Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 560

 

         Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, *******хон овогт *******ын *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982-1985 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад хүнтэй суугаад Ховд аймгийн ******* сум руу явсан. Тэгээд ******* суманд 1986-1990 он хүртэл Тахилт бригадад малчнаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн тул дээрх хугацааг тогтоож өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Хүсэлт гаргагч Б.******* нь 1982-1985 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар, 1986-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Тахилт бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

         -Б.*******гийн 1984 онд нээлгэсэн эрхэлсэн ажил, ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

         -Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 996 дугаартай лавлагаа,

         -Ховд аймгийн ******* сумын 3-р бригадын Д.*******, Д. нарын нэр дээрх 1982-1984, ******* сумын Тахилт бригадын 1986-1989 оны 70-р дансны хуулбар,

         -Гэрч Б.ийн Б.******* 1982 онд сургууль төгсөөд Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд итгээлтээр мал маллахаар гарсан. Тэрээр нэгдэл тарах хүртэл мал малласан. Би мөн малчин байсан гэх мэдүүлэг,

         -Гэрч Н.ийн Б.******* нь 1982-1990 он хүртэл нэгдлийн малыг нэгдэл тарах хүртэл маллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

         Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Б.*******г 1982-1985 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар, 1986-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Тахилт бригадад малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

         Хүсэлт гаргагчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******хон овогт *******ын *******г 1982-1985 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар, 1986-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Тахилт бригадад малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

         2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МАРИНА