Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бат-Амгаланд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор Т.Төмөртулга

            Ялтны өмгөөлөгч Г.Лхам

            Ялтан Б.Бат-Амгалан

            Нарийн бичгийн дарга С.Уянга  нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь сум  дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Г.Мөнхбат даргалж шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтны өмгөөлөгч Г.Лхамын давж заалдах гомдлоор                            Б.Бат-Амгаланд холбогдох эрүүгийн 201712000036 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:   Монгол Улсын иргэн, 1986 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эгч, ах, дүү нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Равжихын 6-9 тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Тулгат овгийн Банзрагчийн Бат-Амгалан /РД:ЗЮ86103175/

          Шүүгдэгч Б.Бат-Амгалан нь санаатай үйлдлээр хутгыг зэвсгийн  чанартай ашиглаж бусдын 18 тооны тээврийн хэрэгслийн  49 ширхэг дугуйг хагалж, гэмтээсний улмаас бусдад 2730000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Анхан шатны шүүх:

Шүүгдэгч Тулгат овгийн Банзрагчийн Бат-Амгаланг нэр бүхий 17 хохирогчийн 18 тээврийн хэрэгслийн 49 ширхэг дугуйг хутгаар хатгаж,  санаатайгаар хагалж, гэмтээсэн  гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Амгаланд 2 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулан  шийтгэж,

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Амгаланд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжилж ирүүлсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Бат-Амгалангаас 2730000 төгрөгийг гаргуулж Ц.Энхбаатарт 80000 төгрөгийг, Ж.Пүрэвсүрэнд 90000 төгрөгийг, Б.Сэргэлэнд 300000 төгрөгийг, Ш.Лхагвасүрэнд 220000 төгрөгийг, Ц.Амарбаясгаланд 100000 төгрөгийг, Б.Баатарчулуунд 270000 төгрөгийг, У.Сүхчулуунд 90000 төгрөгийг, Д.Найрамдалд 90000 төгрөгийг, Х.Эрдэнэцэцэгт 120000 төгрөгийг, Д.Батсайханд 30000 төгрөгийг, Б.Отгонтөгсөд 90000 төгрөгийг, Ц.Орхонтуулд 50000 төгрөгийг, Ц.Отгонд 600000 төгрөгийг, Ц.Дашгаравт 150000 төгрөгийг, А.Эрдэнэчулуунд 160000 төгрөгийг, Б.Отгонбаатарт 50000 төгрөгийг, Б.Уламбаярт 140000 төгрөгийг тус тус олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан 2 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бат-Амгаланд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Лхам давж заалдах гомдолдоо:  Б.Бат-Амгалан  нь Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт холбогдож Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 29 тоот шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэн юм.

 Б.Бат-Амгалан нь 2730000 төгрөгийн бусдын эд хөрөнгийг нэг удаагийн үйлдлээр устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн. Иймд Б.Бат-Амгалан Эрүүгийн хуулийн 153.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн тул 2017 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 17.8 зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх асуудлыг хянан шийдвэрлэж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргав гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхамаас: 2017 оны шинэчилсэн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Бат-Амгаланд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн үзэх боломжтой тул хөнгөрүүлэн үзэж шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Шүүгдэгч Б.Бат-Амгалан нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн 50, 63, 19, 41, 15, 6-р байрнуудын гадаа байсан иргэн Ц.Энхбаатарын 66-75 ДУА улсын дугаартай “Hyundai Sonata 6” маркийн автомашины 2 ширхэг дугуйг, Ж.Пүрэвсүрэнгийн 94-11 ДУА улсын дугаартай “Prius” маркийн автомашины 3 ширхэг дугуйг, Б.Сэргэлэнгийн 18-41 ДУА улсын дугаартай “Subaru” маркийн автомашины 4 дугуйг, Ш.Лхагвасүрэнгийн 31-73 ДУА улсын дугаартай автомашины 4 дугуйг, Ц.Амарбаясгалангийн 92-10 ДУА улсын дугаартай “Prius” маркийн автомашины 2 ширхэг дугуйг, Б.Баатарчулууны 93-15 ДУА улсын дугаартай “Bluebird” маркийн автомашины 4 дугуйг, 23-46 ДУЗ улсын дугаартай “ИЖ-200” маркийн мотоциклийн 2 ширхэг дугуйг, У.Сүхчулууны 89-11 ДУА улсын дугаартай “Prius” маркийн автомашины 2 ширхэг дугуйг, Д.Найрамдалын 66-39 ДУА улсын дугаартай “Prius” маркийн автомашины 3 ширхэг дугуйг, Х.Эрдэнэцэцэгийн 78-32 ДУА улсын дугаартай “Matiz”маркийн автомашины 3 ширхэг дугуйг, Д.Батсайханы 38-39 улсын дугаартай “Prius” маркийн автомашины 1 ширхэг дугуйг, Б.Отгонтөгсийн 62-56 ДУА улсын дугаартай “Hatchback” маркийн автомашины 2 ширхэг дугуйг, Ц.Орхонтуулын 96-82 ДУА улсын дугаартай “Crown” маркийн автомашины 3 ширхэг дугуйг, Ц.Отгоны 37-61 ДУА улсын дугаартай “Highlander” маркийн автомашины 4 дугуйг, Ц.Дашгаравын 60-32 ДУА улсын дугаартай “Allion” маркийн автомашины 3 ширхэг дугуйг, А.Эрдэнэчулууны 88-72 ДУА улсын дугаартай “Benz” маркийн автомашины 4 ширхэг дугуйг, Б.Отгонбаатарын 64-91 ДУА улсын дугаартай “Prius” маркийн автомашины 1 ширхэг дугуйг, Б.Уламбаярын 63-34 УБУ улсын дугаартай “Harier” маркийн автомашины 2 ширхэг дугуйг хагалж гэмтээн бусдад 2730000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан

Хохирогч А.Эрдэнэчулууны: “ ...Тэгтэл удалгүй эхнэр эргэж орж ирээд машины дугуй хагарсан байна гэхээр нь гараад хартал миний 88-72 ДУА улсын дугаартай машины 4 дугуйг бөөрөн дээр нь юмаар хагалсан байсан. ...Дугуйгаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх 72-33/,

Хохирогч Д.Найрамдалын: “ ...би тэр өдрийн 00 цагийн үед очиж 66-39 ДУА улсын дугаартай машиныхаа дугуйг хартал баруун хойд талын дугуй бүтэн, бусад 3 ширхэг дугуйг бөөрөн дээр нь цоолсон байсан. ... Дугуйгаа төлүүлж, хохирлоо барагдуулж авмаар байна. ..” гэх мэдүүлэг /хх 75-76/,

Хохирогч Д.Батсайханы: “...би 2017.02.02-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Сайнцагаан сумын 7-р баг Найрамдал 19-р байрны 2 тоотод байх гэртээ харихад байрны үүдэнд хүмүүс машины дугуй хагарсан байна гэхээр байрны урд талд тавьсан 38-39 ДУА улсын дугаартай машиныхаа дугуйг хартал баруун хойд талын 1 ширхэг дугуйг юмаар хатгаж цоолсон байсан. ...Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх 78-79/ болон бусад нэр бүхий хохирогч нарын мэдүүлгүүд, Сайнцагаан сумын үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн 25 дугаартай акт /хх 123-124/, хэрэг учралын газар хийсэн тэмдэглэл, фото зургууд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины 2 ширхэг дугуй зэргээр тогтоогдож байна гэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бат-Амгалангийн эрх зүйн байдал нь 2017 оны 7 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн /шинэчилсэн найруулга/ хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрдэж байх тул хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Мөн шүүгдэгч Б.Бат-Амгалангийн цагдан хоригдсон 34 хоногийн хугацааг ялтны ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцох боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/  хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 39.9 дүгээр 1, 1.4 дэх хэсэг, 39.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт:

            а. 2 дугаар заалтыг “ 2. Шүүгдэгч Б.Бат-Амгаланг Эрүүгийн /шинэчилсэн найруулга/ хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн             1 дэх хэсэгт зааснаар 510 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510000 /таван зуун арван мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

             б. 3 дугаар заалтыг хасч тус тус өөрчлөлт оруулжбусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Эрүүгийн /шинэчилсэн найруулга/ хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Амгалангийн цагдан хоригдсон 34 хоногийг торгох ялд шилжүүлэн тооцоход түүнд оногдуулсан 510 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510000 /таван зуун арван мянга/ төгрөгөөр торгох ялын хэмжээтэй тэнцүү байх тул  Б.Бат-Амгаланг торгох ялыг эдэлсэнд тооцсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бат-Амгаланг сулласугай.

   4. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                     ШҮҮГЧИД                               Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ