Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 559

 

         Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 14 настайдаа 4-р анги төгссөн. Тэгээд мал дээр гарч мал малласан. 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт яваад 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цэргээс халагдсан. Иймд миний 1972 оноос 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Хүсэлт гаргагч Л.******* нь 1972 оноос 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

         -Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1546 дугаартай лавлагаа,

         -Ховд аймгийн ******* сумын ******* бригадын Л.*******ын нэр дээрх 1981, 1983-1986, 1988 оны хөдөлмөрийн хөлсний түүвэр, 1972, 1973, 1987, 1989-1991 оны 70-р дансны хуулбар,

         - Л.*******ын цэргийн батлах,

         -Гэрч Ч.*******гийн Л.******* нь бага сургууль төгсөөд 1970 оноос эхлэн эцэг эхийн хамт мал маллаж байсан. Л.*******ын аав нь Алтан гадас одон авч байсан сайн малчин байсан. Би мөн тус нэгдлийн малчин байсан гэх мэдүүлэг,

         -Гэрч Ж.*******гийн Л.******* бага сургууль төгсөөд эцэг эхийн хамт мал маллаж байсан. Түүний эцэг эх нь нэр хүндтэй малчин хүмүүс байсан. Тэрээр цэрэгт яваад, халагдаад тус нэгдэлдээ ирж мал маллаж байсан. Би тухайн үед бригадын дарга, тоо бүртгэгч байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

         Хүсэлт гаргагч Л.******* нь 1974-1976, 1980, 1982 онд Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн аймгийн архивын тасгаас Л.*******т дээрх хугацаанд холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1546 дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

         Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Л.*******ыг 1972 оноос 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

         Хүсэлт гаргагчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ыг 1972 оноос 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

         2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.МАРИНА