| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00522/И |
| Дугаар | 563 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 563
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хойд аавтай байсан учир 7-р ангиасаа сургуулиас гарч ажил хийсэн. Тэгээд намайг ажилд ороход насанд хүрээгүй байна гээд дагалдан ажилтнаар ажиллуулсан. Ингээд 1982 оноос жинхлэн ажилласан. Иймд миний 1982-1989 он дуустал Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь 1982-1989 он дуустал Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд гуталчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1561 дугаартай лавлагаа,
-С.*******ийн 1987, 1985 онд шагнагдаж байсан гэх баярын бичиг,
-С.*******ийн 1982, 1986 онд хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зураг, -Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 534 дугаартай шийдвэрийн хуулбар,
-Гэрч О.гийн Н.******* нь 1982-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилласан. Тэрээр гутал уллагаанд ажилладаг байсан. Төлөвлөгөө нормоо сайн биелүүлдэг манай тэргүүний ажилтны нэг байсан. Би тус Ахуй үйлчилгээнд Монгол гуталын тасагт ажилладаг байсан гэх мэдүүлэг,
-Гэрч О.ын намайг 1984 онд ******* сумын Ахуй үйлчилгээнд ажилд ороход С.******* гутлын тасагт ажилладаг байсан. Би тус Ахуй үйлчилгээнд 1991 он хүртэл ажилласан. Н.******* нь 1984-1989 оныг дуустал тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч С.******* нь 1982-1989 он дуустал Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд гуталчнаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, түүнчлэн аймгийн архивын тасгаас С.*******т холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1561 дугаартай лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч С.*******ийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр О.аас гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд ажиллаж байсан болох нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 534 дугаартай шийдвэрийн хуулбар, хүсэлт гаргагч болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн С.*******ийг 1982-1989 он дуустал Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд гуталчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ийг 1982-1989 он дуустал Ховд аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд гуталчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА