Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 6440

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-гийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,,,д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны олговор 17,320,329.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч ,,ны итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “г ,н сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б-08 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлсөн юм.

 

            Энэхүү тушаалыг бид үл хүлээн зөвшөөрч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.

 

            Уг шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3376 тоот шийдвэрээр түүнийг Малын удмын сангийн үндэсний төвийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 2,361,863.00 төгрөг гаргуулж, олгохоор болсон.

           

            Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдсан боловч тус шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 979 тоот магадлалаар өмнөх 3376 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон, үүний дараа хариуцагчаас гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 816 тоот тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн.

 

            Гэвч энэхүү шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг ,н яам сайн дураар биелүүлээгүй учраас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхий шийдвэрийг биелүүлэх ажиллагааг явуулж байхад Засгийн газар өөрчлөгдөж, шинэ сайд томилогдсоноор 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Малын удмын сангийн захирлын үүрэгт ажилд буцаан томилогдсон.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 816 тоот шийдвэр гараад удаж байхад хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бараг жил гаруй хугацаа өнгөрсөн.

 

            Энэ хугацаанд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар тооцоход 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх цалин хөлс 17,320,329.00 төгрөг болж байгаа ба тооцооллыг өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон дүнгээр тооцсон юм.

 

            Иймд, хариуцагч ,,наас ажилгүй байсан хугацааны олговор 17,320,329.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

 

            Хариуцагч ,,ны итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Нэхэмжлэгч г ,н сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б-08 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3376 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 979 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 816 тоот тогтоолооор г Малын удмын сангийн үндэсийн төвийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 2,361,863.00 төгрөг гаргуулж, олгохоор шийдвэрлэсэн юм.           

 

            Тус шийдвэр, магадлал, тогтоолын дагуу ,, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б-04 тоот тушаалаар түүнийг Малын удмын сангийн үндэсийн төвийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор 2,361,863.00 төгрөгийг олгосон болно.

 

            Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг яамны төсөвт эх үүсвэр батлагдаж орсны дараа олгох болно.

 

            Надад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл олгосон хэдий ч эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрх хэмжээ олгоогүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч хариуцагч ,,д холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 17,320,329.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа хэдий ч тэрбээр нэхэмжлэгч талтай эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх хэмжээгүй тул зохигчид хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.

 

            Хэрэгт авагдсан баримтаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3376 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч гийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, түүнийг , яамны Малын удмын сангийн үндэсний төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 2,361,863.00 төгрөгийг нөхөн олгож, тухайн нөхөн олговорт холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

 

            Гэвч хариуцагч , яамны зүгээс уг шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан боловч тус шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 979 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон бол Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 816 тоот тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээсэн байна.

 

            Хариуцагч ,,ны сайд нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3376 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 979 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 816 тоот тогтоолын дагуу 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б-04 тоот тушаалаар г Малын удмын сангийн үндэсний төвийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор 2,361,863.00 төгрөгийг өгсөн талаар зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байгаа ба талууд энэ талаар маргахгүй байна.

 

            Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар тус хуулийн 69 дүгээр зүйлд заасан буруу халсан буюу шилжүүлсэн үеийн нөхөн олговортой холбоотой ажил олгогч болон ажилтны хоорондын маргааныг шүүх харьяалан шийдвэрлэнэ.

 

            Хэдийгээр хариуцагч ,,ны зүгээс г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон хэдий ч хариуцагч тал шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг сайн дураар биелүүлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш жил гаруй хугацаа өнгөрсний дараа ийнхүү биелүүлжээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, эсхүл давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу өөрчилсөн тогтоол гарсан тохиолдолд сая анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болдог бөгөөд ажил олгогч хууль бус шийдвэр гаргасны үр дагаврыг ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд хариуцах буюу түүний дотор гурван шатны шүүхээр тухайн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хугацааг багтааж, хариуцах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцнэ.

 

Энэ нь, ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаагүй бол ажилтан шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах үндэслэл үүсэхгүй байсан ба тухайн эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг ажил олгогч хүндэтгэн биелүүлэх, эсхүл үл зөвшөөрч, гомдол гаргах нь хуульд заасан түүний эрхийн асуудал мөн боловч ийнхүү гомдол гаргаснаас нэхэмжлэгч талд үүсэх үр дагаврыг тэрээр хариуцах нь зүйтэй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааг хамруулахаас гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн адил үүнд хамаарна.

            Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор тухайн шүүхийн шийдвэрийг биелэгдсэнд тооцдог учраас ажилтны ажилгүй байсан хугацааг түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарч, бодитоор биелэснээр дуусгавар болсонд тооцох юм.

 

Иймд, нэхэмжлэгч г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш түүнийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажилд нь томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч ,,наас гаргуулах нь зүйтэй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасан.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх нэхэмжлэгч гийн гаргасан нэхэмжлэлтэй ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоолж, тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгч гийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш түүнийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажилд нь томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд тооцоолоход /1,157,322+1,155,022+1,151,722/:3:22x330=17,320,329/ төгрөг байна.

 

Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн хариуцагч ,,наас 17,320,329.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийн 118.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт ,,наас 17,320,329.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,551.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ,,наас улсын тэмдэгтийн хураамжид 244,551.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР