| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00525/И |
| Дугаар | 564 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 564
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 7-р ангиасаа сургуулиас гарсан. Тэгээд нэгдэлд мал маллахаар гарсан. 1984 онд хүнтэй суусан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэсэн тул өмнө ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох гэсэн. Иймд миний 1982-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь 1982-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1595 дугаартай, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1766 дугаартай лавлагаанууд,
-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1987, 1989 оны 70-р дансны хуулбар,
-Л.ын 1988, 1986 онд шагнагдаж байсан гэх баярын бичиг,
-Н.*******ын 1983 онд шагнагдаж байсан гэх баярын бичиг,
-Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 1981 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 07 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-Гэрч Д.ийн 1986 онд шагнагдаж байсан гэх баярын бичиг, 1984-1993 оны цалингийн түүврүүд,
-Н.*******ын МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх,
-Л.ын 1989 оны 70-р дансны хуулбар,
-Гэрч Д.ийн Н.******* 1982 онд Ховд аймгийн ******* сумын ******* бригадад илгээлтээр гарч эцэг эхийн хамт мал маллаж байсан. Тэрээр нэгдэл тарах хүртэл буюу 1990 он хүртэл нэгдлийн мал малласан. Би тэр үед нэгдэлд малын эмч хийдэг байсан. Н.******* нь 1983-1984 онд ******* багийн эмчилгээ тэжээлийн цэгт 1 настай малыг 100 хувь хорогдолгүй онд бүрэн оруулж, залуучуудаа хошуучилж ажиллаж байсан. Би Н.*******т Мал эмнэлгийн газрын баярын бичгийг гардуулж өгч байснаа санаж байна. Н.******* нь 1984 онд Л.той гэр бүл болсон. Түүнээс хойш одоог хүртэл мал малласаар байгаа гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.ийн Н.******* 1982 онд Ховд аймгийн ******* сумын ******* бригадад нэгдэл тарах хүртэл мал малласан. Тэр үед би нэгдэлд аж ахуйн нярваар ажиллаж байсан. Н.*******ын нөхөр Л. эвлэлийн төв хорооны малчин залуу алтан медалиар шагнагдаж байсан. Мөн Л. эвлэлийн 19-р хуралд төлөөлөгчөөр оролцож байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Н.******* нь 1982-1984, 1986, 1985, 1988, 1990 онуудад Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, түүнчлэн аймгийн архивын тасгаас Н.*******д холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1595 дугаартай, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1766 дугаартай лавлагаанууд зэрэг баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Н.*******ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц., Д. нараас гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр Ховд аймгийн ******* сумын нэгдэлд ажиллаж байсан болох нь Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 1981 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 07 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, гэрч Д.ийн 1986 онд шагнагдаж байсан гэх баярын бичиг, 1984-1993 оны цалингийн түүврүүд, хүсэлт гаргагч болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Н.*******ыг 1982-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ыг 1982-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА