| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00473/И |
| Дугаар | 549 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 549
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ийн *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 7-р ангийг 1974 онд төгсөөд мал малласан. 1977-1980 онд цэрэгт явсан. 1986 онд өрх тусгаарлан гэр бүл болсон. Би шүүхэд 1986, 1987, 1989 онд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 1974 оны 06 дугаар сараас 1977 оны 06 дугаар сар хүртэл, 1980 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын*******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь 1974 оны 06 дугаар сараас 1977 оны 06 дугаар сар хүртэл, 1980 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын*******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 154 дугаартай лавлагаа,
- Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1974-1977, 1980-1985, 1988 оны 70-р дансны хуулбар,
-Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Ц.*******гийн Д.******* нь 1977-1980 оны хооронд цэргийн алба хаасан. 1980-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад мал маллаж байсан. Би тэр үед мөн нэгдэлд мал маллаж байсан. Тэр үед ажиллаж байсан бүх хүмүүсийн 1986, 1987 оны баримтууд олдохгүй байгаа. Бүгд бичигдээгүй юм байна лээ гэх мэдүүлэг,
-Гэрч Ю.*******гийн Д.******* 1974 оноос эхлэн ******* сумын ******* бригадад мал маллаж байсан. Тэрээр одоог хүртэл мал маллаж байна гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1986, 1987, 1989 онуудад Ховд аймгийн ******* сумын*******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн аймгийн архивын тасгаас Д.*******т дээрх хугацаанд холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 1604 дугаартай лавлагаа, гэрч Ц.*******гийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Д.*******ийг 1974 оны 06 дугаар сараас 1977 оны 06 дугаар сар хүртэл, 1980 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын*******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ийн *******ийг 1974 оны 06 дугаар сараас 1977 оны 06 дугаар сар хүртэл, 1980 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын*******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА