Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

Ц.Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Мөнх-Эрдэнэ  даргалж, шүүгч Н.Насанжаргал, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: Т.Төмөртулга

            Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Дарьсүрэн, Д.Энхцэцэг

            Шүүгдэгч  Ц.Эрдэнэ-Очир

            Хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

            Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал  нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь Сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгийн  өмгөөлөгч О.Баярбаясгалан, Д.Энхцэцэг, Д.Дарьсүрэн нарын  давж заалдах гомдлоор Ц.Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн 201612000113 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1958 оны 3 дугаар сарын 10 ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт,   Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6 дугаар баг  “Өвөр-Угтаал” гэх газар оршин суух, улсаас гавъяа шагналгүй,   урьд ял шийтгэлгүй, Агант овогт Цэрэнгийн Эрдэнэ-Очир /регистрийн дугаар /РД:ЗП58031012/   

Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

         Анхан шатны шүүх: Шүүгдэгч    Агант овгийн Цэрэнгийн Эрдэнэ-Очирыг  бусдын бие махбодид  хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ял оногдуулж шийтгэж,   

              Эрүүгийн хуулийн  52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирт оногдуулсан н 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг  чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

           Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир энэ  хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очироос 541600 /таван зуун дөчин нэгэн мянга зургаан зуун/ төгрөг гаргуулж хохирогч Б.Зоригтод олгож,

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Зоригт нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очироос нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж,

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолын шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очироос төлбөр гаргуулах тухай заалт биелэгдэж дуустал мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирын эзэмшлийн “Даюун” маркийн 2440 ДУЗ улсын дугаартай мотоцикль битүүмжлэх тогтоолыг хэвээр  үлдээж,

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

          Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж,

 Давж заалдах гомдол эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Д.Энхцэцэг нар давж заалдах гомдолдоо:  Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.14-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Ц.Эрдэнэ-Очирт анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг биечилэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

2017.07.01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 11.1 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол 10.000 нэгжээс 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилсан байна.

Мөн хуулийн 1.9.2 дахь хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг уйлдсэн этгээдийн эрх зуйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгуй...” гэж тус тус хуульчилсан.

Ц.Эрдэнэ-Очир нь  59 настай, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, эрүүл мэндийн хувьд өндөр настай тул зүрхний хэм алдах. даралт байнга ихсэх өвчтэй. Урьдчилан хорих төвд хоригдсоноос хойш уг өвчин нь улам хүндэрсэн. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаж байсан боловч одоо  өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг Эрүүгийн хуулийн 6.5-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Мөн Ц.Эрдэнэ-Очирын хувьд хувиараа мал малладаг, өөрийн гэсэн орлоготой ба шүүхээс торгуулийн ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 5.3.4-д заасан хугацааны дотор торгуулийн ялыг бүрэн төлөх боломжтой юм.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 11.1.1-д заасны дагуу хорих ялыг торгох ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү  гэжээ.

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Дарьсүрэн давж заалдах гомдолдоо:

Шүүхээс Ц. Эрдэнэочирыг  2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн Эрдэнэдалай сумын 6 дугаар багийн Өвөр угтаалын “ Давсны хошуу” гэх газар Б. Зоригтыг өшиглөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн  96 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэгтэй холбоотойгоор нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхээр санал гаргасан боловч шүүх шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалтгай нотлогдож байна хэмээн дүгнэж хэргийг шийдвэрлэсэн учир шүүгдэгч Ц. Эрдэнэочир болон өмгөөлөгч миний зүгээс гэм буруутайд тооцсон шүүхийн тоггоолын Тогтоох хэсгийн 1-дэх  заалтад дахин маргах шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, 2017 онд хуулинд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг баталж 2017 оны 7 сарын 1-ны өдөр дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах ” гэмт хэргийг хуульчлан зохицуулж өгсөн байна. Энэ гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулахдаа хорих болон торгох ялын төрлөөс сонгон хэрэглэх боломжтой болсон байна.

Шүүгдэгч Ц. Эрдэнэочир нь

  1. Тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн
  2. Учруулсан хохиролыг төлсөн
  3. Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэрэг хуулийн 6.5 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэн үзэх хэд хэдэн нөхцөл байгаагийн зэрэгцээ 59 настай, эхнэрийн хамт ам бүл 2 лаа амьдардаг, биеийн эрүүл мэндийн хувьд даралт ихсэх, бөөр зүрх өвдөх зэрэг архаг хууч өвчтэйгээс гадна гэр бүлийн гишүүн Алтанцэцэг нь мөн биеийн эрүүл мэндийн улмаас байнгын эмчийн хяналтанд байдаг.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 11.1 дэх хэсэгт заасанаар 10000 / арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулж мөн хуулийн 5.3.4 т заасанаар уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү.

Шүүгдэгч нь 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 366 толгой мал тоолуулсан ба мөн сумын төвд өөрийн өмчлөлийн хашаа байшинтай, настны тэтгэвэр 295000 / хоёр зуун ерэн таван мянга / төгрөг авдаг бөгөөд одоогоор банкинд ямар нэгэн зээл, төлбөр байхгүй бөгөөд шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг заасан хугацаанд нь бүрэн төлж барагдуулах боломжтой.

Гомдолд хохирол төлсөн баримтыг хавсаргасан ба хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгөх болно. Шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие шүүгдэгч Ц. Эрдэнэ-Очирын хамт биечлэн оролцох хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

       Шүүгдэгч  Ц.Эрдэнэ-Очир нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Зоригттой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний  цээжин тус газар нь 3 удаа өшиглөж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Д.Эрдэнэбат, Х.Сувдаа, М.Батболор, Ч.Дондог, Г.Бат-Орших нарын мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 250, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар дүгнэлтүүд, болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхээс  хэргийн  байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн  гэм буруу, тухайн гэмт хэргийн хор аюул, шинж чанарт тохирсон байна.

         Ц.Эрдэнэ-Очирын холбогдсон хэрэгт оногдуулах ял шийтгэл нь 2017 оны 7 дугаар сарын 1-ээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулиар хөнгөрсөн байх тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар  хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Дарьсүрэн, О.Баярбаясгалан, Д.Энхцэцэг  нарын гомдлууд үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

       Шүүгдэгч Ц.Эдэнэ-Очирт ял оногдуулсан хуулийн зүйл, хэсэг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон өөрчлөгдөж байгаа бөгөөд энэ зүйл хэсэгт хорих ялын доод хэмжээ 2 жил болж хөнгөрсөн, торгох ялтай болсон байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөнгөрүүлсэн  хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 542.000 төгрөгийг болон цаашид эмчилгээ хийлгэхэд нь зориулж 1.500.000  төгрөгийг  төлж барагдуулсан,  үйлдсэн  гэмт хэргийн гэм бурууд дүгнэлт хийж ,   хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын:

1 дүгээр заалтыг “Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.475.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй” гэж,

              2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  Ц.Эрдэнэ-Очирын цагдан хоригдсон  35 хоногийн  1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 525.000 төгрөгийг  эдлэх ялаас нь хасч, торгох ялын хэмжээг 9.475.000 төгрөгөөр тогтоосугай” гэж,

3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн 9.475.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд 1 жил тутамд тэнцүү хэмжээгээр  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэж,

4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солих болохыг дурьдсугай” гэж

7 дугаар заалтын “... хэвээр үлдээсүгэй” гэснийг “... хүчингүй болгож, хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг цуцалсугай” гэж өөрчилж  тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 8 дугаар заалтыг  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эрдэнэ-Очирт анхан шатны шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй сулласугай”  гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир нь  хохирлоо төлж барагдуулсныг дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1
  3. хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                             Р.МӨНХ -ЭРДЭНЭ

                                ШҮҮГЧИД                             Н.НАСАНЖАРГАЛ

                                                                             Т.БЯМБАЖАВ