Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 211

 

 

 

 

 

2020        02          04                                      2020/ШЦТ/211

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

          Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

          Хохирогч П.Амаржаргал,

          Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан /ҮД:2242/,

          Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Т.Даваажав /ҮД:1359/,

          Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Галхүү /ҮД:2181/, Б.Баттөмөр /ҮД:0552/,

          Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Д.Очирдорж /ҮД:ҮД:2020/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Бийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Өыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Эыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Дг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706 03959 1280  дугаартай 6 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

  1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, цагдаагийн байгууллагын ажилтан мэргэжилтэй, “УБ дрийм” авто ломбардын ажилтан гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 79 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бгийн Ө /РД: /,
  2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, “Шилдэг шилтгээн” ХХК-д барилгын жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 113 дугаар байрны 14 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Гын Э /РД: /,
  3. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Шиппинг лайн Монголиа” ХХК-д захирлын туслах ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 18/2 дугаар байрны 82 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Дийн Б /РД: /,
  4. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, шүд, нүүр амны техникч мэргэжилтэй, “Сүүн шүд” ХХК-ийн шүдний эмнэлэгт ажилладаг, Монголын Үндэсний Их Сургуулийн Нүүр амны их эмчийн 5 дугаар дамжааны оюутан гэх, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 2 дугаар хэсгийн 853 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт Ггийн Д /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

1. Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байсан Б.Өтай бүлэглэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 91 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн А/452 дугаартай “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосон өдрүүдэд буюу:

1.1. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15, Амины орон сууцны 21 дүгээр байрны 1 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сайн-Эгч” ХХК-й 8 нэрийн хүнсний дэлгүүрээс 2 ширхэг лаазтай пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “согтууруулах ундааны зүйл худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч М.Отгонбаяраас 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг,

1.2. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2Б хэсгийн 1645 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Асгат дүгнэн хайрхан” ХХК-й 8 нэрийн “Асгат хайрхан” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг нь хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал А.Бямбасараас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дараа 100.000 төгрөгийг,

1.3. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөмийн 1 дүгээр гудамжны 5Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сод Их Ачтан” ХХК-й 8 нэрийн “SIA” нэртэй хүнсний дэлгүүрээс архи худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Г.Санжаасүрэнгээс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг,

1.4. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 1908 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Бест Фортун” ХХК-й 8 нэрийн “Арвин” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Д.Ичинхорлоогоос 2-3 хоногийн дараа 200.000 төгрөгийг,

1.5. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шap Хадны 43 дугаар гудамжны 660А тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиг-Ундраа” ХХК-й 8 нэрийн “Арвинбулаг” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн бичиг баримтыг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Г.Золбаяраас 2017 оны 05 дугаар гарын 01-ний өдөр 50.000 төгрөгийг,

1.6. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байсан Б.Ө, эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэж 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо, Товчооны 7 дугаар гудамжны 134 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Хүмийн гол” ХХК-й 8 нэрийн “Зүүн товчоо” нэртэй хүнсний дэлгүүрээс архи худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Б.Хосбаяраас 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг,

1.7. 2017 оны 06 дүгээр сарын 26-наас 28-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Батрашаант” ХХК-й 8 нэрийн “COCA COLA” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал П.Амаржаргалаас 2017 оны 06 дүгээр сарын сүүлээр 200.000 төгрөгийг,

1.8. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36 дугаар гудамжны 35-Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Гүндцамба” ХХК-й 8 нэрийн “Шинэ-Өглөө” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон түрээслэгч Б.Баасандимаагаас 132.000 төгрөгийг тус тус залилан авч хохирол учруулахад дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

1.9. Мөн ганцаараа 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэн А.Ганхүүгээс 13.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлэн авч “Зээлийн гэрээ” хийж, өөрийн худалдан авч буй Тоёота кроун маркийн 51-35 УБХ улсын дугаартай автомашиныг авсан зээлийнхээ барьцаанд иргэн А.Ганхүүгийн нэр дээр шилжүүлсэн атлаа өөрт нь мэдэгдэлгүй хуурамч итгэмжлэл үйлдэн ашиглаж 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Пийк Микро Финанс” ББСБ-д 8.500.000 төгрөгийн барьцаанд шилжүүлж буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 13.000.000 төгрөгийг,

1.10. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийк Микро Финанс” ББСБ-с иргэн А.Ганхүүгийн нэр дээр шилжүүлсэн байсан 51-35 УБХ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг хуурамч итгэмжлэл үйлдэн ашиглаж зээлийн барьцаанд өгч буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8.500.000 төгрөгийг,

1.11. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Г.Энхтуулаас Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлэн 700.000 төгрөгийг, дансаар 100.000 төгрөгийг буюу нийт 800.000 төгрөгийг,

1.12. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Сайнбаяраас “сүмийн шугамаар Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж дансаар 800.000 төгрөгийг,

1.13. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэсэн зарыг фэйсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Цэнд-Аюушаас дансаар шилжүүлүүлэн 900.000 төгрөгийг,

1.14. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэсэн зарыг фэйсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Э.Алтанзулаас Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлүүлэн 1.000.000 төгрөгийг,

1.15. “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэсэн зарыг фэйсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Д.Дашлхагваас Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 995.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн нийт 1.095.000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэргийг бусдад нийт 27.377.000 төгрөгний хохирол учруулсан,

2. Б.Ө нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, үргэлжилсэн үйлдлээр, Д.Бтэй бүлэглэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 91 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн А/452 дугаартай “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосон өдрүүдэд буюу:

2.1. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15, Амины орон сууцны 21 дүгээр байрны 1 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сайн-Эгч” ХХК-ийн 8 нэрийн хүнсний дэлгүүрээс Д.Бээр 2 ширхэг лаазтай пиво худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “согтууруулах ундааны зүйл худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч М.Отгонбаяраас 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг,

2.2. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2Б хэсгийн 1645 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Асгат дүгнэн хайрхан” ХХК-й 8 нэрийн “Асгат хайрхан” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг нь хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал А.Бямбасараас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дараа 100.000 төгрөгийг,

2.3. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөмийн 1 дүгээр гудамжны 5Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сод Их Ачтан” ХХК-й 8 нэрийн “SIA” нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр архи худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Г.Санжаасүрэнгээс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг,

2.4. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 1908 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Бест Фортун” ХХК-й 8 нэрийн “Арвин” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Д.Ичинхорлоогоос 2-3 хоногийн дараа 200.000 төгрөгийг,

2.5. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар Хадны 43 дугаар гудамжны 660А тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиг-Ундраа” ХХК-й 8 нэрийн “Арвинбулаг” гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Д.Бээр пиво худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн бичиг баримтыг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Г.Золбаяраас 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 50.000 төгрөгийг,

2.6. Д.Б болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэсийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэж буюу 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо, Товчооны 7 дугаар гудамжны 134 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Хүмийн гол” ХХК-й 8 нэрийн “Зүүн товчоо” нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр архи худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд эргүүлийн цагдаа Г.Этай хамт “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориуаар бий болгож, дэлгүүрийн захирал Б.Хосбаяраас 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг,

2.7. 2017 оны 06 дүгээр сарын 26-наас 28-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Батрашаант” ХХК-й 8 нэрийн “COCA COLA” гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Д.Бээр пиво худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд эргүүлийн цагдаа Г.Этай хамт “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал П.Амаржаргалаас 2017 оны 06 дүгээр сарын сүүлээр 200.000 төгрөгийг,

2.8. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36 дугаар гудамжны 35-Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Гүндцамба” ХХК-й 8 нэрийн “Шинэ-Өглөө” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд эргүүлийн цагдаа Г.Этай хамт “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Б.Баасандимаагаас 132.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 1.282.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2.9. Мөн эргүүлийн цагдаа Г.Эгийн хамт үүрэг гүйцэтгэж явахдаа түүнтэй бүлэглэж буюу 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх товчооны орчимд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Г.Дг 92-95 УБТ улсын дугаартай, Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явааг нь илрүүлсэн атлаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Г.Дгээс торгууль нэрээр 100.000 төгрөгийн хахууль авахыг шаардан 60.000 төгрөгийн хахууль авсан,

3. Г.Э нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, үргэлжилсэн үйлдлээр буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байсан Б.Ө болон Д.Б нартай бүлэглэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 91 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн А/452 дугаартай “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу согтууруулах ундааны зүйл худалдан зорлуулахыг хориглосон өдрүүдэд буюу:

3.1. 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо, Товчооны 7 дугаар гудамжны 134 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Хүмийн гол” ХХК-й 8 нэрийн “Зүүн товчоо” нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр архи худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд хэсгийн байцаагч, эргүүлийн офицер Б.Өын хамт “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Б.Хосбаяраас 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг,

3.2. 2017 оны 06 дүгээр сарын 26-наас 28-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 11 1 дүгээр хороо, Хөлийн голын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Батрашаант” ХХК-й 8 нэрийн “COCA COLA” гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Д.Бээр пиво худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд хэсгийн байцаагч, эргүүлийн офицер Б.Өын хамт “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал П.Амаржаргалаас 2017 оны 06 дүгээр сарын сүүлээр 200.000 төгрөгийг,

3.3. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36 дугаар гудамжны 35-6 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Гүндцамба” ХХК-й 8 нэрийн “Шинэ-Өглөө” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд хэсгийн байцаагч, эргүүлийн офицер Б.Өын хамт “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Б.Баасандимаагаас 132.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 532.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

3.4. Мөн Б.Өын хамт үүрэг гүйцэтгэж явахдаа түүнтэй бүлэглэж буюу 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх товчооны орчимд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Г.Дг 92-95 УБТ улсын дугаартай, Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явааг нь илрүүлсэн атлаа хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Г.Дгээс торгууль нэрээр 100.000 төгрөгийн хахууль авахыг шаардан 60.000 төгрөгийн хахууль авсан,

4. Г.Д нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх товчооны орчимд 92-95 УБТ улсын дугаартай, Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаагийн ажилтан Б.Ө, Г.Э нарт саатуулагдаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн арга хэмжээ авагдахгүй байх давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор цагдаагийн ажилтан Б.Ө, Г.Э нарт албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 60.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өын өгсөн: “Яллах дүгнэлтэд дурдсан 9 үйлдлээс залилангийн 8-ыг нь хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эы өгсөн: “Надад холбогдуулсан энэ залилан, хахууль өгсөн гэх хэргийг би хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд ажлаа хийж явсан. Ямар нэгэн шүүгдэгч, дэлгүүрийн худалдагч нараас мөнгө төгрөг авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дгийн өгсөн: “Миний хувьд бусдад авилга өгсөн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед би торгуулийн мөнгийг л өгсөн...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Амаржаргалын өгсөн: “2017 онд 2 жил гарангийн өмнө энэ 2 цагдаа манай дэлгүүрт орж ирж байсан. Би тухайн үед дөнгөж төрсөн нялх хүүхэдтэй байсан юм. Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд архи зарна, зарахгүй гэж яригдаж байсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр биш байсан, 06 дугаар сарын 27-ны хавьцаа байсан байх. Би нялх биетэй гэртээ байсан. Манай нөхөр дэлгүүрт зогсож байхад эхлээд Д.Б орж ирээд 2 пиво өгчих гээд гуйгаад байхаар нь өгсөн гэсэн. Гараад явсны дараа 2 цагдаа орж ирсэн. Нөхөр намайг дуудсан юм. Цагдаа нар тусгай зөвшөөрөл хураана гэж байсан. Д.Б нь гараад явсан, цэнхэр цамцтай цагдаа нь дэлгүүрт үлдсэн. Би саяхан төрсөн, та нарын хойноос явж чадахгүй, торгуулийн арга хэмжээ авчих 200.000 төгрөг өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

          Б.Өын дансны хуулга /хх.1.70-73/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Отгонбаярын өгсөн: “... Би “Сайн эгч” хүнсний дэлгүүрийг 2014 оноос эхлэн түрээслэн ажиллуулж байгаа... 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай дэлгүүрт махлагдуу, уртавтар хар өнгийн үстэй, 30 орчим насны, өндөр нуруутай хүүхэн орж ирсэнээ ариун цэврийн хэрэглэл худалдаж аваад “2 ширхэг лаазтай пиво өгчихөөч” гээд гуйгаад байсан. Би эхлээд өгөхгүй, өнөөдөр пиво зардаггүй өдөр гэтэл нөгөө хүүхэн надад “би танай энэ 4 дүгээр байранд амьдардаг шүү дээ” гээд гуйгаад байхаар нь 2 ширхэг лаазтай Нийслэл пиво зарсан. Тэгсэн шууд цагдаагийн ажилтан Ө гэх залуу орж ирээд “архи зардаггүй өдөр согтууруулах ундааны зүйл зарлаа” гээд дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг эх хувиар нь хурааж аваад явсан. Ө нь надад өөрийнхөө гар утсыг тэмдэглэсэн нэг цаас өгөөд яриарай гэсэн... Маргааш нь Ө цагдаатай уулзсан чинь намайг “250.000 төгрөгөөр торгоно” гэсэн. Тэгэхээр нь би гуйгаад “эгчийнхээ тусгай зөвшөөрлийг өгчихөөч ээ, эгч нь юмаа авмаар байна” гэтэл Ө дарга “дээд хэмжээгээр нь торго гэсэн, 200.000 төгрөгөөр торгоно” гээд байсан тул бэлнээр Өад 200.000 төгрөг өгсөн. Надад Ө дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг өгсөн. Би Өаас торгуулийн хуудас авъя гэтэл “өнөөдөр нягтлан байхгүй байна, торгуулийн хуудас бичиж өгөх боломжгүй, нэг дэхээс ирээд аваарай” гэсэн. Би ч дараа нь дахиж торгуулийн хуудсаа авъяа гэж очоогүй...” гэх мэдүүлэг /хх.1.219-220/,

          Хохирогч М.Отгонбаяраар таньж олуулах ажиллагаа явуулсан: “4 дүгээр таблиц дээрх хүмүүсийн зурагнаас 2 дугаарт байрлуулсан зурган дээрх хүн мөн байна гээд Б.Өыг шууд заав... 6 дугаар таблиц дээрх эмэгтэй хүмүүсийн зурагнаас 3 дугаарт байрлуулсан зураг дээрх эмэгтэй мөн байна гээд Д.Бийг шууд заав...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1.107-108, 114-116/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бямбасарын өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг нийтийн хамарсан цэвэрлэгээ хийж байх үед манай нөхөр дэлгүүр дээрээ зогсож байхад нэг эмэгтэй хүн вино худалдаж авсан асуудал гараад нэг эрэгтэй цагдаа манай дэлгүүр рүү орж ирсэн байсан. Би тэрийг нь мэдээд дэлгүүр дээрээ ирэхэд туранхай биетэй, дунд зэргийн нуруутай, энгийн хувцастай залуу цагдаагийн үнэмлэх үзүүлээд “танайх архи зардаггүй өдөр вино зарсан байна” гэж хэлсэн. Би тухайн үед ингээд торгуулах юм байна гэж стрессдээд, юу болж байгааг ч ухаараагүй, учир зүггүй л вино худалдаж авсан хүүхэн рүү уурлаад таарсан юм. Тэр хүүхэн нь цагдаагаасаа бага зэргийн намхан нуруутай, гэхдээ махлаг, шар царайтай хүүхэн байсан л даа. Би тэр хүүхэн рүү “чи хаанаасаа гарч ирсэн гай вэ?” гээд баахан уурласан санагдаж байна. Цагдаа залуу нь тухайн үед энгийн хувцастай боловч дотуураа цагдаагийн хар хөх өнгийн цамц өмссөн байх шиг байсан. Тэр цагдаа манай дэлгүүрийг торгоно гээд манай дэлгүүрийн тусгай зөвшөөрөл, компаний гэрчилгээ зэргийг хураагаад авч явсан. Би тэр залуугаас “яаж бичиг баримтаа авах вэ?” гэж асуухад надад өөрийнхөө утасны дугаарыг өгөөд явсан. Одоо утасных нь дугаарыг сайн санахгүй байна. Ингээд нөхөр рүүгээ баахан уурлаж, торгуулийн мөнгөө өөрөө олоорой гэж хэлэхэд эгчээсээ 100.000 төгрөг зээлээд авчирсан байсан. Тэр өдрийнхөө орой нь би нөгөө цагдаа руу утсаар ярьж байгаад Амгалан зах дээр уулзан 100.000 төгрөгөө өгөөд бичиг баримтаа эргүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.236/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Санжаасүрэнгийн өгсөн: “... Cap бүрийн 01-ний өдөр архи зардаггүй гэдгийг бүгд л мэднэ. Манай дэлгүүр Гачуурт тосгонд байдаг бөгөөд өвлийн улирал үйлчлүүлэгч багатай байдаг болохоор би өөрөө дэлгүүр дээр зогсдог юм. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үдээс хойш өндөр нуруутай, цайвар бор царайтай эмэгтэй орж ирээд “архи зарчих” гээд гуйгаад салахгүй байсан. Миний санаж байгаагаар 1 цаг орчим болсон байх. Хүмүүс уг нь 20-30 минут “архи зарчих” гэж гуйж байгаад яваад өгдөг. Гэтэл тэр эмэгтэй ерөөсөө явахгүй байсан. Би уг нь тэр хүнд “архи зарахгүй ээ” гэж зөндөө хэлсэн боловч гуйгаад ядаргаатай байсан болохоор нь бушуухан авах гээд байгаа юмыг нь өгөөд явуулъя гэдэг үүднээс 0,75 граммын шилтэй Голд Чингис нэртэй архийг 18,000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь авсан. Гэтэл тэр эмэгтэй манай дэлгүүрээс гарч яваад 3-4 минутын дараа цагдаа хувцастай залуу архи худалдаж авсан эмэгтэйг дагуулаад буцаж дэлгүүр рүү ороод ирсэн. Тэр цагдаа хувцастай залууг цагдаагийн дэслэгч байсан уу ахлах дэслэгч байсан уу санахгүй байна, ямар ч байсан офицер байсан. Тэр залуу орж ирээд “танайх энэ эмэгтэйд архи зарсан байна, энэ хүнд архи худалдаж авсан мөнгийг буцааж өг, архиа буцааж ав” гэж хэлж мөнгийг нь буцааж өгүүлсэн. Тэгээд тэр эмэгтэйг “явж бай” гэж хэлээд явуулсан. Харин намайг “архины тусгай зөвшөөрлөө өг” гэхэд нь өгсөн чинь цагаан цаасан дээр “архи худалдан борлуулдаггүй өдөр архи зарсан” гээд протокол хөтөлж эхэлсэн. Тэгээд манай дэлгүүрийн архины тусгай зөвшөөрлийг, үнэтэй зарагддаг архинуудаас 2 ширхэг цаасан хайрцаганд хийлгээд машиндаа ачиж хамт авч явсан. Тэр залуу тухайн үед цагаан өнгөтэй Тоёота Марк-2 загварын автомашинтай явж байсан санагдаж байна. Машины улсын дугаарыг бол санахгүй байна. Тэрээр явахдаа “энэ утасны дугаар руу яриарай” гээд өөрийнхөө утасны дугаарыг өгсөн. Одоо дугаарыг нь бол санахгүй байна. Би түүнийг Гачууртын цагдаагийн хэсэг дээр ажилладаг байх гээд яваад очтол байхгүй байсан. Тэгээд Амгаланд байдаг цагдаагийн хэсэг дээр очиход бас байхгүй байсан. Тэгэхээр нь өгсөн дугаар руу нь ярьсан чинь “маргааш хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Амгалангийн төмөр замчдын орон сууцнуудын дунд байдаг цагдаагийн хэсэг дээр очиж, тухайн залуутай уулзахад “таныг 1 сая төгрөгөөр торгоно” гэж хэлсэн. Би түүнд “ах нь үнэндээ мөнгө байхгүй ээ, 200.000 төгрөг л байна, энэ мөнгөөр торгож өгөөч” гэж гуйхад зөвшөөрсөн юм. Тэгэхээр нь эгчээсээ зээлсэн байсан 200.000 төгрөгөө өөрт нь өгөөд, 2 ширхэг хайрцагтай архиа, тусгай зөвшөөрөлтэйгөө аваад бөөн баяр гэр лүүгээ явсан. Тухайн залуугаас мөнгөө буцааж аваагүй. Надад торгуулийн хуудас бичиж өгөөгүй. Түүнд мөнгө өгөхөд бид 2-оос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.210-212/,

          Хохирогч Г.Санжаасүрэнгээр таньж олуулах ажиллагаа явуулсан: “... 4 дүгээр жагсаалтын 2 дугаар зураг дээрх хүн мөн байна, яг мөн байна гэж танигдагч Б.Өыг шууд заав...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1. 107-108, 109-110/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ичинхорлоогийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 1908 тоот хаягт байрлах “Бест Фортун” ХХК-й “Арвин” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг болоод 2 жил гаруй хугацаа өнгөрч байна... 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 13-14 цагийн үед өндөр нуруутай, махлаг биетэй, цайвар царайтай, хар үстэй, 30 гаруй насны эмэгтэй орж ирээд өөрийнхөө иргэний үнэмлэхийг үзүүлээд “миний төрсөн өдөр болж байгаа юм, би 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, дүүдээ 1 шил вино зарчих” гээд гуйхаар байхаар нь би 1 шил вино худалдсан юм. Тэр хүүхний иргэний үнэмлэх дээр 10 дугаар сарын 31-ний өдөр гээд бичигдсэн байсан. Тэр хүүхэн миний зарсан виног цүнхэндээ хийгээд гарч явах шиг болсон чинь “та энэ хүнд вино зарсан байна” гээд 2 цагдаа хувцастай залуу тэр хүүхнийг дагуулж дэлгүүр лүү ороод ирсэн. Орж ирсэн 2 цагдаагийн нэг нь манай 28 дугаар хорооны цагдаа, цагдаагийн дэслэгч Батбаяр байсан юм. Одоо санахад Батбаярын нөгөөдөх цагдаа нь вино худалдаж авсан хүүхний цүнхийг ухаад виног нь гаргах гэхэд “чи яагаад эмэгтэй хүний цүнхийг ухаж байгаа юм бэ?” гэж уурлаад цүнхээ буцааж аваад хоорондоо хэрэлдээд байсан санагдаж байна. Одоо ингээд тэднийг хамт явж байсан гэж бодохоор их сайн жүжиглэсэн байна гэж бодож байна. Тэр хүүхний дүр төрх л миний оюун санаанд их тод үлдсэн байна. Батбаярын нөгөөдөх буюу танихгүй цагдаа нь “та яахаараа архи зардаггүй өдөр вино зардаг юм бэ?” гээд баахан хууль дүрэм ярьж байгаад манай дэлгүүрийн тусгай зөвшөөрөл, миний иргэний үнэмлэхийг хураагаад аваад явсан. Хурааж авсан тухай тэмдэглэл өгөөгүй санагдаж байна. Танихгүй цагдаа нь надад өөрийнхөө утасны дугаарыг өгсөн байсан болохоор түүнтэй холбогдож байгаад Амгалан хүнсний захын ертөнцийн зүгээр урд талд байрлах Баянзүрх дүүргийн хороо /хорооны дугаар нь санахгүй байна/-ны байранд байрладаг Цагдаагийн хэсэг дээр 2-3 хоногийн дараа очиж уулзан 200.000 төгрөг өгөөд хураалгасан бичиг баримтаа буцааж авсан. Миний хувьд өөрийгөө архи зардаггүй өдөр вино зарсанаас болоод хуулийн дагуу 200,000 төгрөгөөр торгуулж байна гэж ойлгосон. Тийм болохоор 200.000 төгрөг тэр цагдаад өгсөн юм. Тэр танихгүй цагдаа надад ямар нэгэн торгуулийн хуудас өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.1.226-227/,

          Хохирогч Д.Ичинхорлоогоор таньж олуулах ажиллагаа явуулсан: “... 6 дугаарт жагсаалтын 3 номерт байгаа эмэгтэй нь вино худалдаж авсан эмэгтэйн гэрэл зураг мөн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1. 107-108, 119-121/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Золбаярын өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 20 цагийн үед намайг хамаатны эгч Эрдэнэцэцэгээс түрээсэлж ажиллуулдаг “Арвинбулаг “дэлгүүрээ хаах гээд зогсож байхад өндөр нуруутай, махлаг биетэй, шардуу царайтай эмэгтэй хүн орж ирээд “манай гэр танай хажууханд байдаг юм, би пиво уухгүй ээ, үсээ угаах гэж байгаа юм, 1 лааз пиво зарчих” гэж гуйгаад байхаар нь 1 ширхэг Нийслэл нэртэй пивийг 1.800 төгрөгөөр зарсан юм. Тэр хүүхэн пиво авч дэлгүүрээс гараад удалгүй буцаж энгийн хувцастай 30 гаруй насны залуутай хамт дэлгүүр рүү ороод ирсэн. Тэр залуу нь цагдаагийн ажилтаны бичиг баримт үзүүлж “та яагаад архи пиво зардаггүй өдөр пиво зараад байгаа юм бэ? таныг торгоно, дэлгүүрийн чинь бичиг баримтыг хураана, өргөдөл бичиж өг” гэх зэргээр загнаад байсан. Би түүнд “эгч нь энэ дэлгүүрийг түрээсэлдэг юм, жоохон хүүхэдтэй болохоор их мөнгөөр торгуулахад хэцүү байна, архи зардаггүй өдөр пиво зарсан нь миний буруу, эмэгтэй хүн үсээ угаана гээд гуйгаад байхаар нь зарсан юм, багахан хэмжээний мөнгөөр торгоод өгөөч” гэж учир байдлаа хэлж байгаад 50.000 төгрөг өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх.1.230/,

          Хохирогч Б.Золбаяраар таньж олуулах ажиллагаа явуулсан: “6 дугаар жагсаалтын 3 дугаарт байрлуулсан гэрэл зурган дээр байгаа эмэгтэй пиво худалдаж авсан эмэгтэй мөн байна... 4 дүгээр жагсаалтын 2-т байгаа залуу бараг мөн байхаа, биш ч байж магадгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1.122-123/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Хосбаярын өгсөн: “... Монгол Улсын ерөнхийлөгийн ээлжит сонгууль 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр болсон. Тэр өдрийн маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 18-19 цагийн үед дэлгүүр дээрээ үлдээсэн байсан дүү Үрлэнцэцэг над руу утсаар яриад “дэлгүүр лүү цагдаа ороод ирлээ, нэг эгч архи гуйгаад байхаар нь өгчихсөн чинь цагдаа бариад, дэлгүүрийн бичиг баримт, архи хураан авч явах гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “наад хүнээ байлгаж бай, би яваад очлоо” гэж хэлээд дэлгүүр дээрээ явж очиход дэлгүүрээс архи хураасан цагдаа нь дөнгөж дэлгүүрээс гараад явж байсан. Архи худалдаж авсан гэх эмэгтэй нь “надад ер нь ямар хамаатай юм бэ? Би нэг бол архиа аваад эсхүл мөнгөө аваад явмаар байна” гээд хэрүүл хийгээд зогсож байсан. Тэр эмэгтэйд бол архи худалдаж авсан мөнгийг нь буцааж өгөөд явуулсан. Харин цагдаа хувцастай залуу болохоор манай дэлгүүрээс 4-5 хайрцагтай архи, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хурааж аваад явсан. Тухайн үед Тэрэлжээс найзуудтай орж ирж байна гээд Баянзүрх товчоонд гардаг байсан цагдаа ах таараад “наад залууг чинь ах нь танихгүй ээ, Ө гэдэг юм байна, би таньдаг хүнийг нь олоод өгье” гэж хэлж байсан. Би Өын нэрийг мэдэхгүй боловч урьд нь зүс таньдаг, түүнийг Хонхорын цагдаагийн хэсэгт ажилладаг гэдгийг мэдэж байсан юм. Ө дэлгүүрээс архи хурааж авч явахдаа миний утасны дугаарыг аваад явсан санагдаж байна, бас цагдаа ах хүү /нэрийг нь мэдэхгүй/ надад “ах нь наад Өыг чинь таньдаг хүнийг олоод өгье” гэж хэлж миний утасны дугаарыг авсан. Тэгээд тухайн өдрийн орой 1 цаг орчмын дараа Ө над руу өөрөө утсаар яриад “машин байна уу?” гэж асуухаар нь байна гэж хэлээд байгаа газрыг нь заалгаад Баянзүрх товчооны зүүн талын Петровис ШТС-ын гадаа очсон. Тэнд очиж Өтай уулзахад тэрээр саарал өнгийн Соната-6 маркын мөнгөлөг өнгөтэй автомашинд өөр нэг жижгэвтэр биетэй залуутай хамт сууж байсан. Тэр залуу нь жолоо барьж байсан. Бас нэг хүн байсан санагдаж байна. Гэхдээ одоо сайн санахгүй байна. Ө надад “чи яасан их цагдаа таньдаг юм бэ? Араас хүнээр яриулаад байх юм” гэж хэлж байсан. Тэгээд түүнд өөрт байсан 200.000 төгрөгийг өгөхөд “архинууд чинь машины багажанд байгаа” гэхэд нь архиа авах гээд түүнтэй хамт явж байсан залуу архинуудыг миний машин руу ачиж өгсөн. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлгүүд /хх.1.22-24, 215-216, 240-241/,

          “... Бат-Очир овогтой Хосбаяр миний бие нь “Зүүн товчоо” хүнсний дэлгүүр ажиллуудаг болно. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулиар гурав хоног архи зарахгүй гэхэд нь манай дүү хоёр дахь хоногт нь архи зарсан, тэр нь цагдаад мэдэгдсэн байсан. Би цагдаа Өад торгуулийн мөнгө буюу 200.000 төгрөг өгөхөд машин дотор байсан хүн нь Э биш болохыг би мэдэж байна. Харанхуйд тэр хүний царай харагдахгүй байсан ч Э гэдэг хүнийг сайн таних учир харанхуй байсан ч таних байсан. Түүнчлэн таньж олуулах ажиллагаанд би Эы зургийг хараад бусад хүнийг нь мэдэхгүй ч энэ хүн лав биш, би энэ хүнийг сайн мэднэ гэж хэлснийг тэмдэглэж аваагүй байна” гэх тайлбар /хх.6.138/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Үрлэнцэцэгийн өгсөн: “... 18-19 цагийн үед гаднаас үл таних эмэгтэй хүн орж ирээд “архи худалдаж авах гэсэн, манайх энд шинээр нүүж ирж байгаа юм, өнөөдөр уг нь архи зардаггүй өдрийг мэдэж байгаа юм, 1 шил архи хэрэг болоод байна” гээд “үгүй” гэж хэлэх боломжгүй болтол 15 орчим минут надаас архи зарахыг гуйсан. Тэр хүнийг гуйхаар нь би Соёрхол нэртэй 0.5 литрийн 12.000 орчим төгрөгийн үнэтэй архийг худалдаж борлуулсан. Түүнийг дэлгүүрээс архиа авч гараад явсны дараа 5 минут орчимын дараа архи авсан эмэгтэй 2 цагдаагийн хамт эргэн орж ирээд “би энэ дэлгүүрээс архи худалдаж авсан, миний бичиг баримтыг өгчих” гээд цагдаа нартай ярьж зогсоод, би цагдаа нарт “энэ эмэгтэй хүнд архи зарж борлуулаагүй” гэж хариулсан...” гэх мэдүүлэг /хх.2.12-15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Амаржаргалын өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би хүүхдээ төрүүлсэн байсан. Тэр үед ерөнхийлөгчийн “сонгууль болно, болохгүй” гэснээс болоод дэлгүүрүүдээр “архи зарж болох юм байна, болохгүй юм байна” гээд яригдаад байсан үе байгаа юм. Ямар ч байсан 2017 оны 06 сард бөгөөд хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Манай нөхөр Батжаргал над руу утсаар яриад “нэг хүнд архи зарчихсан чинь цагдаа нар ороод ирлээ” гэж ярихаар нь дэлгүүр дээрээ яваад очиход цагдаа хувцастай 2 эрэгтэй хүн манай дэлгүүрийн хаалгыг хаачихсан байдалтай байсан. Би өөрөө цагдаа гэхээр айж сандарчихдаг болохоор сандраад зарим зүйлийг нь санадаггүй юм. Тэр 2 цагдаа манай Батрашаант ХХК-й дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь хурааж авчихаад “бид нар танай дэлгүүрийн бичиг баримтыг чинь хурааж авч явна, дэлгүүрийг чинь тусгай зөвшөөрөлгүй болгоно, лацдана, ломбодоно” гэж хэлж дарамтлаад байсан. Нөхөр маань хөдөө ажилладаг болохоор тухайн үед хөдөө рүүгээ явах цаг нь болчихсон, би нялх биетэй байсан болохоор халуун наранд бичиг баримтаа хөөцөлдөн яваад байж чадахгүй байсан учраас “нэгэнт л бичиг баримтаа хураалгачихвал дараа нь торгуулах юм чинь одоо торгуулчихъя, эгч нь та 2-т 100.000 төгрөг өгье” гэхэд “100,000 төгрөг авахгүй, юу яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхээр нь “200.000 төгрөг өгье” гэж хэлээд гуйхад зөвшөөрсөн. Би уг нь тухайн үед торгуулж байна гэж бодоод өгөхөд надад торгуулийн тасалбар өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.1.223/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баасандимаагийн өгсөн: “... түрээслэн ажиллуулдаг байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36-35-Б тоот хаягт байрлах Шинэ-Өглөө хүнсний дэлгүүр лүү 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр нэг эмэгтэй орж ирээд “хүүхдийн багш нь гap хараад байх шиг байна, хүүхдийнхээ багшид юм өгчихмөөр байна, дарс авъя” гэж гуйгаад байхаар нь 1 шилийг зараад гаргасан. Гэтэл тэр эмэгтэйг дагуулаад 2 энгийн хувцастай эрэгтэй хүн орж ирээд өөрсдийгөө цагдаа байна гэж хэлсэн. Тэр 2 эрэгтэй хүний нэг нь өөрийгөө Ө гэж танилцуулж байсан. Тэгээд “яагаад архи зардаггүй өдөр архи зараад байгаа юм бэ?” гэж загнаад байхаар нь “эгчийнх буруу, энэ хүүхнийг гуйгаад байхаар нь зарчихсан, эгчийгээ битгий торгоорой” гэж гуйхад “кассан дахь орлогоо гаргаад ир” гэж хэлэхээр нь гаргаж өгсөн. Нийтдээ 132.000 төгрөг өгсөн. Ө гэдэг цагдаа нь тухайн үед цаасан дээр миний гаргаж өгсөн мөнгөний хэмжээг гараараа бичиж, протокол хөтлөөд надад үлдээсэн. Бас манай дэлгүүрт байсан архинуудаас хайрцаганд хийж хураан авч явсан...” гэх мэдүүлэг /хх.1.233/,

          Хохирогч Б.Баасандимаагаар таньж олуулах ажиллагаа явуулсан: “... 4 дүгээр жагсаалтын 2 дугаар зураг дээрх залуу нь Ө яг мөн байна, түүнтэй хамт явж байсан залууг болохоор 2 дугаар жагсаалтын 3 дугаарт тавигдсан байгаа залууг байх гэж бодож байна, харин дарс худалдаж авсан эмэгтэй шилтэй байсан учраас сайн санагдахгүй байна, гэхдээ 6 дугаар жагсаалтын 3 дугаарт тавигдсан хүүхэн мөн байх гэж үзэж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1.111-113, 107-108/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бийн гэрчээр өгсөн: “... Ер нь бол Г.Э, Б.Ө 2 дэлгүүрүүдээр хамт яваад мөнгө авахаараа тэр мөнгөө яг 2 хувааж авдаг. Өөрсдөө болохоор мөнгөө цавчих гэж ярьдаг. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Ө бид 2-той хамт Г.Э нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ-Өглөө” гэдэг нэртэй дэлгүүр лүү хамт орж, мөнгө хураан авсан, Баянзүрх дүүргийн товчооны хажууханд байрлах Зүүн товчоо нэртэй хүнсний дэлгүүр болон Шунхлай Шатахуун түгээх станцын хажуу талын “Кока кола” нэртэй хүнсний дэлгүүр лүү 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамт орж мөнгө авч байсан. Б.Ө энэ дэлгүүрээс авсан мөнгөө Г.Этай хувааж авсан...” гэх тайлбар, мэдүүлэг /хх.1.37-43, 48-51, 2.52-53/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Өын өгсөн тайлбар /хх.2.52-56/,

          Д.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1.98-106/,

          Д.Бийн биед үзлэг хийж гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн 14354 дугаартай дүгнэлт /хх.2.138-139/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонжаргалын өгсөн: “... 2017 оны намар 09 юмуу 10 сарын үед байсан юм. Би өглөөний 09-10 цагийн үед Дгийн утас руу залгаад “найзыгаа хүрч ирээд аваач” гэхэд өөрийнхөө цагаан өнгөтэй Тоёота Приус-20 загварын автомашинаар намайг гэрээс ирж авсан. Манай гэр Баянзүрх дүүргийн товчооны зүүн талд байдаг юм... бид нар хотын төв рүү явах гээд Баянзүрх дүүргийн товчоогоор гарахад 2 цагдаа тэр замаар явсан автомашины жолооч нарыг зогсоон үлээлгэж байсан. Тухайн үед Д машинаа жолоодоод явж байсан болохоор үлээлгээд бичиг баримтаа шалгуулахад жолооны үнэмлэхгүй явж байсан юм байна лээ. Тэгээд Дг “машинаа замын хажуу руу байрлуул” гээд зогсоход Д тэр 2 цагдаатай уулзах гээд буусан. Би хамт явж байсан Жүгдэр, Мандмал 2-той машин дотор үлдсэн... Тэр 2 цагдаагийн нэг нь өндөр нуруутай 30-40 орчим насны залуу байсан. Нөгөө цагдаа нь болохоор намхан нуруутай, таргандуу биетэй залуу байсан санагдаж байна. Д тэр 2 цагдаатай уулзан зогсож байгаад буцаж ирээд “100.000 төгрөгөөр торгуул гэнээ” гэж хэлсэн. Дд тухайн үед мөнгө байгаагүй болохоор би таньдаг хүмүүс рүүгээ утсаар залган мөнгө гуйж байгаад өөрийнхөө дансанд байсан мөнгөн дээр нэмээд 60.000 төгрөг болгосон. Тэгээд Баянзүрх дүүргийн товчооноос зүүн тийшээ байдаг Сансар худалдааны төв рүү Д бид 2 цагдаагийн машинд суун явж очоод АТМ-аас би өөрийнхөө ХААН банкны 5059077718 дугаартай данснаас 60.000 төгрөг аваад Дд өгсөн. Д надаас авсан мөнгөө тэр 2 цагдаад өгсөн. Тэгээд бид нар машиндаа суугаад хотын төв рүү явцгаасан...” гэх мэдүүлэг /хх.2.18-19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батбаярын өгсөн: “... Тэр өдөр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байсан эсэхийг бол санахгүй байна. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглодог өдөр байсан. Б.Ө над руу яриад “гадуур архи зарж борлуулж байгаа дэлгүүр байна уу явж шалгая аа” гэж хэлэхээр нь түүнийг дагаад явахаар болсон. Тухайн үед Б.Ө нь таны үзүүлж буй зурган дээр байгай хүүхэнтэй хамт ирээд намайг ажил дээрээс авч байсан юм. Б.Ө тухайн үeд цагаан өнгийн Гранд марк 2 маркын автомашинтай хүрч ирж намайг аваад бид 3 Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол шилтгээний хойно байрладаг “SIA” гэдэг нэртэй дэлгүүр өнгөрч зогсоод хамт явж байсан хүүхэн нь машинаас буугаад “SIA” гэдэг дэлгүүр орсон. Б.Ө бид 2 машиндаа сууж байсан чинь “энэ дэлгүүр архи зарж байх шиг байна, архи зарчих шиг боллоо, 2-уулаа хамт оръё” гээд намайг дагуулж орсон. Тэгэхэд түүнтэй хамт явж байсан хүүхэн нь тэр дэлгүүрээс 1 шил Голд Чингис нэртэй архи худалдаж авсан байсан санагдаж байна. Тэгээд Б.Ө дэлгүүрийнх нь эзэн Санжаасүрэн гэдэг 40 гаруй насны эрэгтэй хүнтэй уулзаад өөрөө эд зүйл хураан авах тэмдэглэл үйлдэн, худалдаалж байсан архинуудыг нь хайрцганд хийгээд хурааж авсан. Тэгээд тухайн дэлгүүрээс гараад манай хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Арвин” гэдэг дэлгүүрийн гадаа очиж зогссон. Тэгээд дахиад л хамт явж байсан хүүхэн нь дэлгүүр лүү орж вино худалдаж аваад гарч ирсэн. Тэгэхэд Б.Ө “энэ дэлгүүр архи зарчихлаа, 2-улаа бууж шалгая” гэсэн. Тэгээд бид 2 архи худалдаж авсан хүүхнийг дагуулж дэлгүүр лүү ороход Б.Ө “танайх яагаад архи зараад байгаа юм бэ?” гээд дэлгүүрийн эзэн Ичинхорлоо гэдэг хүнтэй нь уулзсан. Б.Ө нь “Арвин” дэлгүүрийн ззнээс архи хурааж аваагүй санагдаж байна. Харин дэлгүүрийнх нь бичиг баримтыг хураан аваад, хурааж авсан тухай тэмдэглэлийг өөрөө үйлдээд байсан. Ямар ч байсан энэ 2 дэлгүүр лүү тухайн өдөр орсон... Миний хувьд огт оролцоогүй. Б.Ө өөрөө зөрчлөө илрүүлээд өөрөө тухайн хүмүүстэй уулзаж, зөрчлийг нь тэмдэглэж, эд зүйлийг нь хурааж авсан... Миний хувьд түүнтэй урьд нь хамтарч дэлгүүрүүдээр зөрчил илрүүлэхээр явж байгаагүй. Тухайн өдөр л ганц удаа явсан санагдаж байна. Намайг хажууд нь байхад бол мөнгө төгрөг нэхээгүй. Б.Ө эд зүйл хураан авсан тэмдэглэл дээрээ тухайн үед зөрчлийн талаар дурдаж, эд зүйлийг нь хурааж аваад явсан. Тухайн тэмдэглэлээ үндэслээд дараа нь арга хэмжээ тооцсон байх. Зөрчил дутагдал илрүүлсэн цагдаагийн албан хаагч нь тухайн зөрчлийг хэрхэн илрүүлсэн талаараа илтгэх хуудас бичиж, дээд шатны албан тушаалтандаа танилцуулж, цохолт хийлгээд хэлтсийн дүн бүртгэлээс дугаар авч, материалжуулан шийтгэврийн дагуу арга хэмжэз авах ёстой...” гэх мэдүүлэг /хх.2.50-51/,

          Б.Отгонжаргалын данснаас 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 60.000 төгрөгийн зарлага гарсан дансны хуулга /хх.2.22/,

          Г.Дгээр таньж олуулах ажиллагаа явуулсан: “... 4 дүгээр жагсаалтын 2 дугаарт байрлуулсан зурган дээр байгаа хүн, 2 дугаар жагсаалтын 3 дугаарт байрлуулсан зурган дээр байгаа хүмүүс нь яг мөн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1.117-118/,

          Цагдаагийн Ерөнхий Газраас ирүүлсэн Б.Ө, Г.Э нарын хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн гомдол мэдээллийн талаарх жагсаалт /хх.2.146-158/,

          Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас ирүүлсэн Б.Ө, Г.Э нарын мэдээллийн санд оруулсан торгуулийн мэдээллийн жагсаалт /хх.2.161-168/,

          Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвөөс ирүүлсэн Г.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эрхээ сэргээлгэсэн талаарх лавлагаа /хх.2.173-174/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Дгийн яллагдагчаар өгсөн: “... би тухайн өдөр өөрийнхөө 92-95 УБТ улсын дугаартай Тоёота Приус маркын автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй жолоодож яваад Ө болон өөр нэг цагдаад баригдсан. Ө гээд дараа нь над руу мессеж бичээд байсан өндөр нуруутай, туранхай биетэй залуу нь надаас 100,000 төгрөг өг гэж хэлсэн. Би оюутан хүн учраас надад тийм их мөнгө байгаагүй юм. Тэгэхээр нь хамт явж байсан найз Отгонжаргалаас дансанд байсан 60.000 төгрөгийг хуучнаар Баянзүрх дүүргийн товчооны зүүн талд байрлах Сансар худалдааны төвийн АТМ-с аваад Б.Өад өгсөн. Тэгээд өөр ямар нэгэн торгууль төлөлгүй явсан. Ө гээд цагдаа дараа нь над руу хэд хэдэн удаа мессеж бичсэн боловч дахиж уулзаагүй. Би энэ асуудалд холбогдсондоо гэмшин харамсаж байна... гэх мэдүүлэг /хх.2.227-228/,

          “... Зарим зүйл дээр нь зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Үүнийгээ залруулъя, зарим зүйлийг буруу ойлгосны улмаас буруу мэдүүлэг өгсөн байна. Зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Би торгууль гээд байгаа мөнгийг өөрөө өгөөгүй. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай найз Отгонжаргал намайг дуудсан юм. Би машинтайгаа Отгонжаргал болон Мандмал, Жүгдэржав гэсэн 3 хүнийг очиж аваад Баянзүрх дүүргийн товчооноос хотын төв рүү дөхүүлж өгөх гээд явж байхад тухайн үед би жолооны үнэмлэх бичиг баримтгүй явж байсан. Тэгээд цагдаа зогсоогоод “чамайг торгоно, 100.000 төгрөгний торгууль төл” гэж хэлсэн. Тэр үед надад төлөх мөнгө байгаагүй учраас манай найз Отгонжаргал өөрт байсан 60.000 төгрөгөө цагдаа нарт өгсөн. Манай найз Сансар худалдааны төвийн АТМ-с мөнгө авч өгсөн. Би тухайн үед өөрийнхөө машинд суугаад үлдэхэд Отгонжаргал цагдаа нарын машинд суугаад Сансар худалдааны төв рүү явсан. Ийм л зүйл болсон. Тухайн торгуулийн мөнгийг бол би өгөөгүй. Отгонжаргал өгсөн... Би тухайн үед ярихдаа цагдаад авлига өгсөн гэж буруу мэдүүлсэн байна лээ. Уг нь бол торгуулийн мөнгө байсан юм. Тэгээд ч тэр мөнгийг би өгөөгүй. Манай найз Отгонжаргал өгсөн. Намайг машин барьж явж байсан болохоор намайг торгож байгаа юм байна гэж ойлгоод хэлчихсэн. Одоо өгч буй миний мэдүүлэг үнэн зөв. Урьд нь өгсөн мэдүүлгээ сандарсандаа буруу хэлсэн байна...” гэх мэдүүлэг /хх.6.146-150/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ганхүүгийн өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би Д.Б гэдэг хүнийг Нандиа гэдэг хүнээр дамжуулж танилцсан юм. Д.Б над руу залгаад машин авах гэсэн юм мөнгө дутаад байна 13.000.000 төгрөгийн зээл авах гэсэн юм. Машин худалдаж аваад тухайн машинаа би таны нэр дээр шилжүүлж өгнө, тэгээд зээлээ буцаагаад төлнө гэж хэлсэн. Бид хоёр тохиролцсоны дагуу би хувиасаа 13.000.000 төгрөгийг ХААН банкны данснаасаа Д.Бийн данс руу шилжүүлэн зээлж 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан 51-35 УБХ улсын дугаартай машиныг миний нэр дээр шилжүүлж өгсөн юм. Тэгтэл сарын дараа замын цагдаагийн газраас над руу залгаад “дүрэм зөрчсөн байна” гэж хэлсэн бөгөөд маргааш нь дахин замын цагдаагаас над руу залгаад “тухайн машин таны нэр дээр байхгүй юм байна бид нар хүн андуурсан байна” гэж хэлэхээр нь би гайхаад Авто Тээврийн Үндэсний Төв дээр очиж уулзахад гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа Б нь 51-35 УБХ улсын дугаартай автомашиныг хуурамч итгэмжлэл байгуулж миний гарын үсгийг дуурайлган “Пийк Микро Финанс” ББС байгууллагаас 8.500.000 төгрөгийн зээл авсан байсан. Тухайн үедээ Д.Б нь хуурамчаар бичиг баримт үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан...” гэх мэдүүлэг /хх.3.25-26/,

          Хохирогч А.Ганхүүгийн Д.Бтэй байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээ”, “Фидуцийн гэрээ” /хх.3.41-43/,

          Хохирогч А.Ганхүүгийн дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт /хх.3.85, 114/,

          Хөрөнгийн үнэлгээ хөрөнгийн үнэлгээ гаргуулахад хохирогч А.Ганхүүгээс төлсөн 80.000 төгрөгний баримт /хх.3.228-229/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Отгонбаатарын өгсөн: “... Манай байгууллагад 2017 оны 04 дүгээр зарын 07-ны өдөр Д овогтой Б нь Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчийн тамга тэмдэг бүхий иргэн А.Ганхүүтэй хийсэн итгэмжлэлээр 51-35 УБХ улсын дугаартай Кроун маркийн автомашиныг худалдан авах гэж байгаа, надад мөнгө хэрэгтэй байна гээд манай байгууллагаас 8.500.000 төгрөг бэлнээр 4 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлээр мөнгө гаргуулан авч, манай байгууллага оронд нь “А.Ганхүү” гэх тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний нэрийг байгууллагын өмчлөлд авсан. Ингээд Б гэрээнд заасан хугацаандаа мөнгөө төлөхгүй болохоор араас нь явж эхэлсэн. Энэ үед А.Ганхүү нь миний нэр дээр байсан тээврийн хэрэгсэл танай байгууллагын нэр дээр шилжсэн байна, ямар учиртай талаар тодруулсан. Тэгтэл Д.Б байгууллагын итгэл эвдэж, хуурч мэхлэн 3.500.000 төгрөгийг гаргуулж авсан байсан...” гэх мэдүүлэг /хх.4.69-71/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Нямлхагвын өгсөн: “... Б нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай байгууллагад ирж 8.500.000 төгрөгийн зээл хүссэн. Тухайн эмэгтэй нь манай байгууллагад итгэмжлэл хариулсан ба уг итгэмжлэлийг манай захирал Д.Отгонбаатар нь үзээд зээл олгох шийдвэрийг гаргасан. Б нь манай байгууллагад 51-35 УБХ улсын дугаартай 200 Кроун машиныг шилжүүлж 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээ байгуулж, Бт 8.500.000 төгрөгийн талыг нь бэлнээр талыг нь дансаар шилжүүлсэн... Манай байгууллагад Б нь ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.3.34-35/,

          Д.Бийн “Пийк Микро Финанс” ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, “Фидуцийн гэрээ” /хх.3.70-74/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн А.Ганхүүгийн гэх гарын үсгийн загварууд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Авто Тээврийн Үндэсний Төвийн архивт хадгалагдаж буй 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Итгэмжлэл” гэх баримт дахь шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн А.Ганхүүгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй...” гэх дүгнэлт /хх.3.45-46, 47-49/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Бужмаагийн өгсөн: “... би Дийн Б гэх хүнийг огт танихгүй, 2017 оны 04 сарын 07-ны өдөр би А.Ганхүү, Д.Б гэсэн нэр дурдагдсан итгэмжлэл огт хийгээгүй, манай нотариатын газрын архивт ч байхгүй. 2017 оны 04 сарын 07-ны өдөр хийсэн итгэмжлэлүүд дээр нийт 4 буюу бүртгэлийн дугаар нь 246-249 дугаар олгогдсон байна... хавтаст хэрэгт авагдсан итгэмжлэл дээр зурагдсан 149 дугаар, хураамж авсан 10.000 төгрөгийн бичигт миний өөрийн гарын үсэг бүгд биш худлаа байна...” гэх мэдүүлэг /хх.3.221-222/,

          Итгэмжлэл гэх баримтын хуулбар /хх.3.78/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Алтанзулын өгсөн: “... 2017 оны 10 сарын 10-нд фэйсбүүкийн “Солонгос дахь Монголчууд” гэсэн групп дээр “Кристалл Кристалл” гэх хэрэглэгч “Солонгос руу явах нь чат” гэсэн зар байхаар нь холбогдсон чинь “сүмийн шугамаар явуулна, эхний ээлжийн хүмүүс 2017 оны 11 сарын 20 гэхэд явна” гээд 39329000 гэсэн дугаар өгсөн. Би утсаар яриад гэрт нь очиж уулзсан, гэр нь Алтай хотхоны 18 дугаар байрны 82 тоотод байсан, уулзахад явах хүмүүсийн материалыг эхлээд Солонгос улс руу явуулна, манай найз материалыг чинь бүрдүүлнэ гэсэн. Ингээд маргааш нь 2017 оны 10 сарын 11-нд би Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дүүхээ төвийн Экспрэсс банкнаас Б гэх хүний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 10 сарын 20-ны үед Бтэй 99995103 утсаар холбогдож “найдвартай юу, найдвартай юм хийнэ биз дээ, татгалзсан хариу авбал бид хоёрт хэцүү, чи найзтайгаа яриад эргэж хэл” гэсэн чинь орой нь “элчинд бол таньдаг хүн байхгүй, материалыг чинь мөнгөтэй нь хамт буцаагаад өгнө” гэсэн. “2017 оны 11 сарын 20-нд өгнө” гэж хэлээд өгөөгүй... би орой нь 17 цагийн орчимд залгатал “орой хийнэ, дансаа өгчих, 30 минутын дараа хийнэ” гэж худлаа хэлээд одоо бүр утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг /хх.3.130-131/,

          Хохирогч Э.Алтанзулаас Д.Бт 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /хх.3.126/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дашлхагвын өгсөн: “... 2017 оны 10 сарын 22-ны өдөр фэйсбүүкзэр “Солонгос дахь Монголчууд” групп дээр “Солонгос улс руу гаргаж өгнө” гэсэн зарын дагуу Б гэх эмэгтэйтэй 99995103 утсаар холбогдоод Сансарын туннелийн орчим уулзан бичиг баримтаа аваачиж манай эхнэр өгсөн, тэгээд 21 хоногийн дараа виз чинь гарна 2.000.000 төгрөг өгөөрэй гэсэн. Тухайн үедээ эхнэр бид хоёроос 995.000 төгрөг, хэд хоногийн дараа 100.000 төгрөг авсан. Мөнгөө бол мобайл банкаар Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл Согог судлалын Үндэсний Төвийн арын байрны 102 тоотод эгчийндээ байж байгаад материал өгсөний орой нь шилжүүлсэн... Түүнээс хойш мөнгө ч байхгүй, виз ч гараагүй...” гэх мэдүүлэг /хх.3.179-180/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дашлхагвын өгсөн: “... Б гэдэг хүн худал хэлж “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд ажилладаг, найзтайгаа хамтарч хураагдсан орон сууц, авто машин зардаг” гэж худал хэлэн “2.500.000 төгрөг 3 хоногийн хугацаатай зээлээч 5.000.000 болгож өгнө, БНСУ-ын виз чинь гарчихсан, Завхан аймгаасаа хүрээд ир...” гэх зэргээр худлаа хэлж ярьдаг байсан... Энэ хугацаанд Б надад буцааж 40.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.3.246-247/,

          Хохирогч Д.Дашлхагваас Д.Бт нийт 1.095.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх.3.175/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Сайнбаярын өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Д овогтой Б гэдэг хүн БНСУ-ын виз нэг хүний 3.000.000 төгрөгөөр гаргаж өгнө гээд урьдчилгаа 800.000 төгрөгийг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны гадаа надаас авсан юм... Би найз Ариунбаяр гэдэг хүний Хаан банкны данснаас Бийн банкны данс руу шилжүүлсэн баримт байгаа...” гэх мэдүүлэг /хх.4.15-17/,

          “... Б нь “сүмийн шугамаар Солонгос улс руу гарганаа, манай найз Солонгост сүмийн пастартай суусан байгаа, та нар явна гэвэл материалаа өгчих, эхний ээлжинд 800.000 төгрөг өгчих” гэсэн... Ингээд би “Ардын эрх”-ийн орчимд байх Сайнаа гэж хувиараа мөнгө зээлдэг хүнээс 800.000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй зээлж аваад Энхтуулын нөхөр Ариунбаярын ХААН банкны 5032692770 тоот дансанд “Ардын эрх”-ийн тэнд байрлах ХААН банкны АТМ-ээс шилжүүлсэн. Энэ мөнгийг Бийн данс руу Ариунбаяр мобайл банкаар шилжүүлсэн... Ингээд 10 гаран хоногийн дараагаас буюу 10 дугаар сарын дунд үеэс эхэлж Бтэй 99995301 гэсэн утсаар холбогдож юу болж байна гэхэд жаахан хойшилсон, явах хүмүүсийн нэгнийх нь виз гараагүй байна, та нарынх болчихно гэж хэлсэн. Ингээд удаа дараа ярихад гарна л гэдэг байсан. Сүүл рүүгээ 12 сард “визний асуудал чинь болохоо байсан, авсан 800.000 төгрөгийг дансанд чинь хийнэ” гэсэн. 12 сарын дундуур найман шарга дээр уулзаж гадаад паспортоо авсан...” гэх мэдүүлэг /хх.4.18-20/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мөнхбаярын өгсөн: “... Солонгос улс руу виз гаргадаг хүн байна гэзд эхнэр Сайнбаяр бид хоёр 2017 оны 10 сард байхаа сайн санахгүй байна Санаа гэдэг хүнээс 800.000 төгрөг зээлж аваад, виз гаргадаг гэх Бт манай эхнэр 800.000 төгрөг өгсөн юм... Виз гаргана гэж худлаа яриад сүүлдээ утсаа авахгүй зугтаад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.4.27-28/,

          Хохирогч Э.Сайнбаяр нь Э.Ариунбаярын данснаас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 800.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /хх.4.33/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхтуулын өгсөн: “... би утсаар нь Бтэй холбогдоод “та Солонгосын виз гаргаж байгаа юм уу” гэхэд “хүнээ аваад дууссан байгаа, чи хэнээс сонссон юм” гэхээр нь би эгчээсээ сонссон гэдгээ хэлсэн. Тэгэхэд Б “за чи цагийн дараа эргээд залгаадах” гэсэн. Хэсэг хугацааны дараа Б өөрөө залгаад “яг одоо нэг хүний 400.000 төгрөг, нөхөртэйгөө хамт 2 паспорт, 800.000 төгрөг, хорооны тодорхойлолт, цээж зургаа авахуулаад ир” гэхээр нь Улаанбаатар их дэлгүүрийн хойно байрлах PC mall дэлгүүрийн үүдэнд Бтэй уулзалдаад Алтай хотхон руу гэрийнх нь гадаа... нэхсэн бичиг баримтыг нь бэлэн 700.000 төгрөгтэй хамт Бт өгөөд явсан. Тэгээд үеэл болох Сайнбаяр, Мөнхбаяр нарт Солонгосын виз хөөцөлдөж байгаа Б гэж хүнд мөнгө юмаа өгсөн гэсэн чинь Сайнбаяр, Мөнхбаяр хоёр мөн сонирхоод ахиад бид хоёрын материалыг авахгүй байхдаа гэсэн... Б бидэнд анх хэлэхдээ “2017 оны 10 сарын 20 гэхэд Солонгост оччихсон байна” гэж хэлж байсан ба Бтэй ярих тоолонд ямар нэгэн шалтаг хэлээд уулзалддаггүй байсан. Тэгээд бүр 11 cap гарчихаад байхад ямар нэгэн шийдгүй байсан... Бтэй утсаар яриад би нөхрийнхөө материалыг авъя гэсэн чинь Б “за тэгвэл тэг тэг” гэж хэлээд мөн алга болсон... барьдаг дугаараа сольсон... Би Бийн гэрийнх нь гадаа Алтай хотхонд 700.000 төгрөгийг бэлнээр өгч, дараа нь нөхрийнхөө данснаас Бийн данс руу 100.000 төгрөгийг нь шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.4.23-26/,

          “Би Д.Бээс 800,000 төгрөгийг увуулж цувуулж аваад дууссан. Түүнээс уул нь 800.000 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжилж байсан боловч хүүг нь авахаа больсон. Одоо түүнээс авах ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Д.Бээс төлбөр мөнгөө авч дууссан учраас одоо гаргах гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.5.73/,

          Хохирогч Г.Энхтуул нь Э.Ариунбаярын данснаас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Д.Бийн данс руу 100.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /хх.4.51/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Цэнд-Аюушийн өгсөн: “... миний бие 2017 оны 10 дугаар сарын үеэр аав, дүү болон эхнэрийг нь Солонгос руу явуулахаар зуучлалын газрыг хайсан. Тэгсэн чинь фэйсбүүкийн зар харж байтал “Солонгос улс руу сүмийн шугамаар явуулна” гэсэн 99995103 дугаар луу холбогдоход “1 хүний 1.500.000 төгрөг, урьдчилгаа гэж 300.000 төгрөг өгнө” гэсэн ба “визийг сүмийн шугамаар гаргана” гэхээр нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай ажил буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бизнес Тауэрын доод давхрын нотариатын газарт гэрээгээ хийж 3 хүний мөнгө болох 900.000 төгрөгийг ХААН банкны 5026940530 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд тус 3 хүний виз нь 1 сарын дотор гарна гэсэн ба 1 сарын дараа утсаа авахгүй байсан. Дандаа худал хэлж шалтаг тоочсоор өдий хүрсэн...” гэх мэдүүлэг /хх.4.190/,

          Д.Бт 2017 оны 10 сарын 11-ний өдөр 900.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх.4.213-214/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Өын яллагдагчаар өгсөн: “... Би 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 1-5-6 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сод Их Ачтан” ХХК-й 8 нэрийн “SIA” нэртэй хүнсний дэлгүүрээс эд зүйлийг нь хураагаад 200.000 төгрөгийг нь авсан. Мөн 2017 оны 09 сарын 01-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36-35-Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Гүндцамба” ХХК-й 8 нэрийн Шинэ-Өглөө гэх нэртэй хүнсний дэлгүүрээс эд зүйлийг нь хураасан. Хураасан эд зүйлийг тухайн дэлгүүртэй холбоотой Цогтжаргал гэдэг хүн ирээд бүгдийг нь авч явсан. Би Д гэдэг хүнээс хээл хахууль гэж 60.000 төгрөгийг огт аваагүй...” гэх мэдүүлэг /хх.5.127/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мандмалын өгсөн: “... Тэгээд маргааш өглөө нь Ургах наран хороололд байдаг гэрээсээ гараад Б.Отгонжаргалын гэрт очсон чинь Г.Д цагаан өнгийн Тоёота Приус маркийн автомашинтайгаа хүрч ирж биднийг авсан... Ингээд Жүгдэр бид 2 Г.Дгийн машины хойд талын суудалд суугаад хотын  төв рүү дөхөх гээд явж байсан чинь Баянзүрх дүүргийн товчоон дээр цагдаа нар үлээлгэж байсан. Тухайн үед Г.Д машин барьж явсан болохоор үлээлгэсэн чинь шалгасан цагдаа нь “бичиг баримтаа өгөөдөх” гэсэн чинь Г.Д нь жолооны үнэмлэх байхгүй, машиныхаа бичиг баримтаа өгөөд машиныг замын хажуу руу зогсоосон. Тухайн үед бидний хойно цагдаагийн алаг тэрэг зогссон байсан. Г.Д нь цагдаатай уулзах гээд машинаас буухад хойноос нь Отгонжаргал буугаад цагдаагийн машины урд очоод юм яриад байсан. Тухайн үед Жүгдэр бид 2 машин дотор сууж байсан учир юу ярьсныг нь бол мэдээгүй. Хэсэг байж байснаа Г.Д хүрч ирээд машиныхаа урд хайрцагнаас юм аваад буцаж яваад хэсэг байж байгаад Отгонжаргалтай ирсэн. Машиныхаа урд хайрцагнаас юу авсныг бол би мэдэхгүй байна. Тэгээд буцаж ирэхээр нь “юу болсон бэ?” гэж асуусан чинь “торгуулиад өнгөрлөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь “за за торгуулиад өнгөрсөн чинь яамайдаа, бичиг баримтгүй машин барьж болохгүй шүү дээ” гээд бид нар тэндээсээ хөдлөөд Жүгдэр бид 2 Ботаникийн автобусны буудал дээр буугаад үлдсэн. Би тэндээсээ автобусанд сууж Офицерын ордны автобусны буудал дээр бууж, Жүгдэр цаашаагаа явсан. Отгонжаргал, Г.Д 2 Ботаникийн автобусны буудал улдсэн...” гэх мэдүүлэг /хх.6.173-176/,   

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жүгдэржавын өгсөн: “... Бид нар Смайл бааранд бүжиглэж, ганц 2 пиво ууж байгаад баар хаах үед нь баарнаас гараад Г.Дгиин цагаан өнгөтэй Приус маркийн автомашинаар Баязүрх товчооны наана очиж, машин дотор хоносон. Өглөө эрт бид нар машинаар Отгонжаргалын машины гадаа очиж, Отгонжаргал гэр лүүгээ орж машинаа сольчихоод Дгийн машинаар хотын төв рүү явж байхад зам дээр 2 цагдаа зогсоод машин барьж явсан жолооч нарыг үлээлгэж байсан. Тэгсэн чинь Д нь “цагдаа байна, би нээрээ жолооны эрхээ хасуулчихсан шүү дээ” гэж машинаа эргүүлээд буцаад явах гэхэд цагдаа нар машинтайгаа араас хүрч ирсэн санагдаж байна. Би тухайн үед машинд хоносон, нойрмог байсан болохоор зарим зүйлийг нь анзаараагүй байж магадгүй. Нэг мэдсэн чинь л цагдаа нартай холбоотой болчихсон байсан. Г.Д, Отгонжаргал 2 машиныхаа бичиг баримтыг авна гээд цагдаа нартай уулзаад байсан. Тэр үед бол Мандмал бид 2 машинд дотор суугаад хүлээж байсан. Бид 2 цагдаа нартай уулзаагүй болоxoop юу болсныг мэдээгүй. Отгонжаргал, Г.Д 2 нь “цагдаа нар машиныг ачина, журамлана гээд байна” гэж хэлж байсан. Тэр газар зогсооод нилээн удаж удаж нэг мэдсэн “бичиг баримтаа авчихлаа” гээд тэндээсээ хөдлөөд шууд Ботаникийн автобусны буудал дээр очиж, Мандмал бид 2 буугаад нөгөө 2 цаашаагаа явсан. Ботаникий автобусны буудлаас Мандмал бид 2 автобусанд суугаад би тэндээсээ шууд 7 буудал явсан. Мандмал Офицеруудын ордны автобусны буудал дээр буугаад үлдсэн... Г.Д, Отгонжаргал 2 цагдаагийн машинд сууж яваад “мөнгийг нь төлчихөөд ирлээ, ямар ч байсан зохицуулчихлаа" гэж хэлж байсан. Тэр үед “мөнгө хүрэхгүй байна, хүний тэдэн төгрөг болох нь байна шүү” гэж яриад мөнгө яриад байсан... Г.Д, Отгонжаргал 2 цагдаа нартай уулзаж хүрч ирээд “машиныг ачин авч явна гээд байна” гэж хэлж байсан... Торгоод явуулчихлаа гэж ойлгосон шүү дээ. Г.Д, Отгонжаргал 2 цагдаагийн машинд сууж яваад буцаж ирэхдээ “торгуулиа төлчихлөө” гэж хэлсэн. Тэгээд торгуулсан юм байх гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх.6.181-183/,   

          Д.Бийн хувийн байдлын талаархи баримтууд /хх.2.43, 45-46, 78-80, 82, 194-196/,

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.2.37, 42, 241, 242/,

          Б.Өыг сэжигтнээр баривчилсан тухай тэмдэглэл /хх.2.65/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1. Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байсан Б.Өтай бүлэглэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 91 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн А/452 дугаартай “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосон өдрүүдэд буюу:

1.1. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15, Амины орон сууцны 21 дүгээр байрны 1 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сайн-Эгч” ХХК-й 8 нэрийн хүнсний дэлгүүрээс 2 ширхэг лаазтай пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “согтууруулах ундааны зүйл худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч М.Отгонбаяраас 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг,

1.2. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2Б хэсгийн 1645 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Асгат дүгнэн хайрхан” ХХК-й 8 нэрийн “Асгат хайрхан” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг нь хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал А.Бямбасараас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дараа 100,000 төгрөгийг,

1.3. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөмийн 1 дүгээр гудамжны 5Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сод Их Ачтан” ХХК-й 8 нэрийн “SIA” нэртэй хүнсний дэлгүүрээс архи худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Г.Санжаасүрэнгээс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг,

1.4. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 1908 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Бест Фортун” ХХК-й 8 нэрийн “Арвин” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Д.Ичинхорлоогоос 2-3 хоногийн дараа 200.000 төгрөгийг,

1.5. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шap Хадны 43 дугаар гудамжны 660А тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиг-Ундраа” ХХК-й 8 нэрийн “Арвинбулаг” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн бичиг баримтыг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Г.Золбаяраас 2017 оны 05 дугаар гарын 01-ний өдөр 50.000 төгрөгийг,

1.6. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байсан Б.Ө, эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэж 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо, Товчооны 7 дугаар гудамжны 134 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Хүмийн гол” ХХК-й 8 нэрийн “Зүүн товчоо” нэртэй хүнсний дэлгүүрээс архи худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Б.Хосбаяраас 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг,

1.7. 2017 оны 06 дүгээр сарын 26-наас 28-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Батрашаант” ХХК-й 8 нэрийн “COCA COLA” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал П.Амаржаргалаас 2017 оны 06 дүгээр сарын сүүлээр 200.000 төгрөгийг,

1.8. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36 дугаар гудамжны 35-Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Гүндцамба” ХХК-й 8 нэрийн “Шинэ-Өглөө” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон түрээслэгч Б.Баасандимаагаас 132.000 төгрөгийг тус тус залилан авч хохирол учруулахад дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

1.9. Мөн ганцаараа 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэн А.Ганхүүгээс 13.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлүүлэн авч “Зээлийн гэрээ” хийж, өөрийн худалдан авч буй Тоёота кроун маркийн 51-35 УБХ улсын дугаартай автомашиныг авсан зээлийнхээ барьцаанд иргэн А.Ганхүүгийн нэр дээр шилжүүлсэн атлаа өөрт нь мэдэгдэлгүй хуурамч итгэмжлэл үйлдэн ашиглаж 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Пийк Микро Финанс” ББСБ-д 8.500.000 төгрөгийн барьцаанд шилжүүлж буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 13.000.000 төгрөгийг,

1.10. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийк Микро Финанс” ББСБ-с иргэн А.Ганхүүгийн нэр дээр шилжүүлсэн байсан 51-35 УБХ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг хуурамч итгэмжлэл үйлдэн ашиглаж зээлийн барьцаанд өгч буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8.500.000 төгрөгийг,

1.11. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Г.Энхтуулаас Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлэн 700.000 төгрөгийг, дансаар 100.000 төгрөгийг буюу нийт 800.000 төгрөгийг,

1.12. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Сайнбаяраас сүмийн шугамаар Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж дансаар 800.000 төгрөгийг,

1.13. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэсэн зарыг фэйсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Цэнд-Аюушаас дансаар шилжүүлүүлэн 900.000 төгрөгийг,

1.14. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэсэн зарыг фэйсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Э.Алтанзулаас Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлүүлэн 1.000.000 төгрөгийг,

          1.15. Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэсэн зарыг фэйсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Д.Дашлхагваас Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 995.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлүүлэн нийт 1.095.000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэргийг бусдад нийт 27.377.000 төгрөгний хохирол учруулсан,

2. Б.Ө нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, үргэлжилсэн үйлдэлээр, Д.Бтэй бүлэглэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 91 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн А/452 дугаартай “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосон өдрүүдэд буюу:

2.1. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15, Амины орон сууцны 21 дүгээр байрны 1 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сайн-Эгч” ХХК-й 8 нэрийн хүнсний дэлгүүрээс Д.Бээр 2 ширхэг лаазтай пиво худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “согтууруулах ундааны зүйл худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч М.Отгонбаяраас 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг,

2.2. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2Б хэсгийн 1645 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Асгат дүгнэн хайрхан” ХХК-й 8 нэрийн “Асгат хайрхан” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг нь хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал А.Бямбасараас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дараа 100.000 төгрөгийг,

2.3. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөмийн 1 дүгээр гудамжны 5Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сод Их Ачтан” ХХК-й 8 нэрийн “SIA” нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр архи худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Г.Санжаасүрэнгээс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг,

2.4. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 1908 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Бест Фортун” ХХК-й 8 нэрийн “Арвин” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Д.Ичинхорлоогоос 2-3 хоногийн дараа 200.000 төгрөгийг,

2.5. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар Хадны 43 дугаар гудамжны 660А тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиг-Ундраа” ХХК-й 8 нэрийн “Арвинбулаг” гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Д.Бээр пиво худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн бичиг баримтыг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Г.Золбаяраас 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 50.000 төгрөгийг,

2.6. Д.Б болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэсийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэж буюу 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо, Товчооны 7 дугаар гудамжны 134 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Хүмийн гол” ХХК-й 8 нэрийн “Зүүн товчоо” нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр архи худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд эргүүлийн цагдаа Г.Этай хамт “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориуаар бий болгож, дэлгүүрийн захирал Б.Хосбаяраас 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг,

2.7. 2017 оны 06 дүгээр сарын 26-наас 28-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Батрашаант” ХХК-й 8 нэрийн “COCA COLA” гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Д.Бээр пиво худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд эргүүлийн цагдаа Г.Этай хамт “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал П.Амаржаргалаас 2017 оны 06 дүгээр сарын сүүлээр 200.000 төгрөгийг,

2.8. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36 дугаар гудамжны 35-Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Гүндцамба” ХХК-й 8 нэрийн “Шинэ-Өглөө” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд эргүүлийн цагдаа Г.Этай хамт “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Б.Баасандимаагаас 132.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 1.282.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Г.Э нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, үргэлжилсэн үйлдлээр буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байсан Б.Ө болон Д.Б нартай бүлэглэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 91 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн А/452 дугаартай “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу согтууруулах ундааны зүйл худалдан зорлуулахыг хориглосон өдрүүдэд буюу:

3.1. 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо, Товчооны 7 дугаар гудамжны 134 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Хүмийн гол” ХХК-й 8 нэрийн “Зүүн товчоо” нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр архи худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд хэсгийн байцаагч, эргүүлийн офицер Б.Өын хамт “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Б.Хосбаяраас 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг,

3.2. 2017 оны 06 дүгээр сарын 26-наас 28-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 11 1 дүгээр хороо, Хөлийн голын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Батрашаант” ХХК-й 8 нэрийн “COCA COLA” гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Д.Бээр пиво худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд хэсгийн байцаагч, эргүүлийн офицер Б.Өын хамт “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал П.Амаржаргалаас 2017 оны 06 дүгээр сарын сүүлээр 200.000 төгрөгийг,

          3.3. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36 дугаар гудамжны 35-Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Гүндцамба” ХХК-й 8 нэрийн “Шинэ-Өглөө” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд хэсгийн байцаагч, эргүүлийн офицер Б.Өын хамт “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Б.Баасандимаагаас 132.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 532.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Б.Өын дансны хуулга /хх.1.70-73/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Отгонбаярын өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай дэлгүүрт махлагдуу, уртавтар хар өнгийн үстэй, 30 орчим насны, өндөр нуруутай хүүхэн орж ирснээ ариун цэврийн хэрэглэл худалдаж аваад “2 ширхэг лаазтай пиво өгчихөөч” гэж гуйгаад байсан. Би эхлээд өгөхгүй, өнөөдөр пиво зардаггүй өдөр гэтэл нөгөө хүүхэн надад “би танай энэ 4 дүгээр байранд амьдардаг шүү дээ” гэж гуйгаад байхаар нь 2 ширхэг лаазтай Нийслэл пиво зарсан. Тэгсэн шууд цагдаагийн ажилтан Ө гэх залуу орж ирээд “архи зардаггүй өдөр согтууруулах ундааны зүйл зарлаа” гээд дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг эх хувиар нь хурааж аваад явсан. Ө нь надад өөрийнхөө гар утсыг тэмдэглэсэн нэг цаас өгөөд яриарай гэсэн... Маргааш нь Ө цагдаатай уулзсан чинь намайг “250.000 төгрөгөөр торгоно” гэсэн. Тэгэхээр нь би гуйгаад “эгчийнхээ тусгай зөвшөөрлийг өгчихөөч ээ, эгч нь юмаа авмаар байна” гэтэл Ө “дарга дээд хэмжээгээр нь торго гэсэн, 200.000 төгрөгөөр торгоно” гээд байсан тул бэлнээр Өад 200.000 төгрөг өгсөн. Надад Ө дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг өгсөн. Би Өаас торгуулийн хуудас авъя гэтэл “өнөөдөр нягтлан байхгүй байна, торгуулийн хуудас бичиж өгөх боломжгүй, нэг дэхээс ирээд аваарай” гэсэн. Би ч дараа нь дахиж торгуулийн хуудсаа авъяа гэж очоогүй...” гэх мэдүүлэг /хх.1.219-220/,

          Хохирогч М.Отгонбаяраар таньж олуулах ажиллагаа явуулсан: “4 дүгээр таблиц дээрх хүмүүсийн зурагнаас 2 дугаарт байрлуулсан зурган дээрх хүн мөн байна гээд Б.Өыг шууд заав... 6 дугаар таблиц дээрх эмэгтэй хүмүүсийн зурагнаас 3 дугаарт байрлуулсан зураг дээрх эмэгтэй мөн байна гээд Д.Бийг шууд заав...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1.114-116, 107-108/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бямбасарын өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг нийтийн хамарсан цэвэрлэгээ хийж байх үед манай нөхөр дэлгүүр дээрээ зогсож байхад нэг эмэгтэй хүн вино худалдаж авсан асуудал гараад нэг эрэгтэй цагдаа манай дэлгүүр лүү орж ирсэн байсан. Би тэрийг нь мэдээд дэлгүүр дээрээ ирэхэд туранхай биетэй, дунд зэргийн нуруутай, энгийн хувцастай залуу цагдаагийн үнэмлэх үзүүлээд “танайх архи зардаггүй өдөр вино зарсан байна” гэж хэлсэн. Би тухайн үед ингээд торгуулах юм байна гэж стрессдээд, юу болж байгааг ч ухаараагүй, учир зүггүй л вино худалдаж авсан хүүхэн рүү уурлаад таарсан юм. Тэр хүүхэн нь цагдаагаасаа бага зэргийн намхан нуруутай, гэхдээ махлаг, шар царайтай хүүхэн байсан л даа. Би тэр хүүхэн рүү “чи хаанаасаа гарч ирсэн гай вэ?” гээд баахан уурласан санагдаж байна. Цагдаа залуу нь тухайн үед энгийн хувцастай боловч дотуураа цагдаагийн хар хөх өнгийн цамц өмссөн байх шиг байсан. Тэр цагдаа манай дэлгүүрийг торгоно гээд манай дэлгүүрийн тусгай зөвшөөрөл, компаний гэрчилгээ зэргийг хураагаад авч явсан. Би тэр залуугаас “яаж бичиг баримтаа авах вэ?” гэж асуухад надад өөрийнхөө утасны дугаарыг өгөөд явсан. Одоо утасных нь дугаарыг сайн санахгүй байна. Ингээд нөхөр лүүгээ баахан уурлаж, торгуулийн мөнгөө өөрөө олоорой гэж хэлэхэд эгчээсээ 100.000 төгрөг зээлээд авчирсан байсан. Тэр өдрийнхөө орой нь би нөгөө цагдаа руу утсаар ярьж байгаад Амгалан зах дээр уулзан 100.000 төгрөгөө өгөөд бичиг баримтаа эргүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.236/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Санжаасүрэнгийн өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үдээс хойш өндөр нуруутай, цайвар бор царайтай эмэгтэй орж ирээд “архи зарчих” гэж гуйгаад салахгүй байсан. Миний санаж байгаагаар 1 цаг орчим болсон байх. Хүмүүс уг нь 20-30 минут “архи зарчих” гэж гуйж байгаад яваад өгдөг. Гэтэл тэр эмэгтэй ерөөсөө явахгүй байсан. Би уг нь тэр хүнд “архи зарахгүй ээ” гэж зөндөө хэлсэн боловч гуйгаад ядаргаатай байсан болохоор нь бушуухан авах гээд байгаа юмыг нь өгөөд явуулъя гэдэг үүднээс 0.75 граммын шилтэй Голд Чингис нэртэй архийг 18.000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь авсан. Гэтэл тэр эмэгтэй манай дэлгүүрээс гарч яваад 3-4 минутын дараа цагдаа хувцастай залуу архи худалдаж авсан эмэгтэйг дагуулаад буцаж дэлгүүр лүү ороод ирсэн. Тэр цагдаа хувцастай залууг цагдаагийн дэслэгч байсан уу ахлах дэслэгч байсан уу санахгүй байна, ямар ч байсан офицер байсан. Тэр залуу орж ирээд “танайх энэ эмэгтэйд архи зарсан байна, энэ хүнд архи худалдаж авсан мөнгийг буцааж өг, архиа буцааж ав” гэж хэлж мөнгийг нь буцааж өгүүлсэн. Тэгээд тэр эмэгтэйг “явж бай” гэж хэлээд явуулсан. Харин намайг “архины тусгай зөвшөөрлөө өг” гэхэд нь өгсөн чинь цагаан цаасан дээр “архи худалдан борлуулдаггүй өдөр архи зарсан” гээд протокол хөтөлж эхэлсэн. Тэгээд манай дэлгүүрийн архины тусгай зөвшөөрлийг, үнэтэй зарагддаг архинуудаас 2 ширхэг цаасан хайрцаганд хийлгээд машиндаа ачиж хамт авч явсан... Тэрээр явахдаа “энэ утасны дугаар руу яриарай” гээд өөрийнхөө утасны дугаарыг өгсөн... Тэгэхээр нь өгсөн дугаар руу нь ярьсан чинь “маргааш хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Амгалангийн төмөр замчдын орон сууцнуудын дунд байдаг цагдаагийн хэсэг дээр очиж, тухайн залуутай уулзахад “таныг 1 сая төгрөгөөр торгоно” гэж хэлсэн. Би түүнд “ах нь үнэндээ мөнгө байхгүй ээ, 200.000 төгрөг л байна, энэ мөнгөөр торгож өгөөч” гэж гуйхад зөвшөөрсөн юм. Тэгэхээр нь эгчээсээ зээлсэн байсан 200.000 төгрөгөө өөрт нь өгөөд, 2 ширхэг хайрцагтай архиа, тусгай зөвшөөрөлтэйгөө аваад бөөн баяр гэр лүүгээ явсан. Тухайн залуугаас мөнгөө буцааж аваагүй. Надад торгуулийн хуудас бичиж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.1.210-212/,

          Хохирогч Г.Санжаасүрэнгээр таньж олуулах ажиллагаа явуулсан: “... 4 дүгээр жагсаалтын 2 дугаар зураг дээрх хүн мөн байна, яг мөн байна гэж танигдагч Б.Өыг шууд заав...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1.109-110, 107-108/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ичинхорлоогийн өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 13-14 цагийн үед өндөр нуруутай, махлаг биетэй, цайвар царайтай, хар үстэй, 30 гаруй насны эмэгтэй орж ирээд өөрийнхөө иргэний үнэмлэхийг үзүүлээд “миний төрсөн өдөр болж байгаа юм, би 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, дүүдээ 1 шил вино зарчих” гэж гуйхаар байхаар нь би 1 шил вино худалдсан юм. Тэр хүүхний иргэний үнэмлэх дээр 10 дугаар сарын 31-ний өдөр гээд бичигдсэн байсан. Тэр хүүхэн миний зарсан виног цүнхэндээ хийгээд гарч явах шиг болсон чинь “та энэ хүнд вино зарсан байна” гээд 2 цагдаа хувцастай залуу тэр хүүхнийг дагуулж дэлгүүр лүү ороод ирсэн. Орж ирсэн 2 цагдаагийн нэг нь манай 28 дугаар хорооны цагдаа, цагдаагийн дэслэгч Батбаяр байсан юм. Одоо санахад Батбаярын нөгөөдөх цагдаа нь вино худалдаж авсан хүүхний цүнхийг ухаад виног нь гаргах гэхэд “чи яагаад эмэгтэй хүний цүнхийг ухаж байгаа юм бэ?” гэж уурлаад цүнхээ буцааж аваад хоорондоо хэрэлдээд байсан санагдаж байна. Одоо ингээд тэднийг хамт явж байсан гэж бодохоор их сайн жүжиглэсэн байна гэж бодож байна. Тэр хүүхний дүр төрх л миний оюун санаанд их тод үлдсэн байна. Батбаярын нөгөөдөх буюу танихгүй цагдаа нь “та яахаараа архи зардаггүй өдөр вино зардаг юм бэ?” гээд баахан хууль дүрэм ярьж байгаад манай дэлгүүрийн тусгай зөвшөөрөл, миний иргэний үнэмлэхийг хураагаад аваад явсан. Хурааж авсан тухай тэмдэглэл өгөөгүй санагдаж байна. Танихгүй цагдаа нь надад өөрийнхөө утасны дугаарыг өгсөн оайсан болохоор түүнтэй холбогдож байгаад Амгалан хүнсний захын ертөнцийн зүгээр урд талд байрлах Баянзүрх дүүргийн хороо /хорооны дугаар нь санахгүй байна/-ны байранд байрладаг Цагдаагийн хэсэг дээр 2-3 хоногийн дараа очиж уулзан 200.000 төгрөг өгөөд хураалгасан бичиг баримтаа буцааж авсан. Миний хувьд өөрийгөө архи зардаггүй өдөр вино зарсанаас болоод хуулийн дагуу 200.000 төгрөгөөр торгуулж байна гэж ойлгосон. Тийм болохоор 200.000 төгрөг тэр цагдаад өгсөн юм. Тэр танихгүй цагдаа надад ямар нэгэн торгуулийн хуудас өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.1.226-227/,

          Хохирогч Д.Ичинхорлоогоор таньж олуулах ажиллагаа явуулсан: “... 6 дугаарт жагсаалтын 3 номерт байгаа эмэгтэй нь вино худалдаж авсан эмэгтэйн гэрэл зураг мөн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1.119-121, 107-108/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Золбаярын өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 20 цагийн үед намайг хамаатны эгч Эрдэнэцэцэгээс түрээсэлж ажиллуулдаг “Арвинбулаг “дэлгүүрээ хаах гээд зогсож байхад өндөр нуруутай, махлаг биетэй, шардуу царайтай эмэгтэй хүн орж ирээд “манай гэр танай хажууханд байдаг юм, би пиво уухгүй ээ, үсээ угаах гэж байгаа юм, 1 лааз пиво зарчих” гэж гуйгаад байхаар нь 1 ширхэг Нийслэл нэртэй пивийг 1.800 төгрөгөөр зарсан юм. Тэр хүүхэн пиво авч дэлгүүрээс гараад удалгүй буцаж энгийн хувцастай 30 гаруй насны залуутай хамт дэлгүүр рүү ороод ирсэн. Тэр залуу нь цагдаагийн ажилтны бичиг баримт үзүүлж “та яагаад архи пиво зардаггүй өдөр пиво зараад байгаа юм бэ? таныг торгоно, дэлгүүрийн чинь бичиг баримтыг хураана, өргөдөл бичиж өг” гэх зэргээр загнаад байсан. Би түүнд “эгч нь энэ дэлгүүрийг түрээсэлдэг юм, жоохон хүүхэдтэй болохоор их мөнгөөр торгуулахад хэцүү байна, архи зардаггүй өдөр пиво зарсан нь миний буруу, эмэгтэй хүн үсээ угаана гэж гуйгаад байхаар нь зарсан юм, багахан хэмжээний мөнгөөр торгоод өгөөч” гэж учир байдлаа хэлж байгаад 50.000 төгрөг өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх.1.230/,

          Хохирогч Б.Золбаяраар таньж олуулах ажиллагаа явуулсан: “6 дугаар жагсаалтын 3 дугаарт байрлуулсан гэрэл зурган дээр байгаа эмэгтэй пиво худалдаж авсан эмэгтэй мөн байна... 4 дүгээр жагсаалтын 2-т байгаа залуу бараг мөн байхаа, биш ч байж магадгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1.122-123/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Хосбаярын өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 18-19 цагийн үед дэлгүүр дээрээ үлдээсэн байсан дүү Үрлэнцэцэг над руу утсаар яриад “дэлгүүр лүү цагдаа ороод ирлээ, нэг эгч архи гуйгаад байхаар нь өгчихсөн чинь цагдаа бариад, дэлгүүрийн бичиг баримт, архи хураан авч явах гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “наад хүнээ байлгаж бай, би яваад очлоо” гэж хэлээд дэлгүүр дээрээ явж очиход дэлгүүрээс архи хураасан цагдаа нь дөнгөж дэлгүүрээс гараад явж байсан. Архи худалдаж авсан гэх эмэгтэй нь “надад ер нь ямар хамаатай юм бэ? Би нэг бол архиа аваад эсхүл мөнгөө аваад явмаар байна” гээд хэрүүл хийгээд зогсож байсан. Тэр эмэгтэйд бол архи худалдаж авсан мөнгийг нь буцааж өгөөд явуулсан. Харин цагдаа хувцастай залуу болохоор манай дэлгүүрээс 4-5 хайрцагтай архи, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хурааж аваад явсан. Тухайн үед Тэрэлжээс найзуудтай орж ирж байна гээд Баянзүрх товчоонд гардаг байсан цагдаа ах таараад “наад залууг чинь ах нь танихгүй ээ, Ө гэдэг юм байна, би таньдаг хүнийг нь олоод өгье” гэж хэлж байсан. Би Өын нэрийг мэдэхгүй боловч урьд нь зүс таньдаг, түүнийг Хонхорын цагдаагийн хэсэгт ажилладаг гэдгийг мэдэж байсан юм. Ө дэлгүүрээс архи хурааж авч явахдаа миний утасны дугаарыг аваад явсан санагдаж байна, бас цагдаа ах хүү /нэрийг нь мэдэхгүй/ надад “ах нь наад Өыг чинь таньдаг хүнийг олоод өгье” гэж хэлж миний утасны дугаарыг авсан. Тэгээд тухайн өдрийн орой 1 цаг орчмын дараа Ө над руу өөрөө утсаар яриад “машин байна уу?” гэж асуухаар нь байна гэж хэлээд байгаа газрыг нь заалгаад Баянзүрх товчооны зүүн талын Петровис ШТС-ын гадаа очсон. Тэнд очиж Өтай уулзахад тэрээр саарал өнгийн Соната-6 маркын мөнгөлөг өнгөтэй автомашинд өөр нэг жижгэвтэр биетэй залуутай хамт сууж байсан. Тэр залуу нь жолоо барьж байсан. Бас нэг хүн байсан санагдаж байна. Гэхдээ одоо сайн санахгүй байна. Ө надад “чи яасан их цагдаа таньдаг юм бэ? Араас хүнээр яриулаад байх юм” гэж хэлж байсан. Тэгээд түүнд өөрт байсан 200.000 төгрөгийг өгөхөд “архинууд чинь машины багаажанд байгаа” гэхэд нь архиа авах гээд түүнтэй хамт явж байсан залуу архинуудыг миний машин руу ачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.22-24, 215-216/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Үрлэнцэцэгийн өгсөн: “... 18-19 цагийн үед гаднаас үл таних эмэгтэй хүн орж ирээд “архи худалдаж авах гэсэн, манайх энд шинээр нүүж ирж байгаа юм, өнөөдөр уг нь архи зардаггүй өдрийг мэдэж байгаа юм, 1 шил архи хэрэг болоод байна” гээд “үгүй” гэж хэлэх боломжгүй болтол 15 орчим минут надаас архи зарахыг гуйсан. Тэр хүнийг гуйхаар нь би Соёрхол нэртэй 0.5 литрийн 12.000 орчим төгрөгийн үнэтэй архийг худалдаж борлуулсан. Түүнийг дэлгүүрээс архиа авч гараад явсны дараа 5 минут орчмын дараа архи авсан эмэгтэй 2 цагдаагийн хамт эргэн орж ирээд “би энэ дэлгүүрээс архи худалдаж авсан, миний бичиг баримтыг өгчих” гээд цагдаа нартай ярьж зогсоод, би цагдаа нарт “энэ эмэгтэй хүнд архи зарж борлуулаагүй” гэж хариулсан...” гэх мэдүүлэг /хх.2.12-15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Амаржаргалын өгсөн: “... Манай нөхөр Батжаргал над руу утсаар яриад “нэг хүнд архи зарчихсан чинь цагдаа нар ороод ирлээ” гэж ярихаар нь дэлгүүр дээрээ яваад очиход цагдаа хувцастай 2 эрэгтэй хүн манай дэлгүүрийн хаалгыг хаачихсан байдалтай байсан. Би өөрөө цагдаа гэхээр айж сандарчихдаг болохоор сандраад зарим зүйлийг нь санадаггүй юм. Тэр 2 цагдаа манай Батрашаант ХХК-й дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь хурааж авчихаад “бид нар танай дэлгүүрийн бичиг баримтыг чинь хурааж авч явна, дэлгүүрийг чинь тусгай зөвшөөрөлгүй болгоно, лацдана, ломбодоно” гэж хэлж дарамтлаад байсан. Нөхөр маань хөдөө ажилладаг болохоор тухайн үед хөдөө рүүгээ явах цаг нь болчихсон, би нялх биетэй байсан болохоор халуун наранд бичиг баримтаа хөөцөлдөн яваад байж чадахгүй байсан учраас “нэгэнт л бичиг баримтаа хураалгачихвал дараа нь торгуулах юм чинь одоо торгуулчихъя, эгч нь та 2-т 100.000 төгрөг өгье” гэхэд “100,000 төгрөг авахгүй, юу яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхээр нь “200.000 төгрөг өгье” гэж хэлээд гуйхад зөвшөөрсөн. Би уг нь тухайн үед торгуулж байна гэж бодоод өгөхөд надад торгуулийн тасалбар өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.1.223/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баасандимаагийн өгсөн: “... түрээслэн ажиллуулдаг байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36-35-Б тоот хаягт байрлах Шинэ-Өглөө хүнсний дэлгүүр лүү 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр нэг эмэгтэй орж ирээд “хүүхдийн багш нь гap хараад байх шиг байна, хүүхдийнхээ багшид юм өгчихмөөр байна, дарс авъя” гэж гуйгаад байхаар нь 1 шилийг зараад гаргасан. Гэтэл тэр эмэгтэйг дагуулаад 2 энгийн хувцастай эрэгтэй хүн орж ирээд өөрсдийгөө цагдаа байна гэж хэлсэн. Тэр 2 эрэгтэй хүний нэг нь өөрийгөө Ө гэж танилцуулж байсан. Тэгээд “яагаад архи зардаггүй өдөр архи зараад байгаа юм бэ?” гэж загнаад байхаар нь “эгчийнх буруу, энэ хүүхнийг гуйгаад байхаар нь зарчихсан, эгчийгээ битгий торгоорой” гэж гуйхад “кассан дахь орлогоо гаргаад ир” гэж хэлэхээр нь гаргаж өгсөн. Нийтдээ 132.000 төгрөг өгсөн. Ө гэдэг цагдаа нь тухайн үед цаасан дээр миний гаргаж өгсөн мөнгөний хэмжээг гараараа бичиж, протокол хөтлөөд надад үлдээсэн. Бас манай дэлгүүрт байсан архинуудаас хайрцаганд хийж хураан авч явсан...” гэх мэдүүлэг /хх.1.233/,

          Хохирогч Б.Баасандимаагаар таньж олуулах ажиллагаа явуулсан: “... 4 дүгээр жагсаалтын 2 дугаар зураг дээрх залуу нь Ө яг мөн байна, түүнтэй хамт явж байсан залууг болохоор 2 дугаар жагсаалтын 3 дугаарт тавигдсан байгаа залууг байх гэж бодож байна, харин дарс худалдаж авсан эмэгтэй шилтэй байсан учраас сайн санагдахгүй байна, гэхдээ 6 дугаар жагсаалтын 3 дугаарт тавигдсан хүүхэн мөн байх гэж үзэж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1.111-113, 107-108/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бийн гэрчээр дахин өгсөн: “... Ер нь бол Г.Э, Б.Ө 2 дэлгүүрүүдээр хамт яваад мөнгө авахаараа тэр мөнгөө яг 2 хувааж авдаг. Өөрсдөө болохоор мөнгөө цавчих гэж ярьдаг. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Ө бид 2-той хамт Г.Э нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ-Өглөө” гэдэг нэртэй дэлгүүр лүү хамт орж, мөнгө хураан авсан, Баянзүрх дүүргийн товчооны хажууханд байрлах Зүүн товчоо нэртэй хүнсний дэлгүүр болон Шунхлай Шатахуун түгээх станцын хажуу талын “Кока кола” нэртэй хүнсний дэлгүүр лүү 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамт орж мөнгө авч байсан. Б.Ө энэ дэлгүүрээс авсан мөнгөө Г.Этай хувааж авсан...” гэх мэдүүлэг /хх.2.52-53/,

          Д.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1.98-106/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батбаярын өгсөн: “... Тэр өдөр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байсан эсэхийг бол санахгүй байна. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглодог өдөр байсан. Б.Ө над руу яриад “гадуур архи зарж борлуулж байгаа дэлгүүр байна уу явж шалгая аа” гэж хэлэхээр нь түүнийг дагаад явахаар болсон. Тухайн үед Б.Ө нь таны үзүүлж буй зурган дээр байгай хүүхэнтэй хамт ирээд намайг ажил дээрээс авч байсан юм. Б.Ө тухайн үeд цагаан өнгийн Гранд марк 2 маркын автомашинтай хүрч ирж намайг аваад бид 3 Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол шилтгээний хойно байрладаг “SIA” гэдэг нэртэй дэлгүүр өнгөрч зогсоод хамт явж байсан хүүхэн нь машинаас буугаад “SIA” гэдэг дэлгүүр орсон. Б.Ө бид 2 машиндаа сууж байсан чинь “энэ дэлгүүр архи зарж байх шиг байна, архи зарчих шиг боллоо, 2-уулаа хамт оръё” гээд намайг дагуулж орсон. Тэгэхэд түүнтэй хамт явж байсан хүүхэн нь тэр дэлгүүрээс 1 шил Голд Чингис нэртэй архи худалдаж авсан байсан санагдаж байна. Тэгээд Б.Ө дэлгүүрийнх нь эзэн Санжаасүрэн гэдэг 40 гаруй насны эрэгтэй хүнтэй уулзаад өөрөө эд зүйл хураан авах тэмдэглэл үйлдэн, худалдаалж байсан архинуудыг нь хайрцганд хийгээд хурааж авсан. Тэгээд тухайн дэлгүүрээс гараад манай хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Арвин” гэдэг дэлгүүрийн гадаа очиж зогссон. Тэгээд дахиад л хамт явж байсан хүүхэн нь дэлгүүр лүү орж вино худалдаж аваад гарч ирсэн. Тэгэхэд Б.Ө “энэ дэлгүүр архи зарчихлаа, 2-уулаа бууж шалгая” гэсэн. Тэгээд бид 2 архи худалдаж авсан хүүхнийг дагуулж дэлгүүр лүү ороход Б.Ө “танайх яагаад архи зараад байгаа юм бэ?” гээд дэлгүүрийн эзэн Ичинхорлоо гэдэг хүнтэй нь уулзсан. Б.Ө нь “Арвин” дэлгүүрийн ззнээс архи хурааж аваагүй санагдаж байна. Харин дэлгүүрийнх нь бичиг баримтыг хураан аваад, хурааж авсан тухай тэмдэглэлийг өөрөө үйлдээд байсан...” гэх мэдүүлэг /хх.2.50-51/,

          Д.Бийн биед үзлэг хийж гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн 14354 дугаартай дүгнэлт /хх.2.138-139/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ганхүүгийн өгсөн: “... Д.Б над руу залгаад машин авах гэсэн юм мөнгө дутаад байна 13.000.000 төгрөгийн зээл авах гэсэн юм. Машин худалдаж аваад тухайн машинаа би таны нэр дээр шилжүүлж өгнө, тэгээд зээлээ буцаагаад төлнө гэж хэлсэн. Бид хоёр тохиролцсоны дагуу би хувиасаа 13.000.000 төгрөгийг ХААН банкны данснаасаа Д.Бийн данс руу шилжүүлэн зээлж 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан 51-35 УБХ улсын дугаартай машиныг миний нэр дээр шилжүүлж өгсөн юм. Тэгтэл сарын дараа замын цагдаагийн газраас над руу залгаад “дүрэм зөрчсөн байна” гэж хэлсэн бөгөөд маргааш нь дахин замын цагдаагаас над руу залгаад “тухайн машин таны нэр дээр байхгүй юм байна, бид нар хүн андуурсан байна” гэж хэлэхээр нь би гайхаад Авто Тээврийн Үндэсний Төв дээр очиж уулзахад гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа Б нь 51-35 УБХ улсын дугаартай автомашиныг хуурамч итгэмжлэл байгуулж миний гарын үсгийг дуурайлган “Пийк Микро Финанс” ББС байгууллагаас 8.500.000 төгрөгийн зээл авсан байсан. Тухайн үедээ Д.Б нь хуурамчаар бичиг баримт үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан...” гэх мэдүүлэг /хх.3.25-26/,

          Хохирогч А.Ганхүүгийн Д.Бтэй байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээ”, “Фидуцийн гэрээ” /хх.3.41-43/,

          Хохирогч А.Ганхүүгийн дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт /хх.3.85, 114/,

          Хөрөнгийн үнэлгээ хөрөнгийн үнэлгээ гаргуулахад хохирогч А.Ганхүүгээс төлсөн 80.000 төгрөгний баримт /хх.3.228-229/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Отгонбаатарын өгсөн: “... Манай байгууллагад 2017 оны 04 дүгээр зарын 07-ны өдөр Д овогтой Б нь Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчийн тамга тэмдэг бүхий иргэн А.Ганхүүтэй хийсэн итгэмжлэлээр 51-35 УБХ улсын дугаартай Кроун маркийн автомашиныг худалдан авах гэж байгаа, надад мөнгө хэрэгтэй байна гээд манай байгууллагаас 8.500.000 төгрөг бэлнээр 4 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлээр мөнгө гаргуулан авч, манай байгууллага оронд нь “А.Ганхүү” гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг байгууллагын өмчлөлд авсан. Ингээд Б гэрээнд заасан хугацаандаа мөнгөө төлөхгүй болохоор араас нь явж эхэлсэн. Энэ үед А.Ганхүү нь миний нэр дээр байсан тээврийн хэрэгсэл танай байгууллагын нэр дээр шилжсэн байна, ямар учиртай талаар тодруулсан. Тэгтэл Д.Б байгууллагын итгэл эвдэж, хуурч мэхлэн 3.500.000 төгрөгийг гаргуулж авсан байсан...” гэх мэдүүлэг /хх.4.69-71/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Нямлхагвын өгсөн: “... Б нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай байгууллагад ирж 8.500.000 төгрөгийн зээл хүссэн. Тухайн эмэгтэй нь манай байгууллагад итгэмжлэл хариулсан ба уг итгэмжлэлийг манай захирал Д.Отгонбаатар нь үзээд зээл олгох шийдвэрийг гаргасан. Б нь манай байгууллагад 51-35 УБХ улсын дугаартай 200 Кроун машиныг шилжүүлж 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээ байгуулж, Бт 8.500.000 төгрөгийн талыг нь бэлнээр талыг нь дансаар шилжүүлсэн... Манай байгууллагад Б нь ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.3.34-35/,

          Д.Бийн “Пийк Микро Финанс” ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, “Фидуцийн гэрээ” /хх.3.70-74/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн А.Ганхүүгийн гэх гарын үсгийн загварууд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Авто Тээврийн Үндэсний Төвийн архивт хадгалагдаж буй 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Итгэмжлэл” гэх баримт дахь шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн А.Ганхүүгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй...” гэх дүгнэлт /хх.3.45-46, 47-49/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Бужмаагийн өгсөн: “... би Дийн Б гэх хүнийг огт танихгүй, 2017 оны 04 сарын 07-ны өдөр би А.Ганхүү, Д.Б гэсэн нэр дурдагдсан итгэмжлэл огт хийгээгүй, манай нотариатын газрын архивт ч байхгүй. 2017 оны 04 сарын 07-ны өдөр хийсэн итгэмжлэлүүд дээр нийт 4 буюу бүртгэлийн дугаар нь 246-249 дугаар олгогдсон байна... хавтаст хэрэгт авагдсан итгэмжлэл дээр зурагдсан 149 дугаар, хураамж авсан 10.000 төгрөгийн бичигт миний өөрийн гарын үсэг бүгд биш худлаа байна...” гэх мэдүүлэг /хх.3.221-222/,

          Итгэмжлэл гэх баримтын хуулбар /хх.3.78/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Алтанзулын өгсөн: “... 2017 оны 10 сарын 10-нд фэйсбүүкийн “Солонгос дахь Монголчууд” гэсэн групп дээр “Кристалл Кристалл” гэх хэрэглэгч “Солонгос руу явах нь чат” гэсэн зар байхаар нь холбогдсон чинь “сүмийн шугамаар явуулна, эхний ээлжийн хүмүүс 2017 оны 11 сарын 20 гэхэд явна” гээд 39329000 гэсэн дугаар өгсөн. Би утсаар яриад гэрт нь очиж уулзсан, гэр нь Алтай хотхоны 18 дугаар байрны 82 тоотод байсан, уулзахад явах хүмүүсийн материалыг эхлээд Солонгос улс руу явуулна, манай найз материалыг чинь бүрдүүлнэ гэсэн. Ингээд маргааш нь 2017 оны 10 сарын 11-нд би Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дүүхээ төвийн Экспрэсс банкнаас Б гэх хүний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 10 сарын 20-ны үед Бтэй 99995103 утсаар холбогдож “найдвартай юу, найдвартай юм хийнэ биз дээ, татгалзсан хариу авбал бид хоёрт хэцүү, чи найзтайгаа яриад эргэж хэл” гэсэн чинь орой нь “элчинд бол таньдаг хүн байхгүй, материалыг чинь мөнгөтэй нь хамт буцаагаад өгнө” гэсэн. “2017 оны 11 сарын 20-нд өгнө” гэж хэлээд өгөөгүй... би орой нь 17 цагийн орчимд залгатал “орой хийнэ, дансаа өгчих, 30 минутын дараа хийнэ” гэж худлаа хэлээд одоо бүр утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг /хх.3.130-131/,

          Хохирогч Э.Алтанзулаас Д.Бт 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /хх.3.126/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дашлхагвын өгсөн: “... 2017 оны 10 сарын 22-ны өдөр фэйсбүүкзэр “Солонгос дахь Монголчууд” групп дээр “Солонгос улс руу гаргаж өгнө” гэсэн зарын дагуу Б гэх эмэгтэйтэй 99995103 утсаар холбогдоод Сансарын туннелийн орчим уулзан бичиг баримтаа аваачиж манай эхнэр өгсөн, тэгээд 21 хоногийн дараа виз чинь гарна 2.000.000 төгрөг өгөөрэй гэсэн. Тухайн үедээ эхнэр бид хоёроос 995.000 төгрөг, хэд хоногийн дараа 100.000 төгрөг авсан. Мөнгөө бол мобайл банкаар Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл Согог судлалын Үндэсний Төвийн арын байрны 102 тоотод эгчийндээ байж байгаад материал өгсөний орой нь шилжүүлсэн... Түүнээс хойш мөнгө ч байхгүй, виз ч гараагүй...” гэх мэдүүлэг /хх.3.179-180/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дашлхагвын өгсөн: “... Б гэдэг хүн худал хэлж “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд ажилладаг, найзтайгаа хамтарч хураагдсан орон сууц, авто машин зардаг” гэж худал хэлэн “2.500.000 төгрөг 3 хоногийн хугацаатай зээлээч 5.000.000 болгож өгнө, БНСУ-ын виз чинь гарчихсан, Завхан аймгаасаа хүрээд ир...” гэх зэргээр худлаа хэлж ярьдаг байсан... Энэ хугацаанд Б надад буцааж 40.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.3.246-247/,

          Хохирогч Д.Дашлхагваас Д.Бт нийт 1.095.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх.3.175/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Сайнбаярын өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Д овогтой Б гэдэг хүн БНСУ-ын виз нэг хүний 3.000.000 төгрөгөөр гаргаж өгнө гээд урьдчилгаа 800.000 төгрөгийг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны гадаа надаас авсан юм... Би найз Ариунбаяр гэдэг хүний ХААН банкны данснаас Бийн банкны данс руу шилжүүлсэн баримт байгаа...” гэх мэдүүлэг /хх.4.15-17/,

          “... Б нь “сүмийн шугамаар Солонгос улс руу гарганаа, манай найз Солонгост сүмийн пастартай суусан байгаа, та нар явна гэвэл материалаа өгчих, эхний ээлжинд 800.000 төгрөг өгчих” гэсэн... Ингээд би “Ардын эрх”-ийн орчимд байх Сайнаа гэж хувиараа мөнгө зээлдэг хүнээс 800.000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй зээлж аваад Энхтуулын нөхөр Ариунбаярын ХААН банкны 5032692770 тоот дансанд “Ардын эрх”-ийн тэнд байрлах ХААН банкны АТМ-ээс шилжүүлсэн. Энэ мөнгийг Бийн данс руу Ариунбаяр мобайл банкаар шилжүүлсэн... Ингээд 10 гаран хоногийн дараагаас буюу 10 дугаар сарын дунд үеэс эхэлж Бтэй 99995301 гэсэн утсаар холбогдож юу болж байна гэхэд жаахан хойшилсон, явах хүмүүсийн нэгнийх нь виз гараагүй байна, та нарынх болчихно гэж хэлсэн. Ингээд удаа дараа ярихад гарна л гэдэг байсан. Сүүл рүүгээ 12 сард “визний асуудал чинь болохоо байсан, авсан 800.000 төгрөгийг дансанд чинь хийнэ” гэсэн. 12 сарын дундуур найман шарга дээр уулзаж гадаад паспортоо авсан...” гэх мэдүүлэг /хх.4.18-20/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мөнхбаярын өгсөн: “... Солонгос улс руу виз гаргадаг хүн байна гэзд эхнэр Сайнбаяр бид хоёр 2017 оны 10 сард байхаа сайн санахгүй байна Санаа гэдэг хүнээс 800.000 төгрөг зээлж аваад, виз гаргадаг гэх Бт манай эхнэр 800.000 төгрөг өгсөн юм... Виз гаргана гэж худлаа яриад сүүлдээ утсаа авахгүй зугтаад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.4.27-28/,

          Хохирогч Э.Сайнбаяр нь Э.Ариунбаярын данснаас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 800.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /хх.4.33/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхтуулын өгсөн: “... би утсаар нь Бтэй холбогдоод “та Солонгосын виз гаргаж байгаа юм уу” гэхэд “хүнээ аваад дууссан байгаа, чи хэнээс сонссон юм” гэхээр нь би эгчээсээ сонссон гэдгээ хэлсэн. Тэгэхэд Б “за чи цагийн дараа эргээд залгаадах” гэсэн. Хэсэг хугацааны дараа Б өөрөө залгаад “яг одоо нэг хүний 400.000 төгрөг, нөхөртэйгөө хамт 2 паспорт, 800.000 төгрөг, хорооны тодорхойлолт, цээж зургаа авахуулаад ир” гэхээр нь Улаанбаатар их дэлгүүрийн хойно байрлах PC mall дэлгүүрийн үүдэнд Бтэй уулзалдаад Алтай хотхон руу гэрийнх нь гадаа... нэхсэн бичиг баримтыг нь бэлэн 700.000 төгрөгтэй хамт Бт өгөөд явсан. Тэгээд үеэл болох Сайнбаяр, Мөнхбаяр нарт Солонгосын виз хөөцөлдөж байгаа Б гэж хүнд мөнгө юмаа өгсөн гэсэн чинь Сайнбаяр, Мөнхбаяр хоёр мөн сонирхоод ахиад бид хоёрын материалыг авахгүй байхдаа гэсэн... Б бидэнд анх хэлэхдээ “2017 оны 10 сарын 20 гэхэд Солонгост оччихсон байна” гэж хэлж байсан ба Бтэй ярих тоолонд ямар нэгэн шалтаг хэлээд уулзалддаггүй байсан. Тэгээд бүр 11 cap гарчихаад байхад ямар нэгэн шийдгүй байсан... Бтэй утсаар яриад би нөхрийнхөө материалыг авъя гэсэн чинь Б “за тэгвэл тэг тэг” гэж хэлээд мөн алга болсон... барьдаг дугаараа сольсон... Би Бийн гэрийнх нь гадаа Алтай хотхонд 700.000 төгрөгийг бэлнээр өгч, дараа нь нөхрийнхөө данснаас Бийн данс руу 100.000 төгрөгийг нь шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.4.23-26/,

          Хохирогч Г.Энхтуул нь Э.Ариунбаярын данснаас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Д.Бийн данс руу 100.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /хх.4.51/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Цэнд-Аюушийн өгсөн: “... миний бие 2017 оны 10 дугаар сарын үеэр аав, дүү болон эхнэрийг нь Солонгос руу явуулахаар зуучлалын газрыг хайсан. Тэгсэн чинь фэйсбүүкийн зар харж байтал “Солонгос улс руу сүмийн шугамаар явуулна” гэсэн 99995103 дугаар луу холбогдоход “1 хүний 1.500.000 төгрөг, урьдчилгаа гэж 300.000 төгрөг өгнө” гэсэн ба “визийг сүмийн шугамаар гаргана” гэхээр нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай ажил буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бизнес Тауэрын доод давхрын нотариатын газарт гэрээгээ хийж 3 хүний мөнгө болох 900.000 төгрөгийг ХААН банкны 5026940530 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд тус 3 хүний виз нь 1 сарын дотор гарна гэсэн ба 1 сарын дараа утсаа авахгүй байсан. Дандаа худал хэлж шалтаг тоочсоор өдий хүрсэн...” гэх мэдүүлэг /хх.4.190/,

          Д.Бт 2017 оны 10 сарын 11-ний өдөр 900.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх.4.213-214/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Өын яллагдагчаар өгсөн: “... Би 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 1-5-6 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сод Их Ачтан” ХХК-й 8 нэрийн “SIA” нэртэй хүнсний дэлгүүрээс эд зүйлийг нь хураагаад 200.000 төгрөгийг нь авсан. Мөн 2017 оны 09 сарын 01-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36-35-Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Гүндцамба” ХХК-й 8 нэрийн “Шинэ-Өглөө” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс эд зүйлийг нь хураасан. Хураасан эд зүйлийг тухайн дэлгүүртэй холбоотой Цогтжаргал гэдэг хүн ирээд бүгдийг нь авч явсан...” гэх мэдүүлэг /хх.5.127/,

          Мөн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицер Б.Ө, эргүүлийн цагдаа Г.Эгийн хамт үүрэг гүйцэтгэж явахдаа бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх товчооны орчимд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Г.Дг 92-95 УБТ улсын дугаартай, Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явааг нь илрүүлсэн атлаа хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Г.Дгээс торгууль нэрээр 100.000 төгрөгийн хахууль авахыг шаардан 60.000 төгрөгийн хахууль авсан,

          Г.Д нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх товчооны орчимд 92-95 УБТ улсын дугаартай, Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаагийн ажилтан Б.Ө, Г.Э нарт саатуулагдаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн арга хэмжээ авагдахгүй байх давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор цагдаагийн ажилтан Б.Ө, Г.Э нарт албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 60.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Г.Дгээр таньж олуулах ажиллагаа явуулсан: “... 4 дүгээр жагсаалтын 2 дугаарт байрлуулсан зурган дээр байгаа хүн, 2 дугаар жагсаалтын 3 дугаарт байрлуулсан зурган дээр байгаа хүмүүс нь яг мөн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1.117-118/,

          Б.Отгонжаргалын данснаас 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 60.000 төгрөгийн зарлага гарсан дансны хуулга /хх.2.22/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонжаргалын өгсөн: “... бид нар хотын төв рүү явах гээд Баянзүрх дүүргийн товчоогоор гарахад 2 цагдаа тэр замаар явсан автомашины жолооч нарыг зогсоон үлээлгэж байсан. Тухайн үед Д машинаа жолоодоод явж байсан болохоор үлээлгээд бичиг баримтаа шалгуулахад жолооны үнэмлэхгүй явж байсан юм байна лээ. Тэгээд Дг “машинаа замын хажуу руу байрлуул” гээд зогсоход Д тэр 2 цагдаатай уулзах гээд буусан. Би хамт явж байсан Жүгдэр, Мандмал 2-той машин дотор үлдсэн... Тэр 2 цагдаагийн нэг нь өндөр нуруутай 30-40 орчим насны залуу байсан. Нөгөө цагдаа нь болохоор намхан нуруутай, таргандуу биетэй залуу байсан санагдаж байна. Д тэр 2 цагдаатай уулзан зогсож байгаад буцаж ирээд “100.000 төгрөгөөр торгуул гэнээ” гэж хэлсэн. Дд тухайн үед мөнгө байгаагүй болохоор би таньдаг хүмүүс рүүгээ утсаар залган мөнгө гуйж байгаад өөрийнхөө дансанд байсан мөнгөн дээр нэмээд 60.000 төгрөг болгосон. Тэгээд Баянзүрх дүүргийн товчооноос зүүн тийшээ байдаг Сансар худалдааны төв рүү Д бид 2 цагдаагийн машинд суун явж очоод АТМ-аас би өөрийнхөө ХААН банкны 5059077718 дугаартай данснаас 60.000 төгрөг аваад Дд өгсөн. Д надаас авсан мөнгөө тэр 2 цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.2.18-19/,

          Цагдаагийн Ерөнхий Газраас ирүүлсэн Б.Ө, Г.Э нарын хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн гомдол мэдээллийн талаарх жагсаалт /хх.2.146-158/,

          Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас ирүүлсэн Б.Ө, Г.Э нарын мэдээллийн санд оруулсан торгуулийн мэдээллийн жагсаалт /хх.2.161-168/,

          Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвөөс ирүүлсэн Г.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эрхээ сэргээлгэсэн талаарх лавлагаа /хх.2.173-174/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Дгийн яллагдагчаар өгсөн: “... би тухайн өдөр өөрийнхөө 92-95 УБТ улсын дугаартай Тоёота Приус маркын автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй жолоодож яваад Ө болон өөр нэг цагдаад баригдсан. Ө гээд дараа нь над руу мессеж бичээд байсан өндөр нуруутай, туранхай биетэй залуу нь надаас 100.000 төгрөг өг гэж хэлсэн. Би оюутан хүн учраас надад тийм их мөнгө байгаагүй юм. Тэгэхээр нь хамт явж байсан найз Отгонжаргалаас дансанд байсан 60.000 төгрөгийг хуучнаар Баянзүрх дүүргийн товчооны зүүн талд байрлах Сансар худалдааны төвийн АТМ-с аваад Б.Өад өгсөн. Тэгээд өөр ямар нэгэн торгууль төлөлгүй явсан. Ө гээд цагдаа дараа нь над руу хэд хэдэн удаа мессеж бичсэн боловч дахиж уулзаагүй. Би энэ асуудалд холбогдсондоо гэмшин харамсаж байна... гэх мэдүүлэг /хх.2.227-228/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мандмалын өгсөн: “... Ингээд Жүгдэр бид 2 Г.Дгийн машины хойд талын суудалд суугаад хотын  төв рүү дөхөх гээд явж байсан чинь Баянзүрх дүүргийн товчоон дээр цагдаа нар үлээлгэж байсан. Тухайн үед Г.Д машин барьж явсан болохоор үлээлгэсэн чинь шалгасан цагдаа нь “бичиг баримтаа өгөөдөх” гэсэн чинь Г.Д нь жолооны үнэмлэх байхгүй, машиныхаа бичиг баримтаа өгөөд машиныг замын хажуу руу зогсоосон. Тухайн үед бидний хойно цагдаагийн алаг тэрэг зогссон байсан. Г.Д нь цагдаатай уулзах гээд машинаас буухад хойноос нь Отгонжаргал буугаад цагдаагийн машины урд очоод юм яриад байсан... Хэсэг байж байснаа Г.Д хүрч ирээд машиныхаа урд хайрцагнаас юм аваад буцаж яваад хэсэг байж байгаад Отгонжаргалтай ирсэн. Машиныхаа урд хайрцагнаас юу авсныг бол би мэдэхгүй байна. Тэгээд буцаж ирэхээр нь “юу болсон бэ?” гэж асуусан чинь “торгуулиад өнгөрлөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь “за за торгуулиад өнгөрсөн чинь яамайдаа, бичиг баримтгүй машин барьж болохгүй шүү дээ” гээд бид нар тэндээсээ хөдлөөд Жүгдэр бид 2 Ботаникийн автобусны буудал дээр буугаад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх.6.173-176/,   

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жүгдэржавын өгсөн: “... Дгийн машинаар хотын төв рүү явж байхад зам дээр 2 цагдаа зогсоод машин барьж явсан жолооч нарыг үлээлгэж байсан. Тэгсэн чинь Д нь “цагдаа байна, би нээрээ жолооны эрхээ хасуулчихсан шүү дээ” гэж машинаа эргүүлээд буцаад явах гэхэд цагдаа нар машинтайгаа араас хүрч ирсэн санагдаж байна... Нэг мэдсэн чинь л цагдаа нартай холбоотой болчихсон байсан. Г.Д, Отгонжаргал 2 машиныхаа бичиг баримтыг авна гээд цагдаа нартай уулзаад байсан... Отгонжаргал, Г.Д 2 нь “цагдаа нар машиныг ачина, журамлана гээд байна” гэж хэлж байсан. Тэр газар зогсооод нилээн удаж удаж нэг мэдсэн “бичиг баримтаа авчихлаа” гээд тэндээсээ хөдлөөд шууд Ботаникийн автобусны буудал дээр очиж, Мандмал бид 2 буугаад нөгөө 2 цаашаагаа явсан... Г.Д, Отгонжаргал 2 цагдаагийн машинд сууж яваад “мөнгийг нь төлчихөөд ирлээ, ямар ч байсан зохицуулчихлаа” гэж хэлж байсан. Тэр үед “мөнгө хүрэхгүй байна, хүний тэдэн төгрөг болох нь байна шүү” гэж яриад мөнгө яриад байсан... Г.Д, Отгонжаргал 2 цагдаа нартай уулзаж хүрч ирээд “машиныг ачин авч явна гээд байна” гэж хэлж байсан... Торгоод явуулчихлаа гэж ойлгосон шүү дээ. Г.Д, Отгонжаргал 2 цагдаагийн машинд сууж яваад буцаж ирэхдээ “торгуулиа төлчихлөө” гэж хэлсэн. Тэгээд торгуулсан юм байх гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх.6.181-183/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Амаржаргалын өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 27-ны хавьцаа байсан байх... Манай нөхөр дэлгүүрт зогсож байхад эхлээд Д.Б орж ирээд 2 пиво өгчих гээд гуйгаад байхаар нь өгсөн гэсэн. Гараад явсны дараа 2 цагдаа орж ирсэн. Нөхөр намайг дуудсан юм. Цагдаа нар тусгай зөвшөөрөл хураана гэж байсан. Д.Б нь гараад явсан, цэнхэр цамцтай цагдаа нь дэлгүүрт үлдсэн. Би саяхан төрсөн, та нарын хойноос явж чадахгүй, торгуулийн арга хэмжээ авчих 200.000 төгрөг өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Бийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Өыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Эыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Дг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

          2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

          Д.Б, Б.Ө, Г.Э нарын залилангийн олон удаагийн үргэлжилсэн үйлдлүүд нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед эхэлж, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн үед дууссан байх тул шинэ Эрүүгийн хуулийг хэрэглэх, мөн Б.Ө, Г.Э нар хахууль авах, Г.Д хахууль өгөх гэмт хэрэг үйлдэх үед хуучин Эрүүгийн хуулийг даган мөрдөж байсан, харин шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд тэдгээр шүүгдэгчийн холбогдсон тухайн хэргийн хувьд эрх зүйн байдлыг нь харьцангуй дээрдүүлсэн шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй юм.

          Иймд Д.Бийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд, Б.Ө, Г.Э нарыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах”, мөн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль өгөхийг шаардан авах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд, Г.Дг “Өөртөө, давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

          Шүүгдэгч Д.Б, Б.Ө, Г.Э, Г.Д нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Д.Б, Б.Ө нараас хохирогч М.Отгонбаяр 200.000 төгрөг, хохирогч А.Бямбасар 100.000 төгрөг, хохирогч Г.Санжаасүрэн 200.000 төгрөг, хохирогч Д.Ичинхорлоо 200.000 төгрөг хохирогч Г.Золбаяр 50.000 төгрөг, Б.Ө, Г.Э, Д.Б нараас хохирогч П.Амаржаргал 200.000 төгрөг, хохирогч Б.Хосбаяр 200.000 төгрөг, хохирогч Б.Баасандимаа 132.000 төгрөг, хохирогч А.Ганхүү /19.000.000 төгрөгийг нөхөн төлсөнд тооцож/ 9.600.000 төгрөгийг тус тус нэхэмжлэхээс татгалзсан, Д.Б нь хохирогч Э.Сайнбаярт 800.000 төгрөг, хохирогч Б.Цэнд-Аюушид 900.000 төгрөг, хохирогч Э.Алтанзулд 400.000 төгрөг, хохирогч Д.Дашлхагвад 840.000 төгрөг, хохирогч М.Отгонбаярт 8.500.000 төгрөг, хохирогч Э.Алтанзулд  600.000 төгрөг, хохирогч Д.Дашлхагвад 255.000 төгрөг, хохирогч Г.Энхтуулд 800.000 төгрөг тус тус нөхөн төлсөн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Б.Ө, Г.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Б, Б.Ө, Г.Э, Г.Д нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын ар гэрийн болон хувийн байдал, гэмт хэрэг хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Д.Б, Г.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, Б.Ө, Г.Э нарт торгох ял шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоохоор шийдвэрлэв.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Д.Б, Б.Ө, Г.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд Г.Дд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Д.Бийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 29 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс одоог хүртэл 19 хоног, нийт 48 хоног цагдан хорьсон, Г.Дг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс одоог хүртэл 19 хоног цагдан хорьсон бөгөөд Б.Өыг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан 2 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 19 хоног, нийт цагдан хорьсон 21 хоногийг, Г.Эыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 19 хоногийг тэдний эдлэх ялаас тус тус дүйцүүлж тооцон хасч, Б.Ө, Г.Э нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, шүүх эрх хасах ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдан, мөрдөн шалгах ажиллагаанд хүнийг таньж олуулах ажиллагааны явц байдлыг дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.11 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Дийн Бийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б овогт Бгийн Ө, Б овогт Гын Э нарыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах”, “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль өгөхийг шаардан авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

З овогт Ггийн Дг “Өөртөө, давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх,

          Шүүгдэгч Б.Өад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,

          Шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

          Шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Б.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 22.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 22.000.000 төгрөгөөр торгох ялаар,

          Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.

          4. Д.Б, Б.Ө, Г.Э, Г.Д нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорих байраас нэн даруй сулласугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Ө, Г.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төргөгийн нэг хоногоор тооцож хорих ял оногдуулахыг Б.Ө, Г.Э нарт тус тус сануулсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, Б.Өыг баривчилж цагдан хорьсон 21 хоногийг 315 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 315.000 төгрөгөөр торгох ялд, Г.Эыг цагдан хорьсон 19 хоногийг 285 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 285.000 төгрөгөөр торгох ялд тооцон эдлэх ялаас тус тус хассугай.

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар, Д.Б, Г.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ авсугай.

          9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Д.Б, Г.Д нарт сануулсугай.

          10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар, Б.Ө, Г.Э нараас гэмт хэрэг үйлдэж олсон 60.000 төгрөгийн орлогыг хувь тэнцүүлж албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

          11. Д.Бийг 48 хоног, Г.Дг 19 хоног тус бүр цагдан хорьсон, Д.Б, Б.Ө, Г.Э, Г.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, мөрдөн шалгах ажиллагаанд хүнийг таньж олуулах ажиллагааны явц байдлыг дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          13. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          14. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б, Б.Ө, Г.Э, Г.Д нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР