| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2020/0061/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/57 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/57
2020 02 12 2020/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Насанд хүрээгүй хохирогч
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******
Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1921008260007 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн ******* сумын дүгээр ангийн , ам бүл 3, эх, ахын хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх, ******* овогт ******* . /РД: /,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Өсвөр насны яллагдагч ******* нь 2019 оны дүгээр сарын 16-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах тоот өрөөнд ангийн болох *******той “ муу тоглож байна” гэж хэлсний улмаас маргалдан улмаар зүүн чихийг нь хазаж “...*******гийн биед зүүн чихний дэлбэнгийн дээд 1/3 хэсгийн тасарсан эдийн дутагдал бүхий шарх гэмтэл...” буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Өсвөр насны яллагдагч ******* нь 2019 оны дүгээр сарын 16-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах тоот өрөөнд ангийн болох *******той “ муу тоглож байна” гэж хэлсний улмаас маргалдан улмаар зүүн чихийг нь хазаж “...*******гийн биед зүүн чихний дэлбэнгийн дээд 1/3 хэсгийн тасарсан эдийн дутагдал бүхий шарх гэмтэл...” буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921008260007 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“..., руу дайраад үснээс нь зулгаагаад эхэлсэн. ..., хоёр газар хамт унасан. ...манай ангийхан тэр хоёрыг салгах гэхэд , гийн үснээс зулгаагаад тавихгүй байсан. ..., хоёрыг салгаад хартал гийн зүүн хацар нь цус болсон байсан бөгөөд үсийг нь арагшлуулаад чихийг нь хартал чих нь тасарсан байдалтай байсан. ...******* хандаж чи миний чихийг тасалсан байна гэхэд хохь чинь би хазсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“..., руу дайраад үснээс зулгаасан. ...Улмаар тэр хоёр газарт унасан , гийн дээр нь дараад унасан. босч ирэхэд түүний чихнээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “... надтай болж хэрэлдсэн бөгөөд над руу гүйж ирээд миний үснээс зулгааж, чихийг маань хазсан. Бүтэн чихтэй болмоор байна. ...цаашид эмчлүүлэх эмчилгээний төлбөр болох .600.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Хэрэг болсноос хойш эмчилгээний зардалд 430,000 төгрөгийг өгсөн. Манай дүүгийн чихний дээд хэсэг тасарч унасан. Иймд чихэнд нь эмчилгээ хийлгэх талаар судлаад Бээжин хотод эмчилгээ хийлгэх боломжтой гэдэг талаар олж мэдсэн. Бид нар дын хичээл амрах үеэр Бээжин явах бодолтой байна. Бээжин хотод эмчилгээ хийлгэхэд нийт сая төгрөг болох талаар урьдчилсан байдлаар тооцоод байна. Үүнд замын зардал байрны мөнгө ороогүй болно. Иймд эмчилгээний зардлыг шүүгдэгчээс урьдчилан гаргуулах саналыг гаргаж байна...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаа болон шхуралдаанд өгсөн: “...Тухайн үед би гийн үснээс зулгаагаад бид хоёрын толгой хоорондоо наалдчихсан байсан бөгөөд намайг багалзуурдаад тавихгүй байхаар нь чихийг нь хазсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч *******гийн хууль ёсны төлөөлөгч шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би хүүхдийнхээ үйлдсэн хэрэгт гэмшиж байна. Хохирогч эмчилгээ хийлгээд ирвэл гарсан зардлыг нь боломжоороо төлөх болно. Гэхдээ эмчилгээний зардлыг урьдчилан төлөх боломжгүй байна...” гэв.
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалтуяагийн 2019 оны дүгээр сарын 21-ний өдрийн 745 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. *******гийн биед зүүн чихний дэлбэнгийн дээд 1/3 хэсгийн тасарсан эдийндутагдал бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид 8.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч *******гийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өсвөр насны шүүгдэгчийн суралцагчийн хувийн хэрэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43, 45, 49-58, 73, дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921008260007 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны яллагдагч ******* нь 2019 оны дүгээр сарын 16-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах тоот өрөөнд ангийн болох *******той маргалдан улмаар зүүн чихийг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан насанд хүрээгүй гэрч /хх-ийн 21-22 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, насанд хүрээгүй хохирогч ******* /хх-ийн 09-12 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалтуяагийн 2019 оны дүгээр сарын 21-ний өдрийн 745 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Гэмт хэрэг гарахад өсвөр насны шүүгдэгч, өсвөр насны хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Өсвөр насны шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******д 436000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын өгсөн тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан ХААН банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна. Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “...хохирогч ******* Бээжин явж эмчилгээ хийлгэх бөгөөд эмчилгээний зардалд нийт .000.000 төгрөг шаардлагатай...” гэж байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч ******* нь өөрт учирсан гэм хорын хохирол цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг болохыг дурдах нь зүтэй байна.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. Шүүхээс өсвөр насны шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* г тэнссэн хугацаанд зан зүйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн өсвөр насны шүүгдэгч *******гийн регистрийн дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч С овогт Б.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М-д ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М-д тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгчид мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн өсвөр насны шүүгдэгч Б.М........ ЖВ...... регистрийн дугаартай төрсний гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Насанд хүрээгүй хохирогч Т.Н нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм хорын хохирлоо шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН