| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/06377/и |
| Дугаар | 6377 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 6377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,*******-ын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,,,
Хариуцагч: Улаанбаатар хот, ,,*******,,*******, нарт холбогдох,
75,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , хариуцагч , хариуцагч ын өмгөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Халиун оролцов.
Хариуцагч д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.
:
Нэхэмжлэгч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч хариуцагч , нарт 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 50,000,000.00 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн байдаг.
Талууд уг Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн ын өмчлөлийн тоот дугаартай 280 м,кв талбайтай газар, тоот улсын бүртгэлийн дугаартай 140 м,кв талбайтай орон сууцыг тус тус барьцаалсан.
Зээлдэгч нар гэрээний хугацаанд нийт 6,000,000.00 төгрөгийн хүү төлсөн ба үүнээс 2,000,000.00 төгрөгийг 50,000,000.00 төгрөгийн зээлийг өгөхдөө эхний сарын хүү гэж тооцож, суутгаж авсан юм.
Гэтэл хариуцагч , нар өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийг төлөхгүй байх тул хариуцагчдаас үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000.00 төгрөг, алданги 25,000,000.00 төгрөг, нийт 75,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн нийт шаардлага 75,000,000.00 төгрөг тул хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах хүсэлттэй байна, болон нарын хооронд өглөг, авлагыг бусдад төлөхдөө хуваарилсан гэх хүснэгтийн хувьд тэдгээрийн хоорондын тохиролцоо учраас хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие тай хамтарч Баянзүрх дүүргийн******* happy town хотхонд хүнсний дэлгүүр ажиллуулах зорилгоор тус байрнаас орон сууц худалдан авч, хоёр талын ханыг буулгаж, дэлгүүрийн зориулалттай болгосон юм.
Ингээд нэхэмжлэгч аас 50,000,000.00 төгрөгийг зээлж, дэлгүүрийн тоног төхөөрөмж худалдан авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Харамсалтай нь эдийн засгийн нөхцөл байдал болон шинэ байрны орчин, нөхцлөөс хамаарч дэлгүүрийн үйл ажиллагаа зогссон.
Хариуцагч ын гаргасан тайлбараас үзэхэд тэрээр уг зээлийг намайг авсан мэтээр бичжээ.
Энэхүү зээлийг бид хоёр өөрсдийн дэлгүүрийн үйл ажиллагаандаа зарцуулсан ба нэхэмжлэгч аас 48,000,000.00 төгрөгийг нөхөртэйгээ хамт очиж авсан, зээлийг гэртээ хадгалж, түүнээс үйл ажиллагаандаа зарцуулдаг байсан.
Энэ хугацаанд бид т нийт 6,000,000.00 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн ба тэрээр зээл өгөхдөө 2,000,000.00 төгрөгийг эхний сарын зээлийн хүүнд шууд тооцож, суутгасан байсан.
Дэлгүүрийн үйл ажиллагаа зогссоны дараа бид хоёр ярилцаад оруулсан хөрөнгө оруулалт, тоног төхөрөөмжөө ижил хувааж авсан.
Одоо зээлийг буцаан төлөхдөө тэнцүү хэмжээгээр төлөх ёстой гэж үзэж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би тай хамтарч бизнес хийхээр болж, 2015 оны 02 дугаар сард дэлгүүр ажиллуулахаар ярилцаж, тохиролцсон ба ингэхдээ хамтарч ажиллуулах дэлгүүртээ тус тусдаа бие дааж хөрөнгө оруулалт хийж, оруулсан хөрөнгийн хэмжээгээр ашиг орлогоо хуваарилахаар болсон.
Үүний дагуу нь хамтарсан дэлгүүрт 48,000,000.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба энэхүү мөнгийг олохдоо аас зээлээр авсан бөгөөд түүнийг дахиад нэг зээлдэгч гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр нь би очиж, гарын үсэг зурсан юм.
Би, өөрөө тухайн дэлгүүртээ 62,000,000.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, наас авсан зээлийг хариуцаж, одоо төлж байгаа болно.
Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч дэлгүүрийн үйл ажиллагаа муудсан учир тай ярилцаад хамтын ажиллагаагаа дуусгавар болгож, өөр, өөрсдийн оруулсан хэмжээгээр тоног төхөөрөмж, бараа материалаа хувааж авсан.
ийнхүү өөрийн оруулсан 48,000,000.00 төгрөгийн хөрөнгөтэй тэнцүү хэмжээний тоног төхөөрөмжийг авч, одоо тусдаа дэлгүүр ажиллуулж байгаа билээ.
Ийм учраас би аас авсан зээлийг бодитоор аваагүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Талуудын хооронд өглөг, авлагыг хуваасан баримтаас үзвэл энэхүү зээлийг хариуцах ёстой болно, учир нь, зохигчид зээлийг хэрхэн хариуцах талаар тохиролцсон уг баримтаас үзвэл ын зээлийг гагцхүү авсан гэж ойлгогдож байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
:
Нэхэмжлэгч хариуцагч , нарт холбогдуулан 75,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч гийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа төлбөрийг тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой гэж мэдүүлж байгаа бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч, зээлийг гагцхүү хариуцах ёстой гэж мэтгэлцэж байна.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаар нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч , нартай Зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 50,000,000.00 төгрөгийг 60 /жар/ хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр болжээ.
Талууд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож зээлдэгч иргэн ын өмчлөлийн ,,, тоот хаягт орших гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 280 м,кв талбайтай тоот дугаартай өмчлөх эрхтэй газар, мөн тоот улсын дугаартай 140 м,кв талбайтай орон сууцыг барьцаалахаар тохирч, Барьцааны гэрээг байгуулжээ.
Зээлийн гэрээнд зааснаар зээлдэгчид зээлийг 60 хоногийн хугацаанд ашиглах бөгөөд зээлийг буцаан төлөх эцсийн хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, зээлийн хүүг төлөх өдрийг 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр болон 04 дүгээр сарын 11-ний өдөр гэж тус тус тохирчээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж мөн 282 дугаар зүйлийн 282.4 Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд ийнхүү Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан болон зээл өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан ч мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хариуцагч ын зүгээс 50,000,000.00 төгрөгийн зээлийг хүлээн аваагүй тул би энэхүү зээлийг хариуцах ёсгүй гэж мэтгэлцэж байгаа бол хариуцагч тухайн зээлийг зээлдэгч бид хүлээн авсан, хамтран явуулж байсан дэлгүүрийн үйл ажиллагаандаа зарцуулсан гэж мэдүүлж байна.
Хэдийгээр хариуцагч ийнхүү зээлийн гэрээний зүйл болсон 50,000,00.00 төгрөгийг хүлээн аваагүй, зарцуулаагүй гэж тайлбарлаж буй боловч гэрчээр оролцсон , хариуцагч болон түүний өөрийн мэдүүлгээр зээлдэгчид зээлдүүлэгч аас 50,000,000.00 төгрөгийг хүлээн авсан, зээлийг дэлгүүрийнхээ үйл ажиллагаанд зарцуулсан гэдэг нь тогтоогдож байна.
Иймд, нэхэмжлэгч , хариуцагч , нарын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэв.
Гэвч нэхэмжлэгч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч гийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээс үзвэл зохигчид Зээлийн гэрээгээр 50,000,000.00 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцсон ч зээлдүүлэгч нь зээлдэгч , д 48,000,000.00 төгрөгийг бодитоор шилжүүлсэн байна.
Энэ нь, талууд 50,000,000.00 төгрөгөөс эхний сарын хүү болох 2,000,000.00 төгрөгийг харилцан тохиролцож, суутгахаар болсон хэдий ч нэгэнт гэрээнд заасан бодит дүнгээр зээлийг ашиглаагүй учраас эхний сарын хүүнд суутгаж тооцсон 2,000,000.00 төгрөгийг зээлийг ашигласан хугацааны хүү гэж тооцохгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 28.1.1-д зааснаар 50,000,000.00 төгрөг бус харин бодитоор шилжүүлсэн 48,000,000.00 төгрөгийн Зээлийн харилцаа үүссэн гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч , нар зээлийг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл сарын 4 хувийн хүүтэй ашиглаж, тус өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн ба зохигчид зээлийн хүүгийн талаар маргахгүй байна.
Харин үүрэг гүйцэтгэгчид Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх үүргээ үл биелүүлж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.
Учир нь, хариуцагчид 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээгээр 48,000,000.00 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлөх ёстой атал энэ үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг төлөөгүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчдын зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.
Иймд, зээлдүүлэгч 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу хариуцагч болон аас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгчид нэгэнт үүргээ гүйцэтгээгүй байх тул тэд Иргэний хуулийн 281 зүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгчид 48,000,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.
Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 5 дугаар зүйлд зааснаар талууд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох Анзыг хэрэглэхээр тохирчээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6 Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.3 Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан.
Талуудын Зээлийн гэрээнд алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан шаардлагыг хангаж байна.
Нэгэнт хариуцагчид үндсэн зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн учраас гэрээний дагуу нэхэмжлэгч талд алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд гагцхүү энэхүү алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.
Зохигчдын гаргасан тайлбараас үзвэл хариуцагчид 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр өнөөдрийг хүрсэн байна.
Иймд, хариуцагч , гийн гүйцэтгэвэл зохих үүрэг болох 48,000,000.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд тэдгээрийн хооронд байгуулсан Зээлийн гэрээнд заасан хэмжээгээр алдангийг тооцоход түүний хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т хэмжээнээс их байх тул алдангийг 24,000,000.00 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгч т олгохоор шийдвэрлэв /48,000,000x0.5%=240,000x465=111,600,000/.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн 242.2-д Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, зээлдэгч , нар энэхүү Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч ын өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба нэхэмжлэгч нь зээлийг хариуцагч нараас бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй юм.
Гэвч хариуцагчид тус зээлийг буцаан төлөхөд хариуцах хэмжээний талаар маргалдаж байгаа бол нэхэмжлэгч нь төлбөрийг хариуцагчдаас тэнцүү хэмжээгээр гаргуулахыг хүсч байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан.
Талуудын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээнд зээлдэгчид энэхүү 48,000,000.00 төгрөг болон түүнтэй холбоотой үүргийг зээлдүүлэгч т буцаан төлөхдөө ямар хэмжээгээр хариуцаж, төлөх талаар харилцан тохиролцоогүй, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдэгчид зээлийг өөрсдийн дэлгүүрийн үйл ажиллагаанд захиран зарцуулжээ.
Иймд, хариуцагч болон гийн хүлээх үүрэг тэнцүү хэмжээтэй байна гэж дүгнэв.
Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн хариуцагч , нараас үндсэн зээл 48,000,000.00 төгрөг, алданги 24,000,000.00 төгрөг, нийт 72,000,000.00 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
د Б.МАНДАЛБАЯР