Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 346

 

 

 

 

 

  2020         03          02                                      2020/ШЦТ/346

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

          Улсын яллагч Н.Уранбайгаль,

          Шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч С.Батжаргал /ҮД:0571/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Над холбогдох 1903 00968 0420 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Шилүүстэй суманд 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Мак” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Шилүүстэй сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 13 дугаар гудамжны 5 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ширээ Т овогт Мийн Н /РД: /,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          М.Н нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Хужирбулангийн замд 2019 оны 08 дугаар сарын 18-ны шөнө 02 цаг 59 минутын орчимд А.Санчирболдын эзэмшлийн Тоёота Аллекс маркийн 28-95 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Э.Баттөмөр жолоочтой Тоёота Приус-30 маркийн 96-68 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Ш.Алтанхуягийн амь насыг хохироон, зорчигч Б.Батдэлгэрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Нын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /хх.13-22/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батдэлгэрийн өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр талийгаач ахын хүүгийн хурим болох гэж байсан, гэтэл плитка болохгүй Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, газан плитка авах гээд Наар машинаа бариулж хамаатан Б.Батзоригийн хажууд суугаад явсан... Замдаа 1 шил архи ууж дуусгаад унтаад явж байтал гэнэт түс тас хийх чимээ гараад осол болсон. Унтаж явсан болохоор юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Буяндэлгэрийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 04 цаг 30 минутын үед манай ахын эхнэрийн утсанд дуудлага ирэхээр нь чанга яригч дээр байсан болохоор “аав өнгөрсөн” гээд надад сонсогдсон. Би Завхан аймгийн Их-Уул сумаас эхнэр Ц.Гармаадагийг авахаар Улаанбаатар хот руу явж байсан, ослын талаар мэдэх зүйл байхгүй. Манай аав Завхан аймаг Шилүүстэй суманд эхнэр Ц.Хишигдэлгэр, охин А.Ундармаагийн хамтаар амьдардаг байсан юм. Нас барахаасаа өмнө миний хурим болох гээд Улаанбаатар хотод ирсэн байсан. Аав маань 1967 онд Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж, тэндээ 8-р анги төгсөөд, малчин болсон цэргийн алба хааж ирээд эхнэр аваад 2 хүүхэдтэй болсон. Эхнэр Хишигдалай гэр бүлийн баталгаатай боловч одоогийн байдлаар хөдөө байгаа учраас би хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Манай аав айлын бага хүүхэд эхээсээ 9-үүлээ... Аав маань олондоо, сум орон нутагтаа нэртэй сумын харцага цолтой, аймгийн алдарт уяач хүн байсан юм. Би аавтайгаа хамгийн сүүлд 08 дугаар сарын16-нд уулзсан... М.Н нь манай ээжийн төрсөн эгчийн хүүхэд байгаа. Буяны зардалд 1.700.000 төгрөг болсон баримт байхгүй. Т.Аллех маркийн 28-95 УБД дугаартай автомашиныг би энэ оны 07 дугаар сард Т.Кроун маркийн машин дээр 500.000 мянган төгрөг нэмээд хувь хүнээс авсан, учирсан хохирол М.Наас нэхэмжлэхгүй үнэлгээ хийлгэхгүй, гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх.35-36/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч З.Цагаанцэцэгийн мэдүүлэг: “... Тухайн өдөр манай ангийн 17 жилийн ой болсон, Гачууртад ангийн хүүхдүүд болон хүүхдээ дүүгийн хамтаар харуулах зорилготой авч явсан, орой тийш дүү Буянтогтохтой холбогдоод “машин аваад ир” гэсэн. 23 цаг өнгөрч байхад Буянтогтох найз Баттөмөрийн хамтаар саарал өнгийн машинтай ирсэн байсан. Бид хэд суугаад Хужирбулангийн ойролцоо хүүхдээ өвөр дээрээ суулгаад явж байтал өөдөөс нэг хүчтэй хурц гэрэл орж ирээд түс тас гээд явсан нэг мэдсэн машинтай мөргөлдсөн зогсож байхаар нь хартал цус алдаагүй өвөр дээр байсан, уйлаад хамраас нь цус гарсан орилж байсан. Цэрэнбаатарыг дуудсан чинь амьсгалж болохгүй байна гэсэн... Миний хүвьд зүгээр хэвийн, одоогоор зүгээр, шинжилгээ сайн гарсан, холбогдогч талаас бүх шинжилгээ эм тариа авч өгсөн, 850.000 төгрөг болсон одоо охин бид хоёр ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг /хх.40-42/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Цэрэнбаатарын өгсөн: “Миний биед гэмтэл байхгүй, хөдөө гэр лүүгээ маргааш явна...” гэх мэдүүлэг /хх.44-45/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Баттөмөрийн өгсөн: “Тоёота Приус маркийн 96-68 УНӨ улсын дугаартай автомашин Хас банкны нэр дээр байдаг эзэмшигч нь би байгаа юм. Энэ машиныг би 2018 оны 09 дүгээр сард 17 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Одоо үлдэгдэл 10 сая төгрөг болсон. Үнэлгээгээр 7.500.000 төгрөг гэж үнэлсэн энэ мөнгийг холбогдогч талаас мөн миний эмчилгээнд 1.100.000 төгрөг нэмж өгсөн надад гаргаж өгөх баримт байхгүй бүх зардлыг холбогдогч талаас гаргасан, одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.47,50-51/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Баттөмөрийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 17-18 шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Т.Приус 30 маркийн 96-68 УНӨ дугаартай автомашин жолоодон найз Буянтогтохын хамтаар Баянзүрх дүүрэг Гачууртаас хамаатан гэх 2 том хүн 1 хүүхэд суулгаад гэр лүүгээ харих замдаа Офицерын автобусны буудал дээр буулгах байсан, ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд Хужирбулангийн замаар гал унтраах 35-р ангийн урд талд явж байтал 20 метр зайд миний урсгалд нэг машин өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн. 2 хажуу тал руу дарах ямар ч боломж байгаагүй, би шууд чигээрээ тоормос гишгээд мөргөлдсөн, тухайн үед бид хоёроос өөр машин байхгүй байсан, миний машин хойш шидэгдээд хойд хэсгээрээ хашлага мөргөөд зогссон, машинаас буугаад шууд газар хэвтсэн, тэнд осол болсны дараа ирсэн машины жолооч нар тусалж хоёр машинд явсан бүх хүмүүсийг буулгасан, түргэн, цагдаа дуудсан, нэг цагийн дараа 103 машин ослын газарт ирсэн эмч талийгаачийг үзээд цуг явж байсан хүнд нь найдваргүй болсон байх гэж хэлж байсан. Тэгээд бид нар болон гэмтсэн бүх хүнийг гэмтлийн эмнэлэг аваад явсан, дараа нь юу болсныг мэдэхгүй, цагдаа ирж багаж үлээлгэн согтуу байна уу гэдгийг шалгасан үлээхэд 0.00% гарсан согтолт илрээгүй. 55км/цагийн хурдтай явсан. Баруун өвдөг дээр оёдол хийсэн эмч зөөлөн эдийн гэмтэл гэсэн. Хүүхэд, хүүхдийн ээж дотор, аарцаг, цусаар шээгээд байгаа гэсэн нөгөө том хүн нь зовиуртай байгаа. Автомашин миний нэр дээр байдаг. Урд хэсгээрээ эвдрэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх.54-55/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Болдтөмөрийн өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 18-ны шөнө 02 цаг 45 минутын үед Гацуурт монгол шилтгээнээс Т.Акуа маркийн 04-78 УБУ дугаартай автомашинтай ертөнцийн зүгээр баруун зүгт явж байтал гал унтраах 35-р ангийн зүүн талын зам дээр 2 машин хоорондоо мөргөлдсөн байдалтай нэг эрэгтэй хүн мөргөлдсөн машин дунд зогсчихсон, гэрэл анивчуулаад бусдад анхааруулж баруун талын явган хүний зам дээр нэг хүн хэвтсэн, бусад хүмүүс тойроод зогссон байсан. Би цааш явах замдаа 102,103 дугаар луу өөрийн эзэмшлийн 99649916 дугаарын утсаар холбогдсон, ослын талаар мэдэх зүйл байхгүй, дараа нь хажуугаар нь өнгөрсөн болохоор. Тухайн үед замын нөхцөл байдал нойтон, чийгтэй, тухайн үед бороо ороогүй, халтиргаатай, замын хөдөлгөөн сийрэг, замын гэрэлтүүлэг байхгүй байсан шиг санагдаад байна...” гэх мэдүүлэг /хх.57/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Буянтогтохын өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн үед найз Баттөмөрийн хамтаар Т.Приус 30 маркийн 96-68 УНӨ дугаартай машинтай Баянзүрх дүүргийн Гачууртад очиж манай эгч, охин, хамаатан Цэрэнбаатарыг авахаар яваад тэндээ 20-30 минут хүлээгээд буцаж хот руу орохоор явсан, эгч Цагаанцэцэг машины хойд талд баруун талын суудал дээр охин Мөнхзаяагийн хамт, би хойд талын суудлын зүүн талд, Цэрэнбаатар урд талын жолоочийн хажуу суудал дээр, Баттөмөр өөрөө машинаа жолоодож явсан, тухайн үед харанхуй орчин сайн харагдахгүй байсан, машин дотор доошоо ундааны сав авах санаатай тонгойж яваад толгойгоо дээшлүүлэх үед өмнөөс хурц гэрэл гараад ирсэн. Нэг мэдсэн машины хажууд зогсож байсан... холбогдогч талаас 300.000 төгрөг өгсөн энэ мөнгөөр эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх.63/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 10043 дугаартай:

          “1. Б.Цэрэнбаатарын биед тархи доргилт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.68/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 10036 дугаартай:

          “1. Б.Буянтогтохын биед тархи доргилт, духанд шарх, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.70/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 10048 дугаартай:

          “1 .Э.Баттөмөрийн биед баруун өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.73/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 10065 дугаартай:

          “1. М.Нын биед цээжний зүүн талд 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.77/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 10041 дугаартай:

          “1. Э.Мөнхзаяагийн биед хэвлийн зөөлөн эдийн няцрал, умдагт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.79/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 10042 дугаартай:

          “1.3. Цагаанцэцэгийн биед зүүн шуунд зулгаралт, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.82/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 10064 дугаартай:

          “1. Б.Батдэлгэрийн биед цээжний баруун талд 5, 6, 7 дугаар хавирганы хугарал,

баруун талын дунд чөмөгний ацетабулын арын ирмэг сэлтэрсэн хугарал, уруул, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.84/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 1794 дугаартай:

          “1. Талийгаач Ш.Алтанхуягийн цогцост сээрний 3 дугаар нугалмын их бие шахагдсан салсан хугарал, гол судасны цээжний хэсгийн урагдал тасрал, цээжний хөндий дэх цусан хураа /800 мл/, өвчүүний хөндлөн хугарал, баруун 4-7 дугаар харвирга, зүүн 4, 5 дугаар хавирганы хоёролсон зөрөөтэй далд хугарал, зүүн 4, 5 дугаар хавирганы хоорондын булчингийн язрал, дотор эрхтэнүүдийн холбоос дагасан цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн язрал, дух, зүүн өвдөгт няцарсан шарх зулгаралт, баруун хацар, шуу, бугуй, долоовор, эрхий хуруу, зүүн өгзөгт зулгаралт, хоёр өвдөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой.

          3. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.

          4. Талийгаач нь дээрх сээрний 3 дугаар нугалмын их биеийн шахагдсан салсан хугарал гол судасны цээжний хэсгийн урагдал тасралын улмаас цочмог цус алдаж нас баржээ.

          5. 2019 оны 08 дугаар сарын 18-ны 08 цаг 15 минутын цогцосны үзлэгээр нас бараад 5-7 цаг орчим болсон байна.

          6. Нэгдүгээр бүлгийн харъяаллын цустай байна.

          7. Талийгаачийн цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтонд хамаарна” гэх дүгнэлт /хх.87-88/,

          Мөрдөгчийн: “... 1. Т.Аллех маркийн 28-95 УБД дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан М овогтой Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          2. Тоёота Приус маркийн 96-68 УНӨ дугаартай автомашины жолооч Э.Батдэлгэр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          3. Зам тээврийн осол гарахад замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

          4. Тухайн зам тээврийн осол хэрэг нь Т.Аллекс маркийн 28-95 УБД дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Нын буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /хх.91-92/,

          “Ашид билгүүн” ХХК-й гаргасан Автомашин техникийн эвдрэл хохирлын: “Тоёота Приус-30 маркийн 96-68 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 7.177.00 төгрөгийн, нийт зардлын дүнгээр 7.547.000 төгрөгийн хохирол учирсан байна” гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх.94-96/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Нын өгсөн: “Би хавтас хэрэгт авагдсан бүх шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан, буруугаа ойлгож байгаа, хохирлоо төлж барагдуулна, би урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан, нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.127-128/,

          Согтуурлын зэргийг драгераар шалгасан тэмдэглэл /хх.6/,

          Хувийн байдлын талаарх баримтууд /хх.157-167/,

          Цагдаагийн байгууллагад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тус тус гаргасан хүсэлтүүд /хх.176-182/,

          Эрүүгийн храиуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх.183/,

          Хавтаст хэргийн материалтай хууль ёсны төлөөлөгч, хохирогч, зарим иргэний нэхэмжлэгчийн тус тус танилцсан тэмдэглэлүүд /хх.197-199/,

          Төлбөр төлсөн баримт /хх.218/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  А.Буяндэлгэрийн шүүхэд гаргасан хүсэлт болон хувийн байдлын талаарх баримт /шинээр гаргасан 2 хуудас / зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         М.Н нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Хужирбулангийн замд 2019 оны 08 дугаар сарын 18-ны шөнө 02 цаг 59 минутын орчимд А.Санчирболдын эзэмшлийн Тоёота Аллекс маркийн 28-95 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Э.Баттөмөр жолоочтой Тоёота Приус-30 маркийн 96-68 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Ш.Алтанхуягийн амь насыг хохироон, зорчигч Б.Батдэлгэрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /хх.13-22/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батдэлгэрийн өгсөн: “... Наар машинаа бариулж хамаатан Б.Батзоригийн хажууд суугаад явсан... Замдаа 1 шил архи ууж дуусгаад унтаад явж байтал гэнэт түс тас хийх чимээ гараад осол болсон. Унтаж явсан болохоор юу болсоныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Буяндэлгэрийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 04 цаг 30 минутын үед манай ахын эхнэрийн утсанд дуудлага ирэхээр нь чанга яригч дээр байсан болохоор “аав өнгөрсөн” гээд надад сонсогдсон...” гэх мэдүүлэг /хх.35-36/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч З.Цагаанцэцэгийн мэдүүлэг: “... Бид хэд суугаад Хужирбулангийн ойролцос хүүхдээ өвөр дээрээ суулгаад явж байтал өөдөөс нэг хүчтэй хурц гэрэл орж ирээд түс тас гээд явсан, нэг мэдсэн машинтай мөргөлдсөн зогсож байхаар нь хартал цус алдаагүй өвөр дээр байсан, уйлаад хамраас нь цус гарсан орилж байсан. Цэрэнбаатарыг дуудсан чинь амьсгалж болохгүй байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх.40-42/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Баттөмөрийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 17-18 шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Т.Приус 30 маркийн 96-68 УНӨ дугаартай автомашин жолоодон найз Буянтогтохын хамтаар Баянзүрх дүүрэг Гачууртаас хамаатан гэх 2 том хүн 1 хүүхэд суулгаад гэр лүүгээ харих замдаа Офицерын автобусны буудал дээр буулгах байсан ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд Хужир булангийн замаар гал унтраах 35-р ангийн урд талд явж байтал 20 метр зайд миний урсгалд нэг машин өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн. 2 хажуу тал руу дарах ямар ч боломж байгаагүй, би шууд чигээрээ тоормос гишгээд мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх.54-55/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Болдтөмөрийн өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 18-ны шөнө 02 цаг 45 минутын үед Гацуурт монгол шилтгээнээс Т.Акуа маркийн 04-78 УБУ дугаартай автомашинтай ертөнцийн зүгээр баруун зүгт явж байтал гал унтраах 35-р ангийн зүүн талын зам дээр 2 машин хоорондоо мөргөлдсөн байдалтай нэг эрэгтэй хүн мөргөлдсөн машин дунд зогсчихсон, гэрэл анивчуулаад бусдад анхааруулж баруун талын явган хүний зам дээр нэг хүн хэвтсэн бусад хүмүүс тойроод зогссон байсан...” гэх мэдүүлэг /хх.57/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Буянтогтохын өгсөн: “... эгч Цагаанцэцэг машины хойд талд баруун талын суудал дээр охин Мөнхзаяагийн хамт, би хойд талын суудлын зүүн талд, Цэрэнбаатар урд талын жолоочийн хажуу суудал дээр, Баттөмөр өөрөө машинаа жолоодож явсан, тухайн үед харанхуй орчин сайн харагдахгүй байсан машин дотор доошоо ундааны сав авах санаатай тонгойж яваад толгойгоо дээшлүүлэх үед өмнөөс хурц гэрэл гараад ирсэн. Нэг мэдсэн машины хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх.63/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 10064 дугаартай:

          “1. Б.Батдэлгэрийн биед цээжний баруун талд 5, 6, 7 дугаар хавирганы хугарал,

баруун талын дунд чөмөгний ацетабулын арын ирмэг сэлтэрсэн хугарал, уруул, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл

мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.84/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 1794 дугаартай:

          “1. Талийгаач Ш.Алтанхуягийн цогцост сээрний 3 дугаар нугалмын их бие шахагдсан салсан хугарал, гол судасны цээжний хэсгийн урагдал тасрал, цээжний хөндий дэх цусан хураа /800 мл/, өвчүүний хөндлөн хугарал, баруун 4-7 дугаар харвирга, зүүн 4, 5 дугаар хавирганы хоёролсон зөрөөтэй далд хугарал, зүүн 4, 5 дугаар хавирганы хоорондын булчингийн язрал, дотор эрхтэнүүдийн холбоос дагасан цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн язрал, дух, зүүн өвдөгт няцарсан шарх зулгаралт, баруун хацар, шуу, бугуй, долоовор, эрхий хуруу, зүүн өгзөгт зулгаралт, хоёр өвдөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой.

          3. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.

          4. Талийгаач нь дээрх сээрний 3 дугаар нугалмын их биеийн шахагдсан салсан хугарал гол судасны цээжний хэсгийн урагдал тасралын улмаас цочмог цус алдаж нас баржээ.

          5. 2019 оны 08 дугаар сарын 18-ны 08 цаг 15 минутын цогцосны үзлэгээр нас бараад 5-7 цаг орчим болсон байна.

          6. Нэгдүгээр бүлгийн харъяаллын цустай байна.

          7. Талийгаачийн цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтонд хамаарна” гэх дүгнэлт /хх.87-88/,

          “... 1. Т.Аллех маркийн 28-95 УБД дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан М овогтой Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          2. Тоёота Приус маркийн 96-68 УНӨ дугаартай автомашины жолооч Э.Баттөмөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          3. Зам тээврийн осол гарахад замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

          4. Тухайн зам тээврийн осол хэрэг нь Т.Аллекс маркийн 28-95 УБД дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Нын буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна” гэх мөрдөгчийн магадлагаа /хх.91-92/,

          “Ашид билгүүн” ХХК-й гаргасан Автомашин техникийн эвдрэл хохирлын: “Тоёота Приус-30 маркийн 96-68 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 7.177.00 төгрөгийн, нийт зардлын дүнгээр 7.547.000 төгрөгийн хохирол учирсан байна” гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх.94-96/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Нын өгсөн: “Би ... буруугаа ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /хх.127-128/

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Нын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдааж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт М.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, хүний амь нас хохирох” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч М.Нын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          М.Н нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Буяндэлгэрт 370.000 төгрөг,  хохирогч Б.Батдэлгэрт 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Баттөмөрт 9.462.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Цагаанцэцэгт 1.539.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Цэрэнбаатарт 990.000 төгрөг тус тус нөхөн төлсөн гэх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          М.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид тодорхой хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасан, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          М.Над эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, М.Над хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан учир албадлагын арга хэмжээ авсан үеэс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолно.

          М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж байна.

          Хэрэгт хураан ирүүлсэн автотээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэхийг, М.Над оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагад хүргүүлвэл зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6. 36.7. 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Ширээ Т овогт Мийн Ныг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, хүний амь нас хохирох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Над 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан, М.Над хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар, М.Над хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

          5. М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын автотээврийн хэрэгслийн жолоочийн 1062482 дугаартай үнэмлэхийг М.Н оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

         

 ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                          С.ӨСӨХБАЯР