| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00479/И |
| Дугаар | 567 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 567
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* *******д холбогдох ******* ******* сургуулийн Байгал шинжлэл, технологийн сургуулийн биологийн багшийн ажилд ажиллуулахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 онд ******* ******* сургуулиас биологийн тэнхимийн багшийн сонгон шалгаруулалтад тэнцээд ******* ******* сургуулийн Байгалийн шинжлэл технологийн сургуулийн биологийн тэнхимд биологийн үндсэн багшаар ажилласан. Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаад үндсэн багшаар 3 жил тасралтгүй ажиллаад 2015 оны 08 дугаар сарын 25-нд ажилдаа ороход жилийн чөлөө авах өргөдлөө бичиж өг, хичээлийн заах цаг хүрэлцэхгүй байна гээд хүсэлт бичүүлж авсан. Жилийн чөлөө дуусаад 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа ороход надад заах хичээлийн цаг өгөөгүй. Иймд тушаал шийдвэр гаргахгүйгээр миний хөдөлмөрлөх эрх болон цалин хөлс авах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ******* ******* сургуулийн Байгал шинжлэл технологийн сургуулийн Биологийн тэнхимд дадлагажигч багшийн ажилд Б.*******ыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин болох 1,000,000 төгрөг төлөхийг хариуцагч байгууллага зөвшөөрч байна. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрөө Б.******* өөрөө хариуцахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* *******д холбогдуулан ******* ******* сургуулийн Байгал шинжлэл, технологийн сургуулийн биологийн багшийн ажилд ажиллуулахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нар******* ******* сургуулийн Байгал шинжлэл технологийн сургуулийн Биологийн тэнхимд дадлагажигч багшийн ажилд Б.*******ыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин болох 1,000,000 төгрөг төлөхийг хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.*******т өгөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрөө Б.******* өөрөө хариуцахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* *******д холбогдох ******* ******* сургуулийн Байгал шинжлэл, технологийн сургуулийн биологийн багшийн ажилд ажиллуулахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэрэгт ******* ******* сургуулийн Байгал шинжлэл технологийн сургуулийн Биологийн тэнхимд дадлагажигч багшийн ажилд Б.*******ыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин болох 1,000,000 төгрөг төлөхийг хариуцагч ******* ******* ******* нь нэхэмжлэгч Б.*******т төлөх, Б.******* нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрөө өөрөө хариуцахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийгхэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА