| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00560/И |
| Дугаар | 578 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 578
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 онд 8-р анги төгссөн. 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Иймд миний гаргаж өгсөн баримтын хүрээнд дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1675 дугаартай лавлагаа,
-Т.*******гийн 1984-1990 оныг дуусталх хугацааны ажлын тухай мэдээний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-******* сумын Нийтийн аж ахуй, Ахуй үйлчилгээний төвийн даргын 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 35 дугаартай ажилд томилох тухай тушаал,
-******* сумын Нийтийн аж ахуй, Ахуй үйлчилгээний төвийн даргын 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал,
-Гэрч Т.*******ын Би 1987 онд 10-р анги төгсөөд Ховд аймгийн ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээнд цахилгаанчин, гэрлийн байцаагч гэсэн орон тоо дээр ажиллаж байсан. Улмаар 1995 он хүртэл ажилласан. Тэр үед Т.******* нь намайг 1988 онд ******* сумын Нийтийн ахуй үйлчилгээнд ажилд ороход оёдолчноор ажиллаж байсан. Бид хоёр 1995 он хүртэл хамт ажилласан гэх мэдүүлэг,
-Гэрч Г.ын Би 1975-1977 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байгаад 1978 оноос 1993 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилласан. Т.******* нь манай ахуй үйлчилгээнд дагалдангаар ажилд орсон, миний шавь байсан. Тэрээр 1995 он хүртэл ажилласан гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Т.*******г 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******г 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА