Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 554

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 8-р ангийг 1982 оны 06 дугаар сард төгсөөд мал малласан. Тэгээд 1990 оныг дуустал мал малласан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн юм. Би Ажилласан жил нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаад 1990 оныг ажилласнаар тооцуулсан. Иймд намайг 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Л.*******гийн 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нээлгэсэн 1982-1990 оны мэдээллийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Л.*******гийн 1983 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шагнагдаж байсан гэх баярын бичиг,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1553 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан бригадын Р.*******ын нэр дээрх 1982 оны 70-р дансны хуулбар, Л.*******гийн нэр дээрх 1983, 1985, 1989 онуудын 70-р дансны хуулбарууд,

-Гэрч Т.Пүрэвийн нэгдлээс шагнагдаж байсан гэх баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Л.*******гийн 1988, 1987 онд нэгдлээс шагнагдаж байсан гэх баярын бичгүүд,

-Гэрч А.*******гийн Л.******* нь 1982-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдэлд бог мал маллаж байсан. Би мөн малчин байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Т.*******гийн Л.******* нь 1982 онд аав, ээжийн хамт Ховд аймгийн ******* сумын нэгдлийн Цагаанбулан бригадад илгээлтээр мал маллаж байсан. Тэрээр нэгдэл тарах хүртэл мал малласан. Л.*******гийн аав *******а нь аймгийн аварга малчин хүн байсан. Би мөн аймгийн аварга малчин болж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Л.******* нь 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн аймгийн архивын тасгаас Л.*******д 1984, 1986-1988, 1990-1991 онуудад холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1553 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Т.Пүрэвийг асууж мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.Пүрэв нь Ховд аймгийн ******* сумын нэгдэлд ажиллаж байсан нь түүний шагнагдаж байсан гэх баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Л.*******г 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******г 1982 оны 06 дугаар сараас 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА