| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00471/И |
| Дугаар | 556 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 556
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: ******* банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн айлын орон сууцны 06 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 38,690,794 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М. нь тус банкны салбараас 2011 оны 02 дугаар сарын 01-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 38,200,000 сая төгрөгийг жилийн 8,0 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 3,823,366 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний 2.1.1-т заасан нөхцлийг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 34,376,634 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,296,713 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17,446 төгрөг, нийт 38,690,794 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбартаа: ******* банкны нэхэмжилсэн зээл, зээлийн төлбөр 38,690,794 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг нийт 38,701,794 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч М. нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 38,690,794 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг нийт 38,701,794 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчМ. төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч М. нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 38,690,794 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг нийт 38,701,794 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчМ. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн351,404 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, ******* сангаас 175,702 төгрөг, хариуцагч М.оос 175,702 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банканд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагчМ. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА