| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0068/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/71 |
| Огноо | 2020-03-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.М |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч М.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Охолбогдох эрүүгийн 1938007040378 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Тэвхэн” ХҮТ-ийн гар утас зардаг лангуун дээрээс хохирогч М.Бэзэмшлийн S9 плас маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.550.000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Багануур сувилал”-д сувилуулж байсан хохирогч Т.ЦСамсунг S-6 маркийн гар утсыг утсаар яриад өгнө гэж итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 220.000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шим” ХҮТ-д гар утас зардаг лангуун дээрээс хохирогч Г.Сэзэмшлийн Самсунг S-5 маркийн гар утсыг “шалгаж үзээд авья” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн залилан авч 150.000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “Боса” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг шүдний эмнэлэгт хохирогч А.Хсамсунг А-50 маркийн гар утсыг утсаар яриад өгнө гэж итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 777.550 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хүннү молл” худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг “Том энд Томс” кафед хохирогч Ц.Өаас Хавай Р5 маркийн гар утсыг утсаар яриад өгнө гэж итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 186.000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Некст” гар утасны ХҮТ-д үйл ажиллагаа явуулдаг хохирогч Г.Мэзэмшлийн Самсунг нөт 8 маркийн гар утсыг утсаар яриад өгнө гэж итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 700.000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлэгт хохирогч Л.Номин-Эрдэний эзэмшлийн Самсунг S-10 маркийн гар утсыг хууран авч залилан авч 2.070.000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Хүнд даацийн автомашины сэлбэг” худалдааны дэлгүүрийн худалдагч М.ОХувай П-30 маркийн гар утсыг утсаар яриад өгнө гэж итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 1.500.000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах Гэмтэл согог үндэсний төв эмнэлэг дотор хохирогч П.ССамсунг А-5 маркийн гар утсыг утсаар яриад өгнө гэж итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 672.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Оыг хулгайлах болон залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938007040378 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Оы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Төмөр замы нэгдсэн эмнэлэг ороод 2 давхарт хэвтэж байсан нэрийг нь мэдэхгүй 30 орчим насны эмэгтэйгээс утсаа өгч байгаач яриад өгье гэж хэлээд самсунг S-10 маркийн утсыг аваад тэр чигтээ явсан...Хүннү молл худалдааны төвийн нэг давхарт 30 орчим насны эмэгтэйгээс утсаа өгч байгаач яриад өгье гэж хэлээд хар өнгийн самсунг маркийн утсыг залилсан...Босо худалдааны төвийн 2 давхарт байх шүдний эмнэлэгт ороход нэг сувилагч хүүхэн байхаар нь утсаар нь яриад өгье гээд самсунг А50 маркийн гар утсыг залилж авсан...Дархан-Уул аймагт гар утасны газарт ороод гар утас үзэж байгаад худалдагч эмэгтэйн ноте-8 маркийн утсыг яриад өгье гэж хэлээд авсан...Тэвхэн гэдэг дэлгүүр ороод гар утасны лангуун дээрээс самсунг-S9 маркийн гар утсыг үзэж байгаад аваад төлбөрийг нь төлөхгүйгээр аваад явсан...Би хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “ ... 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 13 цаг 20 минутын орчим намайг “Тэвхэн” худалдаа үйлчилгээний төвд гар утасны наймаа эрхэлдэг лангуун дээрээ наймаа хийгээд зогсож байтал үл таних залуу ирээд гар утас үзье гээд 320.000 төгрөг, 270.000 төгрөг, 1.550.000 төгрөгний үнэ бүхий гурван гар утас үзэж зогсож байснаа 270.000 төгрөгний үнэтэй гар утас руу сем хийж үзье гэхээр нь би өөрийнхөө семийг хийж асааж үзэхэд мэдэхгүй хоёр дугаар луу залгаж үзсэн. Тэгэж байснаа за, за энэ дуудахгүй байна, хажуугийн лангуунаас чинь юм үзэж яваад буцаад ирье гэж хэлээд явсан. Тэр хүнийг явснаас хойш 30 гаран минутын дараа 1.550.00 төгрөгний S9 плас нэртэй утас байхгүй болсныг мэдээд камерын бичлэг шүүхэд манай лангуун дээр гурван гар утас үзсэн эрэгтэй хүн утсыг маань гартаа барьсаар байгаад гараад явчихсан байсан. Мөн тэр хүн Тэвхэн худалдаа үйлчилгээний төв рүү ирэхдээ 06-30 хөү улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирээд тэр машинаа хүлээлгэж байгаад буцаад суугаад явсан бичлэг үлдсэн байсан...Миний утсыг залилан маягаар авсан байх гэж бодож байна....Би гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31-р хуудас/,
Хохирогч Т.Цмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сард Багануур дүүргийн Багануур сувилалд сувилуулж байхад үл таних залуу утсаараа яриулаач гэж надаас гуйсан. Миний эргэх гэж байгаа хүн энэ өрөөнд байхгүй байна, хаана асууя гээд миний самсунг S-6 маркийн утсыг аваад явсан. Удалгүй надаа буцаагаад өгсөн. Маргааш нь эмээ та дахин утсаараа яриулаач гэж утас гуйхаар нь би өгтөл аваад гарсан. 4-5 минутын дараа миний дүү үүд рүү хартал яриад байна гэсэн. Удалгүй ууттай чихэр ундаатай барьж ирээд эмээ баярлалаа гээд надад өгөхөөр нь надад хэрэггүй миний утас үнэгүй ярьдаг гэж хэлсэн. Дахиад эмээ нэг яриадхий гээд утас аваад алга болсон. Би жижүүрээс асуутал ногоон куртиктэй хүн аль түрүүн гарсан. Та яах гэж гар утсаа өгсөн юм гэхээр нь бид нар цагдаад хандсан...Би утсаа 250.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-р хуудас/,
Хохирогч Г.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байхад өдөр 12 цаг өнгөрч байхад манай лангуун дээр нүдний шилтэй, хар куртик өмссөн, намхан нуруутай бор царайтай 40 гаран насны эрэгтэй ирээд утас худалдаж авья гэж хэлээд утас үзэж байгаад хар өнгийн самсунг S-5 маркийн гар утас худалдаж авахаар болоод шалгаад үзье гэж хэлээд сим картаа хийгээд утсаар ярьж байгаад аваад явчихсан...Би утсаа 150.000 төгрөгөөр үнэлнэ....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-158-р хуудас/,
Хохирогч А.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би ажил дээрээ байж байхад гаднаас 50 орчим настай үүдэн хоёр шүд нь байхгүй, хар саравчтай малгайтай, саарал куртик, хөх жинсэн өмдтэй эрэгтэй хүн орж ирээд утсаараа ганц яриулаач гэж гуйхаар нь би утсаа өгтөл тэр хүн миний утсаар хаана байна, би шүдээ янзлуулах гэж байна гэж ярьж байсан. Тэгээд би тухайн үед бага зэрэг ажилтай байсан болохоор хэдхэн минут тэр хүнийг хараагүй өнгөрчихсөн байсан, гэнэт миний утсаар ярьж байсан хүн алга болчихсон байсан. Тэгээд би араас нь гадаа гараад хартал миний гар утсаар яриад өгье гэсэн хүн байхгүй болчихсон байсан...Би гомдолтой байна. Алдсан утсаа олж авмаар
байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 10-11-р хуудас/,
Хохирогч Ц.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хүннү молл” худалдааны төвд байрладаг “Том энд Томс” кофе зардаг дэлгүүрт байхад үл таних 40 орчим насны бор царайтай туранхай, 170 см орчим өндөртэй, саравчтай малгайтай, цагаан цэнхэр шоотой сорочкон цамцтай, гартаа электрон бугуйн цаг зүүсэн, хөх жинсэн өмдтэй эрэгтэй хүн ээжтэйгээ утсаар ярих гэсэн миний утасны цэнэг дуусчихлаа, та утсаараа яриулаач гэж гуйхад нь өөрийн гар утсаа өгөөд яриултал миний сууж байсан газраас 5-10 метрийн зайд утсаар ярьж байгаад нэг харахад байхгүй болчихсон байсан. Тэгээд би хойноос нь хаалгаар гараад хартал уг хүн байхгүй байсан...Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14-р хуудас/,
Хохирогч Г.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн орчим үл таних нэг залуу орж ирээд гар утас худалдаж авах гэсэн юм гээд Самсунг маркийн гар утас үзье гэхээр нь би гар утсаа гаргаж өгсөн чинь би хаан банк руу ороод мөнгөө аваад ирье, би энэ Самсунг S-6 гар утсаа авна гээд явсан ба тэр хооронд миний эзэмшлийн Ноте 8 маркийн гар утсыг аваад гарсанг мэдээгүй төд удалгүй орж ирээд би чиний утсыг бариад гарчихсан байна гээд надад миний утсыг өгөхөөр нь би тоглоод яасан аймаар юм бэ гэж хэлсэн. Тэгээд би кодоо хийгээд утсаа асуухад миний код руу хараад байсан. Тэгээд тэр эрэгтэй Хаан банк руу явлаа гээд гарч яваад нилээн байж байгаад буцаж орж ирээд Самсунг S-6 маркийн гар утсаа доошоо өгнө биз дээ гэхээр нь би тэгнэ гэж хэлсэн чинь, чи утсаа өгч бай би хүүтэйгээ яръя гэж хэлэхээр нь би утсаа өгсөн. Гадагшаа хүнтэй яриад байх шиг санагдсан. Би араас нь гарсан чинь чи санаа зоволтгүй байж бай гэхээр нь би буцаад лангуу руу ороод буцаж гарсан чинь тус хүн байхгүй, миний гар утсыг салгаад аваад явсан байсан...Би гомдолтой байна. Алдсан утсаа 700.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 151-152-р хуудас/,
Хохирогч Л.Номин-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Улаанбаатар төмөр замын Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн 3-р платанд хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цагийн орчим өрөөндөө дусал залгаад хэвтэж байсан юм. Тэгэхэд нэг 30 орчим насны, цайвар ноосон цамцтай, бор царайтай залуу орж ирээд утсаараа яриулаач би нэг 9923 дугаартай утас руу залгах гэсэн юм гэхээр нь утсаа өгч явуулсан. Миний утсаар хүнтэй яриад 3-р платанд байна хүрээд ирээч гэж ярьж байсан бөгөөд би дээрээ өлгөсөн байсан дуслаа аваад гарахад тэр хүн байхгүй болчихсон байсан...Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...Би алдагдсан утсаа хүлээн авлаа, шалгаж үзэхэд ямар нэг эвдрэл гэмтэл алга байна. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 220-222-р хуудас/,
Хохирогч М.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт том оврын машины сэлбэг зардаг өөрийн дэлгүүр дээрээ байж байхад үл таних 30-40 орчим насны 170-175 см өндөртэй, туранхай биетэй, харааны нүдний шилтэй, бага зэрэг үстэй, онигор нүдтэй, том хамартай эрэгтэй над дээр ирээд ах нь утсаар чинь залгачихаад өгье гэж гуйсан. Тэгэхээр нь би хүнд тус больё гэж бодоод өөрийнхөө Хувай П-30 маркийн гар утсыг өгсөн. Тэгээд тэр хүн миний утсыг аваад үүд хэсэг рүү дөхөж байснаа гэнэт дэлгүүрээс гарахаар нь би араас нь дагаад хартал, гэнэт дэлгүүрээс гараад зам гараад цагаан өнгийн приус-20 машинд суугаад явсан. Би номерыг нь харж чадаагүй. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 75-76-р хуудас/,
Хохирогч П.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гар утсаа Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлгийн гар хуруу сарвууны тасаг буюу 6 давхарт зүс таних эрэгтэйд алдсан. Тухайн эрэгтэй бор царайтай, том зузаан уруултай, шар өмдтэй поло захтай подволктой, саравчтай малгайтай, хөх куриктэй, том хамартай байсан. Эхлээд над дээр ирэхдээ нүдний шилтэй ирээд дүүгийн маань бие муудаад сувилагчтай яриулах гэсэн юм гэж хэлээд утсыг маань авсан юм. Тэгээд миний утсыг аваад булан тойроод яваад байхаар нь би араас нь дагаад явсаар байгаад утсаа авсан. Тэгээд ярьж дуусаад надад ярианы төлбөр 500 төгрөг өгөх гэхээр нь миний утас үнэгүй ярьдаг гэж хэлээд аваагүй юм. Тэгвэл дахиад нэг яриад өгий гэж хэлээд утсыг минь аваад аваарын хаалгаар гараад явсан байсан... Би утсаа эсвэл мөнгийг нь авмаар байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 135-136-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч И.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн утсыг 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн хүнийг барьвал мөнгөө хурдан гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 226-р хуудас/,
Гэрч Т.Цэдмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.Ц эгч бид хоёр Багануур сувилалд хамт хэвтэж байсан юм. Бид хоёр өрөөндөө байж байхад гаднаас нэг залуу орж ирээд эгчээ утсаараа яриулаач энд нэг хүний хаалгыг нь мэдэхгүй байна гэхээр нь Т.Ц утсаа өгөөд яриулсан. Эгчийн утсыг эргүүлж өгөөд гарч яваад удалгүй дахиад яриулаач гээд үүдэнд гарч ярьж байсан. Тэгж байгаад алга болчихсон байсан...Тэгээд тэр хавиар байхгүй байсан тул цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-р хуудас/,
Гэрч У.Болдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг өнөөдөр
ажилтай байхад 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 30 минутаас хойш нэг залуу орж ирээд эгчтэйгээ уулзаадахья гээд орсон. Тэр залууг би камераар харж байхад 2 давхарт, 4 давхрын коридороор яваад байсан. Тэгээд би гарч ирэхэд нь яасан гэж асуухад уулзчихлаа гээд гарсан. Хэсэг хугацааны дараа чихэр ундаа барьчихсан орж ирсэн. Эгчдээ өгнө гээд орсон. Удаач үгүй гарч ирээд уулзсан явлаа гээд гараад явсан. Тэгээд удаагүй байхад утсаа алдчихлаа гээд манайд хэвтэж байсан хүн орж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-р хуудас/,
Гэрч С.Баярбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ...Би 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байхад Соёл-Эрдэнэ над дээр ирээд саяхан нэг хүн гар утас аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Би Шим худалдааны төвийн дотор хяналтын камерыг шүүж үзэхэд туранхай барзгар нүүртэй, нүдний шилтэй залуу Соёл-Эрдэний лангуунаас утас авч үзэж байгаад утсаар яриад үүд рүү алхаж байгаад үүдээр гараад гүйж байгаа камерт бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159-р хуудас/,
Гэрч Э.Төрмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би Шим худалдааны төвд байх гар утас зардаг лангууныхаа ард компьютер засаж байсан. Энэ үед гаднаас бор царайтай, нүдний шил зүүсэн, хар өнгийн куртиктэй залуу орж ирээд утас үзэж байсан. Утас үзэж байхдаа ээжтэйгээ хамт явж байгаа хаашаа явчихав гээд гараад байсан. Тэгж байгаад Самсунг S-5 маркийн гар утас худалдаж авий шалгаад үзье гээд сим картаа хийгээд утсаар ярьж байгаад гараад явчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-р хуудас/,
Гэрч П.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Улаанбаатар төмөр замын Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ба 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01 цагийн орчим сувилагч нартай өдрийн хоол авахаар гал тогоо руу явсан. Хэдэн минутын дараа хоолоо аваад буцаж тасаг руу орох гээд шатаар өгсөж байтал дунд зэргийн нуруутай бор арьстай, барзгар нүүртэй, нүдний шил зүүчихсэн, халзан маягийн багавтар үстэй, саарал өнгийн ноосон цамцтай гартаа утас барьчихсан дайрах шахам буусан. Төд удалгүй манай тасгийн нэг эмчлүүлэгч охин араас нь гарч ирээд утсаа алдчихлаа гээд гараад явсан. Тэгэхэд тэр залууг хулгайч юм байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 232-р хуудас/,
Гэрч Б.Боргилчулууны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сард Самсунг S-10 плас маркийн гар утсыг 1.0 саяд тавьсан. Тухайн гар утсыг Мобикомын төв дээр зогсдог Дэлдэн Боогий гээд гар утасны ченж ах иргэний үнэмлэх байхгүй тавиад өгөөч гээд тавиулсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 237-р хуудас/,
Гэрч О.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сард авсан санаж байх яг хэдний өдөр вэ гэдгийг санахгүй байна. Миний бие Тэнгис кино театрт хүүхдүүддээ билет авах гээд явж байсан. Тэгсэн надтай зүс таних 40 гаран насны эрэгтэй таараад гар утас гаргаж ирээд хөдөө явах шаардлагатай байна ээжийн бие өвдөөд байна гээд амьдарлаа яриад 700-д авчих гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь надад байгаа нь гээд 430.000 л байна гэсэн. Тэгсэн ав, ав гээд би худалдаж авсан. Саарал өнгийн жинсэн өмдтэй, хар куртиктэй, харааны нүдний шилтэй, цагаан саарал өнгийн саравчтай малгай өмссөн содон шинж тэмдэгтэй байсан. Тэгээд танил дүү болох Боргилчулуун гээд дүүтэй таараад ахдаа энэ гар утсыг ломбарданд тавиад өгчих гээд хэлсэн. Тэгээд дүү 1.0 төгрөгөөр тавиад гараад ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 238-239-р хуудас/,
Багануур сувилал ХХК-ний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 22-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Тэвхэн ХҮТ-ийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 23-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Шим” ХҮТ-ийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 166-р хуудас/,
Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 6-р хороо “Боса” ХҮТ-ийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 3-4-р хуудас/,
Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 4-р хороо “Хүннү молл” ХҮТ-ийн Томм энд томмс кафены камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 90-91-р хуудас/,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багт байрлах “Сайн” ломбардын гаднах камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 149-р хуудас/,
Улаанбаатар төмөр замын төв Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн үүдний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 211-215-р хуудас/,
Улаанбаатар хот Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах Гэмтлийн эмнэлгийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 63-67-р хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 143-145, 3-р хх-ийн 58-62-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 40, 45, 151, 2-р хх-ийн 22-23, 28-29, 2-р хх-ийн 157, 242-244, 3-р хх-ийн 107, 111-112-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 24, 165, 2-р хх-ийн 7, 146, 2-р хх-ийн 206, 210-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 207-208-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтын хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 77, 81, 3-р хх-ийн 155, 216-217-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938007040378 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байх тул Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь шүүгдэгч Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Тэвхэн” ХҮТ-ийн гар утас зардаг лангуун дээрээс хохирогч М.Бэзэмшлийн S9 плас маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.550.000 төгрөгний хохирол учруулсан гэх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн нууцаар авсан шинжийг агуулаагүй байна.
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Тэвхэн” ХҮТ-ийн гар утас зардаг лангуун дээрээс хохирогч М.Бэзэмшлийн S9 плас маркийн гар утсыг шалгаж үзээд авья гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байх ба хэргийн зүйлчлэлийн хувьд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт хамаарч байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх
шаардлагагүй гэж шүүх дүгнэв.
Харин Шүүгдэгч Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Тэвхэн” ХҮТ-ийн гар утас зардаг лангуун дээрээс хохирогч М.Бэзэмшлийн S9 плас маркийн гар утсыг шалгаж үзээд авья гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн залилан авч 1.550.000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Багануур сувилал”-д сувилуулж байсан хохирогч Т.ЦСамсунг S-6 маркийн гар утсыг утсаар яриад өгнө гэж итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 220.000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шим” ХҮТ-д гар утас зардаг лангуун дээрээс хохирогч Г.Сэзэмшлийн Самсунг S-5 маркийн гар утсыг “шалгаж үзээд авья” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн залилан авч 150.000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “Боса” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг шүдний эмнэлэгт хохирогч А.Хсамсунг А-50 маркийн гар утсыг утсаар яриад өгнө гэж итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 777.550 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хүннү молл” худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг “Том энд Томс” кафед хохирогч Ц.Өаас Хавай Р5 маркийн гар утсыг утсаар яриад өгнө гэж итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 186.000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Некст” гар утасны ХҮТ-д үйл ажиллагаа явуулдаг хохирогч Г.Мэзэмшлийн Самсунг нөт 8 маркийн гар утсыг утсаар яриад өгнө гэж итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 700.000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлэгт хохирогч Л.Номин-Эрдэний эзэмшлийн Самсунг S-10 маркийн гар утсыг хууран авч залилан авч 2.070.000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Хүнд даацийн автомашины сэлбэг” худалдааны дэлгүүрийн худалдагч М.ОХувай П-30 маркийн гар утсыг утсаар яриад өгнө гэж итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 1.500.000 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах Гэмтэл согог үндэсний төв эмнэлэг дотор хохирогч П.ССамсунг А-5 маркийн гар утсыг утсаар яриад өгнө гэж итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 672.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Оы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч М.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Т.Ц/1-р хх-ийн 34-р хуудас/, хохирогч Г.С/1-р хх-ийн 157-158-р хуудас/, хохирогч А.Хгийн /2-р хх-ийн 10-11-р хуудас/, хохирогч Ц.Өын /2-р хх-ийн 14-р хуудас/, хохирогч Г.М/2-р хх-ийн 151-152-р хуудас/, хохирогч Л.Номин-Эрдэний /2-р хх-ийн 220-222-р хуудас/, хохирогч М.О/3-р хх-ийн 75-76-р хуудас/, хохирогч П.С/3-р хх-ийн 135-136-р хуудас/, иргэний нэхэмжлэгч И.Мягмарсүрэнгийн /2-р хх-ийн 226-р хуудас/, гэрч Т.Цэдмаагийн /1-р хх-ийн 36-р хуудас/, гэрч У.Болдын /1-р хх-ийн 37-р хуудас/, гэрч С.Баярбатын /1-р хх-ийн 159-р хуудас/, гэрч Э.Төрмөнхийн /1-р хх-ийн 160-р хуудас/, гэрч П.Ганбатын /2-р хх-ийн 232-р хуудас/, гэрч Б.Боргилчулууны /2-р хх-ийн 237-р хуудас/, гэрч О.Батжаргалын /2-р хх-ийн 238-239-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Багануур сувилал ХХК-ны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 22-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Тэвхэн ХҮТ-ийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 23-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Шим” ХҮТ-ийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 166-р хуудас/,
Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 6-р хороо “Боса” ХҮТ-ийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 3-4-р хуудас/,
Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 4-р хороо “Хүннү молл” ХҮТ-ийн Томм энд томмс кафены камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 90-91-р хуудас/,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багт байрлах “Сайн” ломбардын гаднах камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 149-р хуудас/,
Улаанбаатар төмөр замын төв Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн үүдний
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 211-215-р хуудас/,
Улаанбаатар хот Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах Гэмтлийн эмнэлгийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 63-67-р хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 143-145, 3-р хх-ийн 58-62-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 40, 45, 151, 2-р хх-ийн 22-23, 28-29, 2-р хх-ийн 157, 242-244, 3-р хх-ийн 107, 111-112-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 24, 165, 2-р хх-ийн 7, 146, 2-р хх-ийн 206, 210-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 207-208-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогч нарын зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Залилах гэмт хэргийг шүүгдэгч Д.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.О нь хохирогч М.Бд 1.550.000 төгрөгний, хохирогч Т.Цд 220.000 төгрөгний, хохирогч Г.Сд 150.000 төгрөгний, хохирогч А.Хд 777.550 төгрөгний, хохирогч Ц.Ө 186.000 төгрөгний, хохирогч Г.Мт 700.000 төгрөгний, хохирогч М.Од 1.500.000 төгрөгний, хохирогч П.Сд 672.600 төгрөгний, иргэний нэхэмжлэгч И.Мягмарсүрэнд 1.300.000 төгрөгний хохирол учруулснаа тус тус нөхөн төлөөгүй байна. Хохирогч Л.Номин-Эрдэнэд 2.070.000 төгрөгний хохирол учруулснаа нөхөн төлсөн байна.
Иймд шүүгдэгч Д.Оаас 1.550.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бд, 220.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Цд, 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Сд, 777.550 төгрөгийг гаргуулж хохирогч А.Хд, 186.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ө, 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мт, 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Од, 672.600 төгрөгийг гаргуулж хохирогч П.Сд, 1.300.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч И.Мягмарсүрэнд тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.О нь урьд 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3, 211.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сар 4 хоног хорих ялаар, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 77, 3-р хх-ийн 216-217-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Оы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1938007040378 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938007040378 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй
болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 145 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.О-д Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О цагдан хоригдсон 145 /нэг зуун дөчин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.О-аас 1.550.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бд, 220.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Цд, 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Сд, 777.550 төгрөгийг гаргуулж хохирогч А.Хд, 186.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ө, 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мт, 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Од, 672.600 төгрөгийг гаргуулж хохирогч П.Сд, 1.300.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч И.Мягмарсүрэн нарт тус тус олгосугай.
7. Эрүүгийн 1938007040378 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн 1938007040378 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР