| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0303/Э |
| Дугаар | 382 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 382
2020 03 05 2020/ШЦТ/382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч А.Баясгалан,
Хохирогч С.Мөнх-Эрдэнэ, Э.Ундраа, Х.Үүрийнтуяа, Д.Энхцоож,
Шүүгдэгч С.Сэ, түүний өмгөөлөгч К.Манлай /ҮД:2284/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Сэд холбогдох 1905 01110 0936 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ноос ноолуурын технологич мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгий 31 дүгээр гудамжны 504 тоотод оршин суух бүртгэлтэй,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/1184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, М овогт Сын Сэ /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
С.Сэ нь:
1. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Л.Оюунжаргалд өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах” гэж танилцуулж, “манай найз Наранбаатар нь Солонгос улсын виз гаргаж өгөөд тэд нар нь Солонгос улс руу явсан, нэг хүний виз гаргах мөнгө 3.500.000 төгрөг болно” гэж хуурч улмаар Л.Оюунжаргалаар дамжуулан Б.Болормаа, Б.Туул нарын 7 хүнд виз гаргаж өгнө гэж бичиг баримтыг нь авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 18 удаагийн ХААН банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаартай дансанд нийт 18.752.400 төгрөгийг шилжүүлж авсан,
2. 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвийн гадна иргэн Д.Мөнхтуяад өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүний туслах, Централ таурын дээр суудаг юм. Ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 8 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437, 8001015485 дугаарын дансанд нийт 9.764.000 төгрөгийг шилжүүлж авсан,
3. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвд иргэн Д.Энхцоожид өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүний туслах, Централ таурын дээр суудаг юм. Ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.320.000 төгрөгийг шилжүүлж авсан,
4. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвийн гадна иргэн Я.Ганчулуунд өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.320.000 төгрөгийг шилжүүлж авсан,
5. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Жуковын музейн гадна иргэн М.Санжидад өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 750.000 төгрөгийг бэлнээр авч, мөн өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.390.000 төгрөг, нийт 3.140.000 төгрөгийг шилжүүлж авсан,
6. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвийн гадна иргэн Э.Ундраад “би найдвартай Солонгос улс руу хүн гаргаж өгч чадна, ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.050.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 850.000 төгрөгийг бэлнээр, нийт 2.900.000 төгрөгийг шилжүүлж авсан,
7. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Зүүн 4 замын автобусны буудлын урд байрлах Кофе шопд иргэн Х.Үүрийнтуяад өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 3.590.000 төгрөгийг шилжүүлж авсан,
8. 2019 оны 08 дугаар сарын 31-ний Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Алтан сан хорооллын 104 дүгээр байрны 104 тоот 2 өрөө орон сууцыг иргэн С.Мөнх-Эрдэнэд өөрийн байр гэж хуурч, 1 сарын 650.000 төгрөгөөр түрээслүүлэхээр зохиомол байдлыг зориудаар бий болгон 2 сарын түрээсийн төлбөр, 200.000 төгрөгийн барьцаа гэж нийт 1.500.000 төгрөгийг бэлнээр, мөн өдрөө автомашины зогсоолын төлбөр гэж 60.000 төгрөгийг өөрийн 5059363447 дугаар дансанд нийт 1.560.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 44.346.400 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Сийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мөнх-Эрдэнийн өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Үнэгүй.мн” дээрээс байр хайж байгаад Сэ гэдэг хүнтэй Алтан сан хороололд уулзсан. Сэ надад “энэ манай илүү байр” гээд Алтан сан хорооллын 104 тоотыг түрээслүүлсэн. Тэгээд би тэр байрыг түрээслэсэн. Надад 103 тоотыг өөрийнхөө гэр гэж хэлээд дагуулж орсон. Тийм болохоор би итгэсэн. Би 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Машины зогсоолын код авч байгаа гээд 60.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Би нийт 1.560.000 төгрөг Сэд өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ундраагийн өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сараас эхлээд энэ хүнд мөнгө өгсөн. Эхлээд 850.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Дараа нь бэлэн мөнгөөр 850.000 төгрөг, 600.000 төгрөг, 400.000 төгрөг, 200.000 төгрөг гэх зэргээр өгсөөр байгаад нийт 2.900.000 төгрөг өгсөн. Би өөрийнхөө визийг гаргуулах гэж мөнгө төгрөг өгөөгүй. Би 2 дүүгийнхээ бичиг баримтыг өгсөн. Би Тэмүүжингийн гадаад паспортыг буцааж авсан. Үлдсэн 2 паспортыг авмаар байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Үүрийнтуяагийн өгсөн: “Нөхөр бид 2 хамт гарна гэж байсан. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлээд Солонгос улс руу гаргаж өгнө гэсэн. Хамгийн анх 1 хүний 800.000 төгрөг буюу 1.600.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш ар араас нь шилжүүлсээр байгаад 3.590.000 төгрөг шилжүүлсэн. “Виз чинь гарчихсан” гээд фэйсбүүкээр визний зураг явуулсан. Тэгээд “09 дүгээр сарын 25-ны өдөр явна шүү” гэж хэлсэн. Би “ажлаасаа гарах уу” гэж асуусан чинь “гараа гар, миний дүү виз чинь гарчихсан байгаа” гэсэн. Худлаа ярисаар байгаад намайг ажлаас маань гаргасан. Би энэ хүнээс хохирлоо гаргуулж авмаар байна. Тэр визний зураг нь худлаа болж таарсан. Би 3.590.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Энхцоожийн өгсөн: “Би Сэд 2019 оны 05 дугаар сарын 31-нд Солонгос улсын виз гаргуулна гээд 750.000 төгрөгөөс эхэлж шилжүүлсээр байгаад 2.200.000-2.300.000 төгрөг орчим болсон. Наадмын үеэр “виз чинь гарчихлаа” гээд зургийг нь явуулсан. Тэгэхээр нь “Виз гарчихсан бол би ажлаа хүлээлгэж өглөө. Байр сууцаа хүлээлгэж өглөө” гэж хэлсэн чинь “Болно. Виз чинь гарчихсан. Чи өөрөө ажлаас гарах тэр алхмуудаа зоригтой хий, ямар ч асуудалгүй” гэж хэлсэн. Манай дүү Мөнхтуяаг “оюутны визээр гаргаж өгнө” гэж хэлсэн. Би Сэд сүүлд тийзний мөнгө гэж сая хэдэн зуун төгрөг шилжүүлсэн. “Та 2-ын тийзийг 9 сарын эхээр бичүүлсэн” гэж хэлсэн. Дүү бид 2-ын хохирол нийлээд 13.000.000 төгрөг орчим байгаа. Би ажлаасаа гарсан. Манай дүү аав, ээжийнхээ арав гаруй сая төгрөгөөр тоглосон. Нэг мөсөн явсан чигээрээ яваад одоо аав, ээж дээрээ очиж чадахгүй, Солонгос улсад сурч байгаа нэртэй нуугдаад байж байгаа. Би энэ хүнээс хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Оюунжаргалын өгсөн: “... Манай найз Дорждэрэмээр дамжуулан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шиг санаж байна тухайн өдөр Сэтэй танилцаж байсан. Сэ өөрийгөө “Улсын их хурлын гишүүн Батзандангийн туслах” гэж танилцуулж байсан. Дараа нь жолооч нь болж таарсан. Сийн найз Наранбаатар нь “Солонгос улсын элчинд ажилладаг. Виз гаргаж өгдөг ба манай найзуудын визийг гаргаж өгөөд тэд нар Солонгос улс руу явсан, нэг хүний виз гаргах мөнгө 3.500.000 төгрөг болно” гэж Сэ надад хэлсэн. Нөхөр бид хоёр “10 сая төгрөгийг байршуулж Солонгос улсын визэнд материалаа өгөх гээд 7.000.000 төгрөг, материалаа бэлдээд байж байхдаа 3.000.000 төгрөг нэмж өгч байхаар Сэд материалаа өгч виз гаргуулъя” гэж бодоод материалаа эхлээд өгсөн. Тэгэхэд Сэ “3.500.000 төгрөгөөр чи өөрийнхөө визийг гаргуулчих, дараа нь Солонгос улсад очсоныхоо дараа нөхрийнхөө үлдэгдэл 3.500.000 төгрөгийг өгчихгүй юу” гэж хэлж байсан.
Миний данс хаалттай байсан учир 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эгч Оюунцэцэгийн 5217027023 дугаарын дансаар Сийн өөрийнх нь ХААН банкны 5059363437 дугаарын данс руу 350.000 төгрөг, найз Дорждэрэмийн ХААН банкны 5016127322 данс pyy 150.000 төгрөгийг шилжүүлсэн.
... 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сийн ХААН банкны 5059363437 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн.
2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 500.000-аар 3 удаа буюу 1.500.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 26-нд 1.050.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-нд 600.000 төгрөгөөр 2 удаа буюу 1.200.000 төгрөг, 10 дугаар сарын 04-нд 500.000 төгрөг, 10 дугаар сарын 06-нд 1.500.000 төгрөг, 10 дугаар сарын 14-нд 2.000.000 төгрөг, 10 дугаар сарын 19-нд 500.000 төгрөг, 10 дугаар сарын 23-нд 800.000 төгрөг, 11 дүгээр сарын 01-нд 800.000 төгрөг, 11 дүгээр сарын 14-нд 52.400 төгрөг, 11 дүгээр сарын 15-нд 1.500.000 төгрөг, 11 дүгээр сарын 22-нд 1.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 30-нд 2.000.000 төгрөгийг тус тус Сэ лүү шилжүүлсэн. Дараа нь 50.000 төгрөг, 10.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 20.802.400 төгрөг Сийн данс руу шилжүүлсэн байна.
Виз гаргуулахаар миний бие болон нөхөр Шагдарсүрэн мөн миний найзууд болох Ган-Ууган 99014333, Болормаа 99775774, Бямбасүрэн 99014333, Ганболд 99064480, Энхээ 88047117, Нямдаш /утас нь холбогдохгүй байгаа/ нарын бичиг баримт, төрсөн дүү Оюунболор /88282842-/ын найз болох Түмэнжаргал, Алтаншагай, нийт 10 хүний материал, 20.000.000 төгрөг Сэд өгсөн.
Нямдаш нь мөнгөө өгөөгүй Ганболд ганцаараа 3.000.000 төгрөг, бусдаас нь 3.500.000 төгрөг авсан. Эдгээр хүмүүс мөнгөө миний өөрийн данс руу мобайлаар шилжүүлж байсан ба өөрийнхөө данснаас Сэ лүү шилжүүлсэн. “Түмэнжаргал, Алтаншагай нарын виз гарсны дараа мөнгийг нь өгөөрэй” гэж манай дүү хэлж байсан болохоор 7.000.000 төгрөг нь надад байсан. Бичиг баримт нь гарахгүй байсан болохоор буцаагаад бичиг баримтыг нь мөнгөтэй нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.63-64/,
“... Би Болормаа, Бямбасүрэн, Ганболд, Ган-Ууган, Алтаншагай, Түмэнжаргал, Б.Энхээ гэх хүмүүсийн нийт 7 хүний визний материалыг аваад Сэд өгсөн юм. Уг хүмүүсээс Түмэнжаргал, Энхээ, Алтаншагай нар нь Солонгос улс руу явсан гэж сонссон. Харин Болормаа болон Туул нар нь ирж уулзах боломжтой юм. Бусад хүмүүс нь ямар нэгэн байдлаар холбоогүй, гадагшаа явсан. Гадагшаа явсан хүмүүсийн хохирлыг бүрэн барагдуулсан. Сэ нь “би Батзандан даргын туслах хийдэг юм. Том ажилтай, намайг Авлигатай тэмцэх газраас байнга шалгадаг. Тийм учраас наад хүмүүсийнхээ материалыг өөр дээрээ аваад над руу явуул” гэж хэлж байсан бөгөөд Сэтэй харилцаж байх үед дээрх хүмүүс нь Сэ гэх хүн миний визийг найдвартай гаргаад өгчихлөө гэж итгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.1.65/,
ХААН банк дахь Ч.Оюунцэцэгийн 5217027023, Л.Оюунжаргалын 5097023938 дугаар депозит дансны хуулга /хх.1.68-79/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Болормаагийн өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр Сэ нь Эрдэнэтэд очин Оюунжаргал бид хоёрыг явж байхад уулзаад “чиний виз гаргадаг нь найдвартай бол би бас визний материал бүрдүүлээд мөнгөө өгөөд явж болох уу” гэж асуухад Сэ нь “болно” гээд тухайн үед салсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын эхээр Оюунжаргал нь над руу залгаад “Сэ нь чамайг Солонгосын визний материалаа бүрдүүлээд өг” гэж байна гэхээр нь би зөвшөөрөөд 2018 оны 10 сардаа багтаагаад Оюунжаргалын данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн өөрийн гадаад паспорт болон цээж зургийг Улаанбаатар хот руу таксинд өгч явуулсан. Сэ нь хүлээж авсан байх...” гэх мэдүүлэг /хх.1.81-82/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Туулын өгсөн: “... Оюунжаргал нь надад “миний виз гарчихлаа, Сээс миний визний зураг ирлээ” гээд тухайн зургаа надад харуулахаар нь би Оюунжаргалын тухайн хүн нь найдвартай гэж итгээд өөрийн нөхөр Сүхбаатар овогтой Ган-Ууган болон хүргэн ах Буяндэлгэрийн Бямбасүрэн нарын гадаад паспортыг нь өгөх санаатай Оюунжаргалтай ярьсан юм. Тэгэхэд Сийн 80156001 дугаарыг өгсөн ба уг дугаараар нь манай хүргэн ах Бямбасүрэн нь холбогдож байгаад Сэд 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр өгсөн, өөрийнхөө болон манай нөхөр Ган-Ууган нарын гадаад паспортыг Офицеруудын ордны ойр хавьд өгсөн ба 2 хүний визний мөнгө болох 7.300.000 төгрөгийг Оюунжаргалын ХААН банкны данс руу нь би өөрийн ХААН банкны 5127156482 тоот данснаас 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.1.85-86/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнхтуяагийн өгсөн: “... С.Сэ гэх хүний гар утсыг нь аваад 2019 оны 06 дугаар сарын 10-ний өдөр Централ таурын гадна С.Сэ гэх хүнтэй уулзахад өөрийгөө “УИХ-ын гишүүний туслах ажилтай, Централ таурын дээр суудаг юм. Ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө, чи арван жилийнхээ гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолтоо аваад ир, зуучлалын хөлсөө ажил бүтсэний дараа би авна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би итгээд маргааш нь материалаа бүрдүүлээд эгч Энхцоожоор дамжуулан тухайн хүнд өгсөн... нийт 9.764.000 төгрөгийг С.Сэ гэх хүн рүү шилжүүлж залилуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.89-90/,
Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Мөнхтуяагийн ХААН банк дахь 5094594361 дугаар дансны хуулга /хх.1.93-98/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхцоожийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын сүүлээр манай төрсөн эгч Нямцоож нь над руу залгаад “манай хүргэн ахын хамаатны хүн нь Солонгос улс руу оюутан болон ажилчид гаргадаг юм байна. Чи явах уу” гэж асуухаар нь би сонирхоод Сэ гэх хүний утасны дугаарыг авч холбогдоход “чи бичиг баримтаа бүрдүүлээд Сүхбаатар дүүргийн Централ таур дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр С.Сий ажил болох Централ таур дээр очоод танилцахад өөрийгөө “УИХ-ын гишүүний туслах ажилтай, Централ таурт ажилладаг юм. Би танай хүргэн ахын хамаатан юм. Ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хэлэхээр нь итгээд өөрийн гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зургаа өгөөд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэ гэх хүний ХААН банкны 5059363437 тоот данс руу өөрийн ХААН банкны 5011477510 тоот данснаас 750.000 төгрөгийг Централ таур барилгын гадаа байхдаа гар утсаараа шилжүүлсэн... нийт 2.320.000 төгрөгийг Сэ гэх хүнд өгч залилуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.100-101/,
Д.Энхцоожийн ХААН банк дахь 5011477510 дугаарын дансны хуулга /хх.1.104-106/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Ганчулууны өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хамаатны ах Хүрэлхүү нь “Солонгос улс руу явахаар визээ С.Сэ гэх хүнд материалаа өгөх гэж байгаа” гэхээр нь би сонирхоод тухайн Сэ гэх хүнтэй утсаар холбогдон 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Централ Таур барилгын хажууд уулзаж анх танилцсан ба тухайн үед Сэ нь өөрийгөө “Батзандан Улсын Их Хурлын гишүүний туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм. Би бол найдвартай манай аав Цагдаагийн байгууллагад ажилладаг” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би итгээд өөрийнхөө гадаад паспорт, нийгмийн даатгалын хуулбар, цээж зураг 3 хувийг тухайн өдрөө Сэ гэх хүнд өгсөн юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сэ гэх хүний ХААН банкны 5059363437 тоот данс руу би өөрийн ХААН банкны 5071241368 тоот данснаас визний урьдчилгаа мөнгө гэж 820.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богд арын ойролцоо АТМ-ээс шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн ХААН банкны данснаас Сэ гэх хүний Богд банкны 8001015485 данс руу визний мөнгө гэж 500.000 төгрөгийн шилжүүлсэн /хаана байхдаа шилжүүлснээ мартсан байна. Мөн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн ХААН банкны данснаас Сийн ХААН банкны 5059363437 тоот дансанд 150.000 төгрөгийг Сийн хэлснээр шилжүүлсэн юм. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сийн ХААН банкны 5059363437 тоот данс руу өөрийн ХААН банкны 5071241368 тоот данснаас 850.000 төгрөгийг гар утсаараа шилжүүлсэн юм. Тэгээд 09 дүгээр сарын 04-ний өдрөөс утсаа салгаад алга болсон ба 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сэ гэх хүнд залилуулсан гэдгийг мэдсэн юм... Ингээд нийт 2.320.000 төгрөгийг Сэ гэх хүнд шилжүүлж залилуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.109-110/,
Я.Ганчулууны ХААН банк дахь 5071241368 дугаар дансны хуулга /хх.1.113-122/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Санжидын өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хамаатны эгч Үүрийнтуяа нь “Солонгос улс руу явахаар визээ С.Сэ гэх хүнд материалаа өгөх гэж байгаа” гэхээр нь би сонирхоод тухайн хүнтэй Сэ гэх хүнтэй утсаар холбогдон 2019 оны 06 дугаар сарын 04-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жуковын музейн урд талд уулзаж анх танилцсан ба тухайн үед Сэ нь өөрийгөө “Батзандан Улсын Их Хурлын гишүүний туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм. Манай найз Нараа нь элчин сайдын яаманд ажилладаг юм би бол найдвартай манай аав Цагдаагийн байгууллагад ажилладаг” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би итгээд өөрийнхөө болон эхнэр Оюунсувдийн гадаад паспорт, нийгмийн даатгалын хуулбар, цээж зураг 3 хувийг 06 дугаар сарын 04-ны өдрөө Сэ гэх хүнд өгсөн юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэ гэх хүний ХААН банкны 5059363437 тоот данс руу би өөрийн Капитрон банкны 3011012551 тоот данснаас визний урьдчилгаа мөнгө гэж 500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жуковын музейн урд байхдаа гар утсаараа шилжүүлсэн. Тэгээд тухайн өдрөө буюу 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдөр эхнэр Оюунсувдийн визний урьдчилгаа мөнгийг Жуковын музейн зүүн талд байрлах гадна Худалдаа хөгжлийн банкны АТМ-ээс эхнэр Оюунсувдийн Капитрон банкны 3011012552 тоот данснаас бэлэн 750.000 төгрөгийг аваад Сэд тухайн АТМ-ын гадна бэлнээр 750.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн. Мөн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сэ нь манай ажил дээр ирээд гэрийн хаягийн тодорхойлолтыг ирж аваад “визний урьдчилгаа мөнгө болох 390.000 төгрөгөө хэзээ өгөх вэ” гэхээр нь би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жи Молл дэлгүүрт ажил дээрээ байхдаа өөрийн Худалдаа хөгжлийн банкны 419021150 тоот данснаас Сийн ХААН банкны 5059363437 тоот дансанд 390.000 төгрөгийг шилжүүлсэн юм. 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэ нь манай ажил дээр ирж 2 хүүхдийнхээ үсийг засуулаад “ахад нь мөнгөний хэрэг байна, 400.000 төгрөг шилжүүлээч” гэж хэлэхээр нь Сийн ХААН банкны 5059363437 тоот данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банкны 419021150 тоот данснаас 400.000 төгрөгийг ажил дээр байхдаа гар утсаараа шилжүүлсэн юм. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 01-ний Сэ нь “чиний виз чинь гарчихлаа, үлдэгдэл мөнгө 600.000 төгрөгийг шилжүүлчих” гэж хэлэхээр нь эхнэр Оюунсувдийн Капитрон банкны 301101252 данснаас Сийн Хаан банкны данс руу 600.000 төгрөгийг мөн ажил дээрээ байх хугацаандаа гар утсаараа шилжүүлсэн юм. Тэгээд 08 дугаар сарын 01-ний өдрөөс утсаа салгаад алга болсон ба 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сэ гэх хүнд залилуулсан гэдгийг мэдсэн юм... Би өөрийн болон эхнэр Оюунсувдийн гадаад паспорт болон С.Сэд өгсөн нийт 2.640.000 төгрөгийг буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх.1.124-125/,
М.Санжидын Капитрон банк дахь 3011012551, Худалдаа хөгжлийн банк дахь 419021150 дугаар дансны хуулга /хх.1.128-131/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Ундраагийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын сүүлээр манай хадам дүү Шинэгэрэлээс “манай найз Солонгос улс руу оюутан болон ажилчид гаргадаг юм байна. Чи явах уу” гэж асуухаар нь би сонирхоод Сэ гэх хүний утасны дугаарыг авч холбогдоход “чи бичиг баримтаа бүрдүүлээд, 850.000 төгрөгтэй Сүхбаатар дүүрэг Централ таур дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр С.Сийн ажил болох Централ таур дээр очоод “2 дүүгээ Солонгос гаргах гэсэн юмаа” гэж хэлээд танилцахад С.Сэ нь “би найдвартай Солонгос улс руу хүн гаргаж өгч чадна, ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хэлэхээр нь итгээд дүү Г.Тэмүүжиний гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн лавлагаа цээж зургаа өгөөд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сэ гэх хүний ХААН банкны 5059363437 тоот данс руу өөрийн ХААН банкны 5021235228 тоот данснаас дүү Г.Тэмүүжингийн визний урьдчилгаа мөнгө болох 850.000 төгрөгийг Централ таур барилгын гадаа байхдаа гар утсаараа шилжүүлсэн юм... нийт 2.900.000 төгрөгийг С.Сэ гэх хүнд өгч залилуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.133-134/,
Э.Ундраагийн ХААН банк дахь 5021235228, Голомт банк дахь 258412017 дугаарын дансны хуулга /хх.1.137-140/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Үүрийнтуяагийн өгсөн: “... Миний нагац ах Даваасүрэн нь “Солонгос улс руу явахаар визээ С.Сэ гэх холын хамаатны хүнээр хөөцөлдүүлж байгаа” гэхээр нь би сонирхоод тухайн хүнтэй Сэ гэх хүнтэй утсаар холбогдон 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зүүн дөрвөн замын хойд талын автобусны буудлын урд байрлах Кофе шоп гэсэн хаягтай газар орж уулзан анх танилцсан ба тухайн үед Сэ нь өөрийгөө “Батзандан Улсын Их Хурлын гишүүний туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм. Манай найз Нараа элчин сайдын яаманд ажилладаг юм, би бол найдвартай” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би итгээд өөрийнхөө болон нөхөр О.Оюунбаатарын гадаад паспорт, нийгмийн даатгалын хуулбар, цээж зураг 3 хувийг 06 дугаар сарын 03-ны өдөр Сэ гэх хүнд өгсөн юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэ гэх хүний ХААН банкны 5059363437 тоот данс руу би өөрийн ХААН банкны 5036123469 тоот данснаас визний урьдчилгаа мөнгө гэж 820.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд байх хугацаандаа гар утсаараа шилжүүлсэн... нийт 3.590.000 төгрөгийг Сийн ХААН банкны данс руу виз, тизний мөнгө гэж шилжүүлж залилуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.1-142-144/,
ХААН банкны гүйлгээний баримт /хх.1.147-149/,
С.Мөнхбадамын ХААН банкны 5564077612 дугаарын дансны хуулга /хх.2.5/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Үнэгүй.мн зарын сайт дээрээс “2 өрөө байр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу 88619371 гэсэн дугаараар холбогдон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Алтан сан хорооллын 104 дүгээр байрны 2 дугаар орцны 104 тоот 2 өрөө байрыг үзэхээр очиход Сэ гэх залуу хүлээж авсан. Тэгээд Сэ гэж залуутай уулзаж, тус байрны 1 сарын төлбөр 650.000 төгрөг гэсэн бөгөөд төлбөрийг 2 сараар, 200.000 төгрөгийн барьцаатай түрээслэхээр тохиролцсон. Тухайн үед би эргэлзсэн ба хажуу талын 101 тоот айлыг Сэ нь манай гэр гээд тус тоот руу дагуулж ороход нь би итгэсэн. Буцаж 104 тоотод орохдоо түрээсийн 2 сарын төлбөр 1.300.000 төгрөг, мөн барьцаа 200.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг бэлнээр тус 104 тоотод байхад өгсөн. Тэгээд орой нь тус байрандаа орсон. Мөн тус өдөр зогсоолын мөнгө гэж 60.000 төгрөг шилжүүлж авсан юм. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус байрны жинхэнэ эзэн нь гэх хүн ирээд тус байр нь манай компаний байр бөгөөд сарын 550.000 төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд 2 сараар нь төлбөрөө авч түрээслүүлдэг гэсэн...” гэх мэдүүлэг /хх.2.11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ононгийн өгсөн: “...тус 104 тоот байрыг өмнө нь хүнд түрээсэлж байгаагүй бөгөөд Сэ надаас 104 тоот байрыг хадмууддаа түрээслүүлнэ гэж 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр түлхүүрийг нь авсан...” гэх мэдүүлэг /хх.2.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Сийн яллагдагчаар өгсөн: “... Яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Уг тогтоолтой санал нийлж байна...” гэх мэдүүлэг /хх.1.177-178/,
“... Би одоо өгөх мэдүүлэгт өөрийн өмгөөлөгч Кавалын Манлайг ... байлцуулан мэдүүлэг өгнө. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн асууж тодруулах зүйлгүй. Би өмнө нь гэрчээр болон сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үнэн зөв өгсөн. Тийм учраас надад нэмж ярих зүйлгүй... Оюунжаргалын нэр бүхий 8 хүнээс авсан мөнгийг ойр зуурд хэрэглээд дууссан. Гомбосүрэнгийн Даваасүрэн, Хүрэлхүүгийн Үүрийнтуяа нарын нэр бүхий 5-6 хүнээс авсан мөнгийг Оюунжаргалын нэр бүхий 8 хүний хохирлыг барагдуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.237-238/,
“... Манай гэр бүлийнхэн 2019 оны 08 дугаар сараас Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан сан хорооллын 104 дүгээр байрны 101 тоотыг түрээслэн амьдарч байсан. Хажуу талын 104 тоот өрөөнд хүн амьдардаггүй болохоор нь тус байрны түрээсийг хариуцдаг няраваас асууж хадмууддаа түрээслүүлэх гэсэн юм гэж гуйгаад өрөөг нь цэвэрлэж, түлхүүрийг нь авсан. Тэгээд Үнэгүй.мн зарын сайтанд 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар тавьсан бөгөөд зарын дагуу нэг эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирж байрыг үзэж сонирхоод 1 сарын 650.000 төгрөгөөр түрээслэхээр болсон юм. Тус хүнээс 2 сарын төлбөр болох 1.300.000 төгрөг, барьцаа 200.000 төгрөгийн хамт бэлнээр авсан. Тэгээд тус эрэгтэй, эмэгтэй 2-ыг 104 тоот байранд нь оруулсан. Мөнгө олж, өмнөх өрөө өгөхийн тулд ийм зүйл хийсэн. Байрны түрээсийг хариуцсан хүнд хадмууддаа түрээслэн гэж хэлсэн ба өөр хүмүүст түрээслэсэн талаар хэлээгүй. Өөр хүнд түрээслэн гэж хэлвэл түлхүүрээ өгөхгүй байх гэж бодоод хадмууддаа түрээслүүлэн гэж хэлсэн. Тэгээд тус байрыг өөрийн найз болох Энхтуяад түрээслэхээр тохиролцож байрыг үзүүлэхэд 1 давхарын, хогондоо дарагдчихсан цонхтой, бохир нь хальчихсан ийм байр түрээслэхгүй гэсэн. Тэгээд Үнэгүй.Мн дээр зар тавьж бусдад түрээслэсэн. Түрээсний мөнгийг өмнөх өрөндөө өгч дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.2.51-54/,
“... 2018 оны 08 дугаар сарын сүүлээс 2019 оны 06 дугаар cap хүртэл хугацаанд иргэн Л.Оюунжаргал, Б.Болормаа, Б.Туул нарын нийт 8 хүн, Д.Мөнхтуяа, Д.Энхцоож, Я.Ганчулуун, М.Санжид, Э.Ундраа, Х.Үүрийнтуяа, зэрэг нийт 14 хүнээс Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 44.286.400 төгрөгийг авсан нь үнэн. Мөн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Алтан сан хорооллын 104 дүгээр байрны 104 тоот “Алтан Сан ХХК”-й өмчлөлийн байрыг иргэн С.Мөнх-Эрдэнэд түрээслүүлж 1.500.000 төгрөгийг аваад дээрхи мөнгийг нь компанид өгөлгүй, өмнөх хохирогч Л.Оюунжаргал руу шилжүүлсэн юм. Эдгээр мөнгийг авсан нь миний дансны хуулгаар нотлогдож байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх.2.68/,
Хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.182-206/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Л.Оюунжаргалд өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах” гэж танилцуулж, “манай найз Наранбаатар нь Солонгос улсын виз гаргаж өгөөд тэд нар нь Солонгос Улс руу явсан, нэг хүний виз гаргах мөнгө 3.500.000 төгрөг болно” гэж хуурч улмаар Л.Оюунжаргалаар дамжуулан Б.Болормаа, Б.Туул нарын 7 хүнд виз гаргаж өгнө гэж бичиг баримтыг нь авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 18 удаагийн ХААН банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаартай дансанд нийт 18.752.400 төгрөгийг шилжүүлж авсан,
2. 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвийн гадна иргэн Д.Мөнхтуяад өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүний туслах, Централ таурын дээр суудаг юм. Ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 8 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437, 8001015485 дугаарын дансанд нийт 9.764.000 төгрөгийг шилжүүлж авсан,
3. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвд иргэн Д.Энхцоожид өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүний туслах, Централ таурын дээр суудаг юм. Ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.320.000 төгрөгийг шилжүүлж авсан,
4. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвийн гадна иргэн Я.Ганчулуунд өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.320.000 төгрөгийг шилжүүлж авсан,
5. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Жуковын музейн гадна иргэн М.Санжидад өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 750.000 төгрөгийг бэлнээр авч, мөн өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.390.000 төгрөг, нийт 3.140.000 төгрөгийг шилжүүлж авсан,
6. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвийн гадна иргэн Э.Ундраад “би найдвартай Солонгос улс руу хүн гаргаж өгч чадна, ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.050.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 850.000 төгрөгийг бэлнээр, нийт 2.900.000 төгрөгийг шилжүүлж авсан,
7. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Зүүн 4 замын автобусны буудлын урд байрлах Кофе шопд иргэн Х.Үүрийнтуяад өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 3.590.000 төгрөгийг шилжүүлж авсан,
8. 2019 оны 08 дугаар сарын 31-ний Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Алтан сан хорооллын 104 дүгээр байрны 104 тоот 2 өрөө орон сууцыг иргэн С.Мөнх-Эрдэнэд өөрийн байр гэж хуурч, 1 сарын 650.000 төгрөгөөр түрээслүүлэхээр зохиомол байдлыг зориудаар бий болгон 2 сарын түрээсийн төлбөр, 200.000 төгрөгийн барьцаа гэж нийт 1.500.000 төгрөгийг бэлнээр, мөн өдрөө автомашины зогсоолын төлбөр гэж 60.000 төгрөгийг өөрийн 5059363447 дугаар дансанд нийт 1.560.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 44.346.400 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Оюунжаргалын өгсөн: “... Ганболд ганцаараа 3.000.000 төгрөг, бусдаас нь 3.500.000 төгрөг авсан. Эдгээр хүмүүс мөнгөө миний өөрийн данс руу мобайлаар шилжүүлж байсан ба өөрийнхөө данснаас Сэ лүү шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.63-64/,
“... Би Болормаа, Бямбасүрэн, Ганболд, Ган-Ууган, Алтаншагай, Түмэнжаргал, Б.Энхээ гэх хүмүүсийн нийт 7 хүний визний материалыг аваад Сэд өгсөн юм... Сэ нь “би Батзандан даргын туслах хийдэг юм. Том ажилтай, намайг Авлигатай тэмцэх газраас байнга шалгадаг. Тийм учраас наад хүмүүсийнхээ материалыг өөр дээрээ аваад над руу явуул” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.65/,
ХААН банк дахь Ч.Оюунцэцэгийн 5217027023, Л.Оюунжаргалын 5097023938 дугаар депозит дансны хуулга /хх.1.68-79/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Болормаагийн өгсөн: “... Тэгээд 2018 оны 10 дугаар сарын эхээр Оюунжаргал нь над руу залгаад “Сэ нь чамайг Солонгосын визний материалаа бүрдүүлээд өг” гэж байна гэхээр нь би зөвшөөрөөд 2018 оны 10 сардаа багтаагаад Оюунжаргалын данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.81-82/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Туулын өгсөн: “... Сэд 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр өгсөн, өөрийнхөө болон манай нөхөр Ган-Ууган нарын гадаад паспортыг Офицеруудын ордны ойр хавьд өгсөн ба 2 хүний визний мөнгө болох 7.300.000 төгрөгийг Оюунжаргалын ХААН банкны данс руу нь би өөрийн ХААН банкны 5127156482 тоот данснаас 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.1.85-86/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнхтуяагийн өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 10-ний өдөр Централ таурын гадна С.Сэ гэх хүнтэй уулзахад өөрийгөө “УИХ-ын гишүүний туслах ажилтай, Централ таурын дээр суудаг юм. Ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө, чи арван жилийнхээ гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолтоо аваад ир, зуучлалын хөлсөө ажил бүтсэний дараа би авна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би итгээд маргааш нь материалаа бүрдүүлээд эгч Энхцоожоор дамжуулан тухайн хүнд өгсөн... нийт 9.764.000 төгрөгийг С.Сэ гэх хүн рүү шилжүүлж залилуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.89-90/,
Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Мөнхтуяагийн ХААН банк дахь 5094594361 дугаар дансны хуулга /хх.1.93-98/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхцоожийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр С.Сий ажил болох Централ таур дээр очоод танилцахад өөрийгөө “УИХ-ын гишүүний туслах ажилтай, Централ таурт ажилладаг юм. Би танай хүргэн ахын хамаатан юм. Ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хэлэхээр нь итгээд өөрийн гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зургаа өгөөд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэ гэх хүний ХААН банкны 5059363437 тоот данс руу өөрийн ХААН банкны 5011477510 тоот данснаас 750.000 төгрөгийг Централ таур барилгын гадаа байхдаа гар утсаараа шилжүүлсэн... нийт 2.320.000 төгрөгийг Сэ гэх хүнд өгч залилуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.100-101/,
Д.Энхцоожийн ХААН банк дахь 5011477510 дугаарын дансны хуулга /хх.1.104-106/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Ганчулууны өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Централ Таур барилгын хажууд уулзаж анх танилцсан ба тухайн үед Сэ нь өөрийгөө “Батзандан Улсын Их Хурлын гишүүний туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм. Би бол найдвартай манай аав Цагдаагийн байгууллагад ажилладаг” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би итгээд өөрийнхөө гадаад паспорт, нийгмийн даатгалын хуулбар, цээж зураг 3 хувийг тухайн өдрөө Сэ гэх хүнд өгсөн юм... нийт 2.320.000 төгрөгийг Сэ гэх хүнд шилжүүлж залилуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.109-110/,
Я.Ганчулууны ХААН банк дахь 5071241368 дугаар дансны хуулга /хх.1.113-122/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Санжидын өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 04-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жуковын музейн урд талд уулзаж анх танилцсан ба тухайн үед Сэ нь өөрийгөө “Батзандан Улсын Их Хурлын гишүүний туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм. Манай найз Нараа нь элчин сайдын яаманд ажилладаг юм би бол найдвартай манай аав Цагдаагийн байгууллагад ажилладаг” гэж хэлж байсан... Би өөрийн болон эхнэр Оюунсувдийн гадаад паспорт болон С.Сэд өгсөн нийт 2.640.000 төгрөгийг буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх.1.124-125/,
М.Санжидын Капитрон банк дахь 3011012551, Худалдаа хөгжлийн банк дахь 419021150 дугаар дансны хуулга /хх.1.128-131/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Ундраагийн өгсөн: “... С.Сэ нь “би найдвартай Солонгос улс руу хүн гаргаж өгч чадна, ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хэлэхээр нь итгээд дүү Г.Тэмүүжиний гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн лавлагаа цээж зургаа өгөөд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сэ гэх хүний ХААН банкны 5059363437 тоот данс руу өөрийн ХААН банкны 5021235228 тоот данснаас дүү Г.Тэмүүжингийн визний урьдчилгаа мөнгө болох 850.000 төгрөгийг Централ таур барилгын гадаа байхдаа гар утсаараа шилжүүлсэн юм... нийт 2.900.000 төгрөгийг С.Сэ гэх хүнд өгч залилуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.133-134/,
Э.Ундраагийн ХААН банк дахь 5021235228, Голомт банк дахь 258412017 дугаарын дансны хуулга /хх.1.137-140/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Үүрийнтуяагийн өгсөн: “... Сэ нь өөрийгөө “Батзандан Улсын Их Хурлын гишүүний туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм. Манай найз Нараа элчин сайдын яаманд ажилладаг юм, би бол найдвартай” гэж хэлж байсан... Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэ гэх хүний ХААН банкны 5059363437 тоот данс руу би өөрийн ХААН банкны 5036123469 тоот данснаас визний урьдчилгаа мөнгө гэж 820.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд байх хугацаандаа гар утсаараа шилжүүлсэн... нийт 3.590.000 төгрөгийг Сийн ХААН банкны данс руу виз, тизний мөнгө гэж шилжүүлж залилуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.1-142-144/,
ХААН банкны гүйлгээний баримт /хх.1.147-149/,
С.Мөнхбадамын ХААН банкны 5564077612 дугаарын дансны хуулга /хх.2.5/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Үнэгүй.мн зарын сайт дээрээс “2 өрөө байр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу 88619371 гэсэн дугаараар холбогдон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Алтан сан хорооллын 104 дүгээр байрны 2 дугаар орцны 104 тоот 2 өрөө байрыг үзэхээр очиход Сэ гэх залуу хүлээж авсан. Тэгээд Сэ гэж залуутай уулзаж, тус байрны 1 сарын төлбөр 650.000 төгрөг гэсэн бөгөөд төлбөрийг 2 сараар, 200.000 төгрөгийн барьцаатай түрээслэхээр тохиролцсон. Тухайн үед би эргэлзсэн ба хажуу талын 101 тоот айлыг Сэ нь манай гэр гээд тус тоот руу дагуулж ороход нь би итгэсэн. Буцаж 104 тоотод орохдоо түрээсийн 2 сарын төлбөр 1.300.000 төгрөг, мөн барьцаа 200.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг бэлнээр тус 104 тоотод байхад өгсөн. Тэгээд орой нь тус байрандаа орсон. Мөн тус өдөр зогсоолын мөнгө гэж 60.000 төгрөг шилжүүлж авсан юм. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус байрны жинхэнэ эзэн нь гэх хүн ирээд тус байр нь манай компаний байр бөгөөд сарын 550.000 төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд 2 сараар нь төлбөрөө авч түрээслүүлдэг гэсэн...” гэх мэдүүлэг /хх.2.11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ононгийн өгсөн: “... тус 104 тоот байрыг өмнө нь хүнд түрээсэлж байгаагүй бөгөөд Сэ надаас 104 тоот байрыг хадмууддаа түрээслүүлнэ гэж 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр түлхүүрийг нь авсан...” гэх мэдүүлэг /хх.2.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Сийн яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын сүүлээс 2019 оны 06 дугаар cap хүртэл хугацаанд иргэн Л.Оюунжаргал, Б.Болормаа, Б.Туул нарын нийт 8 хүн, Д.Мөнхтуяа, Д.Энхцоож, Я.Ганчулуун, М.Санжид, Э.Ундраа, Х.Үүрийнтуяа, зэрэг нийт 14 хүнээс Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 44.286.400 төгрөгийг авсан нь үнэн. Мөн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Алтан сан хорооллын 104 дүгээр байрны 104 тоот “Алтан Сан ХХК”-й өмчлөлийн байрыг иргэн С.Мөнх-Эрдэнэд түрээслүүлж 1.500.000 төгрөгийг аваад дээрхи мөнгийг нь компанид өгөлгүй, өмнөх хохирогч Л.Оюунжаргал руу шилжүүлсэн юм. Эдгээр мөнгийг авсан нь миний дансны хуулгаар нотлогдож байгаа...” гэх мэдүүлэг /хх. 1.237-238, 2.51-54, 2.68/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... Сэ надад “энэ манай илүү байр” гээд Алтан сан хорооллын 104 тоотыг түрээслүүлсэн... Надад 103 тоотыг өөрийнхөө гэр гэж хэлээд дагуулж орсон... Би 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Машины зогсоолын код авч байгаа гээд 60.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Би нийт 1.560.000 төгрөг Сэд өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ундраагийн өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сараас эхлээд энэ хүнд мөнгө өгсөн. Эхлээд 850.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Дараа нь бэлэн мөнгөөр 850.000 төгрөг, 600.000 төгрөг, 400.000 төгрөг, 200.000 төгрөг гэх зэргээр өгсөөр байгаад нийт 2.900.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Үүрийнтуяагийн өгсөн: “Нөхөр бид 2 хамт гарна гэж байсан. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлээд Солонгос улс руу гаргаж өгнө гэсэн. Хамгийн анх 1 хүний 800.000 төгрөг буюу 1.600.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш ар араас нь шилжүүлсээр байгаад 3.590.000 төгрөг шилжүүлсэн. “Виз чинь гарчихсан” гээд фэйсбүүкээр визний зураг явуулсан. Тэгээд “09 дүгээр сарын 25-ны өдөр явна шүү” гэж хэлсэн. Би “ажлаасаа гарах уу” гэж асуусан чинь “гараа гар, миний дүү виз чинь гарчихсан байгаа” гэсэн. Худлаа ярисаар байгаад намайг ажлаас маань гаргасан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Энхцоожийн өгсөн: “Би Сэд 2019 оны 05 дугаар сарын 31-нд Солонгос улсын виз гаргуулна гээд 750.000 төгрөгөөс эхлэж шилжүүлсээр байгаад 2.200.000-2.300.000 төгрөг орчим болсон. Наадмын үеэр “виз чинь гарчихлаа” гээд зургийг нь явуулсан. Тэгэхээр нь “Виз гарчихсан бол би ажлаа хүлээлгэж өглөө. Байр сууцаа хүлээлгэж өглөө” гэж хэлсэн чинь “Болно. Виз чинь гарчихсан. Чи өөрөө ажлаас гарах тэр алхмуудаа зоригтой хий, ямар ч асуудалгүй” гэж хэлсэн. Манай дүү Мөнхтуяаг оюутны визээр гаргаж өгнө гэж хэлсэн. Би Сэд сүүлд тийзний мөнгө гэж сая хэдэн зуун төгрөг шилжүүлсэн. “Та 2-ын тийзийг 9 сарын эхээр бичүүлсэн” гэж хэлсэн. Дүү бид 2-ын хохирол нийлээд 13.000.000 төгрөг орчим байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Сийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Сийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.Сийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
С.Сэ нь хохирогч Л.Оюунжаргалд 12.400.000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд шүүгдэгчээс 4.952.400 төгрөг гаргуулж хохирогч Л.Оюунжаргалд, 1.400.000 төгрөг гаргуулж Б.Туулд, 9.764.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Мөнхтуяад, 2.320.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Энхцоожид, 2.320.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Ганчулуунд, 2.640.000 төгрөг гаргуулж хохирогч М.Санжидад, 2.900.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ундраад, 3.590.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Үүрийнтуяад, 1.560.000 төгрөг гаргуулж хохирогч С.Мөнх-Эрдэнэд тус тус олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
С.Сэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Сийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
С.Сэд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Сэ урьд нь шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон шүүгдэгчид ял оногдуулж, мөн түүнд өмнө нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
С.Сийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс сэжигтнээр баривчилж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хорьсон нийт 103 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. М овогт Сын Сийг “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сэд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан, С.Сэд:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан, С.Сэд:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 664 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг дүйцүүлж тооцсон 83 хоногийн хугацаагаар хорих ялыг,
Энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 6 сар 83 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Сэд оногдуулсан 3 жил 6 сар 83 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, С.Сийн урьд нь цагдан хорисон 103 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. С.Сэд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох, шүүх прокурор, мөрдөгчийн зөвшөөрөлгүйгээр оршин суугаа газраасаа өөр газарт зорчихгүй байх, хувийн баталгаа гаргах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн тус тус өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сээс 4.952.400 төгрөг гаргуулж хохирогч Л.Оюунжаргалд, 1.400.000 төгрөг гаргуулж Б.Туулд, 9.764.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Мөнхтуяад, 2.320.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Энхцоожид, 2.320.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Ганчулуунд, 2.640.000 төгрөг гаргуулж хохирогч М.Санжидад, 2.900.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ундраад, 3.590.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Үүрийнтуяад, 1.560.000 төгрөг гаргуулж хохирогч С.Мөнх-Эрдэнэд тус тус олгосугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Сэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР