Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 555

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: ******* банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* гол багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* гол багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт гийн нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 12,583,624 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөрхүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь тус банкны ******* тооцооны төвөөс 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 17,000,000 сая төгрөгийг жилийн 24.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 6,011,126.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,736,387.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,936.32 төгрөг, нийт 7,763,450.00 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний 6.1.1, 6.1.4-т заасан нөхцлийг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд үндсэн зээлийн төлбөр 11,695,450.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 851,436.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 36,738.60 төгрөг, нийт 12,583,624.94 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* банкны нэхэмжилсэн 12,583,624.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр график гаргаж төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.******* нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 12,583,624.94 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.******* нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 12,583,624.94 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,288 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 108,144 төгрөг, хариуцагч Д.*******ээс 108,144 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банканд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА