| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00505/И |
| Дугаар | 558 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 558
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй Т.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.*******тэй 2011 онд танилцан улмаар 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр охин ******* төрсөн. Бид хамт амьдарч байсан ба М.******* охиныг мэндэлснээс хойш 2 жилийн дараа гэнэтийн ослоос болж нас барсан. Ингээд охин М.*******д хагас өнчний тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч Т.******* бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй учир тэтгэлэгт хамрагдаж чадахгүй байна. Иймд намайг Т.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь Т.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-******* овогт *******ийн *******, овогт гийн ******* нарын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-М.*******ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, - овогт гийн*******ийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Ө.ийн би Д.*******тай 2010 онд нэг ажилд орж танилцсан. Т.*******тэй 2011 онд сургалтанд сууж байгаад танилцсан. Дараагийн сургалтанд очиж суухад Т.*******, Д.******* нар үерхэж эхэлсэн. Түүнээс хойш манай гэр бүлийн хүнтэй танилцаж бид 4 гэр бүлийн найзууд болсон. Тэр хоёр 2012 оны цагаан сарын дараа нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. 2013 онд охин Т.******* төрсөн. Т.******* Улаанбаатар хот руу ажилд орохоор яваад эхнэр хүүхдээ татаж авна гэдэг байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Д.ын Би Д.*******ын төрсөн эгч. Миний дүү Т.*******тэй 2011 онд танилцаж, 2012 оны цагаан сарын дараа манай аавынд хамт амьдарч байсан. 2013 онд охин М.******* төрсөн. 2013 оны сүүлээр Т.******* Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Утсаар ярихдаа эхнэр хүүхдээ татаж авна гэдэг байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Т.гийн Т.******* миний төрсөн ахын хүүхэд юм. Тэрээр Д.*******тай 2012-2013 оныг дуустал хамт амьдарч байсан. Охин М.******* нь 2013 оны 04 дүгээр сард төрсөн. Т.*******ийн аав, ээж нь хотод байдаг ба тэрээр хотод ажил хийж байгаад зуурдаар нас барсан гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн ******* овогт *******ийн *******ыг овогт гийн *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14-д зааснаар ******* овогт *******ийн *******ыг овогт гийн *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА