Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 570

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, т шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* ******* айлын 29 тоотод оршин суух ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн сумын багт оршин суух  овогт ын д холбогдох 13,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д., нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2015 оны 08 дугаар сард Д.д Daewoo маркийн Солонгос автоб зарсан. Бид нар уг машиныг зарахдаа гэрээ байгуулаагүй, 12,000,000 төгрөгөөр үнэлж зарсан. Ингээд Д.гийн хүсэлтээр машинд номер авч, машины бичиг баримтыг  ХХК-ний нэр дээр шилжүүлж, хот хоорондын тендерт явах эрхийг авч, улмаар Д. нь 2015 оны 09 дүгээр сараас эхлэн тээвэр хийж эхэлсэн байдаг.

Машины үнийг тохиролцохдоо 12 сая төгрөгөөс 4 сая төгрөгийг 2015 оны 09 дүгээр сард багтааж өгөх, үлдсэн 8 сая төгрөгийг сар бүр 1 сая төгрөг өгч дугахаар тохиролцсон. Үүнээс 1 сая төгрөгийг машин шилжүүлэхэд Д. өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Манайх банкны хүүтэй зээл төлдөг бөгөөд энэ мөнгөөр банкны зээл төлнө гэсэн бодолтой байсан. Иймд машины үнэ 11 сая төгрөг, банкны зээлийнхүү 2,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид нарт хийсэн гэрээ байхгүй. Би 2015 оны 08 дугаар сард Б.*******аас Daewoo маркийн машиныг 12 сая төгрөгөөр үнэ тохирч авсан нь үнэн. Уг машин нь эвдрэл ихтэй байсан. Мөн ашиглах хугацаа нь дусан, өнгө үзэмж муутай машин байсан. Б.*******, Б.******* нар нь шүүхэд хандаж, маргаан үүсгэснээс хойш уг автобыг тендерт явуулаагүй. Мөн би Б.*******, Б.******* нарын банкны зээлийн хүүг төлөх үндэслэлгүй. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Б.*******, Б.******* нар нь хариуцагч Д.д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 11,000,000 төгрөг, хүү 2,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д. нь худалдан авсан машин доголдолтой байсан мөн нэхэмжлэгч нарын банкны зээлийн хүү төлөх үндэслэлгүй гэсэн тайлбарыг шүүхэд өгчээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Зохигчид 2015 оны 08 дугаар сард Daewoo маркийн машиныг нэхэмжлэгч нь 12,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч нь уг машины баримт бичгийг ХХК-ний нэр дээр шилжүүлэн, урьдчилгаа 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгч машиныг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахаар заасан бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө гэж заасны дагуу худалдан авагч Д. нь машины үнийг төлөх үүрэгтэй байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Дээрх гэрээний дагуу худалдагч буюу нэхэмжлэгч Б.*******, Б.******* нар нь худалдан авагч буюу хариуцагч Д.гийн өмчлөлд машиныг шилжүүлэх, худалдан авагч нь машины үнэ болох 12,000,000 төгрөгийг худалдагчид төлөх үүргийг т т хүлээсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид машиныг биет байдлаар нь шилжүүлэн өгснөөс хойш хариуцагч үнийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нь худалдан авсан Daewoo маркийн машиныг доголдолтой байсан талаар шүүх хуралдаанд ...машиныг авахдаа шалгаж үзсэн боловч явалтын дунд эвдрэл их гарсан учир би нийт 7,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, машиныг аваад 1 удаа хөлсөнд явж байтал их бие нь дундуураа тасраад хугарсан... гэж тайлбарлаж байгаа хэдий ч тэрээр тайлбараа баримтаар нотлоогүйбайна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлын талаар шаардлага гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дусан учир түүний татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл худалдсан эд зүйл болох Daewoo маркийн машин нь биет байдлын болон эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэрээг цуцлах эрх үүсэхгүй.

Иймд ...машиныг авахдаа шалгаж үзсэн боловч явалтын дундаа эвдрэл их гарсан учир би нийт 7,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн гэх хариуцагчийн татгалзал нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан заалттай нийцэхгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...машиныг аваад 1 удаа хөлсөнд явж байтал их бие нь дундуураа тасраад хугарсан... гэх тайлбараас үзэхэд хариуцагч нь уг машиныг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар хүлээн авсан байх тул ийнхүү өөртөө шилжүүлэн авсан үеэс мөн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөтэй холбоотой үр шим, эрсдэлийг хүлээнэ.

Иймд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу эд хөрөнгийн үнэ 11,000,000 төгрөгийг хариуцагч Д. төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч нарын банкнаас авсан зээлийн хүүг хариуцагч Д. нь төлөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас банкнаас авсан зээлийн хүү 2,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь Хятад улсад байгаа гэжнэхэмжлэгч Б.******* нь дангаараа нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргаж, т хэрэгт нэхэмжлэгчээр Б.******* дангаараа оролцсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 223,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагч Д.гээс 11,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 190,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч овогт ын гээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 11,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 223,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагч Д.гээс улсын тэмдэгтийн хураамж 190,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******, Б.******* нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА