р анги төгссөн. Ингээд 1971 оноос эхлэн газар тариалан эрхэлж ирсэн. 1975-1978 онд цэргийн алба хаасан. 1978 онд өрх тусгаарлан хүнтэй суусан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул шүүхээр 1972-1975 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 он хүртэл аймгийн сумын ******* бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь 1972-1975 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 он хүртэл аймгийн сумын ******* бригадад ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1674 дугаартай лавлагаа,
- аймгийн сумын 4-р бригадын 70-р дансны С.*******гийн нэр дээрх 1972-1975, 1979-1980 оны хөдөлмөрийн хөлсний түүвэр,
- аймгийн сумын 4-р бригадын С.*******гийн нэр дээрх 1978 оны 70-р дансны хуулбар,
-С.*******гийн 1981 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-С.*******гийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-С.*******гийн Алтан гадас одонгоор шагнагдсан үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-С.*******гийн Улсын тэргүүний тариаланчаар шагнагдсан үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-С.*******гийн 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-С.*******гийн 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн VII таван жилийн гавшгайчаар шагнагдсан үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-С.*******гийн 1983 оны 02 дугаар сарын 08-ны өдөр МХЗЭ-ийн Төв хорооны хүндэт үнэмлэхээр шагнагдсан үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-С.*******гийн 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Атарчдын алдар медалиар шагнагдсан үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-С.*******гийн №******* дугаартай Техник мэргэжлийн сургууль үйлдвэрлэлд хуваарилагдагчдад олгох хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Т.*******ы би 1964 оноос эхлэн аймгийн сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад ногоочноор нэгдэл тарах хүртэл ажилласан. С.******* нь 1972 оноос эхлэн манай нэгдэлд ногоочноор ажиллаж эхэлсэн. Бид хамтдаа нэгдэлд ногоочноор ажиллаж байсан. Тэрээр ажилдаа сайн, тэргүүний ажилтан байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Х.*******ийн би 1957 оноос эхлэн аймгийн сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад ногоочноор нэгдэл тарах хүртэл ажилласан. С.******* нь бага наснаасаа эхлэн эцэг эхийн хамт ногоо тарьдаг байсан. Тэрээр насаараа нэгдэлд ногоочин хийсэн гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн С.*******г 1972-1975 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 он хүртэл аймгийн сумын ******* бригадад ногоочноор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* назар овогт *******ы *******г 1972-1975 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 он хүртэл аймгийн сумын ******* бригадад ногоочноор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА