| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00568/И |
| Дугаар | 574 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 574
Ховд аймаг дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* гол багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын*******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л., нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 онд 10-р анги төгссөн. 1982-1986 онд Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчин, 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Иймд миний гаргаж өгсөн баримтын хүрээнд дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л. нь 1982-1986 онд Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар, 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын дундын эмнэлэгт асрагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1680 дугаартай лавлагаа,
-******* сум дахь сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар,
-******* сум дахь сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчийн 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд түр авах тухай тушаалын хуулбар,
-Гэрч Я.гийн Би 1975-1990 он хүртэл Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдлийн 4-р бригадад малчнаар ажиллаж байсан. Л. нь 1980 оны үе байх оныг нь сайн санахгүй байна нэгдэлд мал маллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Ө.ын Би 1979-1990 он хүртэл Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдлийн 4-р бригадад бригадын даргаар ажиллаж байсан. Л. нь 1982-1986 оныг дуустал нэгдэлд мал маллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Л. нь 1982-1986 онд Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажилласан гэж тайлбарлах боловч тэрээр 1982-1986 онд Ерөнхий боловсролын сургуульд сурч байсан нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх ба түүнийг Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Я., Ө. нарыг гэрчээр асууж мэдүүлэг авсан боловч гэрчийн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул Л.гийн 1982-1986 онд Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Л.г 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын*******г 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч Л.гийн 1982-1986 онд Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА