| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1371/Э |
| Дугаар | 398 |
| Огноо | 2020-03-06 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 398
2020 03 06 2020/ШЦТ/398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Б.Бүжинлхам,
Шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж /ҮД:0686/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Шид холбогдох 1902 00010 0035 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 52 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Эын Ш /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.Ш нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.9 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй, хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Шийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн: “... Э.Ш нь “надад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис байгаа"”гэж хэлээд өөрийн өмсөж явсан цагаан саарал өнгийн өвлийн куртикны гадна талын баруун халааснаас шавар мэт зүйлийг гадуурх гялгар уутны хамтаар “OUAUS” маркийн стандарт бус цахилгаан жин дээр жинлэхэд 0.9 граммыг зааж байгааг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан...” гэх тэмдэглэл /хх.2.6-10/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “... Э.Шийг ... зориулалтын саванд шээлгүүлж үр дүнг хүлээв... 5 дугаар багана ТНС илэрсэн” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.3-5/,
Эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “... №1 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн 0.9016 грамм жинтэй шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан таган дээрээ НП гэсэн бичигтэй дугуй хэлбэртэй төмөр сав, №3 гэж дугаарласан AL5172037 серийн дугаартай арван төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №4 гэж дугаарласан гадуураа луу болон цэцгийн дүрс бүхий зурагтай дугуй хэлбэрийн цахилгаантай даавуун сав зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх тогтоол /хх.2.25/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн “... Палдий гэж хүнийг машинтай нь энэ өндөр хүчдэлийн станцын дэргэд хүргэж өгөөд явсан гэж хэлсний дагуу уг зогсоол болон өндөр хүчдэлийн станцыг гэрэл зургаар бэхжүүлж авлаа...” гэх тэмдэглэл /хх.2.27-31/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1022 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйл нь 0.9016 грамм, 2 гэж дугаарласан таган дээрээ НП гэсэн бичигтэй дугуй хэлбэртэй төмөр сав бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, 3 гэж дугаарласан AL5172037 серийн дугаартай хуйлсан Монгол Улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан ба шинжилгээнд тэнцэнэ... 1 гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйл нь 0.9016 грамм, 2 гэж дугаарласан таган дээрээ НП гэсэн бичигтэй дугуй хэлбэртэй төмөр сав бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, 3 гэж дугаарласан AL5172037 серийн дугаартай хуйлсан Монгол Улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт /хх.2.44-47/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1030 дугаартай “... Эын Ш шээсний дээж гэсэн хаягтай хуванцар савтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна...” гэх дүгнэлт /хх.2.49-50/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 371 дугаартай: “... Э.Ш урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байгаагүй байна. Э.Ш нь одоо сэтгэцийн хувьд эрүүл байна. Э.Ш сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Ш нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Ш нь одоо хэрэг хариуцах чадвартай байна... Э.Ш нь мансуурах дон эсвэл мансууруулах бодисын хамааралгүй...” гэх дүгнэлт /хх.2.52-54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Шийн яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шиг санаж байна, би өөрийн найз Элбэгээ гэдэг найзтайгаа хамт манай гэрт буюу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 52 тоотод байж байтал Элбэгээгийн ах Палдий гэж дуудаад байдаг залуу залгасан бөгөөд тэр хоёр утсаар ярьж байгаад Элбэгээ утсаа салгасны дараа надад “Палдий ах сая залгалаа, ирээд машин аваад яваач гэж байна” гэсэн... Палдий ахын машиныг зогсоол дээр нь тавьчихаад явах гэтэл Палдий ах надад “за за ахад нь чамд өөр өгөх зүйл алга” гэж хэлээд бөөрөнхий хэлбэртэй шавар өгсөн. Би ч тэндээс Элбэгээгийн хамтаар явсан бөгөөд тухайн үед намайг Палдий ахаас шавар авахад дэргэд Элбэгээ байгаагүй... Тухайн өдөр Палдий ахаас авсан шавраа мартчихсан байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хувцсаа угааж байхдаа өөрийн өмсөж байсан өмднөөс тэр шаврыг олоод тухайн өдрөө буюу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр уг шаврыг хэрэглэчихээд байж байтал аав гаднаас ороод ирэхээр нь би сандарсандаа гэрээс гараад явж байгаад цагдаа нарт баригдсан... Би Буянбатыг 461 дүгээр ангид хараад Палдий мөн болохыг таньсан. Гэвч би түүнд “таныг гээд хэллээ шүү, тан руу бухлаа” гэх мэт зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх.2.111-116/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Ш нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.9 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн: “... Э.Ш нь “надад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис байгаа” гэж хэлээд өөрийн өмсөж явсан цагаан саарал өнгийн өвлийн куртикны гадна талын баруун халааснаас шавар мэт зүйлийг гадуурх гялгар уутны хамтаар “OUAUS” маркийн стандарт бус цахилгаан жин дээр жинлэхэд 0.9 граммыг зааж байгааг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан...” гэх тэмдэглэл /хх.2.6-10/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “... Э.Шийг ... зориулалтын саванд шээлгүүлж үр дүнг хүлээв... 5 дугаар багана ТНС илэрсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.3-5/,
Эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “... №1 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн 0.9016 грамм жинтэй шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан таган дээрээ НП гэсэн бичигтэй дугуй хэлбэртэй төмөр сав, №3 гэж дугаарласан AL5172037 серийн дугаартай арван төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №4 гэж дугаарласан гадуураа луу болон цэцгийн дүрс бүхий зурагтай дугуй хэлбэрийн цахилгаантай даавуун сав зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсусгай...” гэх тогтоол /хх.2.25/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн “... Палдий гэж хүнийг машинтай нь энэ өндөр хүчдэлийн станцын дэргэд хүргэж өгөөд явсан гэж хэлсний дагуу уг зогсоол болон өндөр хүчдэлийн станцыг гэрэл зургаар бэхжүүлж авлаа...” гэх тэмдэглэл /хх.2.27-31/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1022 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйл нь 0.9016 грамм, 2 гэж дугаарласан таган дээрээ НП гэсэн бичигтэй дугуй хэлбэртэй төмөр сав бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, 3 гэж дугаарласан AL5172037 серийн дугаартай хуйлсан Монгол Улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан ба шинжилгээнд тэнцэнэ... 1 гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйл нь 0.9016 грамм, 2 гэж дугаарласан таган дээрээ НП гэсэн бичигтэй дугуй хэлбэртэй төмөр сав бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, 3 гэж дугаарласан AL5172037 серийн дугаартай хуйлсан Монгол Улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт /хх.2.44-47/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1030 дугаартай “... Эын Ш шээсний дээж гэсэн хаягтай хуванцар савтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна...” гэх дүгнэлт /хх.2.49-50/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 371 дугаартай “... Э.Ш урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байгаагүй байна. Э.Ш нь одоо сэтгэцийн хувьд эрүүл байна. Э.Ш сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Ш нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Ш нь одоо хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.2.52-54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Шийн яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр уг шаврыг хэрэглэчихээд байж байтал аав гаднаас ороод ирэхээр нь би сандарсандаа гэрээс гараад явж байгаад цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг /хх.2.111-116/,
Шүүгдэгч Э.Шийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Э.Шийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Шийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.Шид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Шийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Э.Шийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хүссэн шүүгдэгчийн тайлбар болон түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Шүүгдэгч Э.Шид эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Э.Шийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хорьсон 30 хоног, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хорьсон 87 хоног, нийт 117 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн мөнгөн дэвсгэртийг Монгол Улсын Банкинд, бусад эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад тус тус шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. М овгийн Эын Шийг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шид 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Шид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Шийг урьд нь цагдан хорьсон 117 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Э.Шид авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтуудыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн 0.9016 грамм жинтэй шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан таган дээрээ НП гэсэн бичигтэй дугуй хэлбэртэй төмөр сав, №4 гэж дугаарласан гадуураа луу болон цэцгийн дүрс бүхий зурагтай дугуй хэлбэрийн цахилгаантай даавуун сав зэрэг эд зүйлсийг устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, №3 гэж дугаарласан AL5172037 серийн дугаартай арван төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол Улсын Банкинд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Шид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР