Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 165

 

                        

 

 

 

2020         01         29                                      2020/ШЦТ/165

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Хохирогч М.Ганчимэг,

Шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг /ҮД:0072/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Чт холбогдох 1906 03634 1824 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Төв аймагт 1995 оны 08 дугаар сарын 22-ны өдөр
төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн
тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн Б-4 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Нын Ч /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт иргэн Ж.Хуланг төрийн албан хаагчийн байрны баруун талд байх шороон дээр хүчээр хэвтүүлж байгаад хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, хүчиндэх гэмт хэргийг үйлдэх үед нь эсэргүүцэл үзүүллээ гэх шалтгаанаар иргэн Ж.Хуланд хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн Н.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн нийтийн байрны 5 тоотод иргэн М.Ганчимэгийн хүсэл зоригийх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, хүчиндэх гэмт хэргийг үйлдэх үед нь “эсэргүүцэл үзүүллээ” гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, хоолойг нь боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Чийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Ганчимэгийн өгсөн: “Би их гомдолтой байна. Миний толгой байнга өвдөж байгаа, эмчилгээний мөнгө байхгүй. Болсон явдал гэвэл 06 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед би Цайз-16-аас гэр лүүгээ алхаж байхад надтай Н.Ч тааралдсан. Н.Ч нь манай ахын хүүхдийнх нь ангийн хүүхэд, би зүс таньдаг. Би “чи энд юу хийж явж байгаа юм бэ?” гэж асуухад “би машин авах гээд явж байгаа” гэж хэлсэн. “Танай гэрт ороод хоол идчихье, миний гэдэс өлсөөд байна” гэхээр нь би гэр лүүгээ очоод хоол хийж өгсөн. Тэгээд манай гэрт хоол идчихээд Н.Ч “хоёулаа пиво ууя” гэхээр нь пиво уусан. Н.Ч хүнтэй машин тэрэг гэж утсаар яриад байсан сүүлдээ явахааргүй болчихсон. Тэгээд манай гэрт хонохоор болсон. Намайг шөнө 01 өнгөрч байхад оролдоод, хувцас бүх хувцасыг тайлж, миний хоолойг ойр ойрхон боогоод “орилох юм бол ална шүү” гээд байсан. Н.Ч 2 удаа цонхоор шээсэн. Доор грашийн ах “цонхоор шээхээ боль” гэж орилоод байсан. Тэрний дараа дахиад шээхэд хажуу айлын ах уурлаад манай хаалгыг нүдэхэд хаалга тайлуулахгүй, “чамайг хаалга тайлж өгөх юм бол алчихна шүү” гээд байсан. Миний нүд рүү 2 удаа баруун гараараа цохисон. Надад хүч хэрэглээд өөрийнхөө эрхтэнг миний эрхтэн рүү углаад гаргасан. Тэгээд хажуу айл цагдаа дуудсан...”гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Ганчимэгийн өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчим цайз 16 дээр явж байгаад зүс таних Чтой таарсан, тэгээд тэр “Цахлайн буудал дээр машин үзнэ” гэхээр нь хамт явсан. Да хүрээ захын ойролцоо очоод Ч надад хандаж “танайд очиж хоол хийж идье, миний гэдэс өлсөөд байна” гэсэн, тэгэхээр нь дагуулаад гэртээ очсон. Би хоол хийж өгөөд юм яриад суухад 18 цаг болж байсан. Ч надад “аниа хоёулаа ганц пиво ууя” гэхээр нь “хэрэггүй” гэж хэлтэл Ч гараад явсан, дэлгүүр ороод том савалгаатай 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво авч ирсэн, тэгээд намайг “уу” гэхээр нь “уухгүй” гэтэл “ганц аягыг уучих” гэхээр нь “за” гэж хэлээд нэг л аягыг уусан. Тэгээд байж байтал Ч утсаар ярьж байгаад “нөгөө машин авах хүнтэйгээ ярьсан, маргааш ир гэнээ, би танайд хонъё” гэхээр нь “за за, хоноод маргааш өглөө эрт яваарай” гэж хэлээд ор засаж өгсөн, тэгтэл шөнийн 02 цагийн орчим Ч намайг хүчиндэхийг оролдсон, миний хамаг хувцсыг тайлсан, би өөрийгөө хамгаалах гэж оролдсон боловч хоёр гарыг минь бариад хоолой боосон, бас миний зүүн нүд рүү гараа атгаж байгаад хоёр удаа цохисон, одоо хөхөрсөн байна. Намайг дуу гаргах гэтэл “ална шүү” гэж заналхийлж хоолой боогоод байсан. Миний биеийн зүүн хэсгээр хөхөрсөн зөөлөн эд нь гэмтсэн бололтой байна. Намайг хүчиндэх гэж оролдоод, би эсэргүүцэж орилсон, тэгээд гарч зугтаасан, тэгтэл манай хажуу өрөөний айл цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан... Ч миний хамаг хувцсыг хүчээр тайлсан, тэгээд өөрөө бас хувцсаа тайлсан байсан, миний орон дээр миний дээр гараад намайг хүчиндэхийг оролдож эхэлсэн, би эсэргүүцэл үзүүлсэн, тэгтэл Ч өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн лүү нэг удаа оруулаад гаргасан асуудал байгаа, би энэ талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ хэлээгүй, би айсан болохоор хэлж чадаагүй юм, тэгээд би эсэргүүцсэн учраас намайг цохиж зодсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /xx.1.12-13/,

“... 2019 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Ч “дуугарвал ална шүү” гээд заналхийлж ойр ойрхон багалзуурыг маань гараараа боож авсан, хэд хэдэн удаа боож сүүлдээ хөнжлөөр намайг бүтээж авсан... Манай байрны цонхоор 2 удаа шээсэн, энэ үед хажуу айлаас 102-д дуудлага өгсөн байсан. Надтай ноцолдож байхдаа нэг удаа бэлэг эрхтнээ миний эрхтэн лүү угласан ба би тухайн үед биенээсээ түлхээд болиулсан юм...” гэх мэдүүлэг /xx.1.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Булганхангайн өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 09-ний шөнийн 02 цагийн үед цагаас 03 цагийн хооронд байх /цагийг нь сайн санахгүй байна/ манай нийтийн байрны 05 тоотод байх ганц бие эмэгтэй өрөөндөө орилоод “авраарай, туслаарай, үхлээ” гээд унтуулж амраахгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд би буцаад унтаад өгсөн... Цагдаад дуудлага өгөхөөс өмнө 05 тоотын эмэгтэй 20 орчим минут орилоод “аллаа, хядлаа” гээд унтуулж амраахгүй байхаар нь цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх.1.8-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Анхбаярын өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчиын үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд манай нийтийн байрны 5 тоотод амьдардаг Ганчимэг хашаанд 1 залуутай 00-д орж байсан. Би тэгээд ядарсан байсан болохоор 23 цагийн орчимын үед унтаад өгсөн. Унтаж байхад цагийг нь санахгүй байна. Эмэгтэй хүн орилоод байсан. Босоод цонхоороо шүлсээ хаях гээд толгойгоо гаргахад 5 тоот өрөөний цонхоор 00-д Ганчимэгтэй хамт байсан үл таних залуу шээгээд зогсож байхаар нь болиоч гэсэн юм дуугаралгүй шээгээд байхаар нь буцаад орсон. Цаана нь Ганчимэг уйлж байсан чимээ гарч байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн ба цагдаа ирсний дараа Ганчимэг манай өрөөнд уйлж орж ирээд “зодуулчихлаа, хүчиндүүлчихлээ” гээд нүд ам нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /xx.1.20-21/,

Н.Чийн гэмт үйлдлийн улмаас хохирогч М.Ганчимэгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн гаргасан 7294 дугаартай дүгнэлт /хх.1.31/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /xx.1.172/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Хулангийн өгсөн: “... Хуучин угсаатны музейн хойд талын нарийн гудмаар явж байтал араас нэг эрэгтэй хүн гүйж гарч ирээд миний араас арагш дарсан, тэгтэл хамт явж байсан Одгэрэл шууд зугтаагаад явсан, тэгээд намайг цааш чирээд хуучин колонкийн задгайд шинээр баригдаж байгаа төрийн албан хаагчийн байрны баруун талд газар шороон дээр хэвтүүлээд миний өмдийг тайлаад намайг хүчиндсэн, миний бэлэг эрхтэн лүү өөрийнхөө бэлэг эрхтэнг яах аргагүй хийсэн, би чирүүлээд явж байх хугацаандаа туслаарай гэж олон удаа хашгирсан, би маш их айж сандарсан, намайг хашгирахаар миний хоолойг гараараа боогоод, мөн зүүн талын хацар шанаа хэсэгт хазаж, уруул хүртэл хазсан, тэгээд миний өмдыг тайлаад намайг хүчиндэж байхад би маш их даарсан, тэгээд намайг “даараад байна” гэхэд нөгөө залуу “манай гэрт очно” гээд намайг дагуулаад усны аж ахуйнд байрлах нэг айл руу дагуулаад орсон, тэр айлыг “манай аавынх байдаг, одоо чи надтай сууна” гээд байсан, би тухайн хүнийг “шоронгоос оргосон оргодол босуул юм болов уу” гэж бодсон, тэгээд нөгөө айл руу ортол аав, ээж хоёр нь гээд миний өмнө нь харж байсан зүс таних хүн байсан, би гэрт нь оронгуутаа шууд “танай хүүхэд миний хоолойг боосон” гэж хэлэхэд ээж нь гэх эмэгтэй шууд намайг “чи янхан чи өөрөө л эхлээ биз” гэж загнасан, тэгтэл нөгөө залуу намайг гэрээсээ буцан чирч гаргаад гэрийнхээ үүдэнд миний хоолойг дахин боосон, тэгтэл аав нь гарч ирээд салгасан...” гэх мэдүүлэг /xx.1.178-179/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Одгэрэлийн өгсөн: “... Манай гэрт очиж хонохоор болоод шөнийн 01 цаг 30 минутын үед бид хоёр гарсан. Тэгээд замдаа явж байтал төрийн үйлчилгээний нэгдсэн төв буюу хуучнаар угсаатны музейн хойд талын нарийн гудмаар явж байтал араас нэг эрэгтэй хүн гүйж ирснээ манай найз Ж.Хулангийн амыг дараад хойш нь татаад шууд чирээд баруун зүг рүү явсан, би “хүүе яаж байгаа юм бэ” гэж хашгираад, айгаад төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн жижүүрийг дуудахаар гүйсэн...” гэх мэдүүлэг /хх.1.190/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын гаргасан 243 дугаартай: “Ч.Хулангийн биед дээд уруулын салстанд шарх, хүзүү, цээж, нуруу, баруун гуя, баруун өвдөгөнд зулгаралт, эрүү, баруун хөх, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, эрүүнд хавдарт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо гүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ж.Хулангийн шинжилгээнд эр бэлгийн эс илрээгүй байна” гэх дүгнэлт /хх.1.195-196/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Чийн өгсөн: “... Ганчимэг нь гэртээ хонохийг зөвшөөрсөн юм, тэгээд надад байгаа ор хөнжлөө засаж өгөөд, Ганчимэг нь зэрэгцээд хэвтсэн, унтахаасаа өмнө надад зовлон ярьж уйлаад байсан. Ингээд миний бие Ганчимэгт “наашаа болоо, ганц хөнжлөө хуваагаад нөмөрчихье” гэж хэлтэл Ганчимэг нь “үгүй” гээд татгалзсан ба хариуд нь би хэсэг бие дээгүүр нь хөнжлөө нөмөргөх үедээ Ганчимэгийг татаж хөх болон ойр орчмоор нь гараараа илж таалтал Ганчимэг нь “зүгээр унтаж чадахгүй бол зайл” гэж орилсон. Тэгээд Ганчимэг нь гараад гүйсэн би энэ хооронд хувцсаа өмсөж байтал цагдаа нар ирээд намайг барьсан...” гэх мэдүүлэг /xx.1.57-58/,

“... Би хохирогч Ж.Хуланг өмнө нь Төв аймгийн Зуунмод суманд аймаг жижигхэн учраас нэг удаа харж байсан зүс таних л хүн байна лээ, би нэрийг нь Ж.Хулан гэж мэддэггүй байсан. Би таниагүй, цохиж зодоогүй. Би анх Эрхэс баарнаас гарсан нэг мэдэхэд 100 айлын хажуугаар явж байсан, нэг мэдэхэд гэртээ ирчихсэн, цагдаад баригдаад явж байснаа санаж байна...” гэх мэдүүлэг /хх.1.210/,

“... М.Ганчимэг нь зэрэгцээд хэвтсэн унтахаасаа өмнө надад зовлон яриад уйлаад байсан. Ингээд миний бие нь М.Ганчимэгийг “наашаа болоо, ганц хөнжлөө хуваагаад нөмөрье” гэж хэлтэл М.Ганчимэг нь үгүй гээд татгалзсан ба хариуд нь би хэсэг дээгүүр нь хөнжлөө нөмөргөх үедээ М.Ганчимэгийг татаж хөх болон ойр орчмоор нь гараараа илж таалтал М.Ганчимэг нь зүгээр унтаж чадахгүй бол зайл гээд орилсон. Тэгээд М.Ганчимэг нь гараад гүйсэн ба би энэ хооронд хувцсаа өмсөж байтал цагдаа нар ирээд намайг барьсан юм...” /хх.2.60-61/

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх.1.22/,

Шүүгдэгч Н.Чийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.91-94/,

Хохирогч Ж.Хулангийн хохирлын мөнгө хүлээн авсан баримт болон шүүхэд гаргасан хүсэлт /хх.2.3/,

Төв аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 90 дугаартай магадлалын хуулбар /хх.2.50/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн нийтийн байрны 5 тоотод иргэн М.Ганчимэгийн хүсэл зоригийх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, улмаар “эсэргүүцэл үзүүллээ” гэх шалтгаанаар түүний зүүн нүдэн тус газар гараараа 2 удаа цохиж, хоолойг боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Ганчимэгийн өгсөн: “... тэгтэл шөнийн 02 цагийн орчим Ч намайг хүчиндэхийг оролдсон, миний хамаг хувцсыг тайлсан, би өөрийгөө хамгаалах гэж оролдсон боловч хоёр гарыг минь бариад хоолой боосон, бас миний зүүн нүд рүү гараа атгаж байгаад хоёр удаа цохисон, одоо хөхөрсөн байна. Намайг дуу гаргах гэтэл “ална шүү” гэж заналхийлж хоолой боогоод байсан. Миний биеийн зүүн хэсгээр хөхөрсөн зөөлөн эд нь гэмтсэн бололтой байна. Намайг хүчиндэх гэж оролдоод, би эсэргүүцэж орилсон, тэгээд гарч зугтаасан, тэгтэл манай хажуу өрөөний айл цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан... Ч миний хамаг хувцсыг хүчээр тайлсан, тэгээд өөрөө бас хувцсаа тайлсан байсан, миний орон дээр миний дээр гараад намайг хүчиндэхийг оролдож эхэлсэн, би эсэргүүцэл үзүүлсэн, тэгтэл Ч өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн лүү нэг удаа оруулаад гаргасан асуудал байгаа...” гэх мэдүүлэг /xx.12-13/,

“... 2019 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Ч “дуугарвал ална шүү” гээд заналхийлж ойр ойрхон багалзуурыг маань гараараа боож авсан, хэд хэдэн удаа боож сүүлдээ хөнжлөөр намайг бүтээж авсан... Надтай ноцолдож байхдаа нэг удаа бэлэг эрхтнээ миний эрхтэн лүү угласан...” гэх мэдүүлэг /xx.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Булганхангайн өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 09-ний шөнийн 02 цагийн үед цагаас 03 цагийн хооронд байх /цагийг нь сайн санахгүй байна/ манай нийтийн байрны 05 тоотод байх ганц бие эмэгтэй өрөөндөө орилоод “авраарай, туслаарай, үхлээ” гээд унтуулж амраахгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.8-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Анхбаярын өгсөн: “... Эмэгтэй хүн орилоод байсан. Босоод цонхоороо шүлсээ хаях гээд толгойгоо гаргахад 5 тоот өрөөний цонхоор 00-д Ганчимэгтэй хамт байсан үл таних залуу шээгээд зогсож байхаар нь болиоч гэсэн юм дуугаралгүй шээгээд байхаар нь буцаад орсон. Цаана нь Ганчимэг уйлж байсан чимээ гарч байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн ба цагдаа ирсний дараа Ганчимэг манай өрөөнд уйлж орж ирээд “зодуулчихлаа, хүчиндүүлчихлээ” гээд нүд ам нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /xx.20-21/,

Н.Чийн гэмт үйлдлийн улмаас хохирогч М.Ганчимэгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн гаргасан 7294 дугаартай дүгнэлт /хх.1.31/,

Мөн Н.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт иргэн Ж.Хуланг төрийн албан хаагчийн байрны баруун талд байх шороон дээр хүчээр хэвтүүлж байгаад хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, улмаар “эсэргүүцэл үзүүллээ” гэх шалтгаанаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /xx.1.172/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Хулангийн өгсөн: “... Хуучин угсаатны музейн хойд талын нарийн гудмаар явж байтал араас нэг эрэгтэй хүн гүйж гарч ирээд миний араас арагш дарсан, тэгтэл хамт явж байсан Одгэрэл шууд зугтаагаад явсан, тэгээд намайг цааш чирээд хуучин колонкийн задгайд шинээр баригдаж байгаа төрийн албан хаагчийн байрны баруун талд газар шороон дээр хэвтүүлээд миний өмдийг тайлаад намайг хүчиндсэн, миний бэлэг эрхтэн лүү өөрийнхөө бэлэг эрхтэнг яах аргагүй хийсэн, би чирүүлээд явж байх хугацаандаа туслаарай гэж олон удаа хашгирсан, би маш их айж сандарсан, намайг хашгирахаар миний хоолойг гараараа боогоод, мөн зүүн талын хацар шанаа хэсэгт хазаж, уруул хүртэл хазсан, тэгээд миний өмдыг тайлаад намайг хүчиндэж байхад би маш их даарсан... тэгтэл нөгөө залуу намайг гэрээсээ буцан чирч гаргаад гэрийнхээ үүдэнд миний хоолойг дахин боосон...” гэх мэдүүлэг /xx.1.178-179/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Одгэрэлийн өгсөн: “... араас нэг эрэгтэй хүн гүйж ирснээ манай найз Ж.Хулангийн амыг дараад хойш нь татаад шууд чирээд баруун зүг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх.1.190/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын гаргасан 243 дугаартай: “Ч.Хулангийн биед дээд уруулын салстанд шарх, хүзүү, цээж, нуруу, баруун гуя, баруун өвдөгөнд зулгаралт, эрүү, баруун хөх, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, эрүүнд хавдарт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо гүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ж.Хулангийн шинжилгээнд эр бэлгийн эс илрээгүй байна” гэх дүгнэлт /хх.1.195-196/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Ганчимэгийн өгсөн: “... Намайг шөнө 01 өнгөрч байхад оролдоод, хувцас бүх хувцасыг тайлж, миний хоолойг ойр ойрхон боогоод “орилох юм бол ална шүү” гээд байсан... Тэрний дараа дахиад шээхэд хажуу айлын ах уурлаад манай хаалгыг нүдэхэд хаалга тайлуулахгүй чамайг хаалга тайлж өгөх юм бол алчихна шүү гээд байсан. Миний нүд рүү 2 удаа баруун гараараа цохисон. Надад хүч хэрэглээд өөрийнхөө эрхтэнг миний эрхтэн лүү углаад гаргасан...”гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан гэмт хэрэгт Н.Чийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь, мөн “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хоёр хүнийг хүчиндэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг тус тус гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Н.Чийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Н.Ч нь хохирогч Ж.Хуланд 1.500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ж.Хулан нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд хохирогч М.Ганчимэгийн эмчилгээний зардлын 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг баримтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Харин хохирогч М.Ганчимэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Чоос жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Чийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Н.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тэдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоон, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Чт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Н.Чийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах хуулийн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахыг түүний өмгөөлөгч хүсч байх боловч гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд уг хүсэлтийг хангах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Чийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс цагдан хоригдсон 159 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Нын Чийг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хоёр хүнийг хүчиндэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссанаас хойш тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Н.Чт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Чийн урьд нь цагдан хоригдсон 159 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Н.Ч нь хохирогч Ж.Хуланд 1.500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ж.Хулан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          8. Хохирогч М.Ганчимэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Чоос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Чт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР