Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2016/00671

 

Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 2-р багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 09 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлдээ: Миний бие Баянхонгор аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1971 оноос 1974 оны 05 сар хүртэл хонь, ямаа маллаж байгаад 1974 оны 05 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1977 оны 06 сар хүртэл 3 жил цэргийн алба хаасан. 1978 онд Ж.Лхагвасүрэнтэй гэр бүл болж, уг нэгдэлдээ 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул 1977 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Г.******* 1977 оны 07 сарын 26-ны өдрөөс 1978 оныг дуустал, 1981 оноос 1984 оны 11 сар хүртэл, 1985 оны 01 сараас 1985 оны 12 сар дуустал,  1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 сард Баянхонгор аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн 2-р бригадад ажиллаж байсан юм. Тухайн үеийн баримтыг архиваас шүүлгэхэд баримтууд нь гарсан байгаа. Г.******* өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1708 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1977 оны 07 сарын 26-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолын хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын 2016 оны 09 сарын 27-ны өдрийн 1/65 дугаар албан бичиг, гэрч *******ын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Г.******* нь 1977 оны 07 сарын 26-ны өдрөөс 1978 оны 12 сарын 31-ний дуустал, 1981 оны 04 сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал, 1985 оны 01 сарын 01-ний 1985 оны 12 сарны 31-ний өдрийг дуустал, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь итгэмжлэл, тус аймгийн архивын тасгийн 2013 оны 04 сарын 26-ны өдрийн 1708 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1977 оны 07 сарын 26-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолын хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын 2016 оны 09 сарын 27-ны өдрийн 1/65 дугаар албан бичиг, гэрч *******ын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Г.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагч нь 1974 оны 05 сарын 28-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1977 оны 06 сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанаас халагдсан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 05 сарын 11-ний өдрийн 00001945 дугаар лавлагаагаар нотлогдоно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******гийн *******ын 1977 оны 07 сарын 26-ны өдрөөс 1978 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 04 сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс  1989 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ