Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 131/ШШ2016/00674

 

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын 4-р багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* дугаар утастай, ******* овогт *******ын ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 2-р багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, *******, ******* утасны дугаартай, овогт гийн д холбогдох

Машины үнэ 4700000  төгрөгийг тухай нэхэмжлэлийг 2015 оны 09 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.тай 2016 оны 03 сарын 01-ний өдөр дугаартай platz маркын машиныг 4700000 төгрөгөөр худалдаж төлбөрийг 2016 оны 08 сарын 01-ний өдөр өгөхөөр тохиролцож, гэрээг ******* сумын  нотариатын үүрэг гүйцэтгэгчээр батлуулсан. Гэрээ байгуулсан өдрөөс хойш машиныг бичиг баримтын хамт Г.д хүлээлгэн өгсөн. 2016 оны 08 сарын 05-ны өдөр гэрт нь очиход би 2016 оны 08 сарын 08-ны өдөр сум орохдоо өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй. Иймд 4700000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.тай гэрээ байгуулан авто машиныг авсан нь үнэн. Тус машины 4700000 төгрөгийг  төлж барагдуулна гэжээ.

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Г.аас машины үнэ 4700000 төгрөг тухай гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4700000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90150 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 45075 төгрөгийг, төрийн сангийн данснаас 45075 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г. нэхэмжлэгч Ц.д 4700000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90150 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 45075 төгрөгийг, төрийн сангийн данснаас 45075 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ