| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0139/Э |
| Дугаар | 175 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 175
2020 03 05 2020/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт М.М-т холбогдох эрүүгийн 2011000140051 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, бармен мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайт 11-158 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Дэнж 10- 14 тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Жалайр овгийн М.М, регистрийн дугаар /..................../.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч М.М нь 2019 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "УБ ИНН" зочид буудлын "Тооно" нэртэй лоунжид Ц.Баяр-Эрдэнийн хамар руу 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, мөнгөн торгууль оногдуулж өгнө үү, цалин буухаар хохиролоо төлнө ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн хүлээн авсан тэмдэглэл
/хх-ийн 4 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Баяр-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн орчим найз Болор-Эрдэнэтэй утсаар ярихад Чингэлтэй дүүрэгт байрлах УБ ИНН буудлын 13 давхар Тооно гэх газар ажиллаж байгаа гэхээр нь хүрээд иртэл зүс таних М.М, Хосоо нар хамт байсан бөгөөд ойр зуурын юм ярьж байгаад уухаар болж би эхэлж нэг шил виски аваад уусан тэгсэн шөнийн 02-03 цагийн үед нөгөө виски дуусахад хамт байсан Хосоо дахин нэг виски авах үеэр би өглөө ажилтайгаа хэлж явах гэхэд М.М найзын авсан юмнаас уухгүй яагаад байгаа юм энэ тэр гээд үг хаяад эхэлсэн бөгөөд нээх тоохгүй сууж байтал гэнэт гараараа 1 удаа хамар руу цохиж хамар хугалсан. Тэгэхээр нь тэндээс гараад Болор-Эрдэнэ бид хоёр гэмтэл орж боолт хийлгэсэн... Мягмардорж миний хамар хэсэгт баруун гараараа нэг удаа л цохисон өөр цохиж зодоогүй. Миний хамар хугарсан...”, “...би гаргаж өгсөн баримтын хүрээнд үлдэгдэл 300.000 орчим төгрөгийг нэхэмжилж байна. Надад М.М бэлнээр 2.140.000 төгрөг өгсөн. Нэмж гаргах хохирлын баримт байхгүй... тэрнээс янз бүрээр гэмтэл авч байгаагүй. Энэ гэмтлийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,
Гэрч Э.Болор-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай дүү болох Мягаа нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр надруу залгаад дүү нь лоунж түрээсэлчихлээ та хүрч ирээд туслаадхаач гэхээр нь тухайн өдрөөс хойш 2-3 хоног тухайн газар нь ажиллаад байж байхад 2019 оны 09 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн орчим өмнө нь хамт ажиллаж байсан Баяр-Эрдэнэ гэх залуу гаднаас орж ирээд... удалгүй Баяр-Эрдэнэ нэг шил виски авч Баяр-Эрдэнэ, Мягаа, Хосоо бид 4 хувааж уун шөнийн 01 цагийн орчим бид нар тамхины өрөөнд орж тамхилсан... Баяр-Эрдэнэ 9 номерын ширээн дээр сууж байгаа харагдсан бөгөөд Мягаа наанаас нь очоод гараараа нүүр рүү нь 1 удаа цохихоор нь очиж салгаад Баяр-Эрдэнэ рүү хартал түүний хамар далийчихсан байхаар нь шууд Баяр-Эрдэнийг аваад гэмтлийн эмнэлэг орсон... тухайн үед бол Баяр-Эрдэнэ Мягаагаас архи нэхсэн юм шиг байгаан тэрнээс л болсон байх Миний харснаар Мягаа, Баяр-Эрдэнийн хамар руу нэг удаа цохиж түүний хамрыг далийлгасан байсан... Мягаагийн бүтэн нэрийг М.М гэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Б.Ундармаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хамар дээр нь сорви байсан бөгөөд хуучин гэмтэл байсан. Энэ гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Хамар дээр нь хамрын нурууны шарх, зулгаралт үүссэн байх боломжтой сорви байсан тэгээд боломжтой гэж үзсэн юм. Хамрын нуруунд гэмтэл учирсан гэж үзнэ. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр авсан КТГ дээрх гэмтлүүдийг бичиж хуучин хугаралтай гэсэн байсан. Харин хэрэг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө болсон бараг сарын дараа авахуулсан зураг учраас тухайн үед үүссэн гэмтэл үү, тэрнээс ч өмнө үүссэн гэмтэл үү гэдгийг ялгах боломжгүй учраас оруулаагүй. Энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тиймээс дээрх 2 тусдаа гэмтэл нь нэг цохилтоос үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаагийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 698 дугаартай шинжээчийн “...Ц.Баяр-Эрдэнийн биед хамрын нурууны шарх гэмтэл учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-тзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниупах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2019.10.11-ний өдрийн хамар, хамрын дайвар хөндийн КТГ-д хамрын яс цөмөрсөн хуучин хугаралтай, хамрын таславч мурийж, хамрын жим баруун талдаа нарийссан гэсэн байх ба уг гэмтэл үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-28 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191 дугаартай шинжээчийн “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 698 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан хамрын цөмөрсөн хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би дээрх зүйл анги болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 61/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 62/, ажлын газрын тодорхойлолт /хх 67/, хохирогч Ц.Баяр-Эрдэнийн хохирлын мөнгө хүлээж авсан баримт /хх 66/, Гэмтэл согог үндэсний төвөөс ирүүлсэн Ц.Баяр-Эрдэнийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 59/, хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх 8-11/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.М нь 2019 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "УБ ИНН" зочид буудлын "Тооно" нэртэй лоунжид Ц.Баяр-Эрдэнийн хамар руу 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч Ц.Баяр-Эрдэнийн “...шөнийн 02-03 цагийн үед нөгөө виски дуусахад хамт байсан Хосоо дахин нэг виски авах үеэр би өглөө ажилтайгаа хэлж явах гэхэд М.М найзын авсан юмнаас уухгүй яагаад байгаа юм энэ тэр гээд үг хаяад эхэлсэн бөгөөд нээх тоохгүй сууж байтал гэнэт гараараа 1 удаа хамар руу цохиж хамар хугалсан. Тэгэхээр нь тэндээс гараад Болор-Эрдэнэ бид хоёр гэмтэл орж боолт хийлгэсэн... Мягмардорж миний хамар хэсэгт баруун гараараа нэг удаа л цохисон өөр цохиж зодоогүй. Миний хамар хугарсан...”, “...Энэ гэмтлийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/, гэрч Э.Болор-Эрдэнийн “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн орчим өмнө нь хамт ажиллаж байсан Баяр-Эрдэнэ гэх залуу гаднаас орж ирээд... удалгүй Баяр-Эрдэнэ нэг шил виски авч Баяр-Эрдэнэ, Мягаа, Хосоо бид 4 хувааж уун шөнийн 01 цагийн орчим бид нар тамхины өрөөнд орж тамхилсан... Баяр-Эрдэнэ 9 номерын ширээн дээр сууж байгаа харагдсан бөгөөд Мягаа наанаас нь очоод гараараа нүүр рүү нь 1 удаа цохихоор нь очиж салгаад Баяр-Эрдэнэ рүү хартал түүний хамар далийчихсан байхаар нь шууд Баяр-Эрдэнийг аваад гэмтлийн эмнэлэг орсон...Мягаагийн бүтэн нэрийг М.М гэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, шинжээч эмч Б.Ундармаагийн “...хамар дээр нь сорви байсан бөгөөд хуучин гэмтэл байсан. Энэ гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Хамар дээр нь хамрын нурууны шарх, зулгаралт үүссэн байх боломжтой сорви байсан тэгээд боломжтой гэж үзсэн юм. Хамрын нуруунд гэмтэл учирсан гэж үзнэ. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр авсан КТГ дээрх гэмтлүүдийг бичиж хуучин хугаралтай гэсэн байсан. Харин хэрэг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө болсон бараг сарын дараа авахуулсан зураг учраас тухайн үед үүссэн гэмтэл үү, тэрнээс ч өмнө үүссэн гэмтэл үү гэдгийг ялгах боломжгүй учраас оруулаагүй. Энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тиймээс дээрх 2 тусдаа гэмтэл нь нэг цохилтоос үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаагийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 698 дугаартай шинжээчийн “...Ц.Баяр-Эрдэнийн биед хамрын нурууны шарх гэмтэл учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-тзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниупах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2019.10.11-ний өдрийн хамар, хамрын дайвар хөндийн КТГ-д хамрын яс цөмөрсөн хуучин хугаралтай, хамрын таславч мурийж, хамрын жим баруун талдаа нарийссан гэсэн байх ба уг гэмтэл үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-28 дугаар хуудас/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191 дугаартай шинжээчийн “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 698 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан хамрын цөмөрсөн хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/, шүүгдэгч М.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би дээрх зүйл анги болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч М.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол ихэнх хэсгийг төлж барагдуулсан, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтын хүрээнд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 2.496.175 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч М.М нь 2.180.000 төгрөгийг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Үлдэгдэл 316.175 төгрөгийг хохирогч Ц.Баяр-Эрдэнэд шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жалайр овогт Мөнхбатын М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчоос нэхэмжилсэн хохирлын үлдэгдэл болох 316.175 /гурван зуун арван зургаан мянга нэг зуун далан таван мянга/ төгрөгийг шүүгдэгч М.Маас гаргуулан, хохирогч Ц.Баяр-Эрдэнэд олгосугай
5. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ