Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 225

 

                        

 

 

 

  2020         02          06                                      2020/ШЦТ/225

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Иргэдийн төлөөлөгч П.Баянжаргал,

Өсвөр насны шүүгдэгч Б.А, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД:1954/, А.Баярмаа /ҮД:2544/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Ад холбогдох 1906 03567 1709 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бигэр суманд 2003 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын коллежийн 11а ангид сурдаг гэх, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цэргийн 178 тоотод түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Бын А /РД: /,

Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч Б.А нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 9 тоот орон сууцанд биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй бага насны буюу 7 настай Х.Жаргалмаагийн бэлэг эрхтнийг гараараа оролдон, бэлэг эрхтэн лүү нь өөрийн бэлэг эрхтнээ оруулж, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Агийн өгсөн: “Би тухайн үед дүүгийнхээ даахь үргээх урилгыг аваад айлд аваачиж өгөхөөр явсан. Намайг очиход н.Жаргалмаатай нийлээд 3 хүн байсан. Тухайн үед урилгыг үлдээчихээд явах гэсэн боловч н.Жаргалмаа “та эмээг иртэл байж бай, би тэр болтол таны гар утсаар хүүхэлдэй үзээд байж байя” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд тэр гурав том өрөөнд миний утсаар хүүхэлдэй үзэж байсан. Би гал тогооны өрөө лүү ороод цай уун, хөргөгчнөөс юм авч идээд байж байгаад нилээд удаан хугацааны дараа би гараад явсан. Анх намайг мөрдөгч дуудаад байцаалт авсан. Тэгэхэд намайг загнаж байгаад чи ингэж ярих юм бол би чамайг тэнсүүлж өгнө гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бын өгсөн: “Хохирогчийн аав Баярсайхан нь манай нагац эгчийн хүүхэд. Баярсайхан гэх залуу хохирогчийн хойд эцэг нь, 2016 оноос хохирогчийн ээжтэй хамт амьдарч байгаа. Би хүүхдийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр 8 дугаар сараас эхлэн явсан. Надад хуулийн мэдлэг байхгүй тул би хүний үгээр явсан. Давж заалдах шатны шүүхээс Бат-Ерөөлт өмгөөлөгчийг авсан. Тэрнээс хойш хуулийн мэдлэгтэй болсон. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Мөнхсайхан өмгөөлөгчийн утсыг өгсөн. Тэгээд тэр өмгөөлөгчтэй уулзаж өмгөөлүүлсэн.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд бага насны хохирогч Х.Жаргалмаагийн өгсөн: “... Азжаргал ахын гар утсаар үлгэр үзэж байсан юм. Гэтэл Азжаргал араас хүрч ирээд миний өмсөж байсан ногоон өнгийн трико болон дотуур турсикийг татаж доошоо өвдөг хүртэл шувталчихаад миний араас намайг дараад хэвтэж байгаад миний бөгс рүү нэг хатуухан юм хийгээд жаахан байж байгаад босоод “ахын дүү аав, ээждээ хэлж болохгүй шүү” гэж хэлчихээд миний трико болон турсикийг татаж өмсүүлчихээд гараад явчихсан. Тухайн үед миний бие өвдсөн гээд /хохирогч өөрийн бэлэг эрхтэн лүүгээ гараа заав/... Тэгээд би болсон асуудлыг мартчихаад байж байтал сүүлд манай ээж намайг усанд оруулсан ба тэр үед миний бэлэг эрхтэн хорсоод байсан юм. Тэгээд ээж надаас юу болсон талаар асуухад би “Азжаргал ах миний бөгс рүү хатуу юм хийсэн” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Хулангийн өгсөн: “... миний охин Жаргалмаа “бэлэг эрхтэн нь хорсоод байна” гэж хэлж байсан юм. Тэр үед би охиноо нэг их хайхраагүй орхисон ба тэр орой хүүхдүүдээ усанд оруулахад миний 7 настай охин Жаргалмаа мөн л “бэлэг эрхтэн хорсоод байна” гэж хэлсэн юм. Тэгээд би охиныхоо бэлэг эрхтэнг харахад жаахан улайчихсан байсан юм. Тэгээд би охиноосоо юу болсон талаар асуухад “5 сарын сүүлээр Азжаргал агаа гэрт ирсэн, тэгээд намайг орон дээр үлгэр үзээд хэвтэж байтал миний өмд тайлсан, аав, ээждээ хэлж болохгүй гээд гараад явсан” гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө Баянгол дүүрэгт байдаг “Тоонот хишиг” нэртэй эмнэлэг дээр очиж охиноо үзүүлэхэд “охин хальс гэмтээгүй байна, гэхдээ охиныг чинь ямар нэгэн байдлаар оролдсон байна, энэ хэргийг цагдаад мэдэгдэх хэрэгтэй” гээд Баянгол дүүргийн цагдаад утасдаж хэлэхэд “Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ханд” гэсэн юм.../хх.16-17/,

... Манай охин Жаргалмаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 жилийн 2 дугаар сургуулийн 3 дугаар ангид элсэж орох учраас би нөхөр 2 хүүхдийн хамтаар 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймаг руу гэр лүүгээ явах гэж байгаа учраас хэрэг шүүхээр шийдэгдэх үед шүүх хуралд оролцох боломжгүй байна. Шүүх хурал болох үеэр хот руу ирэх унааны зардал мөнгө болон хүүхэд харах хүн олдохгүй. Надад хэрэгтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй байна. Ер нь бол охиноо бодохоор их гомдолтой, Аг бодохоор бас айлын жаахан хүүхэд, мөн нөхрийн минь хамаатны хүүхэд учраас аль аль талаа бодож гомдолгүй гэж хэлж байна.” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн гэрчээр өгсөн: “... Цэцэгмаа эгчийн амьдардаг байранд очиход Хулан эгчийн охин Жаргалмаа нь 2 дүүтэйгээ хамт гурвуулаа байсан юм. Тэгээд Жаргалмааг орон дээр доошоо харж хэвтээд хүүхэлдэйн кино үзэж байх үед нь би араас нь очоод “ах нь өмдийг тайлчих уу” гэж асуухад Жаргалмаа “тэг тэг” гэж хэлсэн юм. Тэгээд би Жаргалмааг оролдож байгаад өмсөж байсан триког нь тайлаад орон дээр доошоо хараад хэвтэж байхад нь араас нь дарж хэвтээд би түүнийг хүчиндсэн юм. Би түүнийг хүчиндэхдээ бэлгэвч хэрэглэхгүйгээр, түүний бэлэг эрхтэнг гараараа оролдож байгаад сүүлдээ бэлэг эрхтнээ хийх гээд оролдож байтал миний бэлэг эрхтэн Жаргалмаагийн бэлэг эрхтэн рүү орчихсон юм. Тэгээд миний бэлэг эрхтэн оронгуут би айсандаа босоод Жаргалмаагийн өмдийг нь өмсүүлчихээд түүнд хандаж “ээждээ битгий хэлээрэй” гэж хэлчихээд гараад явчихсан юм... Би урд нь 2018 оны зун 08 дугаар сард Говь-Алтай аймагт байхдаа Халуун усанд орчихоод гараад ирсэн чинь Халуун усанд ажилладаг 12 дугаар ангиа төгссөн гэх нэг эгч намайг оролдоод байхаар нь халуун усны өрөөнд орж байгаад тохиролцон бэлгийн харилцаанд орсон юм. Х.Жаргалмаа манай аавын талын хамаатан байгаа юм. Өөрөөр хэлбэл Х.Жаргалмаагийн хойд эцэг болох Баярсайхан нь манай аавын нагац эгчийнх нь хүүхэд байгаа юм. Жаргалмааг хэдэн настай талаар би мэдэхгүй байна, ойролцоогоор 9-10 настай байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх.21-22, 23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Б.Агийн хувийн байдлын талаар гэрч Ц.Одонтуяа, Ч.Б нарын өгсөн мэдүүлэг /хх.25-26, 30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баярсайханы өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр намайг ажил дээрээ байж байтал манай эхнэр Хулан манай ажил дээр ирээд “охин Х.Жаргалмааг танай хамаатны хүүхэд Б.А гэрт ирээд оролдчихоод явсан байна” гэж хэлэхээр нь би “Атэй яриадахъя” гэж хэлсэн ба манай эхнэр Хулан явчихсан юм. Ингээд би Атэй утсаар ярьж болсон асуудлын талаар асуухад “ямар нэгэн асуудал болоогүй” гэж хэлээд байсан юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр охин Х.Жаргалмааг “Тоонот хишиг” гэдэг нэртэй хувийн эмнэлэгт дагуулж очин эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд эмч “ямар ч байсан зүгээр биш байна, бэлэг эрхтэн нь улайсан үрэвсэлтэй байна” гэж хэлээд бичиг хийж өгөөд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст утсаар мэдэгдсэн ба эхнэр бид 2-ыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж бүртгүүл гэж хэлсэн юм. Ингээд би эмнэлгээс гараад Агийн ээжтэй утсаар ярьж “танай хүүхэд чинь манай охиныг оролдсон байна” гэж хэлсэн чинь Б.Агийн ээж нь “эмнэлэгт үзүүлэх үү, яах вэ” гэж хэлээд өнгөрсөн юм. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж бүртгүүлсэн.” гэх мэдүүлэг /хх.28/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэцэгмаагийн өгсөн: “... Би 2019 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 10 цагт ажилдаа явсан ба гэрт миний ач Х.Жаргалмаа, Жаргалмаагийн дүү Одгэрэл, бас миний зээ охин Гүнбилэг нар үлдсэн юм. Манай ажил манай гэртэй ойрхон байдаг учраас өдөр 15-16 цагийн хооронд гэр лүүгээ харихаар явсан юм. Ингээд гэрийнхээ гудам руу ороод алхаад явж байтал гудманд миний зээ Бын хүү А надтай зөрсөн ба би тухайн үед Б.Аг гудмаар явж өнгөрч байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн юм. Ингээд гэртээ орж ирэхэд Х.Жаргалмаа, Одгэрэл, Гүнбилэг нар “сая манайд Азаа ах ирээд явсан” гэж хэлээд “бид нарт гар утсаараа хүүхэлдэйн кино үзүүлээд таныг хүлээж байгаад явчихсан” гэж хэлсэн юм. Тухайн үед ямар нэгэн асуудал болсныг мэдээгүй өнгөрсөн. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр намайг манай бэр Хулан дуудахаар нь гэрт нь яваад ортол Жаргалмааг усанд оруулсан чинь “миний боожгоо өвдөөд байна” гэж хэлэхээр нь үзсэн чинь улайчихсан байна, тэгэхээр нь “яасан юу болсон юм бэ, ээждээ хэл” гэж асуухад А ах ирээд оролдсон гэж хэллээ, одоо яанаа” гэж хэлэхээр нь би “арай үгүй байлгүй дээ, үнэн учрыг нь олох хэрэгтэй” гэж хэлээд өнгөрсөн юм. Ингээд маргааш өглөө нь буюу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө манай бэр Хулан охин Жаргалмаагаа эмнэлэг рүү авч яваад үзүүлчихээд ирсэн юм. Тэгээд л ер нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх.33/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээч эмчийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 913 дугаартай:

“1. Хулангийн Жаргалмаа нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө болон үйлдэгдсэнээс хойшхи хугацаанд сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөөгүй байна. Сэтгэл зүйд нь өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.

2. Х.Жаргалмаа нь одоогоор сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

3. Х.Жаргалмаа нь одоогоор сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

4. Х.Жаргалмаа нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй байна. Болсон байдлыг өөрийн насны түвшинд зөв тусган авч өөрийн насны түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх дүгнэлт /хх.37-39/,

 Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээч эмчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 916 дугаартай:

“1. Б.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.А нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.

2. Б.А нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.А нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.

3. Б.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.А нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна.

4. Б.Ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

5. Б.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б. А нь болсон байдлыг тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт /хх.41-42/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7770 дугаартай:

“1. Б.Агийн бэлэг эрхтэнд гэмтэлгүй байна.

2. Б.А нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна.

3. Б.А нь бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна.

4. Б.А нь АВО системээр А2-р бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /хх.44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн яллагдагчаар өгсөн: “... Намайг гэрт нь очиход Баярсайхан ахын охин Х.Жаргалмаа 2 дүүгийнхээ хамт байсан ба өөр хүн байгаагүй юм... Тэгэхэд Х.Жаргалмаа орон дээр доошоо харж хэвтээд миний гар утсаар хүүхэлдэйн кино үзэж байхаар нь би “өмдийг чинь тайлчих уу” гэж Х.Жаргалмаагаас асуусан чинь толгой дохисон юм. Тэгэхээр нь би өмдийг турсиктэй нь хамт тайлсан юм. Тэгээд би гараараа Х.Жаргалмаагийн бэлэг эрхтнийг нь оролдсон чинь хариу үйлдэл үзүүлэхгүй, эсэргүүцэхгүй байхаар нь би өөрийнхөө өмдийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг гаргаад Х.Жаргалмаагийн бэлэг эрхтэн рүү хийчихээд, хүн ороод ирэх вий гэж айгаад бэлэг эрхтнээ Х.Жаргалмаагийн бэлэг эрхтэнээс гаргасан. Ингээд би өөрийнхөө өмдийг татсан ба Х.Жаргалмаагийн өмд, турсикийг бас татаж өмсүүлсэн. Тэгээд Х.Жаргалмаад хандан “ээждээ битгий хэлээрээ” гэж хэлээд гэрээс нь гараад гэр лүүгээ харих гээд явсан... Гар, хуруугаа Х.Жаргалмаагийн бэлэг эрхтэн лүү хийгээгүй... Х.Жаргалмаагийн бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг ... 1 удаа хийгээд л авчихсан... Би Х.Жаргалмааг айлган сүрдүүлсэн зүйл байхгүй... Би Х.Жаргалмааг 10 настай л гэж бодож боддог...” гэх мэдүүлэг /хх.56-57/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх.84/,

Бага насны хохирогч Х.Жаргалмаагийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх.87/,

Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх.3/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хэргийн харьяалал тогтоолгох тухай албан бичиг /хх.4/,

Нийслэлийн Прокурорын газраас хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоож, Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хэрэг хүргүүлсэн тухай албан бичиг /хх.5/,

Нийслэлийн Прокурорын газраас хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох тухай тогтоол /хх.6/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хэрэг хүргүүлсэн тухай албан бичиг /хх.8/,

Бага насны хохирогч Х.Жаргалмаагийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх Н.Хуланг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх.13/,

Бага насны хохирогч Х.Жаргалмааг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх.14/,

Өсвөр насны яллагдагч Б.Агийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эцэг Ч.Быг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх.55/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн хувийн байдлын талаарх баримтууд /90-106/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн өсвөр насны шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.А нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 9 тоот орон сууцанд, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй бага насны буюу 7 настай Х.Жаргалмаагийн бэлэг эрхтнийг гараараа оролдон, бэлэг эрхтэн лүү нь бэлэг эрхтнээ оруулж, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийн хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Х.Жаргалмаагийн өгсөн: “... Азжаргал араас хүрч ирээд миний өмсөж байсан ногоон өнгийн трико болон дотуур турсикийг татаж доошоо өвдөг хүртэл шувталчихаад миний араас намайг дараад хэвтэж байгаад миний бөгс рүү нэг хатуухан юм хийгээд жаахан байж байгаад босоод “ахын дүү аав, ээждээ хэлж болохгүй шүү” гэж хэлчихээд миний трико болон турсикийг татаж өмсүүлчихээд гараад явчихсан. Тухайн үед миний бие өвдсөн гээд /хохирогч өөрийн бэлэг эрхтэн рүүгээ гараа заав/...” гэх мэдүүлэг /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Хулангийн өгсөн: “... миний 7 настай охин Жаргалмаа мөн л “бэлэг эрхтэн хорсоод байна” гэж хэлсэн юм. Тэгээд би охиныхоо бэлэг эрхтэнг харахад жаахан улайчихсан байсан юм. Тэгээд би охиноосоо юу болсон талаар асуухад “5 сарын сүүлээр Азжаргал агаа гэрт ирсэн, тэгээд намайг орон дээр үлгэр үзээд хэвтэж байтал миний өмд тайлсан, аав, ээждээ хэлж болохгүй гээд гараад явсан” гэж хэлсэн... эмнэлэг дээр очиж охиноо үзүүлэхэд “охин хальс гэмтээгүй байна, гэхдээ охиныг чинь ямар нэгэн байдлаар оролдсон байна, энэ хэргийг цагдаад мэдэгдэх хэрэгтэй” гэсэн юм.” гэх мэдүүлэг /хх.16-17, 18-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баярсайханы өгсөн: “...манай эхнэр Хулан ажил дээр ирээд “охин Х.Жаргалмааг танай хамаатны хүүхэд Б.А гэрт ирээд оролдчихоод явсан байна” гэж хэлэхээр нь би “Атэй яриадахъя" гэж хэлсэн... эмч “ямар ч байсан зүгээр биш байна, бэлэг эрхтэн нь улайсан үрэвсэлтэй байна” гэж хэлээд бичиг хийж өгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст утсаар мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэцэгмаагийн өгсөн: “... Ингээд гэрийнхээ гудам руу ороод алхаад явж байтал гудманд миний зээ Бын хүү А надтай зөрсөн ба би тухайн үед Б.Аг гудмаар явж өнгөрч байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн юм. Ингээд гэртээ орж ирэхэд Х.Жаргалмаа, Одгэрэл, Гүнбилэг нар “сая манайд Азаа ах ирээд явсан” гэж хэлээд “бид нарт гар утсаараа хүүхэлдэйн кино үзүүлээд таныг хүлээж байгаад явчихсан” гэж хэлсэн юм. Тухайн үед ямар нэгэн асуудал болсоныг мэдээгүй өнгөрсөн. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр намайг манай бэр Хулан дуудахаар нь гэрт нь яваад ортол “Жаргалмааг усанд оруулсан чинь миний боожгоо өвдөөд байна гэж хэлэхээр нь үзсэн чинь улайчихсан байна, тэгэхээр нь яасан юу болсон юм бэ ээждээ хэл гэж асуухад А ах ирээд оролдсон гэж хэллээ, одоо яанаа” гэж хэлэхээр нь би арай үгүй байлгүй дээ үнэн учрыг нь олох хэрэгтэй гэж хэлээд өнгөрсөн юм...” гэх мэдүүлэг /хх.33/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7770 дугаар дүгнэлт /хх.44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн яллагдагчаар өгсөн: “... Тэгэхэд Х.Жаргалмаа орон дээр доошоо харж хэвтээд миний гар утсаар хүүхэлдэйн кино үзэж байхаар нь “би өмдийг чинь тайлчих уу” гэж Х.Жаргалмаагаас асуусан чинь толгой дохисон юм. Тэгэхээр нь би өмдийг нь турсиктэй нь хамт тайлсан юм. Тэгээд би гараараа Х.Жаргалмаагийн бэлэг эрхтнийг нь оролдсон чинь хариу үйлдэл үзүүлэхгүй, эсэргүүцэхгүй байхаар нь би өөрийнхөө өмдийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг гаргаад Х.Жаргалмаагийн бэлэг эрхтэн лүү хийчихээд, хүн ороод ирэх вий гэж айгаад бэлэг эрхтнээ Х.Жаргалмаагийн бэлэг эрхтэнээс гаргасан. Ингээд би өөрийнхөө өмдийг татсан ба Х.Жаргалмаагийн өмд, турсикийг бас татаж өмсүүлсэн. Тэгээд Х.Жаргалмаад хандан “ээждээ битгий хэлээрээ” гэж хэлээд гэрээс нь гараад гэр рүүгээ харих гээд явсан... Х.Жаргалмаагийн бэлэг эрхтэн лүү өөрийнхөө бэлэг эрхтэнг ... 1 удаа хийгээд л авчихсан...” гэх мэдүүлэг /хх.56-57/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх.84/,

Бага насны хохирогч Х.Жаргалмаагийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх.87/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “Нийслэлийн Прокурорын газраас хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоож, Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн албан бичиг/хх.5/-т хэргийн материалыг “1 хавтас 24 хуудас” гэж, харин Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн албан бичиг/хх.8/-т хэргийн материалыг “1 хавтас 59 хуудас” гэж тус тус бичсэн байх боловч тэдгээр 2 албан бичигт дурдсан 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд хэргийн материалыг “1 хавтас 24 хуудас”-аас “1 хавтас 59 хуудас” болтол мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэсэн ажиллагаа, цуглуулсан баримт тодорхойгүй, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр прокуророос хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөрдөгчид хүргүүлсэн /хх.8/ байхад Б.Аг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар татсан /хх.51-52/, мөн Б.Агээс гэрчийн мэдүүлэг /хх.21-22, 23-24/ авахдаа төрөл садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулаагүй, насанд хүрээгүй хохирогч Х.Жаргалмаа /хх.15/ болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Хулангийн /хх.16-17/ тус тус өгсөн мэдүүлэгт Б.Агийн нэрийг “Азжаргал” гэснийг яллах дүгнэлтэд нотлох баримтаар тусгасан зэрэг процессийн зөрчил гаргасан байх тул хэргийг мөрдөн байцаалт нэмж хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй” гэсэн тайлбар, дүгнэлт гарган мэтгэлцсэн болно.

Гэвч  тэдний тайлбар, дүгнэлтэд дурьдсан хэргийн хуудасны дугаар зөрүүтэй байгааг техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна. Мөн өсвөр насны шүүгдэгч Б.Агээс гэрчээр авсан мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй, мөн хохирогч Х.Жаргалмаа /хх.15/ болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Хулан /хх.16-17/-гийн тус тус өгсөн мэдүүлэгт Б.Агийн нэрийг “Азжаргал” гэж ташаа дурдсаныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс дахин авсан мэдүүлэгт /хх.18-19/ зөвтгөн залруулж тусгасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарын тайлбар, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулсан гэмт үйлдэлд нь өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдлийн улмаас бага насны хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн ар гэрээс хохиролд 500.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сайн дураар өгсөн, бага насны хохирогч Х.Жаргалмаагийн хууль ёсны төлөөлөгч Н.Хулан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул өсвөр насны шүүгдэгч Б.Аг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шударга ёсны зарчимд нийцүүлэн түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч Б.Агийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, бага насны хохирогч Х.Жаргалмаагийн хууль ёсны төлөөлөгч Н.Хулангийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 дахин багасгаж, 6 жилийн хугацаагаар тогтоож, Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Аг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Бын Аг “Бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ад 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан, өсвөр насны шүүгдэгч Б.Ад оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, нийт эдлэх ялын хэмжээг 6 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4. Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн ар гэрээс хохиролд 500.000 төгрөгийг бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн, өсвөр насны шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Агийн урьд цагдан хоригдсон 140 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Б.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОДОНТУУЛ

             ШҮҮГЧИД                      Ч.АЛТАНЦЭЦЭГ

         С.ӨСӨХБАЯР