Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 132

 

2020       02          10                                   2020/ШЦТ/132

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Б.Чимгээ,

Шүүгдэгч: Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т овогт Ц.Ч-д  холбогдох эрүүгийн 1911 0325 40079 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар  2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дархан мэргэжилтэй “Эрдэнэ Макс Констракшн” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, ээж дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 57 дугаар гудамжны 885 тоотод оршин суух хаягтай, урьд нь 2017.08.29-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж 2018.05.31-ний өдрийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор ялыг бүрэн биелүүлсэнд тооцсон, Т овогт Ц.Ч

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Ч нь 2019 оны 12 дүгээр сарны 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 18 дугаар гудамжны 249б тоотод иргэн М.Биндэръяатай маргалдаж, улмаар зүүн дал, мөр, бугалга хэсэгт хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч М.Биндэръяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “2019 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 11 цаг өнгөрөөгөөд Ц.Ч-н эхнэр нь надруу залгаад Ц.Ч очих газаргүй байна. Танайд очуулж болох юм уу гэж асуусан. Би эхнэрт нь хүрээд ир гээд хэлчихгүй юу гэж хэлээд утсаа салгасан. Ц.Ч 13 цагын үед манай гэрт халамцуу байдалтай нэг шил 0,75 граммын Хараа нэртэй архи аваад ирсэн. Энэ үед манай эхнэр ажилдаа явсан 2 хүүхэд сургуульдаа явсан би гэртээ ганцаараа байж байсан. Бид 2 архиа хувааж уунгаа хоол идсэн бөгөөд миний утсаар эхнэр рүүгээ яриад Эрдэнэ явна эхнэр дээрээ очно гээд яриад байсан. Авч ирсэн архи нь дуусаад дахиж архи ууя гээд байхаар нь би дэлгүүр яваад 0,75 граммын Хараа нэртэй архи аваад задлаад нэг нэг уучихаад манай гэрийн тавагтай идээг аваад хогийн сав руу шидсэн бөгөөд би яагаад байгаа юм бэ болиоч гэж хэлчихээд гайгүй болоод түр унтаж сэрээд гэртээ тамхи татаад байж байтал миний зүүн дал мөр хэсэгт 2-3 удаа хутгалах шиг болсон. Тэгээд би шоконд ороод манараад байсан бөгөөд гайгүй болоод дэлгүүр орж дуудлага өгсөн. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №538 тоот дүгнэлт: 1. М.Биндэръяагийн биед зүүн мөр  далыг хамарсан, зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйлийн хоёр удаагын үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шинэ гэмтэл байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,

   Яллагдагч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-9-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 10-р хуудас/

Шүүгдэгч Ц.Ч-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47-р хуудас/

Шүүгдэгч Ц.Ч-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 41-р хуудас/

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусан тухай тогтоол /хавтаст хэргийн 57-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч М.Биндэръяагийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 69-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар шүүгдэгч Ц.Ч-н гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 70-р хуудас/

Яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 75-р хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Ч нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 18 дугаар гудамжны 249б тоотод хохирогч М.Биндэръяатай маргалдаж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, хутгыг зэвсэг болгон хэрэглэж хохирогч М.Биндэръяагийн зүүн дал, мөр, бугалга хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч М.Биндэръяагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №538 тоот дүгнэлт, шүүгдэгч Ц.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч М.Биндэръяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ “2019 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 11 цаг өнгөрөөгөөд Ц.Ч-н эхнэр нь надруу залгаад Ц.Ч очих газаргүй байна. Танайд очуулж болох юм уу гэж асуусан.  Би эхнэрт нь хүрээд ир гээд хэлчихгүй юу гэж хэлээд утсаа салгасан. Ц.Ч 13 цагын үед манай гэрт халамцуу байдалтай нэг шил 0,75 граммын Хараа нэртэй архи аваад ирсэн. ...Хараа нэртэй архи аваад задлаад нэг нэг уучихаад манай гэрийн тавагтай идээг аваад хогийн сав руу шидсэн бөгөөд би яагаад байгаа юм бэ болиоч гэж хэлчихээд гайгүй болоод түр унтаж сэрээд гэртээ тамхи татаад байж байтал миний зүүн дал мөр хэсэгт 2-3 удаа хутгалах шиг болсон. Тэгээд би шоконд ороод манараад байсан бөгөөд гайгүй болоод дэлгүүр орж дуудлага өгсөн гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №538 тоот дүгнэлтээр “...М.Биндэръяагийн биед зүүн мөр  далыг хамарсан, зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйлийн хоёр удаагын үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...ширээн дээр байсан хар өнгийн иштэй 27 см урттай хутгыг эд мөрийн баримтаар хураан үзлэгийн тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол “...үзлэгээр хураан авсан хар өнгийн бариултай нийт 27.5 см урттай хуучин хутга”, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг биет байдлаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан тэмдэглэл, шүүгдэгч Ц.Чгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “2019 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед захын хойно манай найзын найз гэх залуугын гэрт очоод 2 лаазтай пиво, 0.33 граммын архи нэг ширхэгийг тэр залуутай хувааж уучихаад Хайлааст руу өдөр 14 цагийн орчимд найз Биндэръяагийн гэрт уулзах гэж очихдоо 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи авсан ...Бид хоёр архи ууж байгаад найзтайгаа маргаад байх шиг байсан. ...яг ямар асуудлаас болж маргаснаа мэдэхгүй байна тэгээд би хутга аваад найзынхаа нуруу хэсэгт хутгалсан. Цааш юу болсон талаар санахгүй байна” гэж болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ахуйн хэрэглээний  хар өнгийн бариултай нийт 27.5 см урттай хутгыг зэвсэг болгон хэрэглэж хохирогч М.Биндэръяагийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, өөрийн үйлдлийн улмаас учирах хор уршгийн талаар мэдэж байсан, мэдэх боломжтой байсан боловч зориуд хүсэж үйлдсэн байна. Шүүгдэгч Ц.Ч-н үйлдлийн улмаас учирсан хохирол болон үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Ч-н үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос шүүгдэгч Ц.Ч-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч М.Биндэръяа нь “...бид хоёр хоорондоо сайн дурын үндсэн дээр эвлэрч хохирол болон гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгө үү” гэсэн байх тул  шүүгдэгч Ц.Ч нь бусдад төлөх төлбөргүй байна.   

Шүүгдэгч Ц.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.Ч нь урьд 2 удаагын ял шийтгэлтэй, сүүлийн байдлаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн Дугаар 348 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн биелүүлсэн болох нь тухай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусан тухай тогтоолоор тогтоогдож байна.  Иймд Ц.Ч-г анх удаа,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч М.Биндэръяагийн  эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогч М.Биндэръяагийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Ч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай нийт 27.5 см урттай хуучин хутга 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг үндэслэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон