| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0140/Э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрдалай |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 177
2020 03 05 2020/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Б.Дэлгэрдалай,
хохирогч Т.Мягмаржав,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатарын Батзоригт холбогдох эрүүгийн 2011 00293 0108 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 17-272а тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Боржигон овгийн Б.Б, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дээр Т.Мягмаржавтай “шуудай харамлалаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн тус газар нь мөргөж түүний эрүүл мэндэд “тархи доргилт, хамар, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Одоогоор Молор констракшн ХХК туслах ажилтан хийж байгаа.Сард 600 000 төгрөг цалин авдаг. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Т.Мягмаржав нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй, толгой жаахан өвддөг-эрүүл мэндээрээ л хохирсон.Ажил хийгээгүй 5 хоногийн мөнгө тэр өдрөөс хойш огт ажил хийгээгүй, одоогоор шүүхэд гаргаж өгөх баримт байхгүй байна....” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Т.Мягмаржав нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд шинээр баригдаж байгаа эмнэлгийн шал цутгалтын ажлыг хүлээн аваад ажлаа хийж байгаад өдрийн 16 цагийн үед гаднаас хайрга авах гээд гараад газарт нэг шуудай хэвтэж байхаар нь аваад зогсож байсан чинь нэг үл таних намхан бор залуу намайг чи яагаад хүний эд зүйлсийг дураараа ашиглаж байгаа юм гэхээр нь гаднаас хайрга зөөчихөөд буцаагаад өгнө энэ шуудайг чинь гэсэн чинь та нар дандаа миний багаж хэрэгслийг дураараа хэрэглэдэг, энэ чинь минийх гээд орилж байснаа хүрч ирээд шууд миний нүүр лүү мөргөөд авсан тэгээд миний хамраас цус гарахаар нь цагдаа дуудсан чинь нөгөө үл таних бор залуу цагдаа нар ороод ирсэн чинь зугтаагаад гүйгээд алга болчихсон тийм учир би цагдаад өргөдөл өгч байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа өрхийн эмнэлгийн барилга дээр 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш ажиллаж байгаа бөгөөд миний эхнэр жирэмсэн тул хааяа өвдөхөөр нь ажил дээрээ очдоггүй. Манай барилгын компани нь нэг өдрийн ажпын хөлс гэж 30.000 төгрөг өгдөг юм. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11-12 цагийн үед би барилга дээрээ элс зөөх гээд 20-25 ширхэг шуудай задалж эвхээд бэлтгэж тавьчихаад элсээ зөөж байгаад эргээд ирсэн чинь үл таних залуу миний задалж эвхээд тавьсан шуудайг аваад явж байхаар нь наадах чинь миний шуудай та нар хайраг зөөхөөр би дараа нь яаж элс зөөх юм бэ өөрсдөө шуудайгаа олооч гэсэн чинь тухайн залуу намайг шуудай харамлаад байхдаа яадаг юм чи чинь мэдрэл муутай юм уу гэхээр нь тухайн үед миний уур хүрээд үл таних залуугийн нүүр лүү нь мөргөчихсөн юм. Би Мягмаржазын нүүр лүү нэг л удаа мөргөсөн, өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1744 дугаартай шинжээчийн “...Т.Мягмаржавын биед тархи доргилт, хамар, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-3 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх бопомжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11-12 цагийн үед би барилга дээрээ элс зөөх гээд 20-25 ширхэг шуудай задалж эвхээд бэлтгэж тавьчихаад элсээ зөөж байгаад эргээд ирсэн чинь үл таних залуу миний задалж эвхээд тавьсан шуудайг аваад явж байхаар нь наадах чинь миний шуудай та нар хайраг зөөхөөр би дараа нь яаж элс зөөх юм бэ өөрсдөө шуудайгаа олооч гэсэн чинь тухайн залуу намайг шуудай харамлаад байхдаа яадаг юм чи чинь мэдрэл муутай юм уу гэхээр нь тухайн үед миний уур хүрээд үл таних залуугийн нүүр лүү нь мөргөчихсөн юм. Тэгээд Мягмаржав цагдаа дуудна гэж орилоод байж байтал цагдаа нар ороод ирэхээр нь би зугтаачихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 37, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 38/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх 39/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 40/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 41/, Б.Бийн Хаан банкны дансны хуулга /хх 42-43/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дээр Т.Мягмаржавтай “шуудай харамлалаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн тус газар нь мөргөж түүний эрүүл мэндэд “тархи доргилт, хамар, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Т.Мягмаржавын “...газарт нэг шуудай хэвтэж байхаар нь аваад зогсож байсан чинь нэг үл таних намхан бор залуу намайг чи яагаад хүний эд зүйлсийг дураараа ашиглаж байгаа юм гэхээр нь гаднаас хайрга зөөчихөөд буцаагаад өгнө энэ шуудайг чинь гэсэн өгнө гэхэд та нар дандаа миний багаж хэрэгслийг дураараа хэрэглэдэг, энэ чинь минийх гээд орилж байснаа хүрч ирээд шууд миний нүүр лүү мөргөөд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бийн гэрчээр өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11-12 цагийн үед би барилга дээрээ элс зөөх гээд 20-25 ширхэг шуудай задалж эвхээд бэлтгэж тавьчихаад элсээ зөөж байгаад эргээд ирсэн чинь үл таних залуу миний задалж эвхээд тавьсан шуудайг аваад явж байхаар нь наадах чинь миний шуудай та нар хайраг зөөхөөр би дараа нь яаж элс зөөх юм бэ өөрсдөө шуудайгаа олооч гэсэн чинь тухайн залуу намайг шуудай харамлаад байхдаа яадаг юм чи чинь мэдрэл муутай юм уу гэхээр нь тухайн үед миний уур хүрээд үл таних залуугийн нүүр лүү нь мөргөчихсөн юм. Би Мягмаржазын нүүр лүү нэг л удаа мөргөсөн, өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1744 дугаартай шинжээчийн “...Т.Мягмаржавын биед тархи доргилт, хамар, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-3 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх бопомжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б-ийн “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11-12 цагийн үед би барилга дээрээ элс зөөх гээд 20-25 ширхэг шуудай задалж эвхээд бэлтгэж тавьчихаад элсээ зөөж байгаад эргээд ирсэн чинь үл таних залуу миний задалж эвхээд тавьсан шуудайг аваад явж байхаар нь наадах чинь миний шуудай та нар хайрга зөөхөөр би дараа нь яаж элс зөөх юм бэ өөрсдөө шуудайгаа олооч гэсэн чинь тухайн залуу намайг шуудай харамлаад байхдаа яадаг юм чи чинь мэдрэл муутай юм уу гэхээр нь тухайн үед миний уур хүрээд үл таних залуугийн нүүр лүү нь мөргөчихсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж шүүх хуралдаан дээр хохирогч Т.Мягмаржавтай эвлэрч, хохирол төлбөрт 450 000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон тул хохирол төлбөргүй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч Т.Мягмаржавт 450 000 төгрөг 3 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ