Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 265

 

 

 

 

 

  2020         02          14                                      2020/ШЦТ/265

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

          Улсын яллагч Э.Бадрал,

          Шүүгдэгч С.У, түүний өмгөөлөгч Э.Туул /ҮД:0495/,  

          Шүүгдэгч, хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД:1954/,

          Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Адалбек /ҮД:1503/,

          Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр /ҮД:2063/,

Шүүгдэгч Г.Б, Ч.Ц, тэдний өмгөөлөгч Г.Батбаяр /ҮД:0056/,

          Шүүгдэгч Ч.Ц, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг /ҮД:0128/,

          Шүүгдэгч О. Б, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх /ҮД:0809/,  

          Шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн /ҮД:0813/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Уийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э, Б.А, Г.Б, Ч.Ц, О.Б нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Ц, З.А нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Быг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1802 00338 0171 дугаартай 6 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 1974 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хууль Сахиулахын Их Сургуулийн Сургалт, чанарын албаны чанарын үнэлгээний хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, “Мавангуй” ХХКд борлуулагч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, “Тайм тауэр” хотхоны 216 дугаар байрны 101 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Г овогт Сын У /РД: /,

          2. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Гуулин суманд 1972 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Тэнгэрт мөргөмүй” ХХК-й “Билгүүн тулга” зоогийн газарт тогооч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг, Хийдийн 33 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бын Э /РД: /,

          3. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 2000 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Саруул” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 13 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овогт Бын А /РД: /,

          4. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Батширээт суманд 1988 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Хорих 407 дугаар ангид тоо бүртгэлийн туслах ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн 1а гудамжны 7 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Жы Б /РД: /,

          5. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1974 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 72 дугаар гудамжны 958-1 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Гын Б /РД: /,

          6. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1996 оны 03 дугаар сарын 15-ны төрсөн, төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгчийн туслах ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, Согоотын 35 дугаар гудамжны 258 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 24 дүгээр байрны 28 тоотод түр орших суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Чгийн Ц /РД: /,

          7. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1985 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийдийн лам ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 27 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Чгийн Ц /РД: /,

          8. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1972 оны 08 дугаар 19-ний өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Монхорус интернейшнл” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Монгол хотхоны 66с байрны 61 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Оийн Б /РД: /,

          9. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 190 дүгээр байрны 23 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Згийн А /РД: /,

          Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          1. Нийтийн албан тушаалтан С.У нь Хууль Сахиулахын Их Сургуулийн Сургалт, чанарын албаны Чанарын үнэлгээний хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, хилийн цэргийн ахлах дэслэгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд буюу Б.Ат давуу байдал бий болгон тус сургуульд шууд оруулахаар урьдчилан амлаж, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний хотхоны 7 дугаар байрны 31 тоотод Ж.Б, Г.Б, Б.А нараар дамжуулж, Б.Эаас 5.500.000 төгрөгийн хахууль авч, тус сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар батлагдсан комиссын дэд хэсгийн бүрэлдэхүүнд багтан “... элсэгчдийг цахим бүртгэлд хамруулах, хяналт тавих, цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөс татан авах” зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байхдаа элсэлтийн шалгалтын оноо хүрээгүй Б.Аын оноог нэмж тавин, элсэлтийн бүртгэлд хамруулсан,

          Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бакалаврын зэрэгтэй хүнийг “2018-2019 оны хичээлийн жилийн 1+1 хөтөлбөрт шууд хамруулна” хэмээн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийг О.Бд урьдчилан амлаж, эрх зүйч мэргэжилтэй Ч.Цэдэндамбыг тус сургуульд шууд оруулах ашиг сонирхлын үүднээс О.Бгаар дамжуулан Ч.Цас 3.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

          2. Б.Э нь өөрийн төрсөн хүү Б.Аыг Хууль Сахиулахын Их Сургуульд шууд оруулах давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн Сургалт, чанарын албаны Чанарын үнэлгээний хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр Б.А, Ж.Б нартай урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн ХААН банк дахь 5954113184 дугаарын данснаас Ж.Бын ХААН банк дахь 5058021530 дугаарын данс руу 6.000.000 төгрөг шилжүүлж, Ж.Б, Б.А, Г.Б нараар дамжуулан 5.500.000 төгрөгийн хахууль өгсөн,

          3. Б.А нь Б.Э, Ч.Б, Г.Б нартай урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн өөртөө давуу байдал бий болгон Хууль Сахиулахын Их Сургуульд шууд орох зорилгоор тус сургуулийн Сургалт чанарын албаны Чанарын үнэлгээний  багийн хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний хотхоны 7 дугаар байрны 31 тоотод Ж.Б, Г.Б   нарын хамт 5.500.000 төгрөгийн хахууль өгсөн,

          4. Нийтийн албан тушаалтан Ж.Б нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Хорих 407 дугаар ангид тоо бүртгэлийн туслах, ахлах ахлагчаар ажиллаж байхдаа Б.Эын төрсөн хүү Б.Аыг Хууль Сахиулахын Их Сургуульд шууд оруулах давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн Сургалт, чанарын албаны Чанарын үнэлгээний хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр Б.Э, Б.А, Г.Б нартай урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Эын ХААН банк дахь 5954113184 дугаарын данснаас өөрийн ХААН банкан дахь 5058021530 дугаарын данс руу 6.000.000 төгрөг шилжүүлэн авч, Г.Бгийн ХААН банк дахь 5064027080 дугаарын данс руу 5.500.000 төгрөг шилжүүпж тухайн өдөртөө хахуулийн мөнгийг Б.А, Г.Б нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний хотхоны 7 дугаар байрны 31 тоотод С.Ут өгсөн,

          Мөн Б.Эаас өөрийн төрсөн хүү Б.Аыг Хууль Сахиулахын Их Сургуульд шууд оруулах давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн Сургалт, чанарын албаны Чанарын үнэлгээний хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр, Хэнтий аймгийн Бор өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ХААН банк дахь 5954113184 дугаарын данснаас шилжүүлсэн 6.000.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан авч залилсан,

          5. Г.Б нь Б.Эын төрсөн хүү Б.Аыг Хууль Сахиулахын Их Сургуульд шууд оруулах давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн Сургалт, чанарын албаны Чанарын үнэлгээний хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан

хахууль өгөхөөр Б.А, Ж.Б нартай урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Эын ХААН банк дахь 5954113184 дугаарын дансаар шилжүүлсэн 6.000.000 төгрөгөөс, 5.500.000 төгрөгийг Ж.Б ХААН банк дахь 5058021530 дугаарын данснаас шилжүүлснийг өөрийн ХААН банк дахь 5064027080 дугаарын дансаар шилжүүлэн авч, тухайн өдөртөө 5.500.000 төгрөгийн хахуулийг Ж.Б, Б.А нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, хотхоны 7 дугаар байрны 31 тоотод С.Ут өгсөн,

          6. Ч.Ц нь З.А, Ч.Ц нартай урьдчилж үгсэн, тохиролцож бүлэглэн өөртөө давуу байдал бий болгон Хууль Сахиулахын Их Сургуульд шууд орох зорилгоор тус сургуулийн Сургалт чанарын албаны Чанарын үнэлгээний багийн хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.500.000 төгрөгийн хахуулийг өгөхөөр 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ХААН банк дахь 5540595711 аартай данснаас З.Аын 5540580227 дугаартай данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн,

          7. Ч.Ц нь З.А О.Б нартай урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, өөрийн төрсөн дүү Ч.Цд давуу байдал бий болгон, Хууль Сахиулахын Их Сургуульд шууд оруулах зорилгоор тус сургуулийн Сургалт чанарын албаны Чанарын үнэлгээний багийн хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэгт Ч.Цэдэндамбыг татан оролцуулсны улмаас 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ХААН банк дахь 5540595711 дугаарын данснаас З.Аын 5540580227   дугаарын   данс руу   1.500.000   төгрөгийн   хахуулийг С.Ут өгөхөөр шилжүүлсэн,

          8. О.Б нь Ч.Цийн төрсөн дүү Ч.Цд давуу байдал бий болгон, Хууль Сахиулахын Их Сургуульд шууд оруулах зорилгоор тус сургуулийн Сургалт чанарын албаны Чанарын үнэлгээний багийн хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3.000.000 өгөхөөр түүнтэй болон яллагдагч З.А, Ч.Ц нартай урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Цэдэндамбын ХААН банк дахь 5540595711 дугаартай данснаас З.Аын 5540580227 дугаартай данс руу шилжүүлсэн 1.500.000 төгрөгийн хахуулийг өөрийн ХААН банкан дахь 5029917337 дугаарын дансаар шилжүүлж авсан,

          9. З.А нь О.Б, Ч.Ц нартай урьдчилж үгсэн, тохиролцож бүлэглэн Ч.Цд давуу байдал бий болгон Хууль Сахиулахын Их Сургуульд шууд оруулах зорилгоор тус сургуулийн Сургалт чанарын албаны Чанарын үнэлгээний багийн хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгөх үйлдэлд Ч.Цэдэндамбыг Ч.Цаар дамжуулж татан оролцуулж, Ч.Цас 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ХААН банк дахь 5540580227 дугаартай дансаар 1.500.000 төгрөг шилжүүлэн авч, С.Ут дамжуулан өгөхөөр О.Бгийн ХААН банк дахь 5029917337 дугаартай данс руу шилжүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Уийн өгсөн: “Улсын яллагчийн яллах дүгнэлтэд яллагдагч нийтийн албан тушаалтан У гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд тус сургуульд шууд оруулахаар урьдчилан амлаж, хахууль авч элсэлтийн еранхий шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөс татан авах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтын оноо хүрээгүй Аын оноог нэмж тавиад бүртгэлд хамруулсан гэж дүгнэсэн. Би өөрийгөө нийтийн албан тушаалтан мөн, биш гэдэг дээр маргаж байна. Би сургалтын албаны чанарын албаны чанарын үнэлгээний мэргэжилтэн. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог татан авах ажил бол миний хэрэгжүүлэх чиг үүрэг биш. Элсэлтийн шалгалтын комиссын ажлын төлөвлөгөөн дээр зохион байгуулалтын ажлын дэд хэсгийнхэн энэ ажлыг хийхээр ерөнхий хуваарь тавьсан боловч сургалтын албанаас томилогдсон хүмүүс энэ дээр биечлэн оролцох боломжгүй. Энэ ажил бол программаар хийгддэг ажил. Тухайн программыг Пүрэвням гэж хүн зохиосон. 2015 оноос хойш Пүрэвням өөрөө энэ ажлыг хийж байгаа. 07 дугаар сарын 01-ний үеэр ч гэсэн Пүрэвням оноог нь программаараа татаж аваад ажилласан. Элсэлтийн шалгалтын үеэр ажилласан Онцгой Байдлын Ерөнхий Газарт ажилладаг гэрээт ажилтан хүн. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог татаж аваад эрэмбэлэхэд цахим бүртгэлд  бүртгүүлсэн бүх элсэгчдийнхээ оноог татаж авахыг зорьдог. Яагаад гэхээр элсэлтийн шалгалтанд тэнцсэн, тэнцээгүй бүх хүүхдийн мэдээлэл байх ёстой байдаг. Энэ мэдээллийн сангаас босго оноогоор нь эрэмбэлээд дараа нь чансааны оноогоор нь хязгаарлаад нэмж шалгалтад орох эрхийг хүүхдүүдэд олгодог. Ингэж эрх олгосноороо энэ хүүхдүүд сургуульд орж байгаа юм биш. Нийт 3 шатны 20 орчим төрлийн шалгалтыг өгч 08 дугаар сарын 25-наас хойш цэргийн тангараг өргөөд тэрний дараа их сургуулын захирлын тушаал гарч энэ хүүхдүүд сургуульд ордог. Би зохион байгуулалтын ажлын дэд хэсгийн гишүүн учраас оноо татах чиг үүрэгтэй оролцохгүй. Оноог  татах үед тэнд сургалтын албанаас томилогдсон зохион байгуулалтын бусад дэд хэсгийн зарим гишүүд байж техникийн, зохион байгуулалтын, мэдээллийн чанартай ажлуудыг хийж байсан. Би тэнд элсэлтийн шалгалтын бүртгэл, оноо татах явц ямар байдалтай явж байгааг ажиглаж, албан ёсны фэйсбүүк хаягаар мэдээлэл өгч, зохион байгуулалтын ажлуудыг хийж байсан. Пүрэвням оноог татаж авахад эхний таталтаар 385 хүүхдийн оноо татагдаагүй үлдсэн. Зохион байгуулалтын дэд хэсгийн гишүүд оноо нь татагдаагүй үлдсэн хүүхдүүдийн тэмдэглэгдсэн утсаар нь ярьж бүртгэлийн дугаар, нууц үг, оноонуудыг авсан. Би оноог нь авсан хүүхдүүдийг шараар тэмдэглээд явсан. Тэр шараар тэмдэглэсэн хүүхдүүдийн 1 нь А байсан. Шараар тэмдэглэгдсэн оноонуудын хувьд оноо татагдсаны дараа бүртгэх үед элсэлтийн шалгалтын батламж эсвэл шалгалтын хуудсыг тулгаж хараад оноо нь баталгаажсан, баталгаажаагүй гэдгээр нь ялгаж, цаашаагаа шалгалтад орох, орохгүй эрх нь үүсэх ёстой байсан. А 2017, 2018 онуудад шалгалт өгсөн. Эхний оноо таталтаар бол 2018 оных нь оноо татагдаагүй. Яагаад гэхээр бүртгэлийн дугаараа цахим бүртгэл дээрээ оруулаагүй байсан. Цахим бүртгэлд нь би бүртгэж өгсөн. Цахим бүртгэлд бүртгэж өгөх нь миний хийх ёстой чиг үүргийн 1 байгаа. Би гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийгээгүй гэж бодож байна. А бүртгүүлэх жагсаалтад орсон байгаа. Аын орсон жагсаалт бол 29 хүний нэртэй байгаа. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд байгаа. А 2017 оныхоо онооны жагсаалтаар энэ нэрсэд орсон. 2017 онд А нийгмийн тухай мэдлэг хичээл дээрээ 481 оноо авсан байсан. Тэр оноогоороо орсон. 07 дугаар сарын 01-ний өдөр оноо татагдахад аюулгүй байдал дотоодын цэрэг, аюулгүй байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл зэрэг хөтөлбөрүүд дээр бүртгүүлсэн элсэгчдийн тоо хяналтын тоондоо хүрэхгүй шалгуур хангасан элсэгчид нь хангалтгүй байсан. Тийм учраас элсэлтийн комиссынхон шийдвэр гаргаад элсэлтийн шалгалтын журмын 5.12 дугаар зүйлд заасан хөнгөлөлттэй нөхцөл буюу элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн аль 1 хичээлийнх нь оноо Боловсролын яамнаас тухайн жил тогтоосон босго оноотой тэнцүү буюу түүнээс дээш байвал оруулна гэснийг дагасан. Өөрөөр хэлбэл тэр 29 хүүхдийн нэр хөнгөлөлттэй нөхцлөөр жагссан. Отгонбаяр үүнийг “тэр 29 хүүхдийн нэрсийн жагсаалтад Аын нэр байгаа мөртлөө мессеж байхгүй байсан” гэж хэлсэн. Мессеж байхгүй байгаа учир нь элсэлтийн шалгалтын журмын 5.12 дугаар зүйлд заасан хөнгөлөлттэй нөхцлөөр оруулах шийдвэр 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан болохоор элсэлтийн комиссын дарга Эрдэнэбаатар мессеж явуулахгүйгээр утсаар ярьж мэдэгдэх үүрэг өгсөн. Хөнгөлөлттэй нөхцлөөр орсон хүүхдүүдэд мессеж очоогүй. Мессеж илгээх ажлыг програмист Пүрэвням хийдэг. Пүрэвням гэрээт ажилтан учраас 07 дугаар сарын 01-ний өдөр ирж оноо татах ажлыг хийдэг. Бусад үед онлайнаар ажилладаг. Миний хувьд би элсэлтийн шалгалтын комиссын чиг үүрэгт заасан ажлаа л хийсэн. Оноо татах ажлыг би хийгээгүй энэ бол миний хийх ёстой ажил биш. Сургуульд шууд оруулахаар урьдчилан амлаж гэж байгаа. Би элсэлтийн шалгалтын 3 үе шат бүхий 20 гаруй төрлийн шалгалтыг бүгдийг нь давуулаад энэ хүүхдийг сургуульд оруулъя гэж амлах эрх хэмжээтэй хүн биш. Энэ бол боломжгүй. Би хууль дүрэм мэднэ. Надад боломжгүй амлалтыг урьдчилан өгөх шаардлага байхгүй. Мөн “бакалаврын зэрэгтэй Цэдэндамбыг шууд оруулахаар амлаж” гэсэн байна. Цэдэндамбын хувьд элсэлтийн шалгалтын журмын 3.1 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлага хангасан. 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт дээд боловсролтой, бакалаврын дипломын голч нь 2.6 буюу түүнээс дээш байх ёстой гэж заасан. Тэрнээс биш эрх зүйч мэргэжилтэй энэ тэр гэж заагаагүй. Өмнө жилүүдэд нь тэгж нарийвчлан заасан байсан. Отгонбаярт 29 хүүхдийн нэрсийг өгөөд “энэ нэрсийг тулгаад хүүхдүүдийг оруул” гэхэд Пүрэвнямын хамгийн эхэнд татсан 384 хүүхдийн оноо татагдаагүй байсан файлтай тулгасан. Эхний өдөр 384 хүүхдийн оноо татагдаагүй. Дараа нь татагдсан. Тэр татагдсан файл нь Ат хамаагүй. Яагаад гэхээр А 2018 оны оноогоор биш 2017 оны оноогоороо элсэлтийн шалгалтын журмын 5.12 дугаар зүйлд заасан нөхцлөөр орж ирсэн. Энэ талаар элсэлтийн комиссын нарийн бичгийн даргаас асуух ёстой байсан. Энэ ажлыг сайн мэдэх хүн бол элсэлтийн комиссын дарга Эрдэнэбаатар, элсэлтийн комиссын нарийн бичгийн дарга Батбаатар захирлын хувьд элсэлтийн комиссын нарийн бичгийн дарга гэж 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш томилогдсон. Тэрнээс биш элсэлтийн комиссын үйл ажиллагааг нарийвчлан сайн мэдэхгүй. Батбаатар захирлын өгсөн мэдүүлгийг үндэслэлгүй мэдүүлэг гэж харж байгаа. Компьютер эзэмшигчийн талаар, компьютер хүссэн талаар дандаа худлаа мэдүүлсэн байна. Намайг мөрдөн байцаалт, прокурорын шатанд нийтийн албан тушаалтан мөн, биш гэдэг талаар маргаж ирсэн. Хүн болгон хууль, шүүхийн өмнө ижил тэгш  эрхтэй байх зарчмын дагуу нийтийн албан тушаалтан мөн, биш гэсэн асуудлыг зөвөөр тогтоож өгнө үү...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Цэдэндамбын өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд барилга дээр ажиллаж байхад манай төрсөн ах над руу өөрийн 89190810 дугаараас залгасан. Над руу залгаад “фэйсбүүк дээр Хууль Сахиулахын Их сургуульд 2 хүүхэд авна гэсэн зар байна. Зарын дагуу асууж үзэхэд хүүхдийнх нь тоо бүрдээгүй байгаа гэнэ” гэсэн. “Ямар шалгууртай юм бэ” гэж асуухад “бакалаврын зэрэгтэй, 3.0 дээш голчтой байх” гэж хэлсэн. 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн үед ах Ц өөрийн 89190810 дугаараас миний 88328096 дугаар луу залгасан. “Бүртгэл нь дуусах гээд байна. 18 цагаас өмнө сургалтын төлбөр болох 3.000.000 төгрөгийг шилжүүл” гэж ярьж байна гэсэн.  Би тухайн өдрийн 16 цагийн үед Зоосонхүүгийн А гэх хүний 5540580227 дугаартай данс руу өөрийн 5540595710 дугаартай данснаас 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн мөнгийг сургалтын төлбөр, дүрэмт хувцасны мөнгө гэж ойлгосон. 07 дугаар сарын 01-ний өдөр Ц өөрийн 89190810 дугаараас миний 88328096 дугаар руу залгаад “07 дугаар сарын 02-ны өглөө сургууль дээр бэлэн бай. Эрүүл мэндийн үзлэгээр орно” гэж ярьж байна гэсэн. 07 дугаар сарын 01-ний өдрийн орой ах бид 2 өөрсдийн хувийн унаагаар Улаанбаатар хот руу гарсан. 07 дугаар сарын 02-ны өглөө 07 цагийн орчим Хууль Сахиулахын Их Сургуулийн гадна талын машины зогсоол дээр очсон. Б гэх хүн бид 2-той ирж уулзсан. Бид 2-ын дэргэд У гэх хүнтэй утсаар яриад манай ахад Уийн дугаарыг өгөөд шалгалтанд нь амжилт хүсье гээд яваад өгсөн. Удалгүй гадна шалганаас У гэх хүн бид 2-ыг дуудуулсан. Сургууль руу ороод Уийн өрөөнд очиж уулзаад баримт бичгүүдээ үзүүлсэн. У баримт бичгүүдийг үзээд “болж, сургуулийн эрүүл мэндийн үзлэгээр орно” гэж хэлсэн. Сургуулийн эрүүл мэндийн үзлэгээр ороод тэнцсэн. Тэнцэхэд “төрийн тусгай албан хаагчдийн эмнэлэг дээр очиж нарийн шинжилгээнүүдээ өг” гээд эрүүл мэндийн хуудас өгсөн. “Эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцэхгүй бол дараагийн шалгалтандаа тэнцэхгүй буюу 1 дээр нэмэх нь 1 хөтөлбөрт орох боломжгүй” гэсэн. Би шат дараатайгаар эрүүл мэндийн үзлэг зэргээр орж тэнцсэн байгаа. 07 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдрийн хооронд шалгалтуудаа өгөөд 07 дугаар сарын 04-ний өдрийн өглөө Хууль Сахиулахын Их Сургууль дээр очиход 1 дээр нэмэх нь 1 хөтөлбөрт орох хүүхдүүд сорил өгөхөөр нэрийг дуудаж байсан. Би нэрээ хүлээгээд байж байтал миний нэр гараагүй. Тухайн нэр дуудаж байсан хилийн цэргийн ахмадаас нэрээ асуугаад шүүж үзэхэд миний нэр байхгүй байсан. Намайг “хаанаас эрүүл мэндийн хуудсаа авсан бэ” гэж асуусан. Би “У  гэх хүнээс авсан” гэж хэлэхэд “танай эгч чинь ганцад хоригдож байгаа мэдээгүй юм уу” гэж хэлээд намайг У гэх хүний өрөө лүү дагуулж орсон. Дагуулж ороод бүртгэлийн дэвтрээс шүүж үзэхэд хамгийн сүүлд намайг бүртгэсэн байсан. Программаас шүүж үзэхэд байхгүй байсан. Тэгсэн “программд бүртгэж чадалгүй баригдаад явчихаж” гэж хэлээд Отгонбаяр гэх хүн намайг дагуулаад 1 өрөө лүү орж надаас тайлбар авсан. Дараа нь манай ахыг дуудаж тайлбар аваад бид 2-ыг Авлигатай Тэмцэх Газар луу явуулсан. Надад шууд орох санаа зорилго байгаагүй. Би шаардлагыг хангасан байсан. Би үе шат дараатайгаар эрүүл мэндийн үзлэг зэрэгт орж явсан. Прокурор намайг буруутгаж байгаад гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Цийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Эын хохирогчоор өгсөн: “Би Б намайг залилсан гэж бодохгүй байна. Би хүүхдээ сургуульд оруулчихаад дараа нь дүүтэйгээ жич уулзъя гэж бодож байсан. Би тэр мөнгийг Баас буцаагаад авчихсан. Б надад цувуулж өгсөөр байгаад тооцоо дууссан. Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

          С.Уийн ашиглаж байсан албаны Делл маркийн компьютерт үзлэг хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.46-50/,

          Б.Аын гар утсанд үзлэг хийсэн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.52-56/,

          Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлүүд, хавтаст хэрэгт тусгасан баримт бичгүүд, үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.57-78, 84-110/,

          Ч.Отгонбаяраас гаргаж өгсөн бичлэгт үзлэг хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл, бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.1.79-83/,

          Гар утасны дугаар эзэмшигч нарын мэдээлэл, орсон, гарсан дуудлага, захидлын хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.14-52, хх.3.106-107/,

          С.У, Ж.Б нарыг ажилд томилох тухай тушаал, албан тушаалын
тодорхойлолт, алба хаагчийн анкет, ажлын үнэмлэх зэрэг баримт бичгийн
хуулбарууд /хх.2.57-61, 193-204, 236, 6.56-58/,

          Арилжааны банкуудаас гаргуулж авсан дансны хуулга, үзлэг хийсэн
тэмдэглэл /хх.2.88, 162, 165, 168, 213, 218, 121/,

          Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
мөрдөгчийн магадлагаа /хх.3140-150, хх.4.119-123/,

          Хууль Сахиулахын Их Сургуулийн Захирлын 2015 оны 07 дугаар сарын 03-
ны өдрийн А/148 дугаар, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/53 дугаар
тушаалын хуулбар /хх.4.151-161, 165-199/,

          Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 855 дугаартай дүгнэлт /хх.3.172-179/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Б.Эын хохирогчоор өгсөн: “... Сүүлд нь Б.Аыг Хууль Сахиулахын Их Сургуульд оруулахад асуудал үүсч, Авлигатай Тэмцэх Газраас шалгаж эхэлсний дараа би Ч.Б руу шилжүүлсэн 6.000.000 төгрөгөөс Б 500.000 төгрөгийг нь авсан гэдгийг мэдсэн. 500.000 төгрөгийг авсан талаар надад өөрөө ярьж хэлээгүй... Миний хувьд Ж.Бд гомдол, санал байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.15-16, 6.14-16/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Ч.Отгонбаярын өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай сургуульд элсэн орохоор цахим хаягаар бүртгүүлсэн 6200 гаран элсэгчийн бүх оноог татаж авах үед 384 элсэгчийн нэвтрэх нэр нууц код буруу гэсэн шалтгаанаар оноо нь татагдаагүй. Тэгээд дэд хэсгийн гишүүд нэрийг нь хувааж аваад бүх элсэгч нар луу утсаар нь холбогдож хэлээд нэвтрэх нэр, нууц үгийг нь тэр дор нь засуулаад Боловсролын яамны сайтнаас татаж авсан. Нийт элсэгч нарын оноог татаж авсны дараа оноогоор нь жагсааж, сургуулиас тавьж буй босго оноонд хүрсэн 200 гаран элсэгч нар луу нэгэн зэрэг тухайн шөнөдөө “Танд элсэлтийн нэмэлт шалгалтанд орох эрх үүссэн тул 2018 оны 07 дугаар сарын 03-ны дотор их сургуульд биеэр ирж бүртгүүлнэ үү, Хууль Сахиулахын Их Сургууль гэсэн мессежийг зэрэг явуулсан. Үндсэндээ 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс мессэж хүлээн авсан элсэгч нар холбогдох бичиг баримтын хамт эхнээсээ ирж сургууль дээр өндөр болон жингээ үзүүлээд тэнцсэн элсэгч нь сургуулиас Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгөх эмнэлгийн хуудсыг авч байсан. 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би, биеэр бүртгүүлж байгаа элсэгч нарын хэв журмыг сахиулахаар сургуулийн шалган нэвтрүүлэх байран дээр очиж, шалган нэвтрүүлэх байраар орж байгаа элсэгч бүрээс мессэж ирсэн эсэх талаар асуугаад, утсан дээрх мессежийг нь үзээд оруулж байтал Б.А гэх залуугийн гар утсан дээр нь мессеж байхгүй байсан. Тэгэхээр нь шалган нэвтрүүлэх байрны арын өрөө лүү дагуулж ороод мессеж ирсэн утас чинь хаана байна вэ, сургуульд элсэн орох бичиг баримтууд чинь хаана байна вэ гэж асуухад танай сургалтын албанд чинь өгчихсөн гэсэн. Би гайхаад хэзээ хэнд өгсөн юм бэ гэхэд танай сургалтын албаны С.У эгчид өгчихсөн гэсэн. Ингээд сэжиг аваад С.Уийг хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй юм байна гэж ойлгоод хөдлөхгүй, найдвартай болгъё гэж бодоод Б.Аыг дотогш нь бүртгүүл, бүртгүүл гэж хэлээд сэжиг авахуулахгүйгээр дотогшоо оруулсан. Дотогшоо оруулсныхаа дараа би Б.Аын араас нь хяналт тавихад дотуур байр луу элсэгч нарын бүртгэлийн хэсэг дээр очсон. Бүртгэгч бичиг баримтыг нь шаардахад юм ярилгүй сургуулиас гараад явсан. Тэгэхээр нь би бүртгэлийн ажилтанд Б.Аыг эргэн орж ирвэл надад хэлээрэй гэж захиад ажлаа хийж байтал орой 17 цагийн орчим дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Отгонбаатар над руу станцаар С.Уийг бүртгэгч нарын өрөөнд орж ирээд дэвтэр дээр нь хүүхэд бүртгэчихээд гараад явчихлаа гэсэн... С.У дээр очоод манай өрөөнд ирээд уулзаадхаарай асуух юм байна шүү гэж хэлчихээд гарч Б.Аыг дагуулаад өрөө лүүгээ орсон. Б.Ааас бичиг баримтынх нь талаар хэрхэн элссэн талаар асуухад “С.У эгч намайг цахим бүртгэлд бүртгүүлж өгсөн. Манай ээж, эгч нар л С.У эгчтэй ярьсан юм шиг байна лээ, би сайн мэдэхгүй байна” гээд байж байтал Б.Аын гар утас дуугараад Болороо эгч гэсэн дугаар дуудаж байсан. Тэгэхээр нь би Б.Аыг “чанга яригч дээр нь тавьж байгаад ярьчихаа” гэж байгаад яриулахад цаанаас нь залгасан хүн нь “Хүн амьтан юм асууж байна уу, юм хум асуувал дуугүй л байгаарай. Урнаа эгч нь дүнг нь нэмчихсэн чинь тэрэн дээрээ шалгагдаж байна. Оноонуудыг нь жаахан жаахан нэмчихсэн чинь шалгагдаж байна гэсэн. Чамаас хүн амьтан юу ч асуугаагүй юу, чи одоо хаана байна. Өндөр жинг чинь авсан уу, эрүүл мэндийн хуудсаа авсан уу, холхон шиг байгаарай” гэж хэлээд тасалсан. Гэтэл Болороо нь 3 минут гарын хугацааны дараа дахин Б.А луу залгаад Урнаа эгчийнхээ нэрийг ерөөсөө хэлж болохгүй шүү, Оростогоо гээд хурандаа гэж хэлээрэй, энэ хүн дээр очоод Оростогоо хурандаа бүртгүүлчих гэсэн юмаа” гэж хэлээрэй гэж хэлчихээ тасалсан. Тэр хооронд би Б.Атай ярилцаад байж байсан ба хичнээн төгрөгийг хахуульд өгсөн талаар асуухад “6.000.000 төгрөг л яригдаад байсан. Ээж, эгч нар сайн мэдэж байгаа. Ээж Хэнтий аймаг дахь хашаа байшингаа зарсан” гэж байсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.136-137, 138/,

          “... Түүнээс хойш 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр элсэгч нар сургууль дээр эмч нарын үзлэгээр орохоор иртэл 1+1 хөтөлбөрт хамрагдсан гээд Ч.Ц гэх залуу нэрсийн жагсаатанд нэр нь байхгүй явж байсан. Тэгээд би Ч.Цэдэндамбыг өрөөндөө дуудаж уулзаад 1+1 хөтөлбөрийн бүртгэл дуусчихсан. “Чамайг хэн ярьж эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа юм бэ” гэсэн чинь “С.У эгч намайг эрүүл мэндийн үзлэгтээ орчихоорой” гэсэн. Би Ч.Цас С.Утэй ямар холбоотой болох талаар асуухад “би сайн мэдэхгүй. Манай ах мэдэх байх. Манай ах хүнээр дамжуулж яриулсан. 3.000.000 төгрөг л яриад байсан” гэсэн. Ч.Цас “чи ямар мэргэжилтэй юм бэ” гэсэн чинь “барилгын мэргэжилтэй “гэхээр нь 1+1 хөтөлбөрийн бүртгэлээс Ч.Цэдэндамбыг шүүж үзэхэд эрх зүйч мэргэжилтэй байсан. 1+1 хөтөлбөрт эрх зүйчээс бусад мэргэжилтэй элсэгч нарыг элсүүлдэг журамтай байдаг. Тэгээд Ч.Цас ахыг нь асуухад “гадаа хүлээгээд байж байгаа” гэхээр нь дуудан оруулж ирээд тодруулахад хүнээр дамжуулж С.Ут 1.500.000 төгрөг өгсөн талаар ярьсан тул дахин Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар мэдэгдэж явуулсан...” гэх мэдүүлэг /хх.3.112-113/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Хууль Сахиулахын Их Сургуулийн Соёл олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ц.Чингүнжавын өгсөн: “... Миний ярьсан элсэгч нарын дунд Бын А гэж байна. Юу гэж ярьсан талаар нь санахгүй байна. Харин Б.Аын нэрийн ард “Хасав” гэсэн тэмдэглэгээг хийсэн байгааг харахад нэг бол утас нь холбогдохгүй, эсхүл тухайн дугаар нь ашиглалтад байхгүй, утсаа аваагүй, хэрвээ утсаа авсан бол буруу бүртгүүлсэн байгаа гэсэн талбар хэлж байгаа зэрэг шалтгаанаар хассан ...” гэх мэдүүлэг /хх.1.139/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Хууль Сахиулахын Их Сургуулийн Төв номын санд номын санч Э.Соёлмаагийн: “Би өрөө лүүгээ хаалгаа хаачихаад сууж байтал араас С.У орж ирэнгүүтээ шууд өрөөний хаалга хаагаад миний сууж байсан ширээн дээр аягаа маш хурдан тавьснаа, цүнхнээсээ цаас гаргаж ирээд миний ширээн дээр шидчихээд “наадхаа устгачихаарай” гэж хэлсэн. Яг тэр үед Авлигатай Тэмцэх Газрын мөрдөгч хаалга татаад онгойлгох үед С.У эргэж гараад явсан. Ширээн дээр шидсэн цаасыг нь би аваад харахад Хууль Сахиулахын Их Сургуулийн Захирлын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/121 тушаал, түүний хавсралтууд болон бичгийн цаасан дээр гараар бичсэн нэрийн жагсаалт байсан. Тэгээд би шууд тус цаасыг Авлигатай Тэмцэх Газрын ажиллаж байсан 509 тоот өрөө рүү оруулаад, учрыг нь тайлбарлаж хэлээд цаасыг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.140/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Хууль Сахиулахын Их Сургуулийн Боловсролын үнэлгээний төвд элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханы өгсөн: “... Манайхаас зохион байгуулж буй шалгалтын нэгдсэн мэдээллийн баазад оноо нэмэх, засвар хийх боломжгүй. Харин босго оноо нь хүрээгүй хүүхдийн оноог нэмж байгаа асуудал нь тухайн сургуулийн элсэлтийн комиссын асуудал болно. Босго оноо нь хүрээгүй хүүхдийг элсүүлэх нь тухайн хүүхдэд хортой үр дагавар ихтэй. Өөрөөр хэлбэл Боловсролын зээлийн сангаас зээл, тусламж авах боломжгүй, дээрээс Мэргэжлийн хяналтын газраас шалгалт орж баригдвал сургалтын төлбөрөөр хохирч болзошгүй, мөн их дээд сургуулиа төгсөхдөө Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог нь тулгаж үзэхэд зөрүүтэй байвал сургуулиа төгсөж чадахгүй байдалд хүрнэ ...” гэх мэдүүлэг /хх.1.142/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Хууль Сахиулахын Их Сургуулийн Сургалт чанарын албаны мэргэжилтэн И.Ургамалын өгсөн: “... С.У нь Хууль Сахиулахын Их Сургуульд 7 дахь жилдээ ажиллаж байна. 2015, 2016, 2018 оны элсэлтийн шалгалтыг зохион байгуулахад оролцсон байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.146-147/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Хууль Сахиулахын Их Сургуулийн Хууль сахиулахын удирдлагын академийн захирал П.Батбаатарын өгсөн: “Миний бие Хууль Сахиулахын Их Сургуулийн Захирлын тушаалаар 2018 оны бакалаврын сургуулиудад суралцагч элсүүлэх элсэлтийн комиссын нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. 2018 оны элсэлтийн шалгалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө С.У 7 хоногийн өмнө миний өрөөнд орж ирээд “элсэлтийн шалгалтын үеэр албаны компьютерууд нь улсын нэгдсэн сүлжээнд холбогдохоороо хүчин чадал муутайгаас гацах, удаан унших зэрэг тохиолдол их гардаг, тиймээс энэ жилийн элсэлтийн шалгалтад зориулж 2 ширхэг шинэ компьютер худалдан авч өгөх асуудлыг шийдээд өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. С.Уээс гаргасан хүсэлтийг би Хууль Сахиулахын Их Сургуулийн Санхүү, хангамж үйлчилгээний газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоод уламжилсны дагуу хүчин чадал сайтай компьютер шийдэж өгсөн байсан. Би хэд хоногийн элсэлтийн шалгалтын ажлын хэсгийнхнээс “компьютерээ авсан уу” гэсэн чинь “авчихсан” гэж байсан. Тэгээд ажлын хэсгийнхэн бөөнөөрөө сууж байсан болохоор 509 тоот өрөөнд ажиллахаар болсон. Ингээд 2018 оны 07 дугаар 01-ний өдөр улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтын дүн нэгдсэн журмаар гарч сургуулиуд Боловсролын үнэлгээний төвийн нэгдсэн сангаас өөрсдийн сургуульд бүртгүүлсэн элсэгч нарын оноог татах үйл ажиллагаа явагдсан. С.Уийн хувьд олон жил элсэлтийн шалгалтын комисст орж ажиллаж байсан юм байна лээ. Тэр утгаараа хамгийн туршлагатай ажилтан байсан учраас элсэлтийн шалгалтын оноо татах ажлыг С.У дангаараа албаны Делл маркийн суурин компьютер дээр суун ашиглаж байсан. Ер нь бол элсэлтийн шалгалтын бүрэлдэхүүнд орсон гишүүд бүгдээрээ тус компьютер дээр суух эрхтэй байсан. Тэгэхээс хэн нэгэнд нь хариуцуулаад эзэмшүүлсэн асуудал байхгүй. Мөн С.Ут дангаар нь хариуцуулаад эзэмшүүлсэн асуудал байхгүй. С.У элсэлтийн шалгалтын үеэр надаас, элсэлтийн шалгалтын үйл ажиллагаа дууссаны дараа надад тус “Делл маркийн суурин компьютерыг албан хэрэгцээнд ашиглуулахаар өгөөч” гэж гуйж байсан. Элсэлтийн шалгалт дууссанаас хойш хэнд дансалж ашиглуулж байгаа талаар нь би мэдэхгүй байна. Үүнийг Санхүү хангаж үйлчилгээний газраас тодруулж асуух нь зүйтэй байхаа. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу Боловсролын үнэлгээний төвийн нэгдсэн сангаас оноо татах үеэр Сургалтын албаны мэргэжилтэн И.Ургамал ирээгүй. Би маргааш өдөр нь И.Ургамалыг дуудаж “яагаад гол ажлын үеэр ирж ажиллаагүй юм бэ” гэхэд “би С.У эгч рүү утсаар яриад хэзээ цуглах юм бэ” гэж асуусан чинь “ирэх шаардлагагүй, сургалтын албаныхнаас олон хүн хэрэггүй” гэж П.Батбаатар захирал хэлсэн гэсэн учраас очоогүй гэсэн. Мөн оноо татах үеэр С.У нь өөрийнх нь дэргэд хараад зогсож байгаа хүмүүсийг “холдуулаад өгөөч, надад ажил хийхэд саад болоод байна” гэж надад хүсэлт тавьсан...” гэх мэдүүлэг /хх.3.116-117/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Б.Аын гэрчээр өгсөн: “... Би өнгөрсөн жил буюу 2017 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн 12 дугаар ангийг төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд 420 оноо авсан. Улаанбаатар хотод байдаг Монголын Үндэсний Их Сургуулийн Хууль эрх зүйн ангид сурч байгаад 1 дүгээр семестртээ суугаад 2 дугаар семестртээ суугаагүй бичиг баримтаа аваад гарчихсан юм. Гарсан шалтгаан нь Хууль Сахиулахын Их Сургуульд орж суралцах хүсэлтэй байсан тул гарчихсан юм. Өнгөрсөн жил өгсөн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 420 байсан тул Хууль Сахиулахын Их Сургуулийн босго оноонд хүрээгүй байсан л даа. Тэгээд ээждээ болон аавын төрсөн эгчийн охин Б гэдэг эгчдээ “Хууль Сахиулахын Их Сургуульд ормоор байна” гэхэд Б эгч “болох байхаа, таньж мэддэг хүн байвал хэлж ярьж өгье” гэж байсан. Б эгч Б гэдэг эгчээр дамжуулан зуучлуулсан байх. Б гэдэг нь манай аавын төрсөн эгчийн нөхрийнх нь төрсөн дүү гэж сонссон. Тэр Болороо гэдэг эгч Хууль Сахиулахын Их Сургуульд ажилладаг С.У эгчийг таньдаг юм шиг байна лээ. Б эгч зуучилж У эгчтэй 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр С.У эгчийн гэрт нь Хууль Сахиулахын Их Сургуулийн хажуугийн 5 давхар байранд очиж уулзаад бичиг баримтуудаа өгсөн. У эгчтэй уулзах үед Б эгчтэй хамт очиж уулзсан юм ... Би бол өгөөгүй. Миний ойлгож байгаагаар “6.000.000 төгрөг өгсөн” гэж ээж надад хэлж байсан ... Цээж зургаа өгөөд С.Уранчимаг эгч миний зургийг бүртгэж байгаа цаасан дээрээ наагаад намайг гараар бүртгэж авсан. Тэгээд эрүүл мэндийн үзлэгийн цаасаа аваад эрүүл мэндээ эмчид үзүүлсэн чинь эрүүл мэндээр тэнцэнэ гэсэн хуудсаа бариад С.У эгчийн өрөөнд очсон чинь С.У эгч байхгүй байсан. Тэгтэл нэг хошууч цолтой ах намайг “наад эрүүл мэндийн хуудсаа надад өгчих, чи тэгээд гараад байж бай” гэсэн. Тэгээд удаа ч үгүй нөгөө хошууч ах гарч ирээд намайг дагуулж өөр өрөөнд очоод надаас С.У эгчтэй ямар холбоо харилцаатай талаар асуусан. Тэгэхээр нь би өөрийн мэдэх зүйлээ хариулсан. Тэр ах С.У нь Б, Б эгч нартай ямар холбоо харилцаатай талаар юм асуугаад байсан. Тэгтэл орой 18 цагаас 19 цагийн хооронд миний утас руу Б эгч залгахад хошууч ах чанга яригч дээр нь тавиад ярь, надтай хамт байна гэж битгий хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд утсаа автал Б эгч “миний дүү хаана байна? Чамтай хүн уулзаагүй биз дээ, У эгч нь чиний оноог нэмэх гэж байгаад мэдэгдсэн юм шиг байна. Тэгээд шалгуулж байгаа юм байна. Чамтай хүн уулзаж янз бүрийн юм асуувал битгий юм яриарай. Мэдэхгүй гэж хэлээрэй” гэж үг зааж өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин залгаад “Чи хаана байна гэхэд нь сургууль дотор зогсож байна” гэхэд “чамтай хүн уулзан юм асууж лавлаагүй биз” гэхэд “үгүй” гэж хэлсэн. “Хэрвээ хүн асууж лавлаад байвал хурандаа Оростогоо гэж хүн намайг явуулж бүртгүүлээрэй гэсэн юм гэж хэлээрэй” гэж үг зааж өгсөн. С.У эгч бас над руу яриад “чиний оноог чинь жоохон нэмсэн шүү, чамтай ямар нэг хүн уулзаж юм асуувал юм битгий дуугараарай” гэж бас захиж байсан. Энэ бүх яриаг хошууч ах өөрийнхөө утсан дээр бичиж аваад байсан...” гэх мэдүүлэг /хх.1.119-120/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Б.Аын яллагдагчаар өгсөн: “... Би 2017 онд Монгол Үндэсний Их Сургуульд элсэн орсон байдаг. Тэгээд 2018 онд Хууль Сахиулахын Их Сургуульд орох хүсэлтэй байгаа талаараа ээж Б.Эд хэлсэн. Ээжид хэлснээс хойш хэсэг хугацааны дараа ээж над руу утсаар залгаад “Ж.Б эгчтэйгээ уулзаадхаа” гэсэн. Тэгээд би Ж.Б, Г.Б эгч нартай уулзаж С.Уийн гэрт буюу Хууль Сахиулахын Их Сургуулийн хойд талын байранд очсон... Миний элсэлтийн ерөнхий шалгалтын оноо Хууль Сахиулахын Их Сургуульд элсэн ороход хүрэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.6.29-32/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Б.Эын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... А 2017 онд Хэнтий аймагт ерөнхий боловсролын сургууль төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд 400 гарантай оноо авсан нь бага байсан тул Улаанбаатарт Монголын Үндэсний Дээд Сургуулийн Хууль эрх зүйн ангид элсэн суралцаж байгаад цаашид уг сургуульд суралцах сонирхолгүй байна гээд 1 дүгээр курсээ төгсөөд бичиг баримтаа авсан. Өөрөө надад хэлэхдээ “Хууль Сахиулахын Их Сургуульд ормоор байна” гэж байсан. Манай хуучин салсан нөхөр Бын төрсөн эгчийнх нь охин Б гэж охин байдаг юм. Тэр охин өөрөө Хууль Сахиулахын Их Сургуульд сурдаг. Тэр охинд “таньж мэддэг хүн байна уу, манай хүү танай сургуульд ормоор байна гээд байна, оноо нь бол бага л даа” гэж хэлсэн. Б “хүнээс асууж өгье. Манай нутгийн нэг хүн байдаг. Би өөрөө сайн танихгүй, уулзаад үзье” гэж хэлсэн. Бгийн найз нь гэх эмэгтэй С.У нь Хууль Сахиулах Их Сургуульд ажилладаг гээд манай хүүхдийг сургуульд оруулж өгөх гээд байгаа хүн нь С.У гэж хүн гэж ойлгосон. Энэ дунд надад зуучилсан хүн бол Б юм. 6.000.000 төгрөгийг дүү Бын ХААН банкны данс руу нь өөрийн ХААН банкны 5954113184 тоот данснаас 2018 оны 05 дугаар сарын сүүлээр шиг санаж байна шилжүүлсэн юм ...” гэх мэдүүлэг /хх.1.117-118, 192-194, хх.3.128-131/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Ж.Бын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Г.Б эгч над руу эргэж утсаар яриад “хүнээс асуулаа 5-6 сая төгрөгөөр оруулдаг юм шиг байна. Үнэтэй юм байна. Юу ч гэсэн Б.Э эгчдээ хэлэхгүй юу даа” гэсэн. Г.Б эгчийн надад хэлсэн үгийг би Б.Э эгч рүү утсаар яриад хэлсэн чинь Б.Э эгч “хамаагүй ээ, эгч нь мөнгийг нь аргалаад явуулъя, тэгэхгүй бол Б.Аын сургууль соёл нь хэцүүдлээ, эртхэн засаж авахгүй бол буруу замаар орох гээд байна” гэсэн... Б.Э эгчээс өөрийн дансаар 6.000.000 төгрөгийг аваад 5.500.000 төгрөгийг нь Г.Б эгчийн данс руу шилжүүлсэн. 6.000.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг нь би хувьдаа хэрэглэчихсэн юмаа. Энэ талаа өмнө мэдүүлэг өгөхдөө санаа зовоод хэлж чадаагүй юмаа ...” гэх мэдүүлэг /хх.1.121-122, 204-206, хх.3.124-127, хх.5.36-38, хх.6.40-42/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Г.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Аыг сургуультай болгъё гэсэн бодолтой л өгсөн. 2018 оны 02 сарын дундуур Ж.Б над руу утсаар яриад “Б.Аыг сургуультай болгохгүй бол, одоо сурч байгаа сургуульдаа явахгүй юм. Уг нь Хууль Сахиулахын Их Сургуульд оруулчихвал зүгээр байна, та хүнээс асууж сураглаач” гэж байсан. Тухайн үед нь би “за за” гээд л орхисон. Тэрнээс хойш Ж.Б утсаар ярихдаа Б.Аыг “хичээлдээ явахгүй байна. Гадуур дотуур тэнээд байна” гэдэг байсан. Тэгээд би найз С.Утэй 2018 оны 03 сард утсаар яриад “манай ахын хүүхэд Монголын Үндэсний Их Сургуульд сурдаг юмаа, сургуульдаа сурах дургүй, Хууль Сахиулахын Их Сургуульд орох сонирхолтой юм байна, туслах боломж байна уу” гэж асуусан. Тэгэхэд С.У “наад хүүхэд чинь элсэлтийн ерөнхий шалгалтаа өндөр оноотой өгсөн байх шаардлагатай, бие бялдар сайн байх ёстой, биедээ шивээсгүй, шарх сорвигүй байх ёстой” гэж хэлсэн. Эхний удаа утсаар ярихад иймэрхүү яриад болоод өнгөрсөн. Ж.Б болохоор над руу байнга ярьдаг бөгөөд “Б.Аын сургуулийн асуудлын талаар хүнтэй ярьсан уу” гэж асуудаг байсан. Тэгээд би Ж.Бд С.Уийн ярьсныг хэлсэн. Түүний дараагаар би С.Утэй утсаар яриад “танай сургуульд оруулахад нөгөө хүүхдийн ар гэрээс мөнгө өгье гэсэн юмаа, хэдэн төгрөг өгвөл болох бол” гэж асуухад тодорхой хариу хэлээгүй. Түүнээс хэд хоногийн хугацааны дараа би дахиад С.Утэй утсаар ярьж дахин асуухад “6.000.000 төгрөг байхад болох байхаа” гэсэн. С.Утэй утсаар ярьж үнийг тодруулсны дараагаар би Ж.Бтай утсаар ярьж “6.000.000 төгрөг гэж хэлж байна” гэсэн. Түүнээс хойш удаагүй хэд хоногийн дараа Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 72 дугаар гудамжны 958-1 Ж.Б над руу утсаар яриад “Б.Э эгчээс мөнгө ирчихсэн байна, С.У эгчтэй уулзъя” гэсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би Ж.Бтай хамт Хууль Сахиулахын Их Сургууль дээр очиж Хууль Сахиулахын Их Сургуулийн гадаа С.Утэй уулзаад бэлнээр 5,500,000 төгрөгийг өгсөн. Ж.Б Б.Эаас 6.000.000 төгрөгийг дансаар авсан юм байна лээ. Тэгээд миний ХААН банк дахь 5064027080 дугаартай данс руу 5.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би тэрийг нь өөрийнхөө данснаас бэлнээр гаргаад С.Ут өгсөн. С.Ут 5.500.000 төгрөгийг өгөхөд Ж.Б, Б.А нар хажууд байсан. Мөнгө өгсний дараа Ж.Б, Б.А нар явцгаагаад би С.Утэй хамт сургууль руу нь ороод орой ажил тарахаар нь гэр лүүгээ хүргүүлсэн. С.У намайг өрөөнд нь ороход 5.500.000 төгрөгөөсөө 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би тухайн үед нь “яах юм бэ, хэрэггүй ээ” гэсэн чинь “зүгээр зүгээр, хэрэгтэй юмандаа зарцуулаарай” гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.198-201/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Ч.Цийн яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр О.Б өөрөө над руу утсаар яриад “бүртгэл нь дуусах гээд байна, мөнгө төгрөгөө яаралтай данс руу хийх хэрэгтэй байна, өнөөдөр 18 цагаас өмнө мөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд би “ямар данс руу хийх юм бэ” гэсэн чинь “би өөрийнхөө данс руу авмааргүй байна, З.Аын данс руу хийчихээ, би яриад З.Ааас авчихъя” гэсэн. Мөнгийг шилжүүлэхээс өмнө О.Бд, С.Ут өгөхөөсөө өмнө захиран зарцуулах талаар зөвшөөрөөгүй, бидний хооронд ямар ч тийм яриа болоогүй. Би мөнгөө найз З.А руу шилжүүлээд З.Аыг О.Б руу шилжүүлээд О.Бг С.Ут өгсөн байх гэсэн ойлголттой байсан. Тэгэхээс би С.Уийг огт танихгүй 2018 оны 07 дугаар 02-ны өглөө Улаанбаатарт ирж Хууль Сахиулахын Их Сургууль дээр очиж С.Уийн өрөө рүү орж хальт уулзсан. Хууль Сахиулахын Их Сургуулийн гадаа зогсож байхад О.Б өөрөө ирж уулзаад явсан. Тэгээд дүү Ч.Ц бид 2-ыг “шалган нэвтрүүлэх байран дээр нь очоод хүлээж бай С.У цаанаас нь дуудна” гэж хэлээд өөрөө явсан. Асуудал үүссэний дараа би Авлигатай Тэмцэх Газар дээр ирж мэдүүлэг өгсөн. Тэгээд мэдүүлэг өгчихөөд гарч байтал О.Б над руу утсаар яриад “юу болсон бэ, чамайг хүн амьтан дагаад байгаа юм биш үү, ямар асуудал болсон, хаана яваад байгаа юм бэ” гэсэн. Би “Авлигатай Тэмцэх Газар дээр ирж мэдүүлэг өгөөд явж байна, болсон асуудлыг бүгдийг нь үнэн зөвөөр нь мэдүүллээ, тань руу шилжүүлсэн мөнгө чинь асуудалтай мөнгө байсан юм байна, мөнгө байгаа бол та буцаагаад шилжүүлчих” гэсэн чинь “за за би хуульч дүүгээсээ зөвлөгөө аваад эргээд ярья” гэсэн. Түүнээс хойш 2 хоногийн буюу 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр О.Б 1.500.000 төгрөгийг дүүгийн данс руу буцаагаад шилжүүлсэн байсан. Миний хувьд гэм буруугийн асуудлаар маргахгүй байгаа. Хэрэг шийдэгдэхгүй удаашраад байгаа нь хүндрэлтэй байна. Яаралтай нэг талд нь багтааж шийдүүлмээр байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Хэргийг түргэн хугацаанд шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх.2.218-220/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд З.Аын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... О.Б өмнө нь салсан нөхрийн нагац эгч нь байсан. Ч.Ц нь одоо цуг амьдарч байгаа нөхөр Б.Баяржавхлангийн багын найз нь байгаа юм. Ч.Ц нь Ч.Цийн төрсөн дүү байгаа юм. С.У гэдэг хүнийг танихгүй юм байна. 2018 оны 06 дугаар сарын 25-ны орчим О.Б эгч над руу утсаар ярихдаа яриан дундаа “Хууль Сахиулахын Их Сургуульд 1-ээс 2 хүүхэд авна. Ойр дотны чинь ах дүү нарт орох хүүхэд байна уу, асуугаад өгөөрэй” гэсэн. Тэгээд би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн фейсбүүк дээрээ Хууль Сахиулахын Их Сургуульд 1-2 хүүхэд авна гэсэн зарыг байршуулсан. 2 цагийн дараа найз Ч.Ц над руу залгаад ... би Цийг “чи О.Б эгчтэй өөрөө холбогдоод ярьчих” гээд 99047999 дугаарыг нь өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 29-ний үдээс хойш Ч.Ц нар руу утсаар яриад “дансны дугаараа өгчихөө, О.Б эгч чинь чиний данс руу мөнгө хийчих” гээд байна гэсэн... О.Б эгч “би санхүүгийн ажилтай хүн болохоор дансаар мөнгө төгрөг хийж болохгүй байна. Чи өөрийнхөө данс руу авчихаа, дараа нь би чиний данснаас авчихъя” гэсэн. Ингээд Ч.Ц нар тэр өдрийнхөө орой нь 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Ч.Цаас мөнгө орж ирснээс 2 цагийн дараа би гар утаснаас интернет банкны үйлчилгээг ашиглаж О.Б эгчийн өөрийнх нь данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш чимээгүй байж байтал 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр найз Ч.Ц ажил дээр ирээд болсон асуудлын талаар бүгдийг хэлсэн. Би фейсбүүк дээр байршуулсан зараа Ч.Цтай холбогдсоны дараа устгачихсан. О.Б эгч надтай утсаар ярьж байхдаа “Хууль Сахиулахын Их Сургуульд миний таньдаг хүн байдаг юм. Эгч нь бол дундаас нь мөнгө төгрөг харсан юм байхгүй” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.132, хх.3.139, хх.4.112-118/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Ч.Цэдэндамбын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би энэ жил Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Одоогоор ажилгүй гэртээ Өвөрхангай аймагтаа амьдарч байна. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ах Ч.Ц над руу утсаар залгаад фейсбүүк дээр ХСИС-д 1-2 оюутан элсүүлж авна гэсэн зар байна... Манай найзын эхнэр зарлалын чанартай мэдээлэл фейсбүүк дээр тавьсан байхаар нь холбогдож асуулаа. Таньдаг хүн нь ХСИС-д элсүүлнэ гээд байгаа юм байна. 1+1 хөтөлбөр буюу бакалаврын эрэгтэй оюутан элсүүлж авах гэж байгаа юм байна. 1+1 хөтөлбөр гэхээрээ 2 жил сураад дэслэгч цолтой төгсөх юм байна лээ. Ингээд ээж, ах бид 3 ярилцаад боломжтой бол оръё гэж шийдсэн. Цаад хүмүүстэй нь ах л утсаар яриад яваад байсан. Цаад хүн нь сургуульд элсүүлэхийн тулд 3.000.000 төгрөг өг гэсэн байсан. Би төрсөн ах Ч.Цэрэнпүрэвээс 1.500.000 төгрөг зээлээд ахын найз З.Аын данс руу 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөгийг өөрийнхөө ХААН банк дахь данснаас АТМ-ээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.135, хх.3.111, хх.4.103/,

          Ч.Отгонбаярын гаргасан өргөдөл /хх.1.10/,

          Компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.19-26,46-51/,

          Эд зүйлийг буцаан өгсөн тухай тэмдэглэл /хх.1.26-28/,

          Мөрдөгчийн тайлбар /хх.1.29-30/,

          Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх.1.31-32/,

Үзлэгийн тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.33-34/, Элсэгчдийн бүртгэл /хх.1.36-37/,

          Б.Аын шалгалтын хуудас /хх.1.38/,

          Хууль Сахиулахын Их Сургуулийн захирлын тушаалын хуулбар /хх.1.40-45,56/,

          Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.52-55/,

          Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1.58,78/,

          Ч.Отгонбаяраас гаргаж өгсөн дуу хоолойны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх.1.79-82/,

          Ч.Отгонбаяраас гаргаж өгсөн СД-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх.1.83/,

          С.Уийн эзэмшлийн 2 ширхэг гар утсыг хураан авч, Авлигатай тэмцэх газрын ажилтанд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.111/,

          С.Уийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.23,55,58-59,65-69 151,157-160,225, 229-231, хх.2.192,203-215,210,211,213, хх.3.54, 207, хх.5.25-26/,

          Ч.Цийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.152, 2,221-223,225-227, шинээр гаргасан 2 хуудас/,

          Яллагдагчаар татсан прокурорын тогтоолууд /хх.1.182,191,196,203,208,217, хх.4.99-101, 108-110, хх.6.23-24,34-35/,

          Хууль Сахиулахын Их Сургуулиас албан бичгээр ирүүлсэн С.Ут холбогдох баримтууд /хх.2.191-215/,

          Ж.Бын хувийн байдлын талаарх баримтууд /хх.2.236-237, хх.3.83,222-229, хх.6.56,58-59, шинээр гаргасан 1 хуудас/,

          О.Бгийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.2.240-250, хх.3.1-8/,

          Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.3.49-50/,

          Хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай прокурорын тогтоол /хх.3.56-58/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээчийн 855 дугаартай дүгнэлт, холбогдох албан бичиг, баримт /хх.3.168-179/,

          Ч.Отгонбаярын ажлын байрны тодорхойлолт /хх.3.195-196/,

          Албаны шалгалт явуулах журмын хуулбар /хх.3.190-193/,

          Мөрдөгчийн магадлагаа /хх.4.119-123/,

          Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн албан бичгүүд /хх.2.54, 4.149-150,162-163/,

          З.Аын хувийн байдлын талаарх баримтууд /хх.4.125,228-242, шинээр гаргасан 10 хуудас/,

          Хууль Сахиулахын Их Сургуулийн дүрэм /хх.4.164-199/,

          Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх.4.244-245/,

          Прокуророос яллагдагчийг дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх.6.25,36/,

          Б.Аын хувийн байдлын талаарх баримтууд /хх.6.66-69/,

          Прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэг /хх.6.130-132/,

          Б.Эын хувийн байдлын талаарх баримтууд /шинээр гаргасан 2 хуудас/ зэрэг болно.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

          С.У нь Хууль Сахиулахын Их Сургуулийн Сургалт, чанарын албаны Чанарын үнэлгээний хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, хилийн цэргийн ахлах дэслэгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд буюу Б.Ат давуу байдал бий болгон тус сургуульд шууд оруулахаар урьдчилан амлаж, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний хотхоны 7 дугаар байрны 31 тоотод Ж.Б, Г.Б, Б.А нараар дамжуулж, Б.Эаас 5.500.000 төгрөгийн хахууль авч, тус сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар батлагдсан комиссын дэд хэсгийн бүрэлдэхүүнд багтан “... элсэгчдийг цахим бүртгэлд хамруулах, хяналт тавих, цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөс татан авах” зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байхдаа элсэлтийн шалгалтын оноо хүрээгүй Б.Аын оноог нэмж тавин, элсэлтийн бүртгэлд хамруулсан,

          Б.Э нь өөрийн төрсөн хүү Б.Аыг Хууль Сахиулахын Их Сургуульд шууд оруулах давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн Сургалт, чанарын албаны Чанарын үнэлгээний хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр Б.А, Ж.Б нартай урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн ХААН банк дахь 5954113184 дугаарын данснаас Ж.Бын ХААН банк дахь 5058021530 дугаарын данс руу 6.000.000 төгрөг шилжүүлж, Ж.Б, Б.А, Г.Б нараар дамжуулан 5.500.000 төгрөгийн хахууль өгсөн,

          Б.А нь Б.Э, Ч.Б, Г.Б нартай урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн өөртөө давуу байдал бий болгон Хууль Сахиулахын Их Сургуульд шууд орох зорилгоор тус сургуулийн Сургалт чанарын албаны Чанарын үнэлгээний багийн хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний хотхоны 7 дугаар байрны 31 тоотод Ж.Б, Г.Б   нарын хамт 5.500.000 төгрөгийн хахууль өгсөн,

          Ж.Б нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Хорих 407 дугаар ангид тоо бүртгэлийн туслах, ахлах ахлагчаар ажиллаж байхдаа Б.Эын төрсөн хүү Б.Аыг Хууль Сахиулахын Их Сургуульд шууд оруулах давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн Сургалт, чанарын албаны Чанарын үнэлгээний хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр Б.Э, Б.А, Г.Б нартай урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Эын ХААН банк дахь 5954113184 дугаарын данснаас өөрийн ХААН банкан дахь 5058021530 дугаарын данс руу 6.000.000 төгрөг шилжүүлэн авч, Г.Бгийн ХААН банк дахь 5064027080 дугаарын данс руу 5.500.000 төгрөг шилжүүлж тухайн өдөртөө хахуулийн мөнгийг Б.А, Г.Б нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний хотхоны 7 дугаар байрны 31 тоотод С.Ут өгсөн,

          Г.Б нь Б.Эын төрсөн хүү Б.Аыг Хууль Сахиулахын Их Сургуульд шууд оруулах давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн Сургалт, чанарын албаны Чанарын үнэлгээний хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан

хахууль өгөхөөр Б.А, Ж.Б нартай урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Эын ХААН банк дахь 5954113184 дугаарын дансаар шилжүүлсэн 6.000.000 төгрөгөөс, 5.500.000 төгрөгийг Ж.Б ХААН банк дахь 5058021530 дугаарын данснаас шилжүүлснийг өөрийн ХААН банк дахь 5064027080 дугаарын дансаар шилжүүлэн авч, тухайн өдөртөө 5.500.000 төгрөгийн хахуулийг Ж.Б, Б.А нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, хотхоны 7 дугаар байрны 31 тоотод С.Ут өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          С.Уийн ашиглаж байсан албаны Делл маркийн компьютерт үзлэг хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.46-50/,

          Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлүүд, хавтаст хэрэгт тусгасан баримт бичгүүд, үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.57-78, 84-110/,

          С.У, Ж.Б нарыг ажилд томилох тухай тушаал, албан тушаалын
тодорхойлолт, алба хаагчийн анкет, ажлын үнэмлэх зэрэг баримт бичгийн
хуулбарууд /хх.2.57-61, 193-204/,

          Арилжааны банкуудаас гаргуулж авсан дансны хуулга, үзлэг хийсэн
тэмдэглэл /хх.2.88, 162, 165, 168, 213, 218, 121/,

          Хууль Сахиулахын Их Сургуулийн Захирлын 2015 оны 07 дугаар сарын 03-
ны өдрийн А/148 дугаар, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/53 дугаар
тушаалын хуулбар /хх.4.151-161, 165-199/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Ч.Отгонбаярын өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би, биеэр бүртгүүлж байгаа элсэгч нарын хэв журмыг сахиулахаар сургуулийн шалган нэвтрүүлэх байран дээр очиж, шалган нэвтрүүлэх байраар орж байгаа элсэгч бүрээс мессэж ирсэн эсэх талаар асуугаад, утсан дээрх мессежийг нь үзээд оруулж байтал Б.А гэх залуугийн гар утсан дээр нь мессеж байхгүй байсан. Тэгэхээр нь шалган нэвтрүүлэх байрны арын өрөө рүү дагуулж ороод “мессеж ирсэн утас чинь хаана байна вэ, сургуульд элсэн орох бичиг баримтууд чинь хаана байна вэ” гэж асуухад “танай сургалтын албанд чинь өгчихсөн” гэсэн. Би гайхаад “хэзээ хэнд өгсөн юм бэ” гэхэд “танай сургалтын албаны С.У эгчид өгчихсөн” гэсэн. Ингээд сэжиг авч С.Уийг хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй юм байна гэж ойлгоод хөдлөхгүй, найдвартай болгъё гэж бодоод Б.Аыг дотогш нь “бүртгүүл, бүртгүүл” гэж хэлээд сэжиг авахуулахгүйгээр дотогшоо оруулсан. Дотогшоо оруулсныхаа дараа би Б.Аын араас нь хяналт тавихад дотуур байр луу элсэгч нарын бүртгэлийн хэсэг дээр очсон. Бүртгэгч бичиг баримтыг нь шаардахад юм ярилгүй сургуулиас гараад явсан. Тэгэхээр нь би бүртгэлийн ажилтанд Б.Аыг эргэн орж ирвэл надад хэлээрэй гэж захиад ажлаа хийж байтал орой 17 цагийн орчим дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Отгонбаатар над руу станцаар С.Уийг бүртгэгч нарын өрөөнд орж ирээд “дэвтэр дээр нь хүүхэд бүртгэчихээд гараад явчихлаа” гэсэн... С.У дээр очоод “манай өрөөнд ирээд уулзаадхаарай, асуух юм байна шүү” гэж хэлчихээд гарч Б.Аыг дагуулаад өрөө лүүгээ орсон. Б.Ааас бичиг баримтынх нь талаар хэрхэн элссэн талаар асуухад “С.У эгч намайг цахим бүртгэлд бүртгүүлж өгсөн. Манай ээж, эгч нар л С.У эгчтэй ярьсан юм шиг байна лээ, би сайн мэдэхгүй байна” гээд байж байтал Б.Аын гар утас дуугараад Болороо эгч гэсэн дугаар дуудаж байсан. Тэгэхээр нь би Б.Аыг чанга яригч дээр нь тавьж байгаад ярьчихаа гэж байгаад яриулахад цаанаас нь залгасан хүн нь “Хүн амьтан юм асууж байна уу, юм хум асуувал дуугүй л байгаарай. Урнаа эгч нь дүнг нь нэмчихсэн чинь тэрэн дээрээ шалгагдаж байна. Оноонуудыг нь жаахан жаахан нэмчихсэн чинь шалгагдаж байна гэсэн. Чамаас хүн амьтан юу ч асуугаагүй юу, чи одоо хаана байна. Өндөр жинг чинь авсан уу, эрүүл мэндийн хуудсаа авсан уу, холхон шиг байгаарай” гэж хэлээд тасалсан. Гэтэл Болороо нь 3 минут гарын хугацааны дараа дахин Б.А луу залгаад “Урнаа эгчийнхээ нэрийг ерөөсөө хэлж болохгүй шүү, Оростогоо гээд хурандаа гэж хэлээрэй, энэ хүн дээр очоод Оростогоо хурандаа бүртгүүлчих гэсэн юмаа” гэж хэлээрэй гэж хэлчихээд тасалсан. Тэр хооронд би Б.Атай ярилцаад байж байсан ба хичнээн төгрөгийг хахуульд өгсөн талаар асуухад 6.000.000 төгрөг л яригдаад байсан. Ээж, эгч нар сайн мэдэж байгаа. Ээж Хэнтий аймаг дахь хашаа байшингаа зарсан гэж байсан...” гэх мэдүүлгүүд //хх.1.136-137, 138/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Хууль Сахиулахын Их Сургуулийн Төв номын санд номын санч Э.Соёлмаагийн: “Би өрөө лүүгээ хаалгаа хаачихаад сууж байтал араас С.У орж ирэнгүүтээ шууд өрөөний хаалга хаагаад миний сууж байсан ширээн дээр аягаа маш хурдан тавьснаа, цүнхнээсээ цаас гаргаж ирээд миний ширээн дээр шидчихээд наадхаа устгачихаарай гэж хэлсэн. Яг тэр үед Авлигатай Тэмцэх Газрын мөрдөгч хаалга татаад онгойлгох үед С.У эргэж гараад явсан. Ширээн дээр шидсэн цаасыг нь би аваад харахад Хууль Сахиулахын Их Сургуулийн Захирлын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/121 тушаал, түүний хавсралтууд болон бичгийн цаасан дээр гараар бичсэн нэрийн жагсаалт байсан. Тэгээд би шууд тус цаасыг Авлигатай Тэмцэх Газрын ажиллаж байсан 509 тоот өрөө рүү оруулаад, учрыг нь тайлбарлаж хэлээд цаасыг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.140/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Хууль Сахиулахын Их Сургуулийн Боловсролын үнэлгээний төвд элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханы өгсөн: “... Манайхаас зохион байгуулж буй шалгалтын нэгдсэн мэдээллийн баазад оноо нэмэх, засвар хийх боломжгүй. Харин босго оноо нь хүрээгүй хүүхдийн оноог нэмж байгаа асуудал нь тухайн сургуулийн элсэлтийн комиссын асуудал болно...” гэх мэдүүлэг /хх.1.142/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Хууль Сахиулахын Их Сургуулийн Сургалт чанарын албаны мэргэжилтэн И.Ургамалын өгсөн: “... С.У нь Хууль Сахиулахын Их Сургуульд 7 дахь жилдээ ажиллаж байна. 2015, 2016, 2018 оны элсэлтийн шалгалтыг зохион байгуулахад оролцсон байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.146-147/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Хууль Сахиулахын Их Сургуулийн Хууль сахиулахын удирдлагын академийн захирал П.Батбаатарын өгсөн: “... Ингээд 2018 оны 07 дугаар 01-ний өдөр улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтын дүн нэгдсэн журмаар гарч сургуулиуд Боловсролын үнэлгээний төвийн нэгдсэн сангаас өөрсдийн сургуульд бүртгүүлсэн элсэгч нарын оноог татах үйл ажиллагаа явагдсан. С.Уийн хувьд олон жил элсэлтийн шалгалтын комисст орж ажиллаж байсан юм байна лээ. Тэр утгаараа хамгийн туршлагатай ажилтан байсан учраас элсэлтийн шалгалтын оноо татах ажлыг С.У дангаараа албаны Делл маркийн суурин компьютер дээр суун ашиглаж байсан... С.У элсэлтийн шалгалтын үеэр надаас, элсэлтийн шалгалтын үйл ажиллагаа дууссаны дараа надад тус “Делл маркийн суурин компьютерыг албан хэрэгцээнд ашиглуулахаар өгөөч” гэж гуйж байсан... 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу Боловсролын үнэлгээний төвийн нэгдсэн сангаас оноо татах үеэр Сургалтын албаны мэргэжилтэн И.Ургамал ирээгүй. Би маргааш өдөр нь И.Ургамалыг дуудаж “яагаад гол ажлын үеэр ирж ажиллаагүй юм бэ” гэхэд би С.У эгч рүү утсаар яриад “хэзээ цуглах юм бэ” гэж асуусан чинь “ирэх шаардлагагүй, сургалтын албаныхнаас олон хүн хэрэггүй гэж П.Батбаатар захирал хэлсэн гэсэн учраас очоогүй” гэсэн. Мөн оноо татах үеэр С.У нь өөрийнх нь дэргэд хараад зогсож байгаа хүмүүсийг “холдуулаад өгөөч, надад ажил хийхээд саад болоод байна” гэж надад хүсэлт тавьсан...” гэх мэдүүлэг /хх.3.116-117/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Б.Аын яллагдагчаар өгсөн: “... 2018 онд Хууль Сахиулахын Их Сургуульд орох хүсэлтэй байгаа талаараа ээж Б.Эд хэлсэн. Ээжид хэлснээс хойш хэсэг хугацааны дараа ээж над руу утсаар залгаад “Ж.Б эгчтэйгээ уулзаадхаа” гэсэн. Тэгээд би Ж.Б, Г.Б эгч нартай уулзаж С.Уийн гэрт буюу Хууль Сахиулахын Их Сургуулийн хойд талын байранд очсон... Миний элсэлтийн ерөнхий шалгалтын оноо Хууль Сахиулахын Их Сургуульд элсэн ороход хүрэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.6.29-32/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Б.Эын яллагдагчаар өгсөн: “... Манай хуучин салсан нөхөр Бын төрсөн эгчийнх нь охин Б гэж охин байдаг юм. Тэр охин өөрөө Хууль Сахиулахын Их Сургуульд сурдаг. Тэр охинд “таньж мэддэг хүн байна уу, манай хүү танай сургуульд ормоор байна гээд байна, оноо нь бол бага л даа” гэж хэлсэн. Б “хүнээс асууж өгье. Манай нутгийн нэг хүн байдаг. Би өөрөө сайн танихгүй, уулзаад үзье” гэж хэлсэн. Бгийн найз гэх эмэгтэй С.У нь Хууль Сахиулах Их Сургуульд ажилладаг гээд манай хүүхдийг сургуульд оруулж өгөх гээд байгаа хүн нь С.У гэж хүн гэж ойлгосон. Энэ дунд надад зуучилсан хүн бол Б юм. 6.000.000 төгрөгийг дүү Бын ХААН банкны данс руу нь өөрийн ХААН банкны 5954113184 тоот данснаас 2018 оны 05 дугаар сарын сүүлээр шиг санаж байна шилжүүлсэн юм ...” гэх мэдүүлэг /хх.1.192-194, хх.3.128-131/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Ж.Бын яллагдагчаар өгсөн: “... Г.Б эгч над руу эргэж утсаар яриад “хүнээс асуулаа 5-6 сая төгрөгөөр оруулдаг юм шиг байна. Үнэтэй юм байна. Юу ч гэсэн Б.Э эгчдээ хэлэхгүй юу даа” гэсэн. Г.Б эгчийн надад хэлсэн үгийг би Б.Э эгч рүү утсаар яриад хэлсэн чинь Б.Э эгч “хамаагүй ээ, эгч нь мөнгийг нь аргалаад явуулъя, тэгэхгүй бол Б.Аын сургууль соёл нь хэцүүдлээ, эртхэн засаж авахгүй бол буруу замаар орох гээд байна” гэсэн... Б.Э эгчээс өөрийн дансаар 6.000.000 төгрөгийг аваад 5.500.000 төгрөгийг нь Г.Б эгчийн данс руу шилжүүлсэн. 6.000.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг нь би хувьдаа хэрэглэчихсэн юмаа...” гэх мэдүүлгүүд /хх.1.204-206, хх.3.124-127/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Г.Бгийн яллагдагчаар өгсөн: “... би дахиад С.Утэй утсаар ярьж дахин асуухад “6.000.000 төгрөг байхад болох байхаа” гэсэн. С.Утэй утсаар ярьж үнийг тодруулсны дараагаар би Ж.Бтай утсаар ярьж “6.000.000 төгрөг гэж хэлж байна” гэсэн. Түүнээс хойш удаагүй хэд хоногийн дараа Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 72 дугаар гудамжны 958-1 Ж.Б над руу утсаар яриад “Б.Э эгчээс мөнгө ирчихсэн байна, С.У эгчтэй уулзъя” гэсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би Ж.Бтай хамт Хууль Сахиулахын Их Сургууль дээр очиж Хууль Сахиулахын Их Сургуулийн гадаа С.Утэй уулзаад бэлнээр 5.500.000 төгрөгийг өгсөн. Ж.Б Б.Эаас 6.000.000 төгрөгийг дансаар авсан юм байна лээ. Тэгээд миний Хаан банкин дахь 5064027080 дугаартай данс руу 5.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би тэрийг нь өөрийнхөө данснаас бэлнээр гаргаад С.Ут өгсөн. С.Ут 5.500.000 төгрөгийг өгөхөд Ж.Б, Б.А нар хажууд байсан. Мөнгө өгсний дараа Ж.Б, Б.А нар явцгаагаад би С.Утэй хамт сургууль руу нь ороод орой ажил тарахаар нь гэр лүүгээ хүргүүлсэн. С.У намайг өрөөнд нь ороход 5.500.000 төгрөгөөсөө 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би тухайн үед нь “яах юм бэ, хэрэггүй ээ” гэсэн чинь “зүгээр зүгээр, хэрэгтэй юмандаа зарцуулаарай” гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.198-201/ зэрэг,

          2. С.У нь Хууль Сахиулахын Их Сургуулийн Сургалт чанарын албаны Чанарын үнэлгээний багийн хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бакалаврын зэрэгтэй хүнийг “2018-2019 оны хичээлийн жилийн 1+1 хөтөлбөрт шууд хамруулна” хэмээн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийг О.Бд урьдчилан амлаж, эрх зүйч мэргэжилтэй Ч.Цэдэндамбыг тус сургуульд   шууд   оруулах  ашиг  сонирхлын  үүднээс  О.Бгаар  дамжуулан Ч.Цас 3.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

          Ч.Ц нь З.А, Ч.Ц нартай урьдчилж үгсэн, тохиролцож бүлэглэн өөртөө давуу байдал бий болгон Хууль Сахиулахын Их Сургуульд шууд орох зорилгоор тус сургуулийн Сургалт чанарын албаны Чанарын үнэлгээний багийн хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.500.000 төгрөгийн хахуулийг өгөхөөр 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ХААН банк дахь 5540595711 аартай данснаас З.Аын 5540580227 дугаартай данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн,

          Ч.Ц нь З.А, О.Б нартай урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, өөрийн төрсөн дүү Ч.Цд давуу байдал бий болгон, Хууль Сахиулахын Их Сургуульд шууд оруулах зорилгоор тус сургуулийн Сургалт чанарын албаны Чанарын үнэлгээний багийн хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэгт Ч.Цэдэндамбыг татан оролцуулсны улмаас 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ХААН банк дахь 5540595711 дугаарын данснаас З.Аын 5540580227   дугаарын   данс руу   1.500.000   төгрөгийн   хахуулийг С.Ут өгөхөөр шилжүүлсэн,

          О.Б нь Ч.Цийн төрсөн дүү Ч.Цд давуу байдал бий болгон, Хууль Сахиулахын Их Сургуульд шууд оруулах зорилгоор тус сургуулийн Сургалт чанарын албаны Чанарын үнэлгээний багийн хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3.000.000 өгөхөөр түүнтэй болон яллагдагч З.А, Ч.Ц нартай урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Цэдэндамбын ХААН банк дахь 5540595711 дугаартай данснаас З.Аын 5540580227 дугаартай данс руу шилжүүлсэн 1.500.000 төгрөгийн хахуулийг өөрийн ХААН банкан дахь 5029917337 дугаарын дансаар шилжүүлж авсан,

          З.А нь О.Б, Ч.Ц нартай урьдчилж үгсэн, тохиролцож бүлэглэн Ч.Цд давуу байдал бий болгон Хууль Сахиулахын Их Сургуульд шууд оруулах зорилгоор тус сургуулийн Сургалт чанарын албаны Чанарын үнэлгээний багийн хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгөх үйлдэлд Ч.Цэдэндамбыг Ч.Цаар дамжуулж татан оролцуулж, Ч.Цас 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ХААН банк дахь 5540580227 дугаартай дансаар 1.500.000 төгрөг шилжүүлэн авч, С.Ут дамжуулан өгөхөөр О.Бгийн ХААН банк дахь 5029917337 дугаартай данс руу шилжүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          С.Уийн ашиглаж байсан албаны Делл маркийн компьютерт үзлэг хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.46-50/,

          Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлүүд, хавтаст хэрэгт тусгасан баримт бичгүүд, үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.57-78, 84-110/,

          С.Уийг ажилд томилох тухай тушаал, албан тушаалын
тодорхойлолт, алба хаагчийн анкет, ажлын үнэмлэх зэрэг баримт бичгийн
хуулбарууд /хх.2.57-61, 193-204, 236, 6.56-58/,

          Арилжааны банкуудаас гаргуулж авсан дансны хуулга, үзлэг хийсэн
тэмдэглэл /хх.2.88, 162, 165, 168, 213, 218, 121/,

          Хууль Сахиулахын Их Сургуулийн Захирлын 2015 оны 07 дугаар сарын 03-
ны өдрийн А/148 дугаар, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/53 дугаар
тушаалын хуулбар /хх.4.151-161, 165-199/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Ч.Отгонбаярын өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр элсэгч нар сургууль дээр эмч нарын үзлэгээр орохоор иртэл 1+1 хөтөлбөрт хамрагдсан гээд Ч.Ц гэх залуу нэрсийн жагсаатанд нэр нь байхгүй явж байсан. Тэгээд би Ч.Цэдэндамбыг өрөөндөө дуудаж уулзаад “1+1 хөтөлбөрийн бүртгэл дуусчихсан. Чамайг хэн ярьж эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа юм бэ” гэсэн чинь “С.У эгч намайг эрүүл мэндийн үзлэгтээ орчихоорой” гэсэн. Би Ч.Цас С.Утэй ямар холбоотой болох талаар асуухад “би сайн мэдэхгүй. Манай ах мэдэх байх. Манай ах хүнээр дамжуулж яриулсан. 3.000.000 төгрөг л яриад байсан” гэсэн. Ч.Цас “чи ямар мэргэжилтэй юм бэ” гэсэн чинь “барилгын мэргэжилтэй” гэхээр нь 1+1 хөтөлбөрийн бүртгэлээс Ч.Цэдэндамбыг шүүж үзэхэд эрх зүйч мэргэжилтэй байсан. 1+1 хөтөлбөрт эрх зүйчээс бусад мэргэжилтэй элсэгч нарыг элсүүлдэг журамтай байдаг. Тэгээд Ч.Цас ахыг нь асуухад гадаа хүлээгээд байж байгаа гэхээр нь дуудан оруулж ирээд тодруулахад хүнээр дамжуулж С.Ут 1.500.000 төгрөг өгсөн талаар ярьсан тул дахин Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар мэдэгдэж явуулсан ...” гэх мэдүүлэг /хх.3.112-113/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Ч.Цийн яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр О.Б өөрөө над руу утсаар яриад “бүртгэл нь дуусах гээд байна, мөнгө төгрөгөө яаралтай данс руу хийх хэрэгтэй байна, өнөөдөр 18 цагаас өмнө мөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд би “ямар данс руу хийх юм бэ” гэсэн чинь “би өөрийнхөө данс руу авмааргүй байна, З.Аын данс руу хийчихээ, би яриад З.Ааас авчихъя” гэсэн. Мөнгийг шилжүүлэхээс өмнө О.Бд, С.Ут өгөхөөсөө өмнө захиран зарцуулах талаар зөвшөөрөөгүй, бидний хооронд ямар ч тийм яриа болоогүй. Би мөнгөө найз З.А руу шилжүүлээд З.Аыг О.Б руу шилжүүлээд О.Бг С.Ут өгсөн байх гэсэн ойлголттой байсан. Тэгэхээс би С.Уийг огт танихгүй 2018 оны 07 дугаар 02-ны өглөө Улаанбаатарт ирж Хууль Сахиулахын Их Сургууль дээр очиж С.Уийн өрөө лүү орж хальт уулзсан. Хууль Сахиулахын Их Сургуулийн гадаа зогсож байхад О.Б өөрөө ирж уулзаад явсан. Тэгээд дүү Ч.Ц бид 2-ыг “шалган нэвтрүүлэх байран дээр нь очоод хүлээж бай С.У цаанаас нь дуудна” гэж хэлээд өөрөө явсан. Асуудал үүссэний дараа би Авлигатай Тэмцэх Газар дээр ирж мэдүүлэг өгсөн. Тэгээд мэдүүлэг өгчихөөд гарч байтал О.Б над руу утсаар яриад “юу болсон бэ, чамайг хүн амьтан дагаад байгаа юм биш үү, ямар асуудал болсон, хаана яваад байгаа юм бэ” гэсэн. Би “Авлигатай Тэмцэх Газар дээр ирж мэдүүлэг өгөөд явж байна, болсон асуудлыг бүгдийг нь үнэн зөвөөр нь мэдүүллээ, тань руу шилжүүлсэн мөнгө чинь асуудалтай мөнгө байсан юм байна, мөнгө байгаа бол та буцаагаад шилжүүлчих” гэсэн чинь “за за би хуульч дүүгээсээ зөвлөгөө аваад эргээд ярья” гэсэн. Түүнээс хойш 2 хоногийн буюу 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр О.Б 1.500.000 төгрөгийг дүүгийн данс руу буцаагаад шилжүүлсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх.3.56-58/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд З.Аын яллагдагчаар өгсөн: “... О.Б өмнө нь салсан нөхрийн нагац эгч нь байсан. Ч.Ц нь одоо цуг амьдарч байгаа нөхөр Б.Баяржавхлангийн багын найз нь байгаа юм. Ч.Ц нь Ч.Цийн төрсөн дүү байгаа юм... 2018 оны 06 дугаар сарын 25-ны орчим О.Б эгч над руу утсаар ярихдаа яриан дундаа “Хууль Сахиулахын Их Сургуульд 1-ээс 2 хүүхэд авна. Ойр дотны чинь ах дүү нарт орох хүүхэд байна уу, асуугаад өгөөрэй” гэсэн. Тэгээд би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн фейсбүүк дээрээ Хууль Сахиулахын Их Сургуульд 1-2 хүүхэд авна гэсэн зарыг байршуулсан. 2 цагийн дараа найз Ч.Ц над руу залгаад ... би Цийг “чи О.Б эгчтэй өөрөө холбогдоод ярьчих” гээд 99047999 дугаарыг нь өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 29-ний үдээс хойш Ч.Ц нар руу утсаар яриад “дансны дугаараа өгчихөө, О.Б эгч чинь чиний данс руу мөнгө хийчих” гээд байна гэсэн... О.Б эгч “би санхүүгийн ажилтай хүн болохоор дансаар мөнгө төгрөг хийж болохгүй байна. Чи өөрийнхөө данс руу авчихаа, дараа нь би чиний данснаас авчихъя” гэсэн. Ингээд Ч.Ц нар тэр өдрийнхөө орой нь 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Ч.Цаас мөнгө орж ирснээс 2 цагийн дараа би гар утаснаас интернет банкны үйлчилгээг ашиглаж О.Б эгчийн өөрийнх нь данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн... Би фейсбүүк дээр байршуулсан зараа Ч.Цтай холбогдсоны дараа устгачихсан. О.Б эгч надтай утсаар ярьж байхдаа “Хууль Сахиулахын Их Сургуульд миний таньдаг хүн байдаг юм. Эгч нь бол дундаас нь мөнгө төгрөг харсан юм байхгүй” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.3.139, хх.4.112-114/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Ч.Цэдэндамбын яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ах Ч.Ц над руу утсаар залгаад “фейсбүүк дээр Хууль Сахиулахын Их Сургуульд 1-2 оюутан элсүүлж авна гэсэн зар байна... Манай найзын эхнэр зарлалын чанартай мэдээлэл фейсбүүк дээр тавьсан байхаар нь холбогдож асуулаа. Таньдаг хүн нь Хууль Сахиулахын Их Сургуульд элсүүлнэ гээд байгаа юм байна. 1+1 хөтөлбөр буюу бакалаврын эрэгтэй оюутан элсүүлж авах гэж байгаа юм байна. 1+1 хөтөлбөр гэхээрээ 2 жил сураад дэслэгч цолтой төгсөх юм байна лээ” гэсэн. Ингээд ээж, ах бид 3 ярилцаад боломжтой бол оръё гэж шийдсэн. Цаад хүмүүстэй нь ах л утсаар ярьж яваад байсан. Цаад хүн нь сургуульд элсүүлэхийн тулд 3.000.000 төгрөг өг гэсэн байсан. Би төрсөн ах Ч.Цэрэнпүрэвээс 1.500.000 төгрөг зээлээд ахын найз З.Аын данс руу 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөгийг өөрийнхөө ХААН банк дахь данснаас АТМ-ээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.3.111, хх.4.103/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн зарим баримтыг буюу дээр дурдсан нотлох баримтуудаас бусад прокурорын зөвшөөрөлгүй авагдсан баримтууд болон шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэргийг С.Уийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу нотлох баримтаар тооцоогүй болно.

          Харин мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолд үзлэг хийсэн хугацааг ташаа бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байх боловч тухайн үзлэг хийсэн тэмдэглэлийг, түүнчлэн “хуулбар үнэн” гэсэн тэмдэгийг хожуу дарсан байх боловч нэгэнт хуулбарлан хэрэгт хавсаргасан зарим баримтыг, мөн яллагдагчаар татсан зарим тогтоолд эрүүгийн хэргийн дугаарыг буруу бичсэн байх боловч яллагдагч нарын мэдүүлэг, зэргийг нотлох баримтаар үнэлэх боломжтой юм.

          Мөрдөн шалгах ажилллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт С.Уийн өгсөн “... 5.000.000 төгрөгийг Г.Бгаас зээлсэн, бусдаас хахууль аваагүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар гаргасан түүний өмгөөлөгчийн дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Э, Б.А, Ж.Б, Г.Б нарын өгсөн мэдүүлэг, холбогдох бусад нотлох баримтаар,

          Мөрдөн шалгах ажилллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Цэдэндамбын өгсөн “... 1.500.000 төгрөгийг сургуулийн дүрэмт хувцасны үнэ гэж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар гаргасан түүний өмгөөлөгчийн дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.Ц, О.Б, З.А нарын өгсөн мэдүүлэг, холбогдох бусад нотлох баримтаар тус тус үгүйсгэгдэн няцаагдана.

          Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд 4.1.1. төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан ... 4.1.8. эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан хамаарна” гэж заажээ.

          Мөн Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалтын Хоёрдугаар зүйлд “Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан улс төрийн, төрийн захиргааны болон төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны энэ зүйлд заасан ангилал, зэрэглэлийн албан тушаалтнаас бусад албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргана” гэж заасан байна.

          Гэвч Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.6 дахь заалтад “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн нь төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаарна” гэж хуульчилжээ.

          Иймд Хууль Сахиулахын Их Сургуулийн Сургалт, чанарын албаны Чанарын үнэлгээний хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, хилийн цэргийн ахлах дэслэгчээр ажиллаж байсан С.У, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Хорих 407 дугаар ангид тоо бүртгэлийн туслах, ахлах ахлагчаар ажиллаж байсан Ж.Б нарыг нийтийн албан тушаалтан биш гэж мэтгэлцсэн тухайн шүүгдэгчдийн тайлбар болон тэдний өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

          Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Эын хохирогчоор өгсөн: “Би Б намайг залилсан гэж бодохгүй байна. Би хүүхдээ сургуульд оруулчихаад дараа нь дүүтэйгээ жич уулзъя гэж бодож байсан. Би тэр мөнгийг Баас буцаагаад авчихсан. Б надад цувуулж өгсөөр байгаад тооцоо дууссан. Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бын өгсөн “... би Б.Э эгчид 500.000 төгрөгийг нь буцаан өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаас үзэхэд:

          Ж.Б нь Б.Эаас өөрийн төрсөн хүү Б.Аыг Хууль Сахиулахын Их Сургуульд шууд оруулах давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн Сургалт, чанарын албаны Чанарын үнэлгээний хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Ут албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр, Хэнтий аймгийн Бор өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ХААН банк дахь 5954113184 дугаарын данснаас шилжүүлсэн 6.000.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан авч залилсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

          С.У нь хахууль авах гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглээгүй, мөн бусад гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэгт тохирох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, хэсгээс өөр зүйл хэсгүүдийг давхар журамлах шаардлагагүй учир прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Уийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э, Б.А, Г.Б, О.Б, Ч.Ц нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Ц, З.А нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Быг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй.

          Улмаар С.Уийг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардах, авах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд, Б.Э, Б.А, Ч.Ц, Ч.Ц, О.Б, З.А нарыг “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд, Г.Бг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхийг амлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд, Ж.Быг “Нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

          С.У, Б.Э, Б.А, Ж.Б, Г.Б, Ч.Ц, Ч.Ц, О.Б, З.А нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          С.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, Б.Э, Б.А, Г.Б, Ч.Ц, Ч.Ц, О.Б, З.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.У, Б.Э, Б.А, Ж.Б, Г.Б, Ч.Ц, Ч.Ц, О.Б, З.А нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарт нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, мөн зохих хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          С.У, Б.Э, Б.А, Ж.Б, Г.Б, Ч.Ц, Ч.Ц, О.Б, З.А нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч С.Уийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоногийг 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 төгрөгөөр торгох ялд,  Б.Э, Б.А, Ж.Б, Г.Б, Ч.Ц, О.Б, З.А, Ч.Ц нарыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл цагдан хорьсон 8 хоногийг 120 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000 төгрөгөөр торгох ялд тооцож, эдлэх ялаас нь тус тус хасаж, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө болох 5.000.000 төгрөгийг С.Уээс, 500.000 төгрөгийг Г.Бгаас, 1.500.000 төгрөгийг Ч.Цас тэдний хувьд ногдох хөрөнгөөс тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

          Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн компакт диск 1 ширхэг, хойшлуулшгүй ажиллагааны явцад үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн компакт диск 1 ширхэг, нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааны явц байдлыг бэхжүүлсэн компакт диск 1 ширхэг, нийт 3 ширхэг компакт дискийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Уийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э, Б.А, Г.Б, Ч.Ц, О.Б нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Ц, З.А нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Быг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Ут, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э, Б.А, Г.Б, Ч.Ц, О.Б нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Бд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Ц, З.А нарт тус тус холбогдох эрүүгийн хэрэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Г овогт Сын Уийг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардах, авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Б овогт Бын Э, Б овогт Бын А, Б овогт Гын Б, Б овогт Чгийн Ц нарыг “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

          Х овогт Оийн Бг “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхийг амлах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

          Б овогт Чгийн Ц, С овогт Згийн А нарыг “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

          Х овогт Жы Быг “Нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ут нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.А, Ч.Ц нарт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Б, О.Б нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц, З.А нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Ут оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялыг, Б.Э, Б.А, Ч.Ц нарт оногдуулсан 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялыг, Г.Б, О.Б, Ч.Ц, З.А нарт оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг, Ж.Бд оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.У, Б.Э, Б.А, Ж.Б, Г.Б, Ч.Ц, Ч.Ц, О.Б, З.А нарт тус тус сануулсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, С.Уийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоногийг 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 төгрөгөөр торгох ялд, Б.Э, Б.А, Ж.Б, Г.Б, Ч.Ц, О.Б, З.А, Ч.Ц нарыг цагдан хорьсон 8 хоногийг 120 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000 төгрөгөөр торгох ялд тооцож, эдлэх ялаас нь тус тус хассугай.

          8. С.Ут авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

          9. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, С.Уээс 5.000.000 төгрөгийг, Г.Бгаас 500.000 төгрөгийг, Ч.Цас 1.500.000 төгрөгийг, тэдний хувьд ногдох хөрөнгөөс тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн компакт диск 1 ширхэг, хойшлуулшгүй ажиллагааны явцад үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн компакт диск 1 ширхэг, нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааны явц байдлын бэхжүүлсэн компакт диск 1 ширхэг, нийт 3 ширхэг компакт дискийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт тус тус хадгалсугай.

          12. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Ут авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх хязгаарлалт тогтоох, Б.Э, Б.А, Ж.Б, Г.Б, Ч.Ц, Ч.Ц, О.Б, З.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР