Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 08

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б-н Э-н, шүүгдэгч Шанд овогт Д-н Г-х нарыг бүлэглэн түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатайгаар эвдэж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-г 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Г-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Э-г 1200000 төгрөгөөр торгосон торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Э-н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Д.-х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

6.Ялтан Б.Э-н, Д.Г-х нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Ялтан Б.Э-н, Д.Г-х нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нар нь нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн богино модон иштэй хүрз-1 ширхэг, урт модон иштэй хүрз-1 ширхэг, төмөр лоом 1 ширхэг, төмөр иштэй жоотуу 1 ширхэг, цагаан оосор бүхий шар өнгийн сав-1 ширхэг, хүрэн иштэй хутга-1 ширхэг, төмөр цөгц мэт зүйл 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн газрын үзлэг бүхий CD-1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, Titan ger-400 гэх бичиглэл бүхий хар хайрцагтай металл хайгч багажийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Б.Ган-Оргилд, гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн Landcruzer-80 маркийн 00-00ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хавсарган ирүүлсэн №0000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ялтан Б.Э-д тус тус буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Э-н, Д.Г-х нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ