| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0142/Э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2020-03-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 165
2020 03 03 2020/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч Ц.Хулан,
хохирогч С.Түвшинжаргал,
шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хантайшир овогт М.Х-т холбогдох эрүүгийн 2011 00270 0120 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ком тавилга” тавилгын үйлдвэрт туслах ажилтай, ам бүл 6 эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн 7 дугаар гудамжны 59 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хантайшир овогтой Мөнхбаатарын М.Х, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч М.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Нарны титэм” төвийн орчим хохирогч С.Түвшинжаргалын араас татаж шатнаас унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би хохирогчийг анх эмэгтэй хүн байна гэж мэдээгүй. Ээжийн хойноос мөрөн дээр нь гараа тавьчихсан байхаар нь би татсан. Тэгээд цагдаагийн газар очоод эмэгтэй гэдгийг нь мэдсэн, нийтдээ 460 000 төгрөг төлсөн...” гэв.
Хохирогч С.Түвшинжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би одоогоор эмчилгээ хийлгэж байгаа. М.Х нь эмчилгээний мөнгө болон эрүүл мэндийн даатгалын 3 сарын мөнгийг төлж өгсөн байгаа. Одоогоор надад М.Хээс нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид нэхэмжлэхгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Хохирогч С.Түвшинжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 01 цагийн орчим байх Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооноос хамтран амьдрагч Энхбаярын гэрээс гараад хойшоо 7 дугаар хороо луу гэрлүүгээ чигтээ алхаж байхад хуучин нарны титэмийн хажууд согтуу эмэгтэй хүн шатаар дээшээ гарах гэж байгаа бололтой шатан дээр хальт гишгээд уначих гээд байгаа юм шиг харагдахаар нь очиж туслаад шатаар дээшээ гарч байтал нэг хүн миний араас татаад арагшаа унагаачихсан. Тэгсэн хажууханд цагдаа явж таараад гүйн ирээд намайг босгон мөн намайг татаж унагаасан согтуу залууг барьж авсан өөр болсон зүйлгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 11-15 дугаар хуудас/,
Гэрч Ц.Должмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...караокенаас түрүүлж гаран бэлэн мөнгөний машин орохоор гараад булан тойртол өмнөөс нэг эмэгтэй гарч ирээд өмнө зогсчихоор нь АТМ хаана байдаг юм заагаад өг гэсэн чинь нөгөө эмэгтэй тэгье гээд намайг сугадаад эргээд шатаар алхтал манай хүү нөгөө эмэгтэйгийн куртикных нь малгайнаас татчихсан чинь нөгөө эмэгтэй бид хоёр газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Өлзийжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 01 цагийн орчим дэслэгч Батзоригийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуваарийн дагуү эргүүлийн үүрэг гүйцэтгэн “М плаза” төвийн хажууд явж байхад хоёр эмэгтэй явж байсан бөгөөд тухайн хоёр эмэгтэй нь араас нэг залуу гүйж ирснээ нэгнийх нь араас татан цемэнтэн зам дээр унагаасан. Бид хоёр гүйж очоод тухайн залууг барьж авангаа түргэн тусламж дуудан харин татаж унагасан залууг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч М.Батзориг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...араас нь татаж унагасан залуу тухайн эмэгтэйн биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1733 дугаартай шинжээчийн “...С.Түвшинжаргалын биед дагз ясны шугаман хугарал, зүүн дух, чамархай чамархайн урд буланг хамарсан хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархи доргилт, хамрын зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүрэгт байрлах “Кинг” нэртэй караокед орж нэг шил виски болон хүний нэг нэг пиво уун дуулж байгаад 00 цагийн орчим тэндээс гарахаар болоход ээжид таксины мөнгө байхгүй байж таараад ээж бэлэн мөнгөний машин /АТМ/ орж мөнгө авч ирэхээр түрүүлж гарсан бөгөөд би араас нь тамхи татахаар гадагшаа гартал ээжийн хойноос шар куртиктэй хүн очоод...хоёулаа цуг явъя...гэж хэлээд уг караокений урд талд нь байдаг шатан дээр зогсож байхаар нь би наанаас нь очоод...чамтай яахаарааа цуг явдаг юм...гэж хэлээд нөгөө хүний өмсөж явсан куртикных нь малгайнаас арагшаа таттал хөл алдаад шатны уруу уначихсан. Тэгсэн хажууханд цагдаа явж таараад...чи хүн унагаачихлаа...гээд хүрээд ирсэн. Тэгээд намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 59/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 58/, Гэмтэл согог үндэсний төвөөс ирүүлсэн С.Түвшинжаргалын өвчний түүх /хх 62-69/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Нарны титэм” төвийн орчим хохирогч С.Түвшинжаргалын араас татаж шатнаас унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/, хохирогч С.Түвшинжаргалын “...Би 2020 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 01 цагийн орчим...алхаж байхад хуучин нарны титэмийн хажууд согтуу эмэгтэй хүн шатаар дээшээ гарах гэж байгаа бололтой шатан дээр хальт гишгээд уначих гээд байгаа юм шиг харагдахаар нь очиж туслаад шатаар дээшээ гарч байтал нэг хүн миний араас татаад арагшаа унагаачихсан. Тэгсэн хажууханд цагдаа явж таараад гүйн ирээд намайг босгон мөн намайг татаж унагаасан согтуу залууг барьж авсан өөр болсон зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15 дугаар хуудас/, гэрч Ц.Должмаагийн “...караокенаас түрүүлж гаран бэлэн мөнгөний машин орохоор гараад булан тойртол өмнөөс нэг эмэгтэй гарч ирээд өмнө зогсчихоор нь АТМ хаана байдаг юм заагаад өг гэсэн чинь нөгөө эмэгтэй тэгье гээд намайг сугадаад эргээд шатаар алхтал манай хүү нөгөө эмэгтэйгийн куртикных нь малгайнаас татчихсан чинь нөгөө эмэгтэй бид хоёр газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Ш.Өлзийжаргалын “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 01 цагийн орчим дэслэгч Батзоригийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуваарийн дагуү эргүүлийн үүрэг гүйцэтгэн “М плаза” төвийн хажууд явж байхад хоёр эмэгтэй явж байсан бөгөөд тухайн хоёр эмэгтэйн араас нэг залуу гүйж ирснээ нэгнийх нь араас татан цемэнтэн зам дээр унагаасан. Бид хоёр гүйж очоод тухайн залууг барьж авангаа түргэн тусламж дуудан харин татаж унагасан залууг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч М.Батзоригийн “...араас нь татаж унагасан залуу тухайн эмэгтэйн биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1733 дугаартай шинжээчийн “...С.Түвшинжаргалын биед дагз ясны шугаман хугарал, зүүн дух, чамархай чамархайн урд буланг хамарсан хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархи доргилт, хамрын зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/, шүүгдэгч М.Хийн “...Чингэлтэй дүүрэгт байрлах “Кинг” нэртэй караокед орж нэг шил виски болон хүний нэг нэг пиво уун дуулж байгаад 00 цагийн орчим тэндээс гарахаар болоход ээжид таксины мөнгө байхгүй байж таараад ээж бэлэн мөнгөний машин /АТМ/ орж мөнгө авч ирэхээр түрүүлж гарсан бөгөөд би араас нь тамхи татахаар гадагшаа гартал ээжийн хойноос шар куртиктэй хүн очоод...хоёулаа цуг явъя...гэж хэлээд уг караокений урд талд нь байдаг шатан дээр зогсож байхаар нь би наанаас нь очоод...чамтай яахаарааа цуг явдаг юм...гэж хэлээд нөгөө хүний өмсөж явсан куртикных нь малгайнаас арагшаа таттал хөл алдаад шатны уруу уначихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч М.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 01 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч М.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хантайшир овогт Мөнхбаатарын М.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хт 01 /нэг/ жил, 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч М.Х нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг талууд эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ