| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0159/Э |
| Дугаар | 328 |
| Огноо | 2020-02-27 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 328
2020 02 27 2020/ШЦТ/328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Хохирогч Д.Балжинням, Д.Намхайнямбуу,
Хохирогч О.Цэрэндорж, түүний өмгөөлөгч Д.Даваадорж /ҮД:2878/,
Шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Ц.Мандал /ҮД:1494/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ад холбогдох 1808 01823 0310 дугаартай 5 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Алтан бий арт трейд” ХХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 6 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Жы А /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ж.А нь:
1. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд иргэн А.Алтантуяаг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажид оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийнхөө ХААН банкны 5019789350 тоот дансаар 3 удаагийн үйлдлээр 2.713.000 төгрөг, Ч.Ундрахын ХААН банкны 5093099061 тоот дансаар 3 удаагийн үйлдлээр 518.000 төгрөг буюу нийт 6 удаагийн үйлдлээр 3.231.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны ХААН банкны АТМ-с шижлүүлэн авч залилсан,
2. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Д.Намхайнямбууг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Ч.Ундрахын ХААН банкны 5093099061 тоот дансаар 6 удаагийн үйлдлээр 2.653.500 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Хархорин тооцооны төвийн салбар дээрээс шилжүүлэн авч залилсан,
3. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд иргэн Л.Насанбуянгийн дүү Л.Насан-Очирыг “Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Хорих 461 дүгээр ангид оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн ХААН банкны 5019789350 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 1.500.000 төгрөг, Ч.Ундрахын 5093099061 тоот ХААН банкны дансаар 3 удаагийн үйлдлээр 1.152.000 төгрөг буюу нийт удаагийн үйлдлээр 2.652.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах долоон буудлын ХААН банкны АТМ-с шилжүүлэн авч залилсан,
4. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд иргэн Д.Балжиннямыг “Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Хорих 461 дүгээр ангид оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон эхнэр Х.Баярмаагийн ХААН банкны 5075350429 тоот данснаас Б.Оюунгэрэлийн ХААН банкны 5925168253 тоот дансаар 500.000 төгрөг болон 1.000.000 төгрөг, мөн Б.Тэмүүжингийн ХААН банкны 5429319402 тоот дансаар 500.000 төгрөг, Ч.Ундрахын ХААН банкны 5093034819 тоот дансаар 200.000 төгрөг, 5093099061 тоот дансаар 350.000 төгрөг, Ж.Агийн ХААН банкны 5019789350 тоот дансаар 20.000 төгрөг болон 50.000 төгрөг, нийт 2.620.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Хархорин захын ХААН банкны АТМ-с шилжүүлэн авч залилсан,
5. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд иргэн О.Цэрэндоржид “Төрийн банкны ажилтан Урангоогийн шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг чамд өгөөд хашаа байшинг чинь худалдаж авна, уг асуудлыг хөөцөлдөх зардал” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон ХААН банкны 5025297713 тоот данснаас 15.499.400 төгрөг, ХАС банкны 5001301404 тоот данснаас 4.456.200 төгрөг, О.Цэрэндоржийн худалдагч Кулиманы ХААН банкны 5057056406 тоот данснаас 300.000 төгрөг, банкинд бэлнээр тушаасан 1.190.000 төгрөг, дэлгүүрийн орлогоос бэлнээр 27.576.000 нийт 49.021.600 төгрөг, ломбарданд 1.462.500 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг барьцаалан нийт 50.504.100 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжны 8 тоотод байрлах дэлгүүрээс бэлнээр болон Мобайл банкаар шилжүүлэн авч бусдад нийт 61.660.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Агийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Балжиннямын өгсөн: “Манай эхнэртэй уулзаад “ийм ажил байна, манай дүү Эрдэнэбаатар Эрдэнэтийн шоронгийн захирагч” хийдэг гэж хэлж байсан. “Шүүхийн шийдвэрт хянагчаар оруулж өгнө” гэсэн. Эхлээд нь хоёр зуу гаруй мянган төгрөг авсан. Тэгээд сүүлдээ хувцасны мөнгөнөөс эхлээд янз бүрийн юмны мөнгө авч эхэлсэн. “Эрдэнэбаатар Улаанбаатар хотод орж ирчихээд нөгөө асуудлыг чинь хөөцөлдөх гээд байна” гэж хэлээд 500.000 төгрөг авсан. Эрдэнэбаатар гэж хүнтэй нь уулзъя гэсэн, тэр хүн нь утсаа ч авахаа больсон. Саппоро дээр шөнийн 1 цаг хүртэл хүлээсэн. Бид нараас авсан мөнгөө амьдралдаа зарцуулсан гэж үзэж байна. Бид нараас мөнгө авсныхаа дараахан түлхүүр хувилагч, гутал засвар түрээслээд сууж байсан. Өөрөө годон гутал аваад өмсчихсөн байсан. Би нийт 2.620.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Намхайнямбуугийн өгсөн: “2018 оны 01 дүгээр сараас “Шүүхийн шийдвэрийн хорих 461 дүгээр ангид хянагчаар оруулж өгнө” гэсэн. Эхэн үедээ би хувцасны мөнгө л гэж бодсон. Тэр мөнгийг Баярмаа эгч явуулж байсан. Би сүүлд нь мэдсэн. Би шүүгдэгчид 2.650.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Цэрэндоржийн өгсөн: “Дэнсмаа гэж хүн огт байхгүй гэдгийг өөрөө мэдүүлсэн байсан. Тэгсэн өнөөдөр дахиад тэр хүний талаар яриад эхэллээ. Энэ хүн зээл төлсөн гэж ярьдаг боловч миний араас энэ хүмүүсийг хохироочихоод, тэр мөнгөөрөө миний хохирлыг төлсөн зүйл байхгүй. Ажлын байр түрээслээд тэндээ багаж, тоног төхөөрөмж аваад ажиллаж байхыг нь би харсан. Манай урд талд амьдарч байхдаа энэ хүн ажил хийдэггүй, түрээсийн мөнгө өгч байгаагүй. Намайг гэрт нь ороход идэх хоолгүй. Өөрөө унаж татдаг байсан. Уналтын эсрэг эмээ аваад ууж чадахгүй. Нөхөр нь орхиод явчихсан, идэх хоол, түлээ нүүрсгүй байхад нь би хажуу талынхаа нүүрс зардаг цэгээс нүүрсийг нь зээлээд, түрээсийн мөнгийг нь төлөөд өвчтэй байхад нь босгосон. Би энэ хүнийг үнэн мэдүүлэг өгч байна гэж бодохгүй байна. Намайг түрээсээ авъя гээд ороход надад “Би айлын хүүхэд 150.000 төгрөгөөр харж байгаа. Би энэ хүүхдийг хараад чамд түрээсээ төлнө” гэж хэлсэн. Гэтэл хэд хоногийн дараа төрсөн охиных нь хүүхэд болох нь мэдэгдсэн. “Төрсөн эгч 461 дүгээр хорих ангид ажилладаг” гэж охиныхоо найз Урангоо, тэрний ээж Шүрэнчимэг зэрэг хүмүүстэй нийлж намайг залилсан гэж үзэж байгаа. Тухайн үед надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бор хавтастай, улаан хөндлөн зураастай бичгийг “Чамайг байхгүй байхад ирчихлээ. Би гардаад авчихлаа” гэсэн. Араас нь надад шүүхийн тогтоол гэсэн бичиг авчирч өгсөн. Тэр бичиг улаан тамгатай байсан. Би Хан-Уул дүүрэг дээр очоод тэр бичгийг шалгуулж байхдаа Ад залилуулсан гэдгээ мэдсэн. Тэр бичиг улаан тамгатай байсан. Би тэр бичгийн талаар асуухад “ийм шүүгч манайд ажиллаж байсан. Гэхдээ яг энэ үед манайхаас шилжээд явчихсан” гэж хэлсэн. Энэ хүн ардаа шүүхийн шийдвэрт ажилладаг нөлөө бүхий хүн байна. Миний хэрэг 5 прокурор дамжсан. Би амьдарч байсан гэр орноо түрээслээд айлаар явж байна. Би 6 сарын зайтай ээж, хүү хоёроо алдлаа. Би банкны хүү, банк бусын хүү гээд нийт ер гаруй сая төгрөгөөр хохирсон. Өнөөдөр миний дансан дээр ажилласан. Тэрнээс биш энэ хүний дансан дээр ажиллаагүй. Энэ хүн Монголын ард түмнийг залилсан. Төрсөн эгчийнх нь данс руу жил гаруй мөнгө орсон. Төрсөн охиноо өвчтэй гээд Нарантуул, 13-ын зах дээр суулгаж байсан. Үнэхээр хүүхэд нь өвчтэй бол яршиг даа гээд би зарга хийгээгүй хаясан. Гадагшаа явсан байх гэсэн хураагдсан улаан паспорт дээр нь хил гараагүй байна гэсэн байсан. А гэдэг хүн бол амьдралаа залгуулахын тулд яаж ч мэдэх хүн байна. Энэ хүн амьдралаа залгуулахын тулд яаж ч залилан хийж чадна. Төрсөн охин нь зээлтэй байж байгаад намайг залилсан үеэс эхлээд зээлгүй болсон. Төрсөн охиных нь дансны хуулгыг үзэхэд гар дээр нь 50.000-60.000 төгрөг л үлддэг. Манайд ирэх үед нөхөр нь ажилгүй, машингүй байсан. Намайг залилж байж л машинтай болсон байх. Төрсөн ах нь ажил хийдэггүй. Би дансных нь хуулгийг үзэхэд хорь гаруй сая төгрөг байсан. Би үнэхээр гомдолтой байна...” гэх мэдүүлэг,
1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ариунтуяагийн өгсөн: “... 2018 оны 01 сарын эхээр эгч Буянтогтоход “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбоочноор оръё” гэж ярьж байсан ба уг эгч маань таньдаг дүү болох Х.Баярмаа гэх хүнтэй намайг “ажилд оруулж өгнө” гэж ярьсан. Тэгээд Х.Баярмаагаар дамжуулан уг Ж.А гэх хүнтэй холбогдсон. Тэгээд анх хувцасны мөнгө гээд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 190.000 төгрөг шилжүүлчих гээд Ж.А гэх хүн над руу утсаар яриад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангийн нягтлан Ундрах гэх хүний данс байгаа юм” гээд 5093099061 дугаарын данс өгөхөөр нь ... би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны ХААН банкнаас өөрийн 5085187798 дугаарын данснаас шилжүүлсэн... 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1 сая төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны ХААН банкнаас өөрийн 5085187798 дугаартай данснаас Агийн ХААН банкны 5019789350 дугаартай данс руу шилжүүлсэн... 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 94.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны ХААН банкнаас өөрийн 5085187798 дугаартай данснаас Ундрах гэх хүний данс руу шилжүүлсэн. Мөн тухайн өдрөө бас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны ХААН банкнаас өөрийн 5085187798 дугаартай данснаас Агийн ХААН банкны дансруу 213.000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 3.231.000 төгрөгний хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /хх.1.7, хх.4.164/,
Мөнгө шилжүүлсэн баримт /хх.1.12, 54-59/,
5093099061 тоот данс эзэмшигч Ч.Ундрахын данс руу хохирогч Д.Ариунтуяа 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 190.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 234.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 94.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.1.54, 68-69/,
5019789350 тоот данс эзэмшигч Ж.Агийн данс руу хохирогч Д.Ариунтуяа 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1 сая төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 213.000 төгрөг тус тус шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.1.57, 68-69/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Баярмаагийн өгсөн: “... Би хуучны танил Ж.Атай 2017 оны 10 сарын үеэр Хархорин захын орчим тааралдсан. Тэгээд ярилцаж байхад “манай охин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 461 дүгээр ангид ажиллаж байгаа, мөн манай дүү Эрдэнээ тэнд ажиллаж байгаа” гэхээр нь би “манай нөхрийг оруулаад өгч чадах уу” гэхэд “болно” гэсэн... тэгээд нөхрийгөө оруулахаар хувцас сургалтын мөнгө гээд 2 сая төгрөг өгсөн... А эгч “манай хүүхэд хүн зодоод шоронд орох гээд байна, мөнгө хэрэгтэй байна хэд хоногоос өгнө” гэхээр нь 1 сая төгрөг бэлнээр 2018 оны 12 сарын сүүлээр Хархорингийн буудлын хойд талд өгсөн. Тэр Агаас Саппоро худалдааны төвийн миний зах дээр мөнгө авсан асуудал байхгүй. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр над руу яриад “би чамаас зээлсэн 1 сая төгрөгөө өгмөөр байна” гэхээр нь би өөрийн 5075350429 дугаарын дансаар мөнгийг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Ундрахын өгсөн: “... Би бусдаас Шүүхийн шийдвэрт оруулж өгнө гэж мөнгө авч байгаагүй. Надад А энэ талаар юм ярьж байгаагүй... 2018 оны эхээр цагаан сараас өмнө манай гэр лүү Ж.А орж ирээд “та дансны дугаараа өгч байгаач, би хүүхэд рүү мөнгө шилжүүлэх гэсэн юм, би картаа хайгаад олохгүй байна” гэхээр нь би ХААН банкны 5093099061 дугаартай картаа өгөөд явуулсан. Тэгээд удалгүй “би болчихлоо” гэж буцаагаад картыг маань гэрт оруулж ирж өгсөн. Тэрнээс хойш дахин гуйж миний картыг аваад 1 cap гаран хугацаанд миний картыг ашигласан. Тэгээд би сүүлдээ карт өгөхгүй болохоор нь нэхэж байгаад картаа авсан...” гэх мэдүүлэг /хх1.42/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Эрдэнэбаатарын өгсөн: “... Тэр Ж.А нь миний нагац эгч байгаа юм. Би ... 2017 оны 10 сараас одоог хүртэл Цагдан хорих 461 дүгээр ангид ахлах төлөөлөгчөөр ажиллаж байна. Ж.А нь Цагдан хорих 461 дүгээр ангид хүн ажилд оруулаад өгөөч гэж тийм зүйл огт ярьж байгаагүй. Ж.Атай огт харьцдаггүй юм...” гэх мэдүүлэг /хх.1.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Оюун-Эрдэнийн өгсөн: “... Ж.А нь манай нөхрийн нагац эгч байгаа юм... би 2017 оны 10 дугаар сараас ШШГЕГ-ын харъяа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийгмийн ажилтан хийж байгаад 2018 оны 05 сарын 10-д тэтгэвэртээ гарсан. Надад А нь “ажилд оруулаад өгөөч” гэж огт хэлж байгаагүй, би тэр Атай огт харьцдаггүй...” гэх мэдүүлэг /хх.1.23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анужингийн өгсөн: “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Хорих 461 дүгээр ангид ажиллах хүсэлтээ 2013 оны өвөл өгөөд 2014 оны 05 сарын 21-ний өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид ШШГЕГ-ын тушаалаар асрагчаар ажилд орсон... Би өөрөө хөөцөлдөн байж ажилд орсон. Манай ээж Ж.А намайг уг ажилд хөөцөлдөж оруулаагүй. 2013 онд манай нөхөр Лхагва Хууль Сахиулах Их Сургуулийн Ахлагчийн сургуульд суугаад 2013 оны 07 сард ШШГЕГ-ын харьяа Хорих 429 дүгээр ангид хянагчаар ажилд орсон. Тэгээд тэндээ ажиллаж байгаад 2018 оны намар Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжсэн. Манай ээж Ж.А шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Н.Лхагвааг ажилд оруулж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.1.115-116/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Агийн яллагдагчаар өгсөн: “... Би Ариунтуяаг “Хорих 461 дүгээр ангид холбоочноор оруулж өгнө” гэж хэлээд мөнгийг авсан боловч оруулж өгч чадаагүй, тухайн үед хүнд өртэй байсан тул А.Ариунтуяагаас авсан мөнгөнөөс 2 сая төгрөг тэр хүндээ өгөөд үлдсэн мөнгийг нь ажлын байрандаа материал аваад үрчихсэн. 2018 оны 01 сарын 11-ний өдөр 190.000 төгрөгийг жажилд оруулж өгөх хүндээ өгөх гэж байгаа” гээд худлаа хэлж Ч.Ундрахын картыг ашиглан А.Ариунтуяагаас мөнгө авсан. Түүний дараа 2018 оны 01 сарын 12-ны өдөр миний 5019789350 дугаартай данс руу 1 сая төгрөг, 2018 оны 01 сарын 17-ны өдөр мөн адил миний данс руу 1.500.000 төгрөг, 2018 оны 01 сарын 31-ний өдөр 94.000 төгрөг Ч.Ундрахын данс руу А.Ариунтуяа шилжүүлснийг би авсан. Мөн түүний дараа өдрийг нь санахгүй байна 213.000 төгрөгийг мөн миний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.79/,
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Намхайнямбуугийн өгсөн: “... Би Техник технологийн сургуулийг 2016 онд барилгын техникч мэргэжлээр төгсөөд “Бөлинтэй” ХХК-д цахилгаан лифт угсралтын ажил хийдэг байсан. Тэгээд 2016 оны намар 10 сард цэрэгт яваад 2017 оны намар 10 сарын дундуур халагдаж ирээд ажилгүй байхад бэр эгч Баярмаа надад хэлэхдээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид оруулаад өгөх хүн байна, чи орох уу” гэхээр нь би “тэгье” гэж зөвшөөрсөн. Тэгээд 2018 оны 01 сарын 12-ны өдөр Хархорины арын ХААН банкны АТМ-н хажууд манай ах Балжинням, бэр эгч Баярмаа бид гурав нөгөө Шүүхийн шийдвэрт оруулж өгнө гэсэн хүнтэй уулзахад А гэх эгч байсан. Тэр эгчтэй уулзахад манай ах Балжинням бид хоёрыг цуг “Хорих 461 дүгээр ангид оруулж өгнө” гэсэн... 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой аав Дашдондогийн 5544003018 тоот данснаас Ундрах гэх хүний 5093099061 тоот данс руу 112.500 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөн Ундрах гэх хүний данс руу аав Дашдондогийн данснаас 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр аав Дашдондогийн данснаас Ундрах гэх хүний данс руу 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр аав Дашдондогийн данснаас Ундрах гэх хүний данс руу 234.000 төгрөгийг шилжүүлсэн, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай хангамжийн мөнгө гэж 213.000 төгрөг, тэмдэгтийн хураамжын мөнгө 94.000 төгрөгийг Ундрах гэх хүний данс руу аав Дашдондогийн данснаас тус тус Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас шилжүүлсэн. Нийт 2.653.500 төгрөгний хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /хх.1.135, хх.5.53-55/,
Мөнгө шилжүүлсэн баримт /хх.1.54/,
Хохирогч Д.Намхайнямбуугаас 5544003018 тоот дансаар 5093099061 тоот данс эзэмшигч Ч.Ундрахын данс руу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 112.500 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1 сая төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1 сая төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 234.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 213.000 төгрөг, 94.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.1.54/,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Насанбуянгийн өгсөн: “... Би ажлын газрын Баярмаа гэх хүнээр дамжуулан А гэх хүнтэй уулзсан бөгөөд уг хүн манай дүү Насан-Очирыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилд оруулж өгнө” гэж тохирсон юм... А гэх хүнд эхлээд 2018 оны 01 дүгээр сарын 06-ны үед Чингэлтэй дүүргийн 7 буудлын АТМ-с Ж.А гэх хүний дансанд 1.300.000 төгрөг, түүний маргааш нь 500.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш А манай дүү Насан-Очиртой утсаар ярьж тэмдэгтийн мөнгө, хувцасны мөнгө гэж нэмж 860.000 төгрөг авсан байсан... Ж.Ад итгээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Долоон буудлын ХААН банкны АТМ-с 2.652.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.210-211, хх.4.163/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бадамнярваагийн өгсөн: “... Ж.А гэх хүн манай нөхөр Л.Насан-Очирыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилд оруулж өгнө, ажлын хөлс 2.500.000 төгрөг болно” гэж ярьсан юм. “Одоо мөнгөө хурдан өгөх юм бол ажилдаа хурдан орно, 3 сарын сургалтанд сууна, сургалт одоо 2018 оны 01 сарын 08-ны өдөр эхэлнэ” гэж хэлсэн юм. Түүний маргааш орой нь 2018 оны 01 сарын 05-ны өглөө Ж.А гэх хүн утсаар яриад “ажилд оруулах гээд байна, эхний удаа 200.000 төгрөг” гэж нэхээд байсан тул Ж.А гэх хүний 5019789350 дугаарын данс руу 200.000 төгрөг хийсэн. Тэгээд тэр орой дахин мөнгө нэхээд надад мөнгө байхгүй байсан болохоор манай эгч Л.Насанбуян 1.800.000 төгрөг А гэх хүнд өгсөн. Түүний дараа 2018 оны 01 сарын 07-ны өдөр Ж.А утсаар ярьж “танай нөхөр ажилд ороход бэлэн болсон, 3 ээлжийн хувцасны мөнгө хэрэг болоод байна, хувцас захиалга авдаг Ч.Ундрах гэж хүний данс” гээд 5093099061 дугаартай данс өгч 345.000 төгрөг авсан... 2018 оны 01 сарын 31-ний өдөр Ж.А утсаар ярьж 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “ажил дээр ирээрэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги дээр чиний тушаал гарсан, тэмдэгтийн хураамж тусгай хангамж гэх мэт мөнгө хэрэг болоод байна” гэж 307.000 төгрөг явуул гэж хэлсэн. Тэгээд Ч.Ундрах гэж хүний 5093099061 гэсэн данс руу 307.000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг /хх.1.218-219/,
2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Л.Насан-Очирын эхнэр болох Бадамнярваагийн 5037173816 тоот данснаас 5093099061 тоот данс эзэмшигч Ч.Ундрахын данс руу 345.000 төгрөг шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.1.54/,
2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Л.Насан-Очирын эхнэр болох Бадамнярваагийн 5037173816 тоот данснаас 5093099061 тоот данс эзэмшигч Ч.Ундрахын данс руу 307.000 төгрөг шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.1.54/,
Мөнгө шилжүүлсэн баримт /хх.1.54, 57, 214/
Хохирогч Л.Насанбуян нь өөрийн 5059253844 тоот данснаас 5019789350 тоот данс эзэмшигч Ж.Агийн данс руу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.300.000 төгрөг, мөн өөрийн 5059253844 тоот данснаас 5093099061 тоот данс эзэмшигч Ч.Ундрахын данс руу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.1.54, 57, 214/,
2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Л.Насан-Очирын эхнэр болох Бадамнярваагийн 5037173816 тоот данснаас 5019789350 тоот данс эзэмшигч Ж.Агийн данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.1.57/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Насан-Очирын өгсөн: “... Ж.А гэх эмэгтэйтэй очиж уулзсан бөгөөд А намайг “ажилд оруулах хөлс 2.500.000 төгрөг” гэж хэлсэн. Тэгээд түүний маргааш нь манай эгч /эгч Л.Насанбуян/ Ж.Ад 1.800.000 төгрөг өгсөн юм. Тэрнээс хойш хэд хоногийн дараа А дахин мөнгө нэхэж манай эхнэр Бадамнярваагаас 852.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.1.222/,
4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Балжиннямын өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын эхээр ... А гэх хүнтэй эхнэр бид хоёр Цамбагаравын арын үргэлжилсэн цайны газруудын дунд байсан Мандах нэртэй цайны газарт уулзаж танилцаад тэндээ бичиг баримтуудаа өгөөд ажилд орох өргөдлийг маань А эгч бичиж өгсөн юм... Би өөрийн дансаар бол мөнгийг шилжүүлээгүй. Харин эхнэр Х.Баярмаагийн данснаас мөнгө шилжүүлсэн... 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5925168253 дугаартай Б.Оюунгэрэл гэх Ж.Агийн бэрийн данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 500.000 төгрөгийг шилжүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ХААН банкны 5429319402 тоот Б.Тэмүүжингийн данс руу 500.000 төгрөгийг эхнэр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас шилжүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5925168253 дугаартай Б.Оюунгэрэл гэх Ж.Агийн бэрийн данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5093034819 дугаартай Ундрахын данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 200.000 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5093099061 дугаартай Ундрах гэх хүний данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 350.000 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5019789350 дугаартай /Ж.Агийн/ данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 50.000 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5019789350 дугаартай /Ж.Агийн/ данс руу 20.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас тус тус шилжүүлсэн. Нийт 2.620.000 төгрөгний хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /хх.2.42-44, хх.5.61-62/,
Эд зүйл баримт бичиг баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.5.76-77/,
Мөнгө шилжүүлсэн талаарх дансны баримт, хуулга,
2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5925168253 дугаартай Б.Оюунгэрэл гэх Ж.Агийн бэрийн данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 500.000 төгрөгийг шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.4.26/,
2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5925168253 дугаартай Б.Оюунгэрэл гэх Ж.Агийн бэрийн данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.4.27/,
2018 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5019789350 дугаартай данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо ХААН банкны Хархорин тооцооны салбараас 50.000 төгрөгийг шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.4.29/,
2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5019789350 дугаартай данс руу 20.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас /хх.4.29/,
2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ХААН банкны 5429319402 тоот Б.Тэмүүжингийн данс руу 500.000 төгрөгийг эхнэр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.5.77/,
5. Мөрдөн шалгах ажиллагаад хохирогч О.Цэрэндоржийн өгсөн: “... Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжны 7 тоотод байх байшингаа бусдад түрээслүүлэх зар тавьсан чинь Ж.А 2015 оны 11 сард зарын дагуу ирээд түрээсийн гэрээ хийж сарын түрээсийг 150.000 төгрөгөөр тохиролцсон. Нөхөр Эрдэнэсүх, 5 хүүхдийн хамт амьдардаг байсан... Би Ж.Ад 2017 оны 03 дугаар сараас эхлэн “Шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг миний нэр дээр шилжүүлж өгнө” гэж хэлснээс Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-н 8 тоотод байрлах дэлгүүрээс бэлнээр болон мобайл банкаар, Сонгинохайрхан дүүргийн 32-ын ХААН банкнаас мөн шилжүүлж эхэлсэн. Тэрнээс хойш тасралтгүй 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл дансаар болон бэлнээр өгсөн байдаг...
2016 оны 08 дугаар сарын 11-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 5749182721 тоот Б.Дэлгэрмаагийн данс руу 1.661.400 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 11 дүгээр сарын 13-наас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл 5018301774 тоот Л.Урангоогийн данс руу 3.594.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл 5018639383 тоот Ш.Шүрэнцэцэгийн данс руу 785.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хүртэл 5112005767 тоот данс руу Я.Гантөмөр 592.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5752073602 тоот Т.Алдархишигт 20.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5029965733 тоот Г.Төмөртогоогийн данс руу 131.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 5013147921 тоот С.Тунгалагийн данс руу 60.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5746020830 тоот Т.Амаржаргалын данс руу 150.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5925168253 тоот Б.Оюунгэрэлийн данс руу 500.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 үйлчилгээний төвийн ХААН банкны салбараас шилжүүлсэн,
2017 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 5925168253 тоот Б.Оюунгэрэлийн данс руу 50.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 үйлчилгээний төвийн ХААН банкны салбараас шилжүүлсэн,
2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 5112005767 тоот Я.Гантөмөрийн данс руу 200.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 үйлчилгээний төвийн ХААН банкны салбараас шилжүүлсэн,
2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5925168253 тоот Б.Оюунгэрэлийн данс руу 40.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 үйлчилгээний төвийн ХААН банкны салбараас шилжүүлсэн,
2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 5031829559 тоот Л.Эрдэнэчимэгийн данс руу 200.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 үйлчилгээний төвийн ХААН банкны салбараас шилжүүлсэн,
2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5018639383 тоот Ш.Шүрэнцэцэгийн данс руу дэлгүүрийн худалдагч Кулиманы 5057056406 тоот данснаас 180.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн.
Би өөрийн Хас банкны 5001301404 дугаартай данснаас гүйлгээ хийсэн байна. Үүнд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5001196948 тоот Э.Мөнхцоожийн данс руу 200.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5000051245 тоот Б.Дэлгэрмаагийн данс руу 450,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 5001114056 тоот Г.Оюунбатын данс руу 74.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5000369097 тоот Г.Гангамөрөнгийн данс руу 70.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 5000051245 тоот Б.Дэлгэрмаагийн данс руу 230.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5000051245 тоот Б.Дэлгэрмаагийн данс руу 110.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр 5000051245 тоот Б.Дэлгэрмаагийн данс руу 50.200 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 5000051245 тоот Б.Дэлгэрмаагийн данс руу 50.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 06 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарыг хүртэл 3.017.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХАС банкны салбараас өөрийн 5001301404 дугаартай данснаас бэлнээр авч банкны гадна Ж.Ад өгсөн. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоот байрлах Хүнсний дэлгүүрээс 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарыг хүртэл 27.576.000 төгрөгний бэлэн мөнгийг Ж.Ад өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд “Начинзаан”, “Банбан”, “68 авто” ломбардад Солонгосын монетон өрөөсөн ээмэг, Галакси Эс-4 гар утас, монетон гинж зэргийг тавьж нийт 1.462.500 төгрөгийн хохирол учруулсан нь Цагдаагийн байгууллагын “Дамно” үнэлгээний төвийн үнэлгээгээр баталгаажсан. Нийт надад 50.504.100 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /хх.2.132-134, 135-136, 137-140, 141-144, 154-155, хх.4.17, хх.5.53-59/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Кулиманы өгсөн: “... 2015 онд О.Цэрэндоржийн Хүнсний 8 нэрийн барааны дэлгүүрт ажиллаж байхад А эгч О.Цэрэндоржийн урд талын хашаа байшинг түрээсэлдэг байсан. Тэгээд А эгчтэй анх танилцаж байсан. Тухайн үед А эгч халамжийн баримт үзүүлээд нилээн их мөнгө манайд орж ирэхийн надад мөнгө зээлээч гээд дэлгүүрээс бэлэн мөнгөөр их хэмжээгээр авдаг байсан сүүлдээ энэ үйлдэл даамжирч О.Цэрэндорж эгч нь банкнаас зээл аваад Ад өгч байсан. Тухайн үед А эгч нь О.Цэрэндоржид байр өгнө гэж хэлээд мөнгө аваад байх шиг санагдсан...” гэх мэдүүлэг /хх.4.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Баярмаагийн өгсөн: “... ХАС банкны 5000487429 данс минийх юм. Тухайн үед би 21 дүгээр хороололд байрлах ХАС банкны салбар дээр гүйлгээ хийгээд буцаад гарах гэтэл 40-50 насны эмэгтэй хүн ирээд надад хэлэхдээ “би хүүхдээс мөнгө авах гэсэн юм, таны данс руу мөнгө шилжүүлээд та өөрийн данснаасаа мөнгө аваад өгчих” гэхээр нь зөвшөөрөөд өөрийнхөө дансыг өгөөд 105.000 төгрөг авч өгсөн... туранхай намхан, гонзгойдуу царайтай эмэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх.2.142, 150/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анужингийн өгсөн: “... Ээж А миний дансыг ашиглаж хүнээс мөнгө авдаг байсан. Ээж миний дансыг ашиглахдаа ямар учиртай мөнгө миний дансанд орж байгааг хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.2.145/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Гантөмөрийн өгсөн: “... Би Ж.Агийн төрсөн эгч нь байгаа юм. Миний 5112005767 дансыг манай дүү Ж.А нь надаас удаа дараа миний виза картыг авдаг байсан. Тухайн үед надад хэлэхдээ “манай Энхжин гэдэг хүүхдийн багшаас мөнгө ирнэ” гэж байнга миний ХААН банкны виза картыг авдаг байсан юм. Ж.А нь болсон явдлынхаа талаар үнэн худлаа нь мэдэгдэхгүй баахан юм ярьж байгаад манай гэрт ирж виза карт авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх.2.147/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Урангоогийн өгсөн: “... Анужинтай би нэг газарт хамт ажилладаг, Анужингийн ээж А нь надад хэлэхдээ “манай хүү Амарбаясгалан хийдэд лам юм, хүн манай хүүхдэд үзүүлж харуулахаар мөнгө хийдэг юм” гээд манай ээжид миний виза карт байсан ба Анужингийн ээж А нь манай ээжид тэгж ойлгуулаад итгүүлсэн байсан юм. Манай ажлын Анужингийн ээж “хийдээс мөнгө ирж байгаа шүү, чиний дансанд хийгээд би авъя” гэж хэлэхээр нь дансаа ашиглуулж байсан. Тэгээд миний дансанд Анужингийн ээж мөнгө хийнгүүт буцаагаад Анужингийн данс руу би мөнгийг нь шилжүүлж өгдөг байсан. Нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Манай ээж Шүрэнцэцэгт Анужингийн ээж А “Солонгосын виз гаргаж өгнө” гэж ээжийн дүүгээс 2 сая төгрөг авч байсан ба одоо цувуулж өгсөөр 500.000 төгрөг дутуу байгаа. Тэгээд миний дансаар мөнгө аваад байсхийгээд намайг дуудаж мөнгө шилжүүлээд өгөөч гээд байхаар нь манай ээж өөрийн нэр дээрээ ХААН банкны дансны карт нээж өгсөн ба тэр шинээр авч өгсөн картаа Ад өгснөөс хойш надтай болон манай ээжтэй холбоо бариагүй юм...” гэх мэдүүлэг /хх.2.149/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Шүрэнцэцэгийн өгсөн: “... Тухайн үед надад огт ХААН банкны данс байгаагүй юм. А надад хэлэхдээ “манай хүү Амарбаясгалан хийдэд лам хийдэг, тэгээд гадаад дотоодын хүмүүс ном уншуулахаараа дандаа доллар өгдөг болохоор миний дансанд шилжүүлж болохгүй байна, охины чинь дансанд мөнгө хийгээд мөнгө орохоор нь шилжүүлээд өгч байгаач” гэхээр нь зөвшөөрч миний дансанд мөнгө орохоор буцаагаад Агийн өгсөн данс руу шилжүүлдэг байсан. Сүүлдээ зөндөө удаа мөнгө ороод байхаар нь банк, АТМ орох ядаргаатай байхаар нь өөрийнхөө нэр дээр ХААН банкны данс нээж виза карт захиалж авч Ад өөрийн биеэр виза карт өгсөн...” гэх мэдүүлэг /хх.2.152/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнхцоожийн өгсөн: “... ХАС банкны 5001196948 дугаартай дансаар цалин маань ордог. Түүнээс би хүнд картаа өгдөггүй. Ер нь cap болгоны 5, 15-нд цалин ордог. Би Ж.А, О.Цэрэндорж гэх хүмүүсийг танихгүй. Би уг ХАС банкны дансыг нэг их ашиглаад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх.2.153/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээ хийсэн “О.Цэрэндоржийн эзэмшлийн гинж, гар утас, ээмгийг 1.462.500 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /хх.2.169-170/,
Ж.А нь О.Цэрэндоржид учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр гаргаж өгсөн баримт /хх.2.174/,
Мөнгөний тооцоо /хх.2.180-182/,
Барьцаат зээлийн гэрээ /хх.2.184/,
Цахим зурвасын хуулбарууд /хх.2.186-196/,
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх.2.199/,
ХААН банкны албан бичиг /хх.2.204/,
ХААН банкнаас ирүүлсэн данс эзэмшигчдийн мэдээлэл /хх.2.227/,
Ж.Агийн баталгаа гаргасан тодорхойлолт /хх.3.14/,
ХААН банк дахь Ж.Агийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх.3.43-48, хх.4.61-64/,
ХААН банк дахь О.Цэрэндоржийн дансны хуулга /хх.3.49-108/,
“Мобиком корпораци” ХХК-й “Ж.Агийн нэр дээр бүртгэлтэй 95498090, 99319041...” гэх албан бичиг /хх.3.154/,
“Юнител” ХХК-с ирүүлсэн “ШД75020967 регистрийн дугаартай Ж.Агийн нэр дээр 88161940, 89189141, 80927122, 80166490, 88927122, 88663488, 38345193, 89927122, 80917122 дугаарууд бүртгэлтэй байна” гэх албан бичиг /хх.3.156/,
“Юнител” ХХК-с ирүүлсэн “80314047-Ж.А, 80149069-Ж.А, 88558401-Ж.А, 80640034-Ж.А, 88223075-Ж.А...” гэх албан бичиг /хх.3.181/,
ХААН банк дахь Б.Анужингийн дансны хуулга /хх.4.1-3/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.5.78-128/,
О.Цэрэндоржийн ХААН банкны 5025297713 дугаартай дансны хуулга /хх.3.50-108, хх.5.90-123/,
Т.Кулиманы ХААН банкны 5057056406 дугаартай дансны хуулга /хх.5.124/,
О.Цэрэндоржийн ХАС банкны 5001301404 дугаартай дансны хуулга /хх.5.79-89/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх.2.15-16, 19-21, 4.21-23/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1. Ж.А нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд иргэн А.Алтантуяаг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажид оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийнхөө ХААН банкны 5019789350 тоот дансаар 3 удаагийн үйлдлээр 2.713.000 төгрөг, Ч.Ундрахын ХААН банкны 5093099061 дугаартай дансаар 3 удаагийн үйлдлээр 518.000 төгрөг буюу нийт 6 удаагийн үйлдлээр 3.231.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны ХААН банкны АТМ-с шижлүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ариунтуяагийн өгсөн: “... Тэгээд анх хувцасны мөнгө гээд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 190.000 төгрөг шилжүүлчих гээд Ж.А гэх хүн над руу утсаар яриад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангийн нягтлан Ундрах гэх хүний данс байгаа юм” гээд 5093099061 дугаарын данс өгөхөөр нь ... би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны ХААН банкнаас өөрийн 5085187798 дугаарын данснаас шилжүүлсэн... 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1 сая төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны ХААН банкнаас өөрийн 5085187798 дугаартай данснаас Агийн ХААН банкны 5019789350 дугаартай данс руу шилжүүлсэн... 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 94.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны ХААН банкнаас өөрийн 5085187798 дугаартай данснаас Ундрах гэх хүний данс руу шилжүүлсэн. Мөн тухайн өдрөө бас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны ХААН банкнаас өөрийн 5085187798 дугаартай данснаас Агийн ХААН банкны дансруу 213.000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 3.231.000 төгрөгний хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг/хх.1.7, хх.4.164/,
Мөнгө шилжүүлсэн баримт /хх.1.12, 54-59/,
5093099061 тоот данс эзэмшигч Ч.Ундрахын данс руу хохирогч Д.Ариунтуяа 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 190.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 234.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 94.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.1.54, 68-69/,
5019789350 тоот данс эзэмшигч Ж.Агийн данс руу хохирогч Д.Ариунтуяа 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1 сая төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 213.000 төгрөг тус тус шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.1.57, 68-69/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Баярмаагийн өгсөн: “... Би хуучны танил Ж.Атай 2017 оны 10 сарын үеэр Хархорин захын орчим тааралдсан. Тэгээд ярилцаж байхад “манай охин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 461 дүгээр ангид ажиллаж байгаа, мөн манай дүү Эрдэнээ тэнд ажиллаж байгаа” гэхээр нь би “манай нөхрийг оруулаад өгч чадах уу” гэхэд болно гэсэн... тэгээд нөхрийгөө оруулахаар хувцас сургалтын мөнгө гээд 2 сая төгрөг өгсөн... А эгч “манай хүүхэд хүн зодоод шоронд орох гээд байна, мөнгө хэрэгтэй байна хэд хоногоос өгнө” гэхээр нь 1 сая төгрөг бэлнээр 2018 оны 12 сарын сүүлээр Хархорингийн буудлын хойд талд өгсөн. Тэр Агаас Саппоро худалдааны төвийн миний зах дээр мөнгө авсан асуудал байхгүй. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр над руу яриад “би чамаас зээлсэн 1 сая төгрөгөө өгмөөр байна” гэхээр нь би өөрийн 5075350429 дугаарын дансаар мөнгийг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Ундрахын өгсөн: “... 2018 оны эхээр цагаан сараас өмнө манай гэр лүү Ж.А орж ирээд “та дансны дугаараа өгч байгаач, би хүүхэд рүү мөнгө шилжүүлэх гэсэн юм, би картаа хайгаад олохгүй байна” гэхээр нь би ХААН банкны 5093099061 дугаартай картаа өгөөд явуулсан. Тэгээд удалгүй “би болчихлоо” гэж буцаагаад картыг маань гэрт оруулж ирж өгсөн. Тэрнээс хойш дахин гуйж миний картыг аваад 1 cap гаран хугацаанд миний картыг ашигласан. Тэгээд би сүүлдээ карт өгөхгүй болохоор нь нэхэж байгаад картаа авсан...” гэх мэдүүлэг /хх1.42/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Агийн яллагдагчаар өгсөн: “... Би Ариунтуяаг “Хорих 461 дүгээр ангид холбоочноор оруулж өгнө” гэж хэлээд мөнгийг авсан боловч оруулж өгч чадаагүй, тухайн үед хүнд өртэй байсан тул А.Ариунтуяагаас авсан мөнгөнөөс 2 сая төгрөг тэр хүндээ өгөөд үлдсэн мөнгийг нь ажлын байрандаа материал аваад үрчихсэн. 2018 оны 01 сарын 11-ний өдөр 190.000 төгрөгийг жажилд оруулж өгөх хүндээ өгөх гэж байгаа” гээд худлаа хэлж Ч.Ундрахын картыг ашиглан А.Ариунтуяагаас мөнгө авсан. Түүний дараа 2018 оны 01 сарын 12-ны өдөр миний 5019789350 дугаартай данс руу 1 сая төгрөг, 2018 оны 01 сарын 17-ны өдөр мөн адил миний данс руу 1.500.000 төгрөг, 2018 оны 01 сарын 31-ний өдөр 94.000 төгрөг Ч.Ундрахын данс руу А.Ариунтуяа шилжүүлснийг би авсан. Мөн түүний дараа өдрийг нь санахгүй байна, 213.000 төгрөгийг мөн миний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.79/,
2. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Д.Намхайнямбууг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Ч.Ундрахын ХААН банкны 5093099061 тоот дансаар 6 удаагийн үйлдлээр 2.653.500 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Хархорин тооцооны төвийн салбар дээрээс шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Намхайнямбуугийн өгсөн: “... Тэгээд 2018 оны 01 сарын 12-ны өдөр Хархорины арын ХААН банкны АТМ-н хажууд манай ах Балжинням, бэр эгч Баярмаа бид гурав нөгөө Шүүхийн шийдвэрт оруулж өгнө гэсэн хүнтэй уулзахад А гэх эгч байсан. Тэр эгчтэй уулзахад манай ах Балжинням бид хоёрыг цуг “Хорих 461 дүгээр ангид оруулж өгнө” гэсэн... 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой аав Дашдондогийн 5544003018 тоот данснаас Ундрах гэх хүний 5093099061 тоот данс руу 112.500 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөн Ундрах гэх хүний данс руу аав Дашдондогийн данснаас 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр аав Дашдондогийн данснаас Ундрах гэх хүний данс руу 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр аав Дашдондогийн данснаас Ундрах гэх хүний данс руу 234.000 төгрөгийг шилжүүлсэн, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай хангамжийн мөнгө гэж 213.000 төгрөг, тэмдэгтийн хураамжын мөнгө 94.000 төгрөгийг Ундрах гэх хүний данс руу аав Дашдондогийн данснаас тус тус Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас шилжүүлсэн. Нийт 2.653.500 төгрөгний хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /хх.1.135, хх.5.53-55/,
Мөнгө шилжүүлсэн баримт /хх.1.54/,
Хохирогч Д.Намхайнямбуугаас 5544003018 тоот дансаар 5093099061 тоот данс эзэмшигч Ч.Ундрахын данс руу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 112.500 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1 сая төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1 сая төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 234.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 213.000 төгрөг, 94.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.1.54/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Намхайнямбуугийн өгсөн: “2018 оны 01 дүгээр сараас “Шүүхийн шийдвэрийн хорих 461 дүгээр ангид хянагчаар оруулж өгнө” гэсэн... Би шүүгдэгчид 2.650.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
3. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд иргэн Л.Насанбуянгийн дүү Л.Насан-Очирыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461 дүгээр ангид оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн ХААН банкны 5019789350 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 1.500.000 төгрөг, Ч.Ундрахын ХААН банкны 5093099061 тоот дансаар 3 удаагийн үйлдлээр 1.152.000 төгрөг буюу нийт удаагийн үйлдлээр 2.652.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн нутаг дэсвгэрт байрлах долоон буудлын ХААН банкны АТМ-с шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Насанбуянгийн өгсөн: “... Би ажлын газрын Баярмаа гэх хүнээр дамжуулан А гэх хүнтэй уулзсан бөгөөд уг хүн манай дүү Насан-Очирыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилд оруулж өгнө” гэж тохирсон юм... А гэх хүнд эхлээд 2018 оны 01 дүгээр сарын 06-ны үед Чингэлтэй дүүргийн 7 буудлын АТМ-с Ж.А гэх хүний дансанд 1.300.000 төгрөг, түүний маргааш нь 500.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш А манай дүү Насан-Очиртой утсаар ярьж тэмдэгтийн мөнгө, хувцасны мөнгө гэж нэмж 860.000 төгрөг авсан байсан... Ж.Ад итгээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Долоон буудлын ХААН банкны АТМ-с 2.652.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.210-211, хх.4.163/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бадамнярваагийн өгсөн: “... Ж.А гэх хүн манай нөхөр Л.Насан-Очирыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилд оруулж өгнө, ажлын хөлс 2.500.000 төгрөг болно” гэж ярьсан юм. “Одоо мөнгөө хурдан өгөх юм бол ажилдаа хурдан орно, 3 сарын сургалтанд сууна, сургалт одоо 2018 оны 01 сарын 08-ны өдөр эхэлнэ” гэж хэлсэн юм. Түүний маргааш орой нь 2018 оны 01 сарын 05-ны өглөө Ж.А гэх хүн утсаар яриад “ажилд оруулах гээд байна, эхний удаа 200.000 төгрөг” гэж нэхээд байсан тул Ж.А гэх хүний 5019789350 дугаарын данс руу 200.000 төгрөг хийсэн. Тэгээд тэр орой дахин мөнгө нэхээд надад мөнгө байхгүй байсан болохоор манай эгч Л.Насанбуян 1.800.000 төгрөг А гэх хүнд өгсөн. Түүний дараа 2018 оны 01 сарын 07-ны өдөр Ж.А утсаар ярьж “танай нөхөр ажилд ороход бэлэн болсон, 3 ээлжийн хувцасны мөнгө хэрэг болоод байна, хувцас захиалга авдаг Ч.Ундрах гэж хүний данс” гээд 5093099061 дугаартай данс өгч 345.000 төгрөг авсан... 2018 оны 01 сарын 31-ний өдөр Ж.А утсаар ярьж 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “ажил дээр ирээрэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих 461 дүгээр анги дээр чиний тушаал гарсан, тэмдэгтийн хураамж тусгай хангамж гэх мэт мөнгө хэрэг болоод байна” гэж 307.000 төгрөг явуул гэж хэлсэн. Тэгээд Ч.Ундрах гэж хүний 5093099061 гэсэн данс руу 307.000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг /хх.1.218-219/,
2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Л.Насан-Очирын эхнэр болох Бадамнярваагийн 5037173816 тоот данснаас 5093099061 тоот данс эзэмшигч Ч.Ундрахын данс руу 345.000 төгрөг шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.1.54/,
2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Л.Насан-Очирын эхнэр болох Бадамнярваагийн 5037173816 тоот данснаас 5093099061 тоот данс эзэмшигч Ч.Ундрахын данс руу 307.000 төгрөг шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.1.54/,
Мөнгө шилжүүлсэн баримт /хх.1.54, 57, 214/
Хохирогч Л.Насанбуян нь өөрийн 5059253844 тоот данснаас 5019789350 тоот данс эзэмшигч Ж.Агийн данс руу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.300.000 төгрөг, мөн өөрийн 5059253844 тоот данснаас 5093099061 тоот данс эзэмшигч Ч.Ундрахын данс руу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.1.54, 57, 214/,
2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Л.Насан-Очирын эхнэр болох Бадамнярваагийн 5037173816 тоот данснаас 5019789350 тоот данс эзэмшигч Ж.Агийн данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.1.57/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Насан-Очирын өгсөн: “... Ж.А гэх эмэгтэйтэй очиж уулзсан бөгөөд А намайг ажилд оруулах хөлс 2.500.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд түүний маргааш нь манай эгч /эгч Л.Насанбуян/ Ж.Ад 1.800.000 төгрөг өгсөн юм. Тэрнээс хойш хэд хоногийн дараа А дахин мөнгө нэхэж манай эхнэр Бадамнярваагаас 852.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.1.222/,
4. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд иргэн Д.Балжиннямыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон эхнэр Х.Баярмаагийн ХААН банкны 5075350429 тоот данснаас ХААН банкны Б.Оюунгэрэлийн 5925168253 тоот дансаар 500.000 төгрөг болон 1.000.000 төгрөгийг, мөн ХААН банкны 5429319402 тоот Б.Тэмүүжингийн дансаар 500.000 төгрөг, Ч.Ундрахын 5 ХААН банкны 093034819 тоот дансаар 200.000 төгрөг, 5093099061 тоот дансаар 350.000 төгрөг, Ж.Агийн 5019789350 тоот дансаар 20.000 төгрөг болон 50.000 төгрөг, нийт 2.620.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Хархорин захын ХААН банкны АТМ-с шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Балжиннямын өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын эхээр ... А гэх хүнтэй эхнэр бид хоёр Цамбагаравын арын үргэлжилсэн цайны газруудын дунд байсан Мандах нэртэй цайны газарт уулзаж танилцаад тэндээ бичиг баримтуудаа өгөөд ажилд орох өргөдлийг маань А эгч бичиж өгсөн юм... Би өөрийн дансаар бол мөнгийг шилжүүлээгүй. Харин эхнэр Х.Баярмаагийн данснаас мөнгө шилжүүлсэн... 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5925168253 дугаартай Б.Оюунгэрэл гэх Ж.Агийн бэрийн данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 500.000 төгрөгийг шилжүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ХААН банкны 5429319402 тоот Б.Тэмүүжингийн данс руу 500.000 төгрөгийг эхнэр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас шилжүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5925168253 дугаартай Б.Оюунгэрэл гэх Ж.Агийн бэрийн данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5093034819 дугаартай Ундрахын данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 200.000 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5093099061 дугаартай Ундрах гэх хүний данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 350.000 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5019789350 дугаартай /Ж.Агийн/ данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 50.000 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5019789350 дугаартай /Ж.Агийн/ данс руу 20.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас тус тус шилжүүлсэн. Нийт 2.620.000 төгрөгний хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /хх.2.42-44, хх.5.61-62/,
Эд зүйл баримт бичиг баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.5.76-77/,
Мөнгө шилжүүлсэн талаарх дансны баримт, хуулга,
2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5925168253 дугаартай Б.Оюунгэрэл гэх Ж.Агийн бэрийн данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 500.000 төгрөгийг шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.4.26/,
2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5925168253 дугаартай Б.Оюунгэрэл гэх Ж.Агийн бэрийн данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.4.27/,
2017 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5093034819 дугаартай данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 200.000 төгрөгийг шилжүүлсэн талаархи дансны хуулга, /хх.4.27/,
2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5093099061 дугаартай Ундрах гэх хүний данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас 350.000 төгрөгийг шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.4.28/,
2018 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5019789350 дугаартай данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо ХААН банкны Хархорин тооцооны салбараас 50.000 төгрөгийг шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.4.29/,
2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас 5019789350 дугаартай данс руу 20.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас /хх.4.29/,
2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ХААН банкны 5429319402 тоот Б.Тэмүүжингийн данс руу 500.000 төгрөгийг эхнэр Х.Баярмаагийн 5075350429 тоот данснаас Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны Хархорин тооцооны салбараас шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх.5.77/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Балжиннямын өгсөн: “Манай эхнэртэй уулзаад “ийм ажил байна, манай дүү Эрдэнэбаатар Эрдэнэтийн шоронгийн захирагч” хийдэг гэж хэлж байсан. “Шүүхийн шийдвэрт хянагчаар оруулж өгнө” гэсэн. Эхлээд нь хоёр зуу гаруй мянган төгрөг авсан. Тэгээд сүүлдээ хувцасны мөнгөнөөс эхлээд янз бүрийн юмны мөнгө авч эхэлсэн. “Эрдэнэбаатар Улаанбаатар хотод орж ирчихээд нөгөө асуудлыг чинь хөөцөлдөх гээд байна” гэж хэлээд 500.000 төгрөг авсан... Би нийт 2.620.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
5. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд иргэн О.Цэрэндоржид “Төрийн банкны ажилтан Урангоогийн шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг чамд өгөөд хашаа байшинг чинь худалдаж авна, уг асуудлыг хөөцөлдөх зардал” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон ХААН банкны 5025297713 тоот данснаас 15.499.400 төгрөг, ХАС банкны 5001301404 тоот данснаас 4.456.200 төгрөг, О.Цэрэндоржийн худалдагч Кулиманы ХААН банкны 5057056406 тоот данснаас 300.000 төгрөг, банкинд бэлнээр тушаасан 1.190.000 төгрөг, дэлгүүрийн орлогоос бэлнээр 27.576.000 нийт 49.021.600 төгрөг, ломбарданд 1.462.500 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг барьцаалан нийт 50.504.100 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжны 8 тоотод байрлах дэлгүүрээс бэлнээр болон Мобайл банкаар шилжүүлэн авч бусдад нийт 61.660.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаад хохирогч О.Цэрэндоржийн өгсөн: “... Би Ж.Ад 2017 оны 03 дугаар сараас эхлэн “Шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг миний нэр дээр шилжүүлж өгнө” гэж хэлснээс Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах дэлгүүрээс бэлнээр болон мобайл банкаар, Сонгинохайрхан дүүргийн 32-ын ХААН банкнаас мөн шилжүүлж эхэлсэн. Тэрнээс хойш тасралтгүй 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл дансаар болон бэлнээр өгсөн байдаг...
2016 оны 08 дугаар сарын 11-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 5749182721 тоот Б.Дэлгэрмаагийн данс руу 1.661.400 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 11 дүгээр сарын 13-наас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл 5018301774 Л.Урангоогийн данс руу 3.594.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл 5018639383 Ш.Шүрэнцэцэгийн данс руу 785.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хүртэл 5112005767 тоот данс руу Я.Гантөмөр 592.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5752073602 тоот данс руу Т.Алдархишигт 20.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5113030850 тоот данс руу Э.Нандинцэцэг 150.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 5519017192 тоот данс руу Ш.Шаравнямбуу 45.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5029965733 тоот Г.Төмөртогоогийн данс руу 131.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 5013147921 тоот С.Тунгалагийн данс руу 60.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5746020830 тоот Т.Амаржаргалын данс руу 150.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ХААН банкнаас өөрийн 5025297713 тоот данснаас бэлнээр 8.311.000 төгрөгийг авч Ж.Ад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны салбарын гадна өгч байсан.
2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5018639383 тоот Ш.Шүрэнцэцэгийн данс руу 200.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХААН банкны салбараас шилжүүлсэн,
2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5925168253 тоот Б.Оюунгэрэлийн данс руу 500.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 үйлчилгээний төвийн ХААН банкны салбараас шилжүүлсэн,
2017 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 5925168253 тоот Б.Оюунгэрэлийн данс руу 50.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 үйлчилгээний төвийн ХААН банкны салбараас шилжүүлсэн,
2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 5112005767 тоот Я.Гантөмөрийн данс руу 200.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 үйлчилгээний төвийн ХААН банкны салбараас шилжүүлсэн,
2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5925168253 тоот Б.Оюунгэрэлийн данс руу 40.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 үйлчилгээний төвийн ХААН банкны салбараас шилжүүлсэн,
2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 5031829559 тоот Л.Эрдэнэчимэгийн данс руу 200.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 үйлчилгээний төвийн ХААН банкны салбараас шилжүүлсэн,
2016 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 5112005767 тоот Я.Гантөмөрийн данс руу дэлгүүрийн худалдагч Кулиманы 5057056406 тоот данснаас 20.000 төгрөгийг СХД-ийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5018639383 тоот Ш.Шүрэнцэцэгийн данс руу дэлгүүрийн худалдагч Кулиманы 5057056406 тоот данснаас 100.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5018639383 тоот Ш.Шүрэнцэцэгийн данс руу дэлгүүрийн худалдагч Кулиманы 5057056406 тоот данснаас 180.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн.
Би өөрийн Хас банкны 5001301404 дугаартай данснаас гүйлгээ хийсэн байна. Үүнд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5001196948 тоот Э.Мөнхцоожийн данс руу 200.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5000051245 тоот Б.Дэлгэрмаагийн данс руу 450,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 5001114056 тоот Г.Оюунбатын данс руу 74.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоот байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5000369097 тоот Г.Гангамөрөнгийн данс руу 70.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 5000051245 тоот Б.Дэлгэрмаагийн данс руу 230.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5000051245 тоот Б.Дэлгэрмаагийн данс руу 110.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоот байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр 5000051245 тоот Б.Дэлгэрмаагийн данс руу 50.200 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 5000051245 тоот Б.Дэлгэрмаагийн данс руу 50.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 5000487429 тоот Ч.Баярмаагийн данс руу 105.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоот байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2017 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 5000687258 тоот Б.Оюундарийн данс руу 120.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоотод байрлах Хүнсний дэлгүүрээс мобайл банкаар шилжүүлсэн,
2016 оны 06 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарыг хүртэл 3.017.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ХАС банкны салбараас өөрийн 5001301404 дугаартай данснаас бэлнээр авч банкны гадна Ж.Ад өгсөн. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-8 тоот байрлах Хүнсний дэлгүүрээс 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарыг хүртэл 27.576.000 төгрөгний бэлэн мөнгийг Ж.Ад өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд “Начинзаан”, “Банбан”, “68 авто” ломбардад Солонгосын монетон өрөөсөн ээмэг, Галакси Эс-4 гар утас, монетон гинж зэргийг тавьж нийт 1.462.500 төгрөгийн хохирол учруулсан нь Цагдаагийн байгууллагын “Дамно” үнэлгээний төвийн үнэлгээгээр баталгаажсан. Нийт надад 50.504.100 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /хх.2.135-136, 137-140, хх.4.17, хх.5.53-59/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Кулиманы өгсөн: “... 2015 онд О.Цэрэндоржийн Хүнсний 8 нэрийн барааны дэлгүүрт ажиллаж байхад А эгч О.Цэрэндоржийн урд талын хашаа байшинг түрээсэлдэг байсан. Тэгээд А эгчтэй анх танилцаж байсан. Тухайн үед А эгч халамжийн баримт үзүүлээд нилээн их мөнгө манайд орж ирэхийн надад мөнгө зээлээч гээд дэлгүүрээс бэлэн мөнгөөр их хэмжээгээр авдаг байсан сүүлдээ энэ үйлдэл даамжирч О.Цэрэндорж эгч нь банкнаас зээл аваад Ад өгч байсан. Тухайн үед А эгч нь О.Цэрэндоржид байр өгнө гэж хэлээд мөнгө аваад байх шиг санагдсан...” гэх мэдүүлэг /хх.4.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Баярмаагийн өгсөн: “... ХАС банкны 5000487429 данс минийх юм. Тухайн үед би 21 дүгээр хороололд байрлах ХАС банкны салбар дээр гүйлгээ хийгээд буцаж гарах гэтэл 40-50 насны эмэгтэй хүн ирээд надад хэлэхдээ “би хүүхдээс мөнгө авах гэсэн юм, таны данс руу мөнгө шилжүүлээд та өөрийн данснаасаа мөнгө аваад өгчих” гэхээр нь зөвшөөрөөд өөрийнхөө дансыг өгөөд 105.000 төгрөг авч өгсөн... туранхай намхан, гонзгойдуу царайтай эмэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх.2.142, 150/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анужингийн өгсөн: “... Ээж А миний дансыг ашиглаж хүнээс мөнгө авдаг байсан. Ээж миний дансыг ашиглахдаа ямар учиртай мөнгө миний дансанд орж байгааг хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.2.145/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Гантөмөрийн өгсөн: “... Би Ж.Агийн төрсөн эгч нь байгаа юм. Миний 5112005767 дансыг манай дүү Ж.А нь надаас удаа дараа миний виза картыг авдаг байсан. Тухайн үед надад хэлэхдээ “манай Энхжин гэдэг хүүхдийн багшаас мөнгө ирнэ” гэж байнга миний ХААН банкны виза картыг авдаг байсан юм. Ж.А нь болсон явдлынхаа талаар үнэн худлаа нь мэдэгдэхгүй баахан юм ярьж байгаад манай гэрт ирж виза карт авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх.2.147/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Урангоогийн өгсөн: “... Анужинтай би нэг газарт хамт ажилладаг, Анужингийн ээж А нь надад хэлэхдээ “манай хүү Амарбаясгалан хийдэд лам юм, хүн манай хүүхдэд үзүүлж харуулахаар мөнгө хийдэг юм” гээд манай ээжид миний виза карт байсан ба Анужингийн ээж А нь манай ээжид тэгж ойлгуулаад итгүүлсэн байсан юм. Манай ажлын Анужингийн ээж “хийдээс мөнгө ирж байгаа шүү, чиний дансанд хийгээд би авъя” гэж хэлэхээр нь дансаа ашиглуулж байсан. Тэгээд миний дансанд Анужингийн ээж мөнгө хийнгүүт буцаагаад Анужингийн данс руу би мөнгийг нь шилжүүлж өгдөг байсан. Нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Манай ээж Шүрэнцэцэгт Анужингийн ээж А “Солонгосын виз гаргаж өгнө” гэж ээжийн дүүгээс 2 сая төгрөг авч байсан ба одоо цувуулж өгсөөр 500.000 төгрөг дутуу байгаа. Тэгээд миний дансаар мөнгө аваад байсхийгээд намайг дуудаж мөнгө шилжүүлээд өгөөч гээд байхаар нь манай ээж өөрийн нэр дээрээ ХААН банкны дансны карт нээж өгсөн ба тэр шинээр авч өгсөн картаа Ад өгснөөс хойш надтай болон манай ээжтэй холбоо бариагүй юм...” гэх мэдүүлэг /хх.2.149/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Шүрэнцэцэгийн өгсөн: “... Тухайн үед надад огт ХААН банкны данс байгаагүй юм. А надад хэлэхдээ “манай хүү Амарбаясгалан хийдэд лам хийдэг, тэгээд гадаад дотоодын хүмүүс ном уншуулахаараа дандаа доллар өгдөг болохоор миний дансанд шилжүүлж болохгүй байна, охины чинь дансанд мөнгө хийгээд мөнгө орохоор нь шилжүүлээд өгч байгаач” гэхээр нь зөвшөөрч миний дансанд мөнгө орохоор буцаагаад Агийн өгсөн данс руу шилжүүлдэг байсан. Сүүлдээ зөндөө удаа мөнгө ороод байхаар нь банк, АТМ орох ядаргаатай байхаар нь өөрийнхөө нэр дээр ХААН банкны данс нээж виза карт захиалж авч Ад өөрийн биеэр виза карт өгсөн...” гэх мэдүүлэг /хх.2.152/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнхцоожийн өгсөн: “... ХАС банкны 5001196948 дугаартай дансаар цалин маань ордог. Түүнээс би хүнд картаа өгдөггүй. Ер нь cap болгоны 5, 15-нд цалин ордог. Би Ж.А, О.Цэрэндорж гэх хүмүүсийг танихгүй. Би уг ХАС банкны дансыг нэг их ашиглаад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх.2.153/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний үнэлгээ хийсэн “О.Цэрэндоржийн эзэмшлийн гинж, гар утас, ээмгийг 1.462.500 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /хх.2.169-170/,
Ж.А нь О.Цэрэндоржид учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр гаргаж өгсөн баримт /хх.2.174/,
Барьцаат зээлийн гэрээ /хх.2.184/,
ХААН банкнаас ирүүлсэн данс эзэмшигчдийн мэдээлэл /хх.2.227/,
“Мобиком корпораци” ХХК-й “Ж.Агийн нэр дээр бүртгэлтэй 95498090, 99319041...” гэх албан бичиг /хх.3.154/,
“Юнител” ХХК-с ирүүлсэн “ШД75020967 регистрийн дугаартай Ж.Агийн нэр дээр 88161940, 89189141, 80927122, 80166490, 88927122, 88663488, 38345193, 89927122, 80917122 дугаарууд бүртгэлтэй байна” гэх албан бичиг /хх.3.156/,
“Юнител” ХХК-с ирүүлсэн “80314047-Ж.А, 80149069-Ж.А, 88558401-Ж.А, 80640034-Ж.А, 88223075-Ж.А...” гэх албан бичиг /хх.3.181/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.5.78-128/,
О.Цэрэндоржийн ХААН банкны 5025297713 тоот дансны хуулга /хх.3.50-108, хх.5.90-123/,
Т.Кулиманы ХААН банкны 5057056406 тоот дансны хуулга /хх.5.124/,
О.Цэрэндоржийн ХАС банкны 5001301404 тоот дансны хуулга /хх.5.79-89/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Цэрэндоржийн өгсөн: “... Тухайн үед надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бор хавтастай, улаан хөндлөн зураастай бичгийг “Чамайг байхгүй байхад ирчихлээ. Би гардаад авчихлаа” гэсэн. Араас нь надад шүүхийн тогтоол гэсэн бичиг авчирч өгсөн. Тэр бичиг улаан тамгатай байсан... Би банкны хүү, банк бусын хүү гээд нийт ер гаруй сая төгрөгөөр хохирсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Агийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Ж.А бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн нь тогтоогдоогүй байх тул зүйлчлэл хүндрүүлэхээр прокурорт хэргийг буцаах тухай хохирогч О.Цэрэндоржийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах шаардлагагүй бөгөөд шүүгдэгч нь тухайн хохирогчоос мөнгө залилж авахдаа “хуурамч баримт бичиг үйлдсэн” гэх хэргийн хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Ж.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ж.Агийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Ж.А нь хохирогч Л.Насанбуянд 2.652.000 төгрөг, хохирогч О.Цэрэндоржид 7.880.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгчээс 3.231.000 төгрөг гаргуулж хохирогч А.Ариунтуяад, 2.620.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Балжиннямд, 2.653.500 төгрөг гаргуулж хохирогч Д.Намхайнямбууд, 42.624.100 төгрөг гаргуулж хохирогч О.Цэрэндоржид тус тус олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ж.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.Агийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Ж.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Ад торгох ял оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч уг гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй зэрэг байдлаас үзэхэд дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.
Ж.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Жы Аг “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Ад 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ж.Ад оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Ж.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Насанбуянд 2.652.000 төгрөг, хохирогч О.Цэрэндоржид 7.880.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Агаас 3.231.000 төгрөг гаргуулж хохирогч А.Ариунтуяад, 2.620.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Балжиннямд, 2.653.500 төгрөг гаргуулж хохирогч Д.Намхайнямбууд, 42.624.100 төгрөг гаргуулж хохирогч О.Цэрэндоржид тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР