| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00538/И |
| Дугаар | 565 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 565
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 онд 8-р анги төгссөн. Тэгээд нэгдэлд сүүн тасагт илгээлтээр гарсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэсэн тул өмнө ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох гэсэн. Иймд миний 1981 оны 06 дугаар сараас 1985 оны 04 дүгээр сар хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь 1981 оны 06 дугаар сараас 1985 оны 04 дүгээр сар хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-С.*******ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-С.*******ын № дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1456 дугаартай лавлагаа,
-С.*******ын 1984 онд шагнагдаж байсан гэх баярын бичиг,
-С.*******ын ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,
-Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 1981 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-Гэрч Ш.ын С.******* нь 1981 онд Ховд аймгийн ******* сумын нэгдэлд илгээлтээр гарч аав, ээжийн хамт саальчнаар ажиллаж байсан. Манайх *******гийнхтэй ойр, сүүн тасагт хамт байдаг байсан. С.******* ээжийнхээ хамт 30 үхэр саадаг байсан. Тухайн үед хөдөлмөрийн хөлс нь өөрийнх нь нэр дээр биш, эцэг эхийнх нь нэр дээр гардаг байсан. Тэрээр 1985 оны 06 дугаар сард Ховд аймгийн ******* сум руу Энхээ гэдэг хүнтэй суугаад шилжсэн. Би тэр үед нэгдлийн малын эмчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Ж.ийн С.******* нь 1981 онд Ховд аймгийн ******* сумын нэгдэлд илгээлтээр гарч, аав ээжийн хамт саальчнаар ажиллаж байсан. Тэрээр 1981-1985 оны 04 дүгээр сар хүртэл нэгдэлд тасралтгүй ажилласан. Би нэгдэлд бригадын дарга, нягтлан бодогчоор ажиллаж байсан. ******* сумын архив шатсан учир 70-р дансны мэдээлэл байхгүй байгаа гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч С.******* нь 1981 оны 06 дугаар сараас 1985 оны 04 дүгээр сар хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчнаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, түүнчлэн аймгийн архивын тасгаас С.*******д холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, гэрч Ж.ийн мэдүүлэг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1456 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч С.*******ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ш., Ж. нараас гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр Ховд аймгийн ******* сумын нэгдэлд ажиллаж байсан болох нь Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 1981 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, хүсэлт гаргагч болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн С.*******ыг 1981 оны 06 дугаар сараас 1985 оны 04 дүгээр сар хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ыг 1981 оны 06 дугаар сараас 1985 оны 04 дүгээр сар хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА