Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2017/0044/З |
Дугаар | 53 |
Огноо | 2017-11-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 53
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Б.А, О.Г нарын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох
2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Б.А, О.Г нарыг гэрээтээр ажиллуулах тухай” Б/31 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай” 03/893 дугаар албан бичгийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай” 03/893 дугаар албан бичигтээ: Б.А, О.Г нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хөндөхгүйгээр тушаал, шийдвэр гаргаж, өмнөх тушаалыг хүчингүй болгож, шинээр тушаал гаргасан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх иргэн Б.А, О.Г нараас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Б.А, О.Г нарыг гэрээтээр ажиллуулах тухай” Б/31 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тус шүүхэд ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай” 03/893 дугаар албан бичигт: “А, О.Г нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хөндөхгүйгээр тушаал, шийдвэр гаргаж, өмнөх тушаалыг хүчингүй болгож, шинээр тушаал гаргасан болно” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл. Хариуцагчийн эрх, үүрэг 21.1.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:, 21.1.1 дэх хэсэг “... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...”, 67 дугаар зүйл. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын дарга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул иргэн Б.А, О.Г нарын нэхэмжлэлтэй “2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Б.А, О.Г нарыг гэрээтээр ажиллуулах тухай” Б/31 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А, О.Г нараас тус шүүхэд гаргасан “2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Б.А, О.Г нарыг гэрээтээр ажиллуулах тухай” Б/31 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1000 цагт захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг зарласан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх хуралдаан товлон зарлах тухай” 109/ШЗ2017/0336 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА