| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00547/И |
| Дугаар | 572 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 572
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч З.*******, гэрч З., П.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд бага сургууль төгссөн. 1974 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цэрэгт яваад 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цэргээс халагдсан. Би 1972-1974 оны 06 дугаар сар хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд миний гаргаж өгсөн баримтын хүрээнд дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.******* нь 1972-1974 оны 06 дугаар сар хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1558 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын 2-р бригадын 1972-1974, 1977-1991 онуудын 70-р дансны хуулбарууд,
-З.*******гийн 1981 онд нээлгэсэн эрхэлсэн ажил болон ажилласан хоног авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-З.*******гийн 1973 онд нээлгэсэн 0987 дугаартай ажилласан хоног авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч П.*******ийн шүүх хуралдаанд гаргасан З.******* бид хоёр 1964-1968 онд 4-р ангийг хамт төгссөн. З.******* нь 1972-1974 оны 06 дугаар сар хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би мөн нэгдэлд агент, малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч З.гийн шүүх хуралдаанд гаргасан З.******* бид хоёр бага сургуулийг хамт төгссөн. Манай хоёр айл байнга саахалт байдаг байсан. З.******* нь 1972-1974 оны 06 дугаар сар хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би мөн нэгдэлд саальчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн З.******* нь 1972-1974 оны 06 дугаар сар хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******г 1972-1974 оны 06 дугаар сар хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА