Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2016/00293/И |
Дугаар | 568 |
Огноо | 2016-11-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 568
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* ******* айлын ******* тоотод оршин суух, ******* онд төрсөн, ПЭ63123*******7 тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.*******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, гэрч С., Ц, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын хүнсний техник мэргэжлийн сургуульд суралцаж, 1982 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төгссөн. Тэгээд захирлын тушаалаар Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны боловсон хүчний мэдэлд шилжүүлсэн. 1982-1986 он хүртэл хотын Хүнсний үйлдвэрийн архины цехэд, 1987-1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажилласан. Архины цехэд өдөр бүр тогтмол химийн материал болох ковиустай содын уусмалаар шил угааж ариутгаж мөн архины цехэд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсан. Хүнсний үйлдвэрийг хүнсний ХК болтол ажилласан. Иймд намайг 1982-1986 он дуустал хотын Хүнсний үйлдвэрийн архины цехэд, 1987-1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ту тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь 1982-1987 оны хооронд ы хүнсний үйлдвэрт нормчин, зуухчин, зуурагчаар, 1987-2003 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд нормчин, зуурагч, зуухчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 1982-1986 он дуустал хотын Хүнсний үйлдвэрийн архины цехэд, 1987-1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Н.*******гийн 1982 онд нээлгэсэн ажлын тухай мэдээний талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 350 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 58 дугаартай шагнах тухай тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1988 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 36 дугаартай ажилд түр томилох тухай тушаалын хуулбар,
-Н.*******гийн 19831984 онуудад шагнагдаж байсан гэх баярын бичгүүд,
-Гэрч С.ийн Н.******* нь 1987 онд Ховд аймгийн хүнсний үйлдвэрийн талх нарийн боовны тасагт ирж ажилласан. Үйлдвэр тараад хувьчлагдаад ХХК болсон. Бид 2003 он хүртэл хамт ажилласан гэх мэдүүлэг,
-Гэрч Б.ийн Н.******* нь 1987 онд ы хүнсний үйлдвэрээс Ховд аймгийн хүнсний үйлдвэрт шилжин ирсэн. Тэр цагаас хойш бид хоёр 2003 он хүртэл ажилласан гэх мэдүүлэг,
-Гэрч С.гийн Би 1977-1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд бригадын дарга, цехийн дарга зэрэг ажил хийж байсан. Н.******* нь Хүнсний үйлдвэрийн архины цехэд 1982-1995 онд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсан. Бид хамт 13 жил ажилласан гэх мэдүүлэг,
-Гэрч С.ийн шүүх хуралдаанд өгсөн Н.******* нь 1982-1986 он дуустал хотын Хүнсний үйлдвэрийн архины цехэд, 1987-1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Цийн би 1977-1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт архи ундааны цехэд бригадын дарга, бэлэн бүтээгдэхүүний лаборант, худалдагч зэрэг ажлыг хийж байсан. Н.******* 1987-1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Н.******* нь 1982-1986 он дуустал хотын Хүнсний үйлдвэрийн архины цехэд, 1987-1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, түүнчлэн аймгийн архивын тасгаас Н.*******д холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 350 дугаартай лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Н.*******гийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.******* нь 1982 оноос эхлэн хотын Хүнсний үйлдвэрийн архины цехэд ажилласан гэж тайлбарлах боловч хавтаст хэргийн 16-р хуудаст авагдсан түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд Н.******* нь 1982 оны 06 дугаар сарын *******-ны өдөр Хүнсний техник мэргэжлийн сургууль төгсөөд, 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ы хүнсний комбинатын талхны үйлдвэрт томилогдсон байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Н.*******г 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хотын Хүнсний үйлдвэрийн архины цехэд, 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.******* нь хэрэгт Ховд аймгийн ХК-ний 2003 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай тушаал хавсаргасан байх ба энэхүү тушаал нь хэрэгт ач холбогдолгүй, мөн Х.Оюунбилэг, Б., С., Ц.Насандэлгэр нарын тодорхойлолтуудыг хавсаргасан байх ба уг тодорхойлолтууд нь канондсан, гарын үсэг нь эргэлзээтэй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******г 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хотын Хүнсний үйлдвэрийн архины цехэд, 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА