| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 102/2016/04273/И |
| Дугаар | 184/ШШ2016/01065 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2016/01065
2016 оны 10 сарын 04 өдөр Дугаар184/ШШ2016/01065 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*****-д холбогдох,
“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,512,679,945.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлтэй, “******* ******* болон “******* ******* ******* групп” *******-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 401 тоот зээлийн гэрээний 3.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ *******:
Нэхэмжлэгч “******* *******” *******-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ******* ******* групп” ******* ******* 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 401 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 404-1 тоот барьцааны гэрээг байгуулж 1,000,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 3,89 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 372 тоот, /ГД-0002944230, Ү-2201000084/, 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамж, 35/А тоот /ГД-000002549, Г-2201004339/, 607 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамж, 35/А тоот, 160 ам метр талбайтай, /ГД-000001097, Ү-2201017908/, орон сууц, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, 168030/0063 нэгж талбарын дугаартай, ГД-000474014, 1152 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 326 тоот /Хархорин худалдааны төвийн хүнсний захын барилгын Б корпус/, 336 м.кв талбайтай /ГД-000290237, Ү-2205004906/ үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дшшргийн 21 дүгээр хороо, Баян Өндөрийн ар /18411/, гудамжны Ф213 тоот, /ГД-000193378, Ү-2201029675/, ферм, худагын зориулалттай, 190 м.кв талбайтай, ферм 20.25 м.кв талбайтай худаг, Сонгинохайхан дүүрэг 21 дүгээр хороо, Фермер /Баян-Өндрийн ар/, 798/5078 нэгж талбарын дугаар бүхий, ГД-0363440, 22452 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай, эзэмших эрхтэй газар, Төв аймгийн Баянцогт сумын Баян-Өндрийн ард байрлалтай 80 га талбайтай, 15 жилийн хугацаатай, /ГД-000427118/ үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, Тоёота маркийн ланд крузер 200, 05-00 улсын дугаартай, аралын дугаар JMMDU09J4D5068327, цагаан өнгийн суудлын автомашиныг тус тус барьцаалсан.
Зээлдэгч ******* өнөөдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл, хүүгээ хугацаандаа төлөхгүй байгаа бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа сануулж байсан ч төлөөгүй байна. Зээлдэгч ******* өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүнд 34,271,400 төгрөг төлсөн, үндсэн зээлийн төлбөр огт төлөгдөөгүй байна.
Иймээс “******* ******* ******* групп” ******* ******* зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 1,000,000,000 төгрөг, зээлийн хүү 69,930,498.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,986,099.68 төгрөг, нийт 1,083,916,598.08 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлогоос тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
“******* *******” ******* болон “******* ******* ******* групп” *******-ийн хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 401 тоот зээлийн гэрээний 3.15-д “Зээлийн гэрээний 2.4-т заасан зориулалтаар олгосон зээлийн эргэн төлөлт тасалдах, хугацаа хэтрэх тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн өр түүнд бодогдох зээлийн хүүг *******ны “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл”-д заасны дагуу зах зээл дээрх энгийн нөхцөл рүү хөрвүүлнэ” гэж заасны дагуу бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 428,763,346.95 төгрөгөөр нэмэгдүүлж нийтдээ 1,512,679,945.03 төгрөгийг нэхэмжилж байна.
“******* ******* ******* групп” ******* ******* зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй гэрээний үүргээ зөрчиж байсан. Монгол ******* болон ******* ******* хооронд 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээ”-ний 4.4-т зааснаар ******* ******* ******* зээл олгохтой холбогдож гарсан аливаа асуудлыг өөрийн дотоод журмын дагуу бие даан шийдвэрлэхээр заасан.
“******* ******* ******* групп” ******* ******* дээрх гэрээний 4.6.4-т заасныг зөрчсөн ба уг заалтад зааснаар зээлдэгч компани ******* зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай байгуулсан гэрээний нөхцлийг зөрчсөн бол ******* зээлийн хүүг *******уудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүгийн сүүлийн 12 сарын дунджаар тооцож, хүүгийн зөрүү болон үндсэн зээлийг төлүүлнэ гэж заасан.
“******* ******* ******* групп” ******* ******* 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 401 тоот зээлийн гэрээний 3.15-д “Зээлийн гэрээний 2.4-т заасан зориулалтаар олгосон зээлийн эргэн төлөлт тасалдах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн өр, түүнд бодогдох зээлийн хүүг *******ны “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлд”-д заасны дагуу зах зээл дээрх энгийн нөхцөл рүү хөрвүүлнэ” гэж заасан.
“******* ******* ******* групп” ******* ******* зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээ зөрсөн учраас зээлийн хүүг сарын 2.3 хувь, жилийн 27.6 хувиаг тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд хариуцагчаас 1,512,679,945.03 төгрөгийг гаргуулж, төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч “******* ******* ******* групп” *******-ийн захирал Д.Алтангэрэл, өмгөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: “******* ******* групп” ******* ******* 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 401 тоот гэрээ байгуулж 1,000,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж авсан. Манай компани зээлийн гэрээгээр тогтоосон зээлийн хүүг хугацаанд ******* зохих ёсоор биелүүлж 34,271,400 төгрөг төлсөн. 2015 он гарснаар эдийн засаг хүндэрч эхэлсэн ******* компанид нөлөөлж зээлээ хугацаандаа эргэн төлөх боломжгүй болж эхэлсэн. Энэ талаар зээлдүүлэгчид хандаж тодорхой хугацаа олгож өгөхийг хүссэн боловч үр дүн гараагүй улмаар “******* *******” ******* шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ******* ******* зээлийн гэрээний 3.15-д “Зээлийн гэрээний 2.4-т заасан зориулалтаар олгогдсон зээлийн эргэн төлөлт тасалдах, хугацаа хэтрэх тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн өр түүнд бодогдох зээлийн хүүг *******ны хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасны дагуу зах зээл дээрх энгийн нөхцөл рүү хөрвүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 425,763,346.95 төгрөгөөр нэмэгдүүлж нийт нэхэмжлэлийн шаардлагыг 1,512,679,945.03 төгрөг болгоод байна. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх үндэслэл болсон зээлийн гэрээний 3.15 дах заалтыг дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөл гэж үзэж байна.
“******* *******” *******-иас 1 тэрбум төгрөгийг 3 жилийн хугацаатай 3,89 хувийн хүүтэйгээр “Мал шахаж бордох, бордсон малын махаар дотоод үйлдвэрлэлийг хямд үнэтэй түүхий эдээр хангах” зориулалтаар зээл авсан.
Тус зээлийг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасан. Гэвч “******* *******” ******* зээлийн гэрээний хавсралт болж батлагдаагүй зээлдэгч талдаа танилцуулж мэдэгдээгүй “Хүү, шимтгэлийн ерөнхий журам” гэх нөхцөлийг зааж нэрлэн баримталж зээлийн гэрээнд заагдаагүй өөр журам, нөхцөлөөр зээлийн гэрээний хүүг тогтоох заалтыг гэрээндээ оруулсан ******* иргэний хуулийн 282.3-д заасныг зөрчиж байна.
Зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр өөрийн эрх хэмжээг хэтрүүлж хийсэн хэлцэл Монгол ******* Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам 2012 оны 10 сарын 26-ны өдрийн А-166/А/24- тоот хамтарсан тушаалаар “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг баталж тус хөтөлбөрийн хүрээнд махны үнийг тогтоворжуулах үүднээс Монгол ******* санхүүжилтийг гаргаж, зээлийг дамжуулан олголтыг Монгол *******тай байгуулсан гэрээний дагуу оролцогч арилжааны *******аар хөтөлбөрт оролцогч аж ахуйн нэгжид зээл олгож, хөтөлбөрийн хэрэгжилт, хяналтыг “Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам” хариуцан ажиллах ёстой.
Монгол ******* ******* хөтөлбөрийн санхүүжилтийг дамжуулан олгогч *******тайгаа гэрээ байгуулан эрх, үүргийг ******* тодорхойлж зээлийн хүүгийн дээд хэмжээ болон холбогдох журмыг тодорхойлно. “******* ******* Арвин групп” ******* тус хөтөлбөрт оролцогчоор зохих журмын дагуу шалгарч зээлийн санхүүжилтийг дамжуулан олгогч ******* болох ******* *******аас авсан болно. Зээлийн санхүүжилтийг “******* *******” ******* зээлийн гэрээ байгуулан дамжуулан олгосон болохоос тус ******* бие даан шийдвэрлэж зээл олгоогүй. Хөтөлбөрийн санхүүжилтийг дамжуулан олгогч байгууллагын хувьд тус хөтөлбөрт заагдсан Монгол *******наас тогтоосон зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг баримталж гэрээ байгуулах, зээлийн үүргийн гүйцэтгэл зөрчигдсөн тохиолдолд үндсэн зээл болон монгол *******наас зөвшөөрөгдсөн дээд хэмжээ дотор тус хөтөлбөрт зөвшөөрөгдсөн барьцаа хөрөнгөөр хангуулах үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.
Гэвч “******* *******” ******* ******* Монгол *******наас хөтөлбөрийг санхүүжүүлэх хүрээнд олгогдсон зээлийн хүүгийн дээд хэмжээг өөрийн дур зоргоор нэмэгдүүлэх боломж бүхий заалтыг зээлийн гэрээнд тусгаж улмаар нэхэмжлэн “Монгол Банк”-тай байгуулсан гэрээг зөрчсөн байна.
Цаашлаад үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтийг дамжуулан олгох өөрийн чиг үүргийг урвуулан ашиглаж өндөр хэмжээний хүү тооцон ашиг олох зорилго болгосон заалтыг зээлийн гэрээнд тусгаж улмаар шүүхэд нэхэмжлэж байгаа ******* шударга ёсны зарчимтай харшлаж байна. Гэрээнд хүү өөрчлөх нөхцөл заасныг танилцуулаагүй, мэдэх боломжгүй байсан “******* *******” *******-иас тус зээлийн гэрээний нөхцөлийг бичиж зээл олгох үедээ гарын үсэг зуруулж байгуулсан бөгөөд гэрээний нөхцлийг тухайлан уншиж танилцаж, нэг бүрчлэн хэлэлцэх боломж байхгүй байсан. Банк зээл олгох үйл ажиллагаандаа олон дахин ашигладаг стандарт нөхцөл бөгөөд тус гэрээндээ зээл авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш, зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээг нэг талын санаачлагаар бие даан өөрчлөх эрхийг өөртөө олж авсан байгаа ******* зээл авагчид илт хохиролтой байна.
******* ******* ******* хөтөлбөрийн дагуу олгогдох зээлийг Монгол *******тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгчид олгох үүрэгтэй бөгөөд энэхүү гэрээнд заасан нөхцлөөр болзол хангасан компанид олгох ёстой. Энэ гэрээний 4.6.4-д зээлдэгч компани ******* зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай байгуулсан гэрээний нөхцлийг зөрчсөн бол ******* зээлийн хүүг *******уудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүгийн сүүлийн 12 сарын дунджаар тооцож, хүүгийн зөрүү болон үндсэн зээлийг төлүүлнэ гэж заасан. Гэтэл ******* ******* ******* Монгол *******тай байгуулсан гэрээгээ зөрчиж Монгол *******тай байгуулсан гэрээнд тохиролцсоноос өөрөөр утга агуулга бүхий гэрээний заалтыг “******* ******* ******* групп” *******-тай байгуулсан гэрээнд заасан.
Монгол *******тай байгуулсан “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээ”-нд зээлдэгч компани ******* зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай байгуулсан гэрээний нөхцлийг зөрчсөн гэсэн хоёр үндэслэлээр л зээлийн хүүг өөрчилөхөөр заасан байхад ******* ******* ******* “******* ******* арви групп” *******-тай гэрээ байгуулахдаа зээлийн эргэн төлөлт тасалдах, хугацаа хэтрэх тохиолдолд зээлийн хүүг өөрчлөхөөр 3.15-д заасан ******* хүчин төгөлдөр бус юм.
“******* ******* ******* групп” ******* ******* зээлийг зориулалтын дагуу ашигласан ба Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай байгуулсан гэрээний нөхцлийг зөрчөөгүй юм. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж зээлийг эргэн төлөх боломжгүй болсон.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 200 дугаар зүйлийн 202.1-д заасны дагуу “******* *******” “******* ******* ******* групп” *******-ийн хооронд байгуулсан 2013 оны 12 сарын 27-ны өдрийн 401 тоот зээлийн гэрээний 3.15 дах заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үндсэн зээл 1,000,000,000 төгрөгийг гэрээг цуцалсан 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хүү 15,939,466 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,187,893 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Монгол ******* ******* ******* хоорондын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0313/454 тоот “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээ”-ний дагуу оролцогч ******* буюу ******* ******* ******* зээлийн эх үүсвэрийг хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид дамжуулан олгохоор тохиролцсон байдаг.
Дээр дурдсан дэд хөтөлбөрийн хүрээнд “******* ******* ******* групп” ******* ******* ******* *******тай 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 401 тоот зээлийн гэрээг байгуулан 1,000,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 3.89 хувийн хүүтэй зээлдэн авсан байдаг. Энэхүү зээлийн гэрээний 3.15-д “Зээлийн эргэн төлөлт тасалдах, хугацаа хэтрэх тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн өр түүнд бодогдох зээлийн хүүг *******ны “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл ”-д заасны дагуу зах зээл дээрх энгийн нөхцөлрүү хөрвүүлнэ” гэж заасан байдаг.
Энэхүү заалт ******* зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын нэг хэлбэр бөгөөд, зээлдэгч ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа тохиолдолд энэхүү заалт ******* зээлдэгчид нөлөөлөхгүй болохыг дурдах ******* зүйтэй. Зээлдэгч “******* ******* ******* групп” ******* ******* сөрөг нэхэмжлэлдээ зээлийн гэрээний энэхүү заалтыг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хэмээгээд Иргэний Хуулийн 282.3-д заасныг зөрчсөн гэжээ.
Талууд хэлэлцэн тохиролцсон зээлийн гэрээгээ бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан байхад хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн гэж тайлбарлаж байгаа ******* үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн Монгол ******* ******* ******* хоорондын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0313/454 тоот “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээ”-ний 4.4-д зааснаар ******* ******* ******* Зээлийн эх үүсвэрийг шилжүүлэн авсанаас хойш уг эх үүсвэрээр зээл олгохтой холбогдож гарсан аливаа асуудлыг өөрийн дотоод журмын дагуу бие даан шийдвэрлэнэ гэж заасан байдаг бөгөөд мөн гэрээний 4.7-д зааснаар ******* ******* ******* Зээлийн эрсдэлийг бүрэн хариуцах бөгөөд зээл олгох үйл ажиллагааг эрсдэлийн удирдлагад тулгуурлан гүйцэтгэнэ гэж заасан байдаг.
Энэхүү холбогдох заалтуудын хүрээнд зээлдэгчид зээл олгох үйл ажиллагаа, түүний дотор зээлийн гэрээний нөхцөлийг тодорхойлох эрх ******* ******* *******инд байгаа болно. Энэ тохиолдолд ******* *******тай байгуулсан зээлийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр өөрийн эрх хэмжээг хэтрүүлж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа ******* үндэслэлгүй байна. ҮХААЯам болон “******* ******* ******* групп” ******* хоорондын “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” төсөл хэрэгжүүлэх гэрээний 4.2-т зааснаар “Төслийн санхүүжилттэй холбоотой асуудал ******* арилжааны *******, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зохицуулна” гэж заасан. Энэхүү заалтын хүрээнд зээлийн гэрээний холбогдох нөхцөлийг талууд зээлийн гэрээгээр бүрэн тохиролцож, баталгаажуулсан байна.
Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, талуудын эрх бүхий этгээдүүд зээлийн гэрээг баталгаажуулан гарын үсэг зуран тэмдгээ дарсан байхад зээлийн гэрээг уншиж танилцах боломж олгоогүй гэж тайлбарлаж байгаа ******* ойлгомжгүй байна. Банк зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгчид дарамт шахалт үзүүлсэн, гэрээтэй танилцах боломжоор хангаагүй байх үндэслэл байхгүй. Зээлийн гэрээний зүйл заалт бүртэй танилцах боломж, эрх ******* зээлдэгчид бүрэн нээлттэй байдаг.
Мөн түүнчлэн сөрөг нэхэмжлэлд дурдсан Иргэний Хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр ******* харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна” гэсэн заалт ******* зээлийн гэрээний холбогдох заалтанд хамаарахгүй юм.
Учир ******* маргаан бүхий заалт ******* шударга ёсны зарчим харшилсан зүйл байхгүй бөгөөд зээлдэгч ******* гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа нөхцөлд зээлдэгчид хохиролтой байх нөхцөл бүрэлдэхгүй юм. Харин зээлдэгч ******* үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлөөс үл хамаарч ******* ******* ******* “******* ******* ******* групп” *******-ийн төлөх ёстой зээл хүүг тус компанийн өмнөөс өөрийн Монгол *******ин дах харилцах данснаасаа төлж хохирсоор ирсэн. Энэ ******* Монгол ******* ******* ******* хоорондын 2013 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 0313/454 тоот “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээ”-ний 3.4- дэх заалтаар тодорхой харагдаж байгаа.
Иймд хариуцагч “******* ******* ******* групп” ******* -ий сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ******* хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ *******:
Нэхэмжлэгч “******* *******” ******* ******* хариуцагч “******* ******* ******* групп” *******-д холбогдуулан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,512,679,945.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч “******* ******* ******* групп” ******* ******* нэхэмжлэгч “******* *******” *******-д холбогдуулан “******* ******* болон “******* ******* ******* групп” *******-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 401 тоот зээлийн гэрээний 3.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Монгол Улсын Засгийн газар, Монгол *******ны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол *******ны Ерөнхийлөгч, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166\А\24 дугаар тушаалаар “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд *******уудад дамжуулан олгох зээлийн хүүг жилийн 0.89 хувиар, *******ны хүүний маржины дээд хязгаарыг жилийн 2.91 хувиар, эцсийн зээлдэгчид олгох зээлийн жилийн хүүг 3.8 хувиар байхаар Монгол *******ны Ерөнхийлөгчийн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Дэд хөтөлбөрийн хүү батлах тухай” А-172 дугаар тушаалаар баталсан болох ******* хэрэгт авагдсан эдгээр тушаалуудаар тогтоогдож байна.
Хариуцагч “******* ******* ******* групп” ******* ******* Монгол *******ны Ерөнхийлөгч, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166\А\24 дугаар тушаалаараар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-т хамрагдаж, Мах, мах сүүний чиглэлийн үхрийн, махны чиглэлийн хо*******, гахай, шувууны цогцолбор аж ахуйг шинээр байгуулах өргөжүүлэх төслийн хүрээнд 1,000,000,000 төгрөгийн Махны үхрийн эрчимжүүлсэн аж ахуйн ажлыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэхээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах төсөл хэрэгжүүлэх гэрээ”-г байгуулжээ.
Дээрх гэрээнд зааснаар хариуцагч “******* ******* ******* групп” ******* ******* арилжааны *******ны зээлийг гэрээний зориулалтын дагуу ашиглах, төслийн хүрээнд төсөлд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагын дагуу ажиллах, хүнсний баталгаат байдлын шаардлагад нийцсэн үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төслийн дагуу эрчимжүүлсэн аж ахуйг хөгжүүлэх үүргийг гэрээний тал болох Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны өмнө хүлээсэн байна.
Нэхэмжлэгч “******* *******” ******* ******* “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд олгогдох санхүүжилтийн эх үүсвэрийг Монгол *******наас авч, улмаар уг зээлийг зориулалтын дагуу зээлдэгчид олгох, эх үүсвэрийг Монгол *******инд буцаан төлөхөөр Монгол *******тай гэрээ байгуулсан болох ******* хэрэгт авагдсан “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээ”-ээр нотлогдож байна.
“******* *******” ******* болон Монгол *******ны хооронд байгуулсан “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээ”-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.6.4-т “Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж хөтөлбөрийн зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу ашиглаагүй, эсвэл энэ хөтөлбөрийн хүрээнд ҮХААЯ-тай байгуулсан гэрээний нөхцөлийг зөрчсөн ******* тогтоогдсон тохиолдолд зээлийг хугацаанаас ******* өмнө хэсэгчлэн төлүүлэх, эсвэл зээлийн гэрээг цуцалж, зээлийг олгосон өдрөөс гэрээ цуцалсан өдөр хүртэлх хүүг *******уудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүгийн сүүлийн 12 сарын дунджаар тооцож, хүүгийн зөрүүг болон үндсэн зээлийг төлүүлэх” гэж заажээ.
Хариуцагч “******* ******* ******* групп” ******* ******* Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах төсөл хэрэгжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр хөтөлбөрийн эх үүсвэрээр олгогдох 1,000,000,000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгч “******* *******” *******-тай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 401 дугаар зээлийн гэрээний үндсэн дээр авсан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд зээл олгож, зээлийн хүүг сарын 0,32 хувь, жилийн 3,89 хувь байхаар, зээл, зээлийн хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү авахаар тохиролцсон байна.
Нэхэмжлэгч “******* *******” ******* ******* шүүхэд гаргасан 1,083,916,598.08 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 401 дугаар зээлийн гэрээний 3.15-д “Зээлийн гэрээний 2,4-т заасан зориулалтаар олгосон зээлийн эргэн төлөлт тасалдах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс төлөгдөөгүй үндсэн өр, түүнд бодогдох зээлийн хүүг *******ны “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл”-д заасны дагуу зах зээл дээрх энгийн нөхцөл рүү шилжүүлнэ” гэсэн заалтыг үндэслэн зээлийн хүүг сарын 2,3 хувь, жилийн 27,6 хувиар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 1,512,679,945.03 төгрөг болгон нэмэгдүүлсэн болох ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... “******* ******* ******* групп” ******* ******* зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээ зөрсөн учраас зээлийн хүүг сарын 2.3 хувь, жилийн 27.6 хувиаг тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
“******* *******” ******* болон Монгол *******ны хооронд байгуулсан “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээ”-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.6.4-т зааснаар хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж хөтөлбөрийн зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу ашиглаагүй, эсвэл энэ хөтөлбөрийн хүрээнд ҮХААЯ-тай байгуулсан гэрээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд зээлийн хүүг *******уудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүгийн сүүлийн 12 сарын дунджаар тооцохоор заасан байхад нэхэмжлэгч “******* *******” ******* ******* энэхүү гэрээнд заагаагүй нөхцөлөөр буюу зээлийн эргэн төлөлт тасалдах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүг зах зээл дээрх энгийн нөхцөл рүү шилжүүлэхээр “******* ******* ******* групп” *******-тай зээлийн гэрээг байгуулсан ******* үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж ******* зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу ашиглаагүй, эсвэл ҮХААЯ-тай байгуулсан гэрээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд л зээлийн хүүг *******уудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүгийн сүүлийн 12 сарын дунджаар тооцно гэж заасан байхад “******* *******” ******* ******* Монгол *******тай байгуулсан “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээ”-нд заагаагүй нөхцлөөр зээлийн хүүг зах зээл дээрх энгийн нөхцөл рүү шилжүүлэхээр заасан ******* үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл ******* хүчин төгөлдөр бус байна гэж заасан.
“******* *******” ******* ******* хөтөлбөрийн санхүүжилтээр олгогдох зээлийг Монгол *******тай байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид олгох бөгөөд энэхүү зээлийн гэрээтэй холбоотой бүрэн эрх ******* Монгол *******тай байгуулсан зээлийн гэрээгээр олгогдсон эрхээр хязгаарлагдах юм.
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг ******* гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасан бөгөөд хуульд зааснаар “******* *******” ******* ******* Монгол *******тай байгуулсан гэрээнд заасан нөхцлөөр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хөтөлбөрийн санхүүжилтээр олгох зээлийг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид олгох эрхтэй юм.
Хариуцагч “******* ******* ******* групп” ******* ******* төсөл хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, эсвэл ҮХААЯ-тай байгуулсан гэрээний нөхцөлийг зөрчсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд “******* *******” ******* болон Монгол *******ны хооронд байгуулсан “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийн гэрээ”-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.6.4-т зааснаар зээлийн хүүг нэмэгдүүлэн тооцох үндэслэл бүрдээгүй байна.
Иймд “******* ******* болон “******* ******* ******* групп” *******-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 401 тоот зээлийн гэрээний 3.15 дахь заалт ******* Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хариуцагч “******* ******* ******* групп” *******-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ******* зүйтэй байна.
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн дагуу “******* *******” ******* болон “******* ******* ******* групп” *******-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 401 тоот зээлийн гэрээний 3.15 дахь заалт ******* хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох ******* тогтоогдож байх тул нэхэмжлэгч “******* *******” *******-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар зээлдэгч “******* ******* ******* групп” ******* ******* гэрээнд заасан зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгч “******* *******” *******-д төлөх үүрэгтэй юм.
Хариуцагч “******* ******* ******* групп” ******* ******* нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үндсэн зээл 1,000,000,000 төгрөгийг гэрээг цуцалсан 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хүү 15,939,466 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,187,893 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан боловч нэхэмжлэлийн бусад шаардлагыг татгалзаж буй үндэслэл ******* тодорхойгүй бөгөөд хууль болон гэрээнд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү болоод нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс хариуцагч ******* чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч “******* ******* ******* групп” *******-иас үндсэн зээл 1,000,000,000.00 төгрөг, зээлийн хүү 69,930,498.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,986,099.68 төгрөг нийт 1,083,916,598.08 төгрөг гаргуулах ******* зүйтэй байна.
Нэхэмжлэгч “******* *******” ******* ******* “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 401 тоот, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 404-1 тоот барьцааны гэрээнүүдийг байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 372 тоот, /ГД-0002944230, Ү-2201000084/, 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамж, 35/А тоот /ГД-000002549, Г-2201004339/, 607 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамж, 35/А тоот, 160 м.кв талбайтай, /ГД-000001097, Ү-2201017908/, орон сууц, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, 168030/0063 нэгж талбарын дугаартай, ГД-000474014, 1152 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 326 тоот /Хархорин худалдааны төвийн хүнсний захын барилгын Б корпус/, 336 м.кв талбайтай /ГД-000290237, Ү-2205004906/ үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баян Өндөрийн ар /18411/, гудамжны Ф213 тоот, /ГД-000193378, Ү-2201029675/, ферм, худагын зориулалттай, 190 м.кв талбайтай, ферм 20.25 м.кв талбайтай худаг, Сонгинохайхан дүүрэг 21 дүгээр хороо, Фермер /Баян-Өндрийн ар/, 798/5078 нэгж талбарын дугаар бүхий, ГД-0363440, 22452 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай, эзэмших эрхтэй газар, Төв аймгийн Баянцогт сумын Баян-Өндрийн ард байрлалтай 80 га талбайтай, 15 жилийн хугацаатай, /ГД-000427118/ үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, Тоёота маркийн ланд крузер 200, 05-00 улсын дугаартай, аралын дугаар JMMDU09J4D5068327, цагаан өнгийн суудлын автомашин зэргийг тус тус барьцаалсан бөгөөд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох ******* хэрэгт авагдсан “Барьцааны гэрээ”-нүүд болон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч ******* бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч ******* үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах ******* зүйтэй байна.
Хариуцагч “******* ******* ******* групп” *******-ийн захирал Д.Алтангэрэлд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба хариуцагчийн өмгөөлөгч ******* “... Д.Алтангэрэл гуай хурлын тов мэдсэн боловч хүрэлцэн ирж чадаагүй. Түүнийг байхгүйд хэргийг шийдвэрлэнэ үү. Өмгөөлөгчийн хувьд оролцох боломжтой...” гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “******* ******* болон “******* ******* ******* групп” *******-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 401 тоот зээлийн гэрээний 3.15 дахь заалт ******* хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч “******* ******* ******* групп” *******-иас үндсэн зээл 1,000,000,000 төгрөг, зээлийн хүү 69,930,498.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,986,099.68 төгрөг нийт 1,083,916,598.08 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” *******-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 428,763,346.95 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “******* ******* ******* групп” ******* ******* төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 372 тоот 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамжны 35/А тоот 607 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрх бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамжны 35/А тоот, 160 м.кв талбай бүхий орон сууц, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, 168030/0063 нэгж талбарын дугаар бүхий 1152 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 326 тоот /Хархорин худалдааны төвийн хүнсний захын барилгын Б корпус/, 336 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баян Өндөрийн ар /18411/, гудамжны Ф213 тоот, хаягт байрлах 190 м.кв талбайтай ферм, 20.25 м.кв талбайтай худаг, Сонгинохайхан дүүрэг 21 дүгээр хороо, Фермер /Баян-Өндрийн ар/, 798/5078 нэгж талбарын дугаар бүхий 22452 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Төв аймгийн Баянцогт сумын Баян-Өндрийн ард байрлалтай 80 га талбайтай, үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, Тоёота маркийн ланд круйзер 200, УБЗ 05-00 улсын дугаартай суудлын автомашин зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “******* *******” *******-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,879,300 төгрөгийг, хариуцагч “******* ******* ******* групп” *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,290,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ******* ******* групп” *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,577,533 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” *******-д, хариуцагч “******* *******” *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,290,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* ******* групп” *******-д тус тус олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР