Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 562

 

         Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Хүсэлт гаргагч П.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 онд 8-р анги төгссөн. Тэгээд мал дээр гарч мал малласан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэсэн тул өмнө ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох гэсэн. Иймд миний 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Хүсэлт гаргагч П.******* нь 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

         -Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1390 дугаартай лавлагаа,

         -Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1982-1987, 1989 оны П.*******ын нэр дээрх 70-р дансны хуулбар,

         -1988 оны мал тооллогын 32 дугаартай картаас У.*******ын мал тооллогын баримт,

         -Гэрч Р.*******гийн П.******* нь 1982 онд Ховд аймгийн ******* сумын нэгдэлд илгээлтээр мал маллахаар гарч байсан. Тэрээр 1990 оныг хүртэл уг нэгдэлд тасралтгүй мал малласан гэх мэдүүлэг,

         -Гэрч У.ийн П.******* нь 1982 онд Ховд аймгийн ******* сумын нэгдэлд илгээлтээр мал маллахаар гарч байсан. Тэрээр 1990 оныг хүртэл уг нэгдэлд тасралтгүй мал малласан ба би мөн мал маллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

         Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн П.*******ыг 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

         Хүсэлт гаргагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ыг 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

         2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.МАРИНА