Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

 

 

 

2020        03          05                                   2020/ШЦТ/176

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

  шүүгдэгч П.Ц, Б.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Болдын Б.Б, Харчин овогт Пүрэвийн П.Ц нарт холбогдох эрүүгийн 2011 00041 0081 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1989 оны 05 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй. бүрэн дунд боловсролтой, Агрономич, Таван толгой түлш ХХК-д явуулын борлуулагч, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, ЯЦЦ-27 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай

Шарнууд овгийн Б.Б, регистрийн дугаар /................./.

Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Алтайн 4-441 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Харчин овгийн П.Ц, регистрийн дугаар /......................../.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэчилэл хотхон"-нь гадна талбайд иргэн П.Цтай ажпын хөлснөөс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд 1-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, баруун дээд 2-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэчилэл хотхон”-ны гадна талбайд иргэн Б.Бтай ажлын хөлснөөс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Одоо хохирол төлбөр нэхэмжлэхгүй, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч П.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Түрүүлж би цохьсон. Гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б.Даваасүрэнгийн гаргасан №787 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүрэг 10-р хороо Шинэчилэл хотхоны гадна тохижилтын ажлыг аваад ажлаа эхлэх гээд цалин, мөнгөө тохиролцох гээд манай ах Ганбаатартай П.Ц ярилцаад байсан бөгөөд П.Ц нь яг хэдэн төгрөг авах юм гээд байсан ба цалин хийсэн ажлынхаа хэмжээгээр авна гэж ярьсан байсан юм. П.Ц байнга хэдэн төгрөг өгөх юм гээд байхаар нь би хажуунаас нь ажил хийх нь хийгээд хийхгүй нь болихгүй юу даа гэж хэлтэл П.Ц ах чи муу юу гээд байгаа мангар бацаан бэ гэж хэлсэн би юу гэдэг юм гэхэд бид 2 заамдалцаж аваад П.Ц баруун гараараа миний зүүн хацарт нэг удаа цохисон бөгөөд би зөрүүлээд дээд уруул хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл П.Ц ахын амнаас нь цус гараад доошоо тонгойсон. Хэсэг сууж байгаад босож ирээд шүд унасан гээд бид 2 хоорондоо тохиролцоод шүдийг нь хийлгэж өгөхөөр болсон бөгөөд би П.Ц ахад чадах хэмжээгээрээ 1.500.000 төгрөг өгсөн. П.Ц манай ахын эхнэрийн хамаатан нь байгаа юм. Хамтран барилгийн ажил хийдэг юм Ажил хийх гээд цалин хөлс дээрээ тохиролцохгүй маргалдсан. П.Ц миний зүүн хацарт нэг удаа гараараа цохисон. Би дээд уруул хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Өр авлага, өш хонзонгийн харилцаа байхгүй. П.Цтай урд нь маргалдаж байгаагүй, толгойны зураг авхуулсан мөнгөө гаргуулж авбал гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн гаргасан 787 дугаартай “...Б.Б-гийн биед хамар ясны бороолсон хуучин хугарал, хамрын таславчийн хуучин муруйлт, зүүн чихний хөнгөн хэлбэрийн сонсгол бууралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх хамар ясны бороолсон хуучин хугарал, хамрын таславчийн хуучин муруйлт, зүүн чихний хөнгөн хэлбэрийн сонсгол гэмтлийг цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй. Зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-29 дүгээр хуудас/,

Гэрч Г.Түмэнжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүрэг 10-р хороо Шинэчилэл хотхоны гадна талбайд айлуудын хашааг шинэчилэх ажил хийх гээд захиалагч талтайгаа тохиролцоод хоорондоо цалин хөлсөө ярьж байгаад П.Ц, Б.Б 2 маргалдаад хоорондоо цалин хөлсөө ярьж байгаад П.Ц, Б.Б-г нэг удаа шанаадсан. Тэгтэл Б.Б зөрүүлээд мөргөчихсөн юм. Энэ үйл явдал маш хурдан болсон бөгөөд салгаж амжилгүй энэ асуудал болсон. П.Ц амнаас их хэмжээгээр цус гараад үүдэн нэг шүд уначихсан юм. Б.Б, П.Ц 2 хоорондоо ярилцаад байсан ба Б.Б шүдийг нь хийлгэж өгнө гэж хэлээд бид нар явцгаасан. Б.Б нь манай найзын дүү бөгөөд нэг нутгийн хүүхэд байгаа юм. Барилгын ажил хийж байгаад 2012 онд танилцаж байсан. Ажил төрөлдөө сайн, архи дарс байнга хэрэглээд байдаггүй. Хүнтэй зөв боловсон харьцаад байдаг юм. Цалин хөлсний асуулдаас болоод маргалдсан. П.Ц, Б.Б нь нэг удаа шанаа хэсэгт нь цохисон. Харин Б.Б, П.Ц нэг удаа уруул хэсэгт нь мөргөсөн. Тэгээд П.Ц шүд нь уначихсан юм. тухайн үед бүгд эрүүл байсан. Архи уусан хүн байгаагүй ажлаа хийнэ гээд ирцгээсэн хүмүүс байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч М.Ган-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2 бригад болж ажлаа хийх талаар ярьж байгаад П.Ц, Б.Б нар хоорондоо маргаад заамдалцаж аваад П.Ц, ах Б.Б-ийн шанаа хэсэгт нь нэг удаа цохиж байгаа харагдсан бөгөөд бид нар салгах гээд татаж байх үед дахиж барьцалдаж аваад Б.Б, П.Ц-г мөргөчихсөн юм. Тэгээд П.Ц ахын амнаас цус гарсан бөгөөд доошоо суугаад байж байтал урд талын үүдэн 1 шүд нь уначихсан юм. Ингээд цусаа арчаад хоорондоо юм яриад зогсоод байсан тэгээд бид нар явцгаасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Хохирогч П.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Н.Энхцолмонгийн гаргасан №781 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хүмүүстэй хамтарч барилгын гадна тохижилтын ажил хийдэг бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүрэг 10-р хороо Шинэчилэл хотхоны гадна тохижилтын ажпын авчихаад цалин, мөнгөө тохиролцох гээд хамт ажилладаг хүмүүстэйгээ ярилцаад байж байтал хамт ажилладаг Б.Б гэх залуутай мөнгөнөөс болж маргалдаад байж байтал Б.Б ажиллах нь ажиллаад болих нь боль гэхээр нь би чи юу гээд байгаа юм гэхэд Б.Б юу гэдэг юм гээд маргасан бөгөөд бид 2 заамдалцаад авсан бөгөөд намайг өөриийхөө бие рүү татахаар нь би зүүн талын хацар хэсэгт нь гараараа нэг удаа цохисон бөгөөд Б.Б миний дээд уруул хэсэгт нэг удаа мөргөсөн тэгээд ажлын хүмүүс салгацгаасан. Уг нь Б.Бтай тохиролцоод ахынхаа шүдийг хийлгээд өгчих гээд ярилцсан байсан бөгөөд Б.Б миний шүдний мөнгийг бүрэн өгөөгүй учраас цагдаагийн байгууллагад хандсан. Би Б.Бтай хамтран ажилладаг. Бид 2 хааяа барилгын ажил хамт хийдэг юм. Ажил хийх гээд цалин хөлс дээрээ тохиролцохгүй маргалдсан Б.Б миний дээд уруул хэсэгт нэг удаа мөргөж миний шүдийг унагасан Би зүүн талын хацар хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Өр авлага, өш хонзонгийн харилцаа байхгүй. Урд нь маргалдаж байгаагүй. Би гомдолтой байна. Шүдээ хийлгэх мөнгөө гаргуулж авмаар байна. Б.Б надад 1.500.000 төгрөг өгсөн. Би баримтаар гарган өгсөн 2.600.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс Б.Б 1.500.000 өгсөн одоо 1.100.000 төгрөгөө гаргуулж авмаар байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 781 дугаартай “...П.Цын биед тухайн үед тархи доргилт, баруун дээд 1-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, баруун дээд 2-р шүдний булгарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай бригадынхан Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчилэл хотхоны гадна талбайд ажил авчихаад бригад дотроо цалин мөнгөө ярьж байсан юм. Тэгтэл П.Ц ах Ганбаатар ах руу яг хэдэн төгрөг авах юм бэ гэхэд Ганбаатар ах хийсэн хэмжээгээрээ авна гэж хэлтэл П.Ц ах дахиад хэдийг авах юм гээд байнга асуугаад байхаар нь би хажуунаас нь ажил хийх нь хийгээд хийхгүй нь больчихгүй юу гэж хэлтэл П.Ц ах чи юу гээд байгаа мангар бацаан бэ гээд барьцалдаж аваад миний зүүн хацар хэсэгт нэг удаа цохисон. Би зөрүүлээд мөргөтөл доошоо тонгойсон. П.Ц ахын уруул нь язарсан харагдаж байсан. Тонгойж байгаад босоод иртэл шүд нь уначихсан шүдээ барьчихсан байсан. Тэгээд бид хоёр шүдийг нь хийлгэх талаар ярилцаад би 1.500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай бригадынхан Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчилэл хотхоны гадна талбайд ажил авчихаад бригад дотроо цалин мөнгөө ярьж байсан юм. Тэнд байсан хүмүүс хоорондоо ярилцаад байж байтал манай бригадын ажилчин Б.Б голоор орж ирээд ажиллах нь ажилаад ажиллахгүй нь боль ажиллах албатай юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь чи чи юу яриад байгаа юм бэ бид нарын ажиллах ажиллахгүйг чи мэддэг юм уу гэж хэлсэн. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад зүүн талын хацарт нь нэг удаа цохисон бөгөөд Б.Б зөрүүлээд миний дээд уруул  хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгээд миний амнаас цус гараад шүд унасан бөгөөд Б.Бтай шүдээ эмчлүүлэх талаар хоорондоо тохиролцоод Б.Б надад 2.600.000 төгрөг өгөхөөр болсон. Б.Б надад 1.500.000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгөө өгөөгүй учраас би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/

Шүүгдэгч П.Цын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55/, П.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46/, П.Цын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 47/, П.Цын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 48/, П.Цын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 49/, шүүгдэгч Б.Бгийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56/, Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 50/, Б.Бгийн эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 51/, Б.Бгийн Чингис хаан банкны дансны хуулга /хх 54/, Б.Бгийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 71/, Б.Бгийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 74/, Индранил дентал групп ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 921 дугаартай бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэчилэл хотхон"-нь гадна талбайд иргэн П.Цтай ажпын хөлснөөс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд 1-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, баруун дээд 2-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч П.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэчилэл хотхон”-ны гадна талбайд иргэн Б.Бтай ажлын хөлснөөс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Бгийн “...бид 2 заамдалцаж аваад П.Ц баруун гараараа миний зүүн хацарт нэг удаа цохисон бөгөөд би зөрүүлээд дээд уруул хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл П.Ц ахын амнаас нь цус гараад доошоо тонгойсон. Хэсэг сууж байгаад босож ирээд шүд унасан гээд бид 2 хоорондоо тохиролцоод шүдийг нь хийлгэж өгөхөөр болсон бөгөөд би П.Ц ахад чадах хэмжээгээрээ 1.500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн гаргасан 787 дугаартай “...Б.Бгийн биед хамар ясны бороолсон хуучин хугарал, хамрын таславчийн хуучин муруйлт, зүүн чихний хөнгөн хэлбэрийн сонсгол бууралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх хамар ясны бороолсон хуучин хугарал, хамрын таславчийн хуучин муруйлт, зүүн чихний хөнгөн хэлбэрийн сонсгол гэмтлийг цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй. Зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-29 дүгээр хуудас/, гэрч Г.Түмэнжаргалын “...П.Ц, Б.Б 2 маргалдаад хоорондоо цалин хөлсөө ярьж байгаад П.Ц Б.Бг нэг удаа шанаадсан. Тэгтэл Б.Б зөрүүлээд мөргөчихсөн юм. Энэ үйл явдал маш хурдан болсон бөгөөд салгаж амжилгүй энэ асуудал болсон. П.Цын амнаас их хэмжээгээр цус гараад үүдэн нэг шүд уначихсан юм. Б.Б, П.Ц 2 хоорондоо ярилцаад байсан ба Б.Б шүдийг нь хийлгэж өгнө гэж хэлээд бид нар явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч М.Ган-Эрдэнийн “...2 бригад болж ажлаа хийх талаар ярьж байгаад П.Ц, Б.Б нар хоорондоо маргаад заамдалцаж аваад П.Ц ах Б.Бгийн шанаа хэсэгт нь нэг удаа цохиж байгаа харагдсан бөгөөд бид нар салгах гээд татаж байх үед дахиж барьцалдаж аваад Б.Б П.Цыг мөргөчихсөн юм. Тэгээд П.Ц ахын амнаас цус гарсан бөгөөд доошоо суугаад байж байтал урд талын үүдэн 1 шүд нь уначихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, хохирогч П.Цын “...Б.Б гэх залуутай мөнгөнөөс болж маргалдаад байж байтал Б.Б ажиллах нь ажиллаад болих нь боль гэхээр нь би чи юу гээд байгаа юм гэхэд Б.Б юу гэдэг юм гээд маргасан бөгөөд бид 2 заамдалцаад авсан бөгөөд намайг өөриийхөө бие рүү татахаар нь би зүүн талын хацар хэсэгт нь гараараа нэг удаа цохисон бөгөөд Б.Б миний дээд уруул хэсэгт нэг удаа мөргөсөн тэгээд ажлын хүмүүс салгацгаасан. Уг нь Б.Бтай тохиролцоод ахынхаа шүдийг хийлгээд өгчих гээд ярилцсан байсан бөгөөд Б.Б миний шүдний мөнгийг бүрэн өгөөгүй учраас цагдаагийн байгууллагад хандсан...Би гомдолтой байна. Шүдээ хийлгэх мөнгөө гаргуулж авмаар байна. Б.Б надад 1.500.000 төгрөг өгсөн. Би баримтаар гарган өгсөн 2.600.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс Б.Б 1.500.000 өгсөн одоо 1.100.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 781 дугаартай “...П.Цын биед тухайн үед тархи доргилт, баруун дээд 1-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, баруун дээд 2-р шүдний булгарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бгийн “...П.Ц ах чи юу гээд байгаа мангар бацаан бэ гээд барьцалдаж аваад миний зүүн хацар хэсэгт нэг удаа цохисон. Би зөрүүлээд мөргөтөл доошоо тонгойсон. П.Ц ахын уруул нь язарсан харагдаж байсан. Тонгойж байгаад босоод иртэл шүд нь уначихсан шүдээ барьчихсан байсан. Тэгээд бид хоёр шүдийг нь хийлгэх талаар ярилцаад би 1.500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/, шүүгдэгч П.Цын “...бид хоёр барьцалдаж аваад зүүн талын хацарт нь нэг удаа цохисон бөгөөд Б.Б зөрүүлээд миний дээд уруул  хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгээд миний амнаас цус гараад шүд унасан бөгөөд Б.Бтай шүдээ эмчлүүлэх талаар хоорондоо тохиролцоод Б.Б надад 2.600.000 төгрөг өгөхөөр болсон. Б.Б надад 1.500.000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгөө өгөөгүй учраас би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч П.Ц, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч Б.Б нь “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...” гэх тул шүүгдэгч П.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч П.Ц нь нийт 2 600 000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд 1 500 000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэг, хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг, тайлбар зэргээр тогтоогдож байна. Харин хохирогч П.Ц нь нэхэмжлэлээс үлдэх 1 100 000 төгрөгийг шүүх шийдвэрлэх боломжгүй байх тул эмчилгээний төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Ц, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт Б.Б, Харчин овогт П.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц, Б.Б нарт 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хохирогч П.Ц нь нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар гэм хорын хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч П.Ц, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ