Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 557

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч:  банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Шаргаа овогт *******ийн *******,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ы нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 4,664,791 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.******* нь тус банкны салбараас 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5,000,000 сая төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 1,671,317 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний 3.2.1-т заасан нөхцлийг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 3,328,682 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,215,225 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 120,883 төгрөг, нийт 4,664,791 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б. бид хоёр нэг гэр бүлийн хүмүүс юм. банкнаас нэхэмжилж буй зээлийн төлбөр 4,664,791 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  банкны нэхэмжлэлтэй, хариуцагч С.******* нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 4,664,791 төгрөггаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч  банкны нэхэмжлэлтэй, хариуцагч С.******* нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 4,664,791төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч  банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн89,587 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, сангаас 44,793 төгрөг, хариуцагч С.*******аас 44,793 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч  банканд олгосугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагчС.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Б.МАРИНА