Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 571

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 онд 8-р анги төгссөн. Ингээд 1980-1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3-р бригадад малчнаар, -1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан. Би Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1992 оныг нөхөн тооцуулсан. Гэхдээ миний бие 1992 оныг дуустал нэгдэлд ажиллаж байсан учир энэ хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. Иймд намайг 1980-1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3-р бригадад малчнаар, -1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.******* нь 1980-1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3-р бригадад малчнаар, -1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 36 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын 3-р бригадын 1982-1984, ******* сумын ******* бригадын -1993 оны 70-р дансны хуулбарууд,

-Гэрч С.*******ын Би Ховд аймгийн ******* сумын Холбоонд 1978 оноос эхлэн тэтгэвэртээ гартал ажилласан. Ч.*******гийн эцэг эх нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн бригадад малчин байсан. Ч.******* илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамт мал маллаж байсан. онд тэрээр хүнтэй суугаад ******* сум руу явсан гэх мэдүүлэг,

-Гэрч З.ийн Би 1962 онд 4-р анги төгсөөд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан. Ч.*******гийн манайх хоёр айл саахалт олон жил явсан. Ч.******* нь илгээлтээр хөдөө гарч мал маллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Ч.*******г 1980-1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3-р бригадад малчнаар, -1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******г 1980-1984 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3-р бригадад малчнаар, -1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА