Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 551

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979-1981 онд ТМС төгссөн. Ингээд 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оныг дуустал Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн юм. Миний ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа. Иймд намайг 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.******* нь 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-С.*******гийн ажлын тухай мэдээллийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-С.*******гийн Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан 1983-1990 оны цалингийн түүвэр,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1577 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын 1982 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаартай ажилчин авах тухай тушаалын хуулбар,

-Гэрч Г.*******гийн С.******* нь 1982-1990 оныг дуустал Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад цэргийн үйлдвэрийн оёдлын тасагт оёдолчноор ажиллаж байсан. Бид хоёр хоёулаа Ахуй үйлчилгээг тарах хүртэл ажилласан гэх мэдүүлэг,

-Гэрч Ч.*******гийн С.******* нь 1982 онд Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажилд ороод ахуй үйлчилгээг тарах хүртэл ажилласан гэх мэдүүлэг зэрэг болно.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн С.*******г 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******г 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА