| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 169/2017/0016/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2017-07-21 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 15
*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор *******
Ялтны өмгөөлөгч *******
Ялтан *******
Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулж,
Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтны өмгөөлөгч *******ын давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 201712000036 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эгч, ах, дүү нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, овгийн ийн /РД:/
Шүүгдэгч ******* нь санаатай үйлдлээр хутгыг зэвсгийн чанартай ашиглаж бусдын 18 тооны тээврийн хэрэгслийн 49 ширхэг дугуйг хагалж, гэмтээсний улмаас бусдад 2730000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Шүүгдэгч овгийн ийн г нэр бүхий 17 хохирогчийн 18 тээврийн хэрэгслийн 49 ширхэг дугуйг хутгаар хатгаж, санаатайгаар хагалж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж,
Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжилж ирүүлсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******гаас 2730000 төгрөгийг гаргуулж т 80000 төгрөгийг, д 90000 төгрөгийг, д 300000 төгрөгийг, д 220000 төгрөгийг, д 100000 төгрөгийг, д 270000 төгрөгийг, д 90000 төгрөгийг, д 90000 төгрөгийг, т 120000 төгрөгийг, д 30000 төгрөгийг, өд 90000 төгрөгийг, д 50000 төгрөгийг, д 600000 төгрөгийг, т 150000 төгрөгийг, д 160000 төгрөгийг, т 50000 төгрөгийг, т 140000 төгрөгийг тус тус олгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ******* нь Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт холбогдож Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 29 тоот шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэн юм.
******* нь 2730000 төгрөгийн бусдын эд хөрөнгийг нэг удаагийн үйлдлээр устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн. Иймд ******* Эрүүгийн хуулийн 153.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн тул 2017 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 17.8 зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх асуудлыг хянан шийдвэрлэж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргав гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч *******аас: 2017 оны шинэчилсэн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар *******д оногдуулсан ялыг хөнгөрүүлэн үзэх боломжтой тул хөнгөрүүлэн үзэж шийдвэрлэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн 50, 63, 19, 41, 15, 6-р байрнуудын гадаа байсан иргэн ын 66-75 ДУА улсын дугаартай “Hyundai Sonata 6” маркийн автомашины 2 ширхэг дугуйг, гийн 94-11 ДУА улсын дугаартай “Prius” маркийн автомашины 3 ширхэг дугуйг, гийн 18-41 ДУА улсын дугаартай “Subaru” маркийн автомашины 4 дугуйг, гийн 31-73 ДУА улсын дугаартай автомашины 4 дугуйг, гийн 92-10 ДУА улсын дугаартай “Prius” маркийн автомашины 2 ширхэг дугуйг, ы 93-15 ДУА улсын дугаартай “Bluebird” маркийн автомашины 4 дугуйг, 23-46 ДУЗ улсын дугаартай “ИЖ-200” маркийн мотоциклийн 2 ширхэг дугуйг, ы 89-11 ДУА улсын дугаартай “Prius” маркийн автомашины 2 ширхэг дугуйг, ын 66-39 ДУА улсын дугаартай “Prius” маркийн автомашины 3 ширхэг дугуйг, ийн 78-32 ДУА улсын дугаартай “Matiz”маркийн автомашины 3 ширхэг дугуйг, ы 38-39 улсын дугаартай “Prius” маркийн автомашины 1 ширхэг дугуйг, ийн 62-56 ДУА улсын дугаартай “Hatchback” маркийн автомашины 2 ширхэг дугуйг, ын 96-82 ДУА улсын дугаартай “Crown” маркийн автомашины 3 ширхэг дугуйг, ы 37-61 ДУА улсын дугаартай “Highlander” маркийн автомашины 4 дугуйг, ын 60-32 ДУА улсын дугаартай “Allion” маркийн автомашины 3 ширхэг дугуйг, ы 88-72 ДУА улсын дугаартай “Benz” маркийн автомашины 4 ширхэг дугуйг, ын 64-91 ДУА улсын дугаартай “Prius” маркийн автомашины 1 ширхэг дугуйг, ын 63-34 УБУ улсын дугаартай “Harier” маркийн автомашины 2 ширхэг дугуйг хагалж гэмтээн бусдад 2730000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан
Хохирогч ы: “ ...Тэгтэл удалгүй эхнэр эргэж орж ирээд машины дугуй хагарсан байна гэхээр нь гараад хартал миний 88-72 ДУА улсын дугаартай машины 4 дугуйг бөөрөн дээр нь юмаар хагалсан байсан. ...Дугуйгаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх 72-33/,
Хохирогч ын: “ ...би тэр өдрийн 00 цагийн үед очиж 66-39 ДУА улсын дугаартай машиныхаа дугуйг хартал баруун хойд талын дугуй бүтэн, бусад 3 ширхэг дугуйг бөөрөн дээр нь цоолсон байсан. ... Дугуйгаа төлүүлж, хохирлоо барагдуулж авмаар байна. ..” гэх мэдүүлэг /хх 75-76/,
Хохирогч ы: “...би 2017.02.02-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Сайнцагаан сумын 7-р баг Найрамдал 19-р байрны 2 тоотод байх гэртээ харихад байрны үүдэнд хүмүүс машины дугуй хагарсан байна гэхээр байрны урд талд тавьсан 38-39 ДУА улсын дугаартай машиныхаа дугуйг хартал баруун хойд талын 1 ширхэг дугуйг юмаар хатгаж цоолсон байсан. ...Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх 78-79/ болон бусад нэр бүхий хохирогч нарын мэдүүлгүүд, Сайнцагаан сумын үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн 25 дугаартай акт /хх 123-124/, хэрэг учралын газар хийсэн тэмдэглэл, фото зургууд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины 2 ширхэг дугуй зэргээр тогтоогдож байна гэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******гийн эрх зүйн байдал нь 2017 оны 7 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн /шинэчилсэн найруулга/ хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрдэж байх тул хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Мөн шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 34 хоногийн хугацааг ялтны ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцох боломжтой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 39.9 дүгээр 1, 1.4 дэх хэсэг, 39.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
а. 2 дугаар заалтыг “ 2. Шүүгдэгч *******г Эрүүгийн /шинэчилсэн найруулга/ хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 510 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510000 /таван зуун арван мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж,
б. 3 дугаар заалтыг хасч тус тус өөрчлөлт оруулжбусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БЯМБАЖАВ
ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ
Р.МӨНХ-ЭРДЭНЭ