Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 09

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дорж овогт Б-н Э-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-а нь хохирогч С-р Р-д М-ы ар гэрт оршуулгын зан үйлтэй холбоотой зардал 23.524.010 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс 12.347.770 төгрөг, Т.А-д 831.000 төгрөг нийт 36.702.780 төгрөг, К.Ж-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1.817.200 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Б-д 9.816.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ө.Энхжинд 7.396.000 төгрөг тус тус төлж барагдуулсныг дурдаж, Л.Л-н нь замын зардлын 21.900 төгрөг, Т.А-н зочид буудлын зардал 435.000 төгрөг эд хөрөнгийн үнэ /гар утас, камер, линз/ 900 евро, нотариатын үйлчилгээний хөлс 7.600 төгрөг зэргийг тус бүр хэрэгсэхгүй болгосугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, Т.А-н I005529/18 дугаартай жолооны үнэмлэхийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Т.А-д, 01601183 дугаартай 16-45 УБИ тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Ш.Б-д, 000000 дугаартай 0000 УБГ тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 000000 дугаартай Агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний хамт Ө.Э-д тус тус олгож, шүүгдэгч Б.Э-н 000000 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Б.Э-а энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА