| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/06362/и |
| Дугаар | 6362 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 6362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-т холбогдох,
2,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Халиун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр амаар тохиролцож, 2,000,000.00 төгрөгийг ны тоот дансаар дамжуулан зээлсэн.
нь энэхүү зээлийг 1 сарын хугацаатай, 14 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд эхний сарын хүү болох 280,000.00 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн.
Түүнээс хойш үндсэн зээлийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна.
Иймд, түүнээс 2,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн шүүх хуралдаанд тайлбарлаад байгаа шиг бид, гээс 2,000,000.00 төгрөгийг буцаан аваагүй, харин түүнд холбогдуулж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, г уг зээлийг төлсөн мэтээр худлаа мэдүүлж байна” гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч гаас зээл авах болсон шалтгаан маань тухайн үед улсын баяр наадам таараад зах, дэлгүүр болон үйлдвэрүүд олон хоног ажиллахгүй байсан учраас бараагаа таслахгүй байх зорилгоор 2,000,000.00 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлж, захаас дэлгүүртээ бараа татсан юм.
нь манай дэлгүүрт ажилладаг байсан бөгөөд тэрээр, манай эгч гаас зээлчих, тэгээд дэлгүүрийн орлогоос буцаагаад төлчихнө гэж санал болгохоор нь ийнхүү зээлсэн.
Би, зээлийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан, манай дэлгүүрт ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө, бараа дутаасан учраас түүнийг Цагдаагийн байгууллагад өгч, шалгуулсан боловч шинжээчийн дүгнэлтээр компанийн нэр, дэлгүүрийн орлого, зарлага зөрсөн гээд хэрэгсэхгүй болгосон.
Гэхдээ энэ талаар дээд шатны Прокурорын байгууллагад гомдол гаргачихсан, одоо ч гэсэн хохирлын дүн нэмэгдээд байгаа болно.
Энэ бүх үйл явдал намайг хөдөө байж байхад болсон бөгөөд надад хэлэхдээ төрсөн эгчдээ 2,000,000.00 төгрөгийн зээлийг дэлгүүрийн орлогоос буцаагаад төлчихсөн гэж байсан, дэлгүүрийн данс, бүртгэлийг өөрийнхөө хийсэн хэргээ нуун дарагдуулахаар устгачихсан байсан.
Одоо миний зүгээс Н.Нарангуад аливаа өргүй, тэрээр худал мэдүүлж байна.
Иймд, энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Нарангуа хариуцагч т холбогдуулан 2,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч, 2,000,000.00 төгрөгийг буцаан төлсөн гэж мэтгэлцэж байна.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч т 2,000,000.00 төгрөгийг зээлсэн ба зээлийг түүний ин дахь тоот дансанд шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж мөн 282 дугаар зүйлийн 282.4 “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Энэ нь, талуудын хооронд ийнхүү зээл өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан ч мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.
Шүүх хуралдаанд хариуцагч нь 2,000,000.00 төгрөгийг хүлээн авсан, өөрийн дэлгүүрийн үйл ажиллагаанд зарцуулсан, хүүнд 280,000.00 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн ба гагцхүү зээлдэгчээс зээлийг буцаан төлсөн хэмээн мэтгэлцэж байна.
Иймд, нэхэмжлэгч Н.Нарангуа, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Нарангуа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зохигчдын хооронд 2,000,000.00 төгрөгийг сарын 14 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон гэжээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэжээ.
Өөрөөр хэлбэл, зохигчид 2,000,000.00 төгрөгийг сарын 14 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон тохиолдолд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар бичгийн хэлцэл, байгуулж, талууд гарын үсэг зурсан тохиолдолд энэхүү тохиролцоог хүчин төгөлдөр гэж үзэх юм.
Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчдын хооронд 2,000,000.00 төгрөгийг сарын 14 хувийн хүүтэй зээлсэн тухай бичгээр байгуулсан гэрээ, хэлцэл байгуулагдаагүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагч аас хүү шаардах эрхгүй болно.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч зээлийг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ашиглаж, буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.
Гэвч үүрэг гүйцэтгэгч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх үүргээ үл биелүүлж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.
Учир нь, хариуцагч 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ашиглаж, буцаан төлөх үүрэг хүлээсэн атал энэ үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй ажээ.
Хэдийгээр хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү зээлийг түүний дэлгүүрийн худалдагч нэхэмжлэгч д төлсөн гэж тайлбарлаж буй боловч үүнийгээ баримтаар нотлохгүй байна.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.
Өөрөөр хэлбэл, т холбогдох 2,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байх хугацаанд тэрээр хэргийн үйл баримтыг мэдэж байгаа хүмүүсийг гэрчээр оролцуулах тухай хүсэлт, санал гаргах боломжтой байхад энэ хугацаанд гаргаагүй, шүүх хуралдааны үед гэрч оролцуулах хүсэлт гаргаж буй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг нь тогтоогдохгүй байгаагаас гадна гэрчийн мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдох ёстой.
Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох ба гэрчийг зөвхөн хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж, мэдүүлэг авах хуулийн зохицуулалттай ч шүүхээс тодорхой этгээдийг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд тухайн этгээдийг шүүхэд дуудаж, мэдүүлэг авах бөгөөд гэрчээр оролцох этгээдийн овог, нэр, оршин суугаа хаяг ийнхүү тодорхой бус байх тохиолдолд түүнийг шүүхэд дуудах, мэдүүлэг авах зэрэг ажиллагаа хийгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэх болно гэдгийг үүгээр дурьдаж байна.
Нэгэнт хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, зээлийг буцаан төлсөн үйл баримтыг баримтаар нотлохгүй байх тул түүнийг 2,000,000.00 төгрөгийг төлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд, зээлдүүлэгч нь зээлдэгч аас Иргэний хуулийн 281 зүгээр зүйлийн 281.1-д зааснаар 2,000,000.00 төгрөгийг буцаан шаардах эрхтэй болно.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч аас 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 280,000.00 төгрөгийг зээлийн хүүнд авсан гэжээ.
Гэтэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасны дагуу хүүгийн талаар бичгээр тохиролцсон гэрээ байгуулагдаагүй учраас зээлдүүлэгч нь зээлдэгчээс хүү шаардах эрхгүй тул хариуцагч ын төлсөн 280,000.00 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй юм.
Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн хариуцагч аас 1,720,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 280,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР